ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛУУДЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛУУДЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор баталсан “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ”- г шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн тогтоолын төслүүдийг хувийн хэвшлийн төлөөллүүд болон иргэдийн оролцоог ханган Захиргаан ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан тогтоол батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
✅ Газрын суурь үнэлгээ газрын зах зээлийн үнэд үндэслэн шинэчлэгдэх;
✅ Нөхөх олговортойгоор чөлөөлөх газрын үнэлгээ өсөх;
✅ Хөшгийн хөндийн чөлөөт бүсэд мөрдөх газар суурь үнэлгээтэй болох;
✅ Газрын дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг тодорхой болж, тэгш шударга оролцоо хангагдах;
✅ Үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тасалдуулсан, удаа дараа дуудлага худалдааны үнийг хөөрөгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдэх;
✅ Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан дуудлага худалдаа зохион байгуулах боломж бүрдэх;
✅ Дуудлага худалдааны үнэ хөөрөгдүүлэх, дуудлага худалдаа хүчингүй болох асуудлыг арилгах;
✅ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжтой болох;
✅ Давхардсан зүйл заалт, агуулга тодорхойгүй, тусгагдаагүй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэх юм.