“МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаргийг “Газрын харилцааны ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас энэ жилийн “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллагаа.
Тус өдөрлөгт нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчид багшийн хамт оролцож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцан, газрын харилцааны салбар, түүнтэй холбоотой ажил мэргэжлийн онцлогийн талаар анхан шатны ойлголт, мэдээллийг авлаа.
Тус газраас их, дээд сургуулиудын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цаашдын ажил, мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор газрын харилцааны салбарын онцлог, түүнтэй холбоотой хууль эрх зүй талаарх мэдлэг, мэдээллийг хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.