ЧАДАВХЖУУЛАХ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар 27 сумын газрын даамлыг чадавхижуулж, мэргэшүүлэх сургалтыг 2023.3.02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тухайлбал:
✅Суурь судалгаа мониторингийн системийн хөгжүүлэлт тулгамдаж буй асуудлууд;
✅Газар зохион байгуулалт, цахим системийн хөгжүүлэлт, тулгамдаж буй асуудлууд;
✅Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд төлөвлөлтүүдийг давхцуулан шалгах аргачлал;
✅Хот байгуулалтын баримт бичгийн ангилал хэрэгцээ, шаардлага;
✅Газар зохион байгуулагчдын холбооны үйл ажиллагааны тайлан;
✅Гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалтыг хянаж, сайжруулах зэрэг сэдвүүдийг онцолж хэлэлцлээ. Мөн энэ жилийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, хөдөлмөрийн гэрээ болон 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулан баталлаа.