“МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БНСУ-Д “K-ХАЯГ ГЛОБАЛ АКАДЕМИ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА




Тус санамж бичгийн хүрээнд Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр уг төслийг 2026–2029 оны хооронд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.

Бэлтгэл ажлын нэг хэсэг болох холбогдох төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалтыг БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны санхүүжилтээр 2025 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд БНСУ-ын Гунжү хот дахь LX корпорациас хариуцан амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Монгол Улсын одоогийн хаягийн тогтолцоог шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хаягт суурилсан үйлчилгээний дэвшилтэт шийдлийг судалж нутагшуулах, түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.



Сургалтад Монгол Улсын хаягийн асуудал хариуцсан 11 төрийн байгууллагын 20 албан хаагч хамрагдаж, LX корпорацийн “Газрын мэдээллийн сургалтын төв бааз”-д байрлан “K-хаяг”-ийн тогтолцоо, олон улсын хаягийн менежментийн шилдэг туршлагын талаар мэдлэг олж авлаа. Үүнд:







Мөн сургалтад оролцогчид БНСУ-ын Орон нутгийн захиргааны мэдээллийн хөгжлийн хүрээлэнд (KLID) практик дадлага хийж, хаягийн мэдээлэлд суурилсан үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, инноваци, бүтээгдэхүүнтэй танилцсан. Үүнд:













Энэхүү сургалтын үр дүнд Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчид БНСУ-ын хаягийн мэдээллийн системийн туршлага, шилдэг шийдлүүдтэй танилцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.


Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү