EN

АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА НАРЫН 2021 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” энэ жил цар тахалтай холбогдуулан анх удаа цахимаар өнөөдөр 2021 оны 2 сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд:

·         БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар,

·         БХБЯ-ны Хот байгуулалт,газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

·         ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү

·         Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

·         Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга  

·         ГЗБГЗЗГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивийн мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2020 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулга, үр дүн, 2021 оны зорилт, төлөвлөсөн томоохон ажил, цаашид анхаарах асуудлууд, орон нутгийн оролцооны тухай хэлэлцлээ.

Мөн ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Харин Аймгуудын ГХБХБГ-ын 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан гарын үсэг зурж, шуудангаар хүргүүллээ.

Зөвлөгөөний төгсгөлд Ц.Ганхүү дарга хот байгуулалтын кадастрын систем байгуулсантай холбогдуулан барилга, үл хөдлөх хөрөнгийн САМА үнэлгээний хөгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудалд анхаарах, цахим шилжилт рүү эрчимтэй шилжиж байгаатай тул иргэдэд сурталчилж, таниулах, төлөвлөлтийн системд заавал оруулсны дараа дуудлага худалдаа зохион байгуулах, зайнаас танадан судлал ба сансрыг зургийг түлхүү ашиглах, технологийн хурдацтай өөрчлөлтийг гүйцэх, иргэдэд чирэгдэл бага учруулах тал дээр цаашид анхаарч ажиллахыг санууллаа.

Дээш буцах