ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 05 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
📌 Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох болзол, шаардлага хангасан албан хаагчдад төрийн захиргааны зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох асуудлыг хэлэлцэж, 4 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинээр олгох 6, ахиулан олгох 17 албан хаагчдад зэрэг дэв олгохыг дэмжив.
📌 Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийг судлан, Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх асуудлыг хэлэлцэж, баталгаажуулав.