EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “САЛБАРЫН СИСТЕМҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АУДИТ БОЛОН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөх баг, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /цаашид “ГЗБГЗЗГ” гэх/-ын эрхэлж байгаа салбарын хэмжээний мэдээллийн системүүдийн аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд аудит болон эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж өгөхөд оршино. Энэхүү ажлын гүйцэтгэлийн хугацаа 28-40 хүртэлх хоног.

3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдээллийн системүүдийн аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд аудит, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай байх ба дор дурдсан туршлага бүхий 3-аас доошгүй голлох зөвлөхтэй байна. Үүнд: 

  •              Олон улсын мэргэшсэн мэдээллийн системийн аудитор /CISA/, мэргэшсэн аюулгүй байдлын шинжээчийн /ECSA/ сертификаттай байх (аль нэг гишүүн нь мэргэшсэн сертификаттай байна);
  •                пенетрейшн тест, эмзэг байдал, гаднын халдлага илрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай;
  •                систем шинжээч, аюулгүй байдлын шинжээч;
  •            сүлжээний администратор, систем администратор.

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг) ирүүлнэ.

5.  Нэмэлт мэдээллийг 2021 оны 03 дугаар сарын 15 -ны өдрийг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай,

Засгийн газрын XII байр, 103 тоот, утас: 264596, факс: 321299

Дээш буцах