EN

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН.

    Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд”-ыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Зөвлөгөөнд төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, боловсролын байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон гадаадын, олон улсын байгууллагын төлөөллүүд бүхий 100 гаруй хүнийг хамруулсан. Зөвлөгөөнд оролцогчид дэлхийн нийтийн суурь орон зайн 14 мэдээллийн жагсаалттай уялдуулан үндэсний онцлогт тохирсон суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн жагсаалтыг, агуулгын хамт тодорхойлон, тэдгээрийн баталгаатай, бэлэн байдлыг хангах, нэгдсэн системээр мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоо бүрдүүлэх замаар Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн олон нийтэд түгээх, өгөөж, ашиг тусыг нэмэгдүүлэх, үндэсний тогтвортой хөгжлийн төрөл бүрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, Төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшил, хувь хүн хоорондын түншлэл, хамтын ажиллагааны оновчтой механизмыг бэхжүүлэх, олон нийтэд ач холбогдлыг таниулах, хүний нөөц, судалгаа хөгжлийн чадавхыг хөгжүүлэх зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлон, эдгээрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөмж гаргасан.

Дээш буцах