АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 онд Засгийн газарт өгсөн чиглэлийн хүрээнд “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил”-ын хүрээнд 21 аймгийн 289 сумын 2003-2023 ондуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан байдалд хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
✅ Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/310 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллалаа.
✅ Архангай аймгийн 17 суманд 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Өгийнуур, Цэнхэр сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.