EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ. /2020-02-03/

  1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ) нь Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хээрийн хэмжилт, боловсруулалтыг гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь бүх шатны шүүх болон төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хээрийн хэмжилт, боловсруулалт, зураглал хийх ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (танилцуулга, геодезийн хэмжилт зураглалын ажил хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний нөөц, чадвар, туршлагын мэдээлэл, багаж, тоног төхөөрөмжийн мэдээлэл) ирүүлнэ.
  4. Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12-р байр.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 1 давхар, 106 тоот, Утас: 99887907

Дээш буцах