Эхлэл мэдээ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГУУД, БУЛГАН, ДАРХАН-УУЛ, ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 11-ний ний өдөр Орхон, Хөвсгөл аймаг болон Булган аймгийн Булган, Бугат, Дашинчилэн, Сэлэнгэ, Гурванбулаг сум, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдад тус тус зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1200 гаруй хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, хуулийн төсөлд тусгах санал, байр сууриа илэрхийллээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Соёлын төвд 11:00, Баян-Өлгий аймгийн Төрийн үйлчилгээний төвийн 6 давхрын хурлын танхимд 14:00, Дорноговь аймгийн Соёмбо цогцолборт 14:00, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 11:00 цагуудад тус тус зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.