ХӨВСГӨЛ АЙМАГ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Хөвсгөл аймгийн газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн үйл ажиллагаатай танилцаж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзалт хийлээ.
Уулзалтаар аймаг, орон нутгийн газрын харилцааны салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагын STREAM төслийн хүрээнд Хөвсгөл аймагтай хамтран хэрэгжүүлж буй аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 19 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний ажлын явц, Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг нийт сумдад хийх тухай болон Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх инженерийн шугам сүлжээний зургийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 солбицлын тогтолцоонд шилжүүлэн шинэчлэх шаардлагатай байгаа талаар ярилцаж, цаашид дээрх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.


Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү