“МОНГОЛ УЛСЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА






Уулзалтын үеэр гурван байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсад орон зайн мэдээллийн салбарыг хөгжүүлэх, технологийг сайжруулах чиглэлээр мэдлэг, туршлага солилцох төслийг 2027-2031 оны хооронд 4 жилийн хугацаатай зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар санал солилцон, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
❖ Орон зайн мэдээллийн чиглэлээр туршлага, мэдлэг, технологи солилцох;
❖ Орон зайн мэдээллийн чанарын хяналт, удирдлагыг сайжруулах;
❖ Хоёр улсын хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх;
❖ Боловсон хүчнийг чадавхжуулах сургалт зохион байгуулах;

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад орон зайн мэдээллийн салбарын хөгжил, технологийн шинэчлэлт хийхэд түлхэц өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү