ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА
Ажлын хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, мөн Дархан-Уул аймгийн Барилгын материал сорилт, шинжилгээний лабораторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Үүний зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар чиглэл өгч, нийт албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын бүртгэл, цахим системийн хөгжүүлэлт, орон зайн өгөгдөл бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хүргэв.
Цаг үеийн байдалтай холбоотойгоор тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

Дархан-Уул аймаг нь нийт 4 сумтай ба 2 сум нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Харин 2 суманд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байгаа тул цаашид боловсруулах;

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Хот байгуулах тухай” шийдвэрийн дагуу улсын зэрэглэлтэй Дархан хот, дагуул Шарын гол хотын эдэлбэр газрыг тогтоох саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, яаралтай ирүүлэх;

Дархан-Уул аймгийн хэмжээнд батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үе шаттайгаар тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт суулгах ажлыг зохион байгуулах;

Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр бүрэн хүлээн авах, хугацаанд нь шуурхай шийдвэрлэх;

Хаягийн удирдлагын системийн шинэчилсэн хувилбарын өгөгдлийг бүрэн бүргэж оруулах;

Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн байдлыг хангаж, иргэдэд үйлчлэх шат дамжлагыг хөнгөвчлөх арга хэмжээг авч ажиллах;

Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол баталсантай холбоотойгоор төрийн байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх, бэлтгэл ажлыг чанартай зохион байгуулах.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү