
Ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах постер, богино хэмжээний видеог бэлтгэж байгууллагын фэйсбүүк хуудсанд 14 удаа байршуулж, сурталчилсан байна.

Дундговь аймгийн төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай, иргэн төвтэй, үр дүнд суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлж, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Ёстой-Зүйтэй” панелист, уулзалт, хэлэлцүүлгийг Ёс зүйн дэд хорооны гишүүдийн дунд анх удаа зохион байгуулсан.

”Ёс зүйгээр түүчээлье” төрийн албан хаагчдын ёс зүйн клубыг байгуулав.

Албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, хамт олны хамтач байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 2 удаа ажлын байран дээрх сураглат зохион байгуулсан.

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийг ёс зүйн чиглэлээр соён гэгээрүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг постер хэлбэрээр бэлтгэж, цахим сүлжээнд байршуулан иргэдэд сурталчилсан.

Байгууллагын албан хаагчдын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өдөр тутмын ажилд тулгардаг ёс зүйн сонголтуудыг таних, зөв шийдвэр гаргах чадварыг хамтдаа хөгжүүлэх зорилгоор “Зөв ба буруу” сэдвийн хүрээнд бодит кейс дээр багаар ажилласан.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас зарласан “Цахим орчин дахь ёс зүй” сэдэвт reel бичлэгийн уралдаанд бүтээлээ хүргүүлэн амжилттай оролцож, цаашид цахим орчинд ёс зүйтэй байх, худал мэдээллийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, баталгаат эх үүсвэрээс мэдээлэл авч байхыг иргэд олон нийтэд уриалсан.
Цаашид дээрх ажлуудыг тасралтгүй сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ба шилжин явах тугийг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т хүлээлгэн өглөө.