ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр тогтоолын дагуу Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Мөрөн, Биндэр, Хэрлэн, Бор-Өндөр, Баян-Адарга сум, Гурванбаян тосгоны газрын даамал, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч, Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан сумын газрын даамлын албан тушаалын сул орон тоог нөхөх Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү