ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 28 дугаар тогтоолын дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хотонт, Чулуут сумын газрын даамал, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хот байгуулалтын кадастр, зураг, төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баян-Өндөр сумын газрын даамал, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сэврэй, Номгон, Гурвантэс сумын газрын даамал, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Чандмань сумын газрын даамал, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баяндэлгэр сумын газрын даамлын албан тушаалын сул орон тоог нөхөх Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү