ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨВ, ДОРНОГОВЬ, БАЯН-ӨЛГИЙ, УВС АЙМАГ АЙМГУУД, ДАРХАН-УУЛ, БУЛГАН, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨВ, ДОРНОГОВЬ, БАЯН-ӨЛГИЙ, УВС АЙМАГ АЙМГУУД, ДАРХАН-УУЛ, БУЛГАН, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 12-ний ний өдөр Төв, Дорноговь, Баян-өлгий, Увс аймаг аймгууд, Дархан-уул аймгийн Орхон сум, Булган аймгийн Бүрэгхангай, Рашаант сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Баянхутаг, Хэрлэн сумдад тус тус зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 2000 орчим хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, хуулийн төсөлд тусгах санал, байр сууриа илэрхийллээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 10:00, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 10:00, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 15:00 цагт тус тус зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.