“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ БОЛОН МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ОЛГОХОД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан малчдын хоршоонд газар олгоход тулгамдаж буй асуудлын талаар цахим уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулав.
Тус уулзалтад нийт 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, Газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлууд зэрэг 120 гаруй хүн оролцлоо.

Уулзалтын үеэр 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх газрыг хэрхэн төлөвлөх, атар газрыг тариалангийн газрын ангилал руу шилжүүлэх, орон нутгийн удирдлагуудыг малчдын хоршоонд газар олгоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү