ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЭЛЖИТ СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Тус гэрээний хүрээнд газар зохион байгуулалт, газрын мониторинг, салбарын эрх зүйн чиглэлээр аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид, сумдын газрын даамлуудыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаа 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн суманд ээлжит сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Хэнтий аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон газрын даамлуудаас бүрдсэн нийт 30 гаруй албан хаагчид оролцож байна.








Энэ өдрийн сургалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газар өмчлөл, шинээр батлагдсан журам, заавар, аргачлал, мөн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо. Сургалтын хоёр дахь өдөр хөтөлбөрийн дагуу газрын мониторинг, салбарын эрх зүйн чиглэлээр танилцуулга хийх юм.Энэхүү сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд газрын харилцааны салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгээд байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү