EN

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ӨМЧЛӨЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны өмчлөлийн хэлтэс болон дүүргүүдийн өмчлөлийн асуудал хариуцсан албан хаагчдад газрын кадастрын мэдээллийн системийн хэрэглээ, гарч буй алдаа дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар Газрын кадастрын мэдээллийн системд өмчлөлийн газрын бүртгэл мэдээллийг үнэн зөв хөтлөх, газрын даргын 2020 оны А/177 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам”-ын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, хууль, эрх зүйн хүрээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх үед үүсэх зөрчил, маргааныг шийдвэрлэх, нэгж талбарын нөхөн бүрдүүлэлтийг хэрхэн гүйцэтгэх, газрын даргын 2016 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх журам”-ын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Дээш буцах