ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЯНХОНГОР, СЭЛЭНГЭ АЙМГУУД, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЯНХОНГОР, СЭЛЭНГЭ АЙМГУУД, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🇲🇳🇲🇳🇲🇳 Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймгийн Дархан суманд тус тус зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1300 гаруй хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, хуулийн төсөлд тусгах санал, байр сууриа илэрхийллээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Хүүхдийн ордоны хурлын танхимд 09:00 цагт, Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт 15:00 цагт, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Сүлд танхимд 11:00 цагт тус тус зохион байгуулагдана.
Мөн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус хуулийн төслийг сумдад хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхэн дараах холбоос болон QR-ийг уншуулан хуулийн төсөлтэй танилцаж саналаа ирүүлнэ үү.