УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ БОЛОН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ БОЛОН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-ын Салбарын хяналт шалгалтын хэлтсийн болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч болон улсын байцаагчдыг чадавхижуулах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас Төрийн хяналт шалгалт, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал, Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд сургалт орсон бол байгууллагын дотоод нэгжүүдээс Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем, Газар, геодези, зураг зүйн хяналт шалгалтын систем, Геодези, зураг зүйн удирдлагын нэгдсэн системүүдийн хүрээнд болон барилга байгууламжийн угсралтын явцад хяналт тавих, геодезийн хэмжилт хийх хүрээнд сургалтуудыг зохион байгуулагдлаа.