Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН 2026 ОНЫ НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН 2026 ОНЫ НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Газрын кадастрын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний дагуу Монголын кадастрын холбоо НҮТББ-тай хамтран зохион байгуулж байна.

2026 оны намрын сургалтын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл явагдана.

Сургалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.

Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:

  • Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдэд зориулсан 10 кредит багц цагийн сургалт (заавал судлах -5 кредит, сонгон судлах - 5 кредит) нийт 10 өдөр тасралтгүй явагдана. Уг сургалтад тухайн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан, нийгмийн даатгал тасралтгүй 60 сар төлөгдсөн Газрын кадастрын инженерүүд хамрагдах;
  • Сургалтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
  • Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
  • Сургалт, шалгалтын хуваарийн мэдээллийг тогтмол шалгах.

Дэлгэрэнгүй мэдээллийг 📞 99055308, 90666398 утсаар лавлана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

өмнөх мэдээ
Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаанд санал өгнө үү

Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаанд санал өгнө үү