Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ГАЗРЫН ЭРХИЙН БАТАЛГААТ БАЙДЛЫГ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

ГАЗРЫН ЭРХИЙН БАТАЛГААТ БАЙДЛЫГ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
🌱 “Газрын эрхийн шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мониторинг, тайлагналд нэгтгэх: Газрын эрх болон газрын доройтлыг тэглэх зорилтыг уялдуулах санаачилга” сэдэвт уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар амжилттай оролцлоо.
Тус уулзалт UNCCD COP17-ын Цэнхэр бүсийн MET14 танхимд 10:00 цагт зохион байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нар хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтад ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай, холбогдох чиг үүргийн албан хаагчдын хамт оролцож, газар зохион байгуулалт, газрын менежмент, газрын эрхийн баталгаат байдалтай холбоотой үндэсний туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Мөн Кени, Мадагаскар, Тайланд, Бенин, Сомали зэрэг улсын газар зохион байгуулалт, газрын менежментийн салбарын төлөөлөл оролцож, газрын эрхийн баталгаат байдал нь Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилтыг хэрэгжүүлэх, тогтвортой газар ашиглалтыг дэмжихэд ямар ач холбогдолтой болох талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр газрын эрхийн мэдээллийг үндэсний түвшний НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мониторинг, тайлагналын тогтолцоонд практик байдлаар оруулах, улс орнуудын туршлага, мэдээллийн боломж, цаашид хэрэгжүүлэх туршилтын санаачилгын талаар санал солилцож энэ талаар уулзалтад оролцож санал гаргасан улс, орнуудад туршилтын төсөл хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.
🌍 Баталгаатай газрын эрх → Тогтвортой газар ашиглалт → Газрын доройтлыг тэглэх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал