УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН, ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар “Журам батлах тухай” тушаалаар баталсан бөгөөд уг журамд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2023 оны А/324, А/185 дугаар тушаалуудын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 1.2 дахь хэсэгт “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах шийдвэр гарсан.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”гэж заасны дагуу журмын төслийг шинэчлэн боловсрууллаа.

Журмын төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.

Газар зохион байгуулалтын мэрэгжилтэн Д.Түмэндэмбэрэл 
Утас: 70003959
Имэйл: Tumendemberel.d@gazar.gov.mn