EN

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /ГЕОЛОГИ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АТЛАСЫН ЭХ БЭЛТГЭХ, ХЭВЛҮҮЛЭХ/

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Геологи хүрээлэн буй орчны атласын эх бэлтгэх, хэвлүүлэх” /ГЗБГЗЗГ-202002019/-ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

    Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

    Үнийн саналыг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, 

Засгийн газрын XII байр, 108 тоот өрөө, Б.Дөл, Г.Анхбаяр Утас: 51263676

Дээш буцах