ЯПОН УЛСЫН ГАЗАР, ДЭД БҮТЭЦ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ОГАСАВАРА КЭНИЧИ АЙЛЧИЛЛАА

Япон улсын Газар, Дэд Бүтэц, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан Дэд Сайд Огасавара Кэничи болон албаны холбогдох мэргэжилтэн, Ниппон Коэй болон MSDD компанийн төлөөллүүд 2025 оны 09 дүгээр 03-ны өдөр айлчилж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлага, холбогдох албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар Япон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шийдлийг ашиглан Монгол улсын онцлогт тохирсон Ухаалаг хотыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжин ажиллах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан 3 хэмжээст зураглал хийх, Цус сэлбэлт үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хооронд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цус зөөвөрлөх боломжийн судалгааг үргэлжлүүлэх талаар санал солилцов. Цаашид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Япон улсын Газар, Дэд Бүтэц, Тээвэр, Аялал Жуулчлалын яам хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар шийдвэрлэж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү