ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ТОДРУУЛАЛТ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ 40.7 ХУВЬТАЙ БАЙНА
Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийг тогтоох, түүхэн үйлд явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгийг тодорхойлох, өвөлжөө, хаваржаа, хот суурин газрын гудамж, зам, талбай болон аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, мөн төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглагддаг чухал шаардлагатай өгөгдөл мэдээлэл юм.
Иймд энэ ажлыг улсын хэмжээнд бүрэн, чанартай хийж гүйцэтгэхэд хангалтгүй ажиллаж байгаа орон нутгийн байгууллага, удирдлагууд анхаарч ажиллахыг хүсье.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү