ГОВЬСҮМБЭР АЙМАГТ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 онд Засгийн газарт өгсөн чиглэлийн хүрээнд “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх үүрэг”-ийн дагуу 21 аймгийн 289 сумын 2003-2023 ондуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан байдалд хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/296 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Говьсүмбэр аймагт 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд ажиллаа.
Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр суманд 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Шивээговь суманд өнгөрсөн 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.