ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🇲🇳🇲🇳🇲🇳
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь, Өмнөговь аймгуудад зохион байгуулагдсан бөгөөд тус хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, иргэд олон нийтийг оролцуулан цахим болон танхимаар зохион байгууллаа.
Мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Дөргөн, Чандмань, Манхан, Ховд, Мянгад сумдад хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийт 250 гаруй иргэд, олон нийт оролцож хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийллээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс үргэлжилэн хуваарийн дагуу бусад аймаг, сумдуудад зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхэн дараах холбоос болон QR-ийг уншуулан хуулийн төсөлтэй танилцаж саналаа ирүүлнэ үү.
өмнөх мэдээ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР