EN

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн.

Энэ жилийн тухайд тус газрын даргын 2019 оны А/196 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны хооронд 8 чиглэлээр хийж гүйцэтгэсэн бөгөөд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид салбарын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, харилцан санал солилцон ажилласан.

Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, зөвлөмжийг Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагуудад танилцууллаа.

Дээрх арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулсанаар Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаанд тодорхой ахиц гарч байгаа нь хяналт шинжилгээний тайлангаас харагдаж байна.

Дээш буцах