ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМ /WWW.URBAN.GOV.MN/ -ИЙГ ХЭРЭГЛЭХ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хот байгуулалтын кадастрын цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийгдэж дууссантай холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Ерөнхий архитектор, Хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Геодези, зураг зүйн мэргэжилтэн нийт 76 албан хаагчдыг хамруулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.
Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-д барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний мэдээллийг бүртгэх болон барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, шугам сүлжээний зургийн даалгаврын хүсэлт шийдвэрлэхээс эхлээд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт боловсруулан гаргах хүртэлх шат дараалсан үйл ажиллагааг хийж гүйцэтгэж туршлага хуримтлууллаа.
Мөн Улсын хэмжээнд 500,000 гаруй барилгын мэдээллийн санг үүсгэн газар болон үл хөдлөх, эд хөрөнгийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлснээр гурав болон дөрвөн /3d, 4d/ хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулах суурь бүрдэх юм.