ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД ХӨРСНИЙ ЭКОЛОГИЙН ЧАДАВХИЙГ ҮНЭЛЭХ, ХӨРС, УРГАМЛЫН АНГИЛЛЫН СТАНДАРТЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хүрээнд хөрсний мэдээллийг бодит болгох, олон улсын стандартад нийцсэн аргачлалыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх зорилготой сургалт, хэлэлцүүлгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Монгол газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ, Төв Азийн хөрс судлалын нэгдсэн холбоо ТББ, Монголын агрономичдын холбоо ТББ-уудтай хамтран 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг, сургалтад газрын мониторинг, төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагч, ажилтан, судлаач, зөвлөхүүд зэрэг 100 гаруй оролцогчид танхим болон цахимаар хамрагдлаа.
✅ Сургалтаар хөрс, ургамлын олон улсын ангилал, хөрсний экологийн чадавхийн үнэлгээг хээрийн нөхцөлд хэрхэн хийх, олон улсад ашиглагдаж буй аргачлалыг танилцуулж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд агаар сансрын зураг, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр авсан зургийг ашиглах, хээрийн судалгаа, үр дүнг сайжруулах, Газрын мониторингийн системд мэдээллийн сан үүсгэх, шинээр үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх талаар илтгэл, танилцуулгууд хийгдлээ.
✅ Энэхүү сургалт нь мөн цаашид үргэлжлэн 2025 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 8 удаагийн давталтаар цахимаар явагдах бөгөөд Герман, Польш, Испани, Бельги, Итали улсын Их сургуулиудын доктор, профессорууд хөрсний тодорхой ангилал бүрээр танилцуулга хийж, зааж сургах юм.
✅ Эдгээр сургалтад бүрэн оролцож, амжилттай дүүргэсэн суралцагчдад хөрсний олон улсын ангиллын сургалтад хамрагдаж, хөрсний чадавхийг үнэлэх чадвар эзэмшүүлэх сургалтад оролцсон гэрчилгээг олгох юм.