EN

2018 оны үр дүнгийн үйл ажиллагааны тайлан

Нэг. Нийт арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

1

2

"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-3 сард

Хүрэх үр дүн: Улсын геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар батлагдсан байна.

АНУ-ын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загварыг судалж, microsoft excel программ хангамж ашиглан 5 үндсэн, 8 дэд давхарга, 42 талбартайгаар “Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар”-ыг боловсруулж, ҮОЗӨДБ-ийн Гео орон зайн мэдээллийн улсын нэгдсэн санд оруулан туршилтыг 2018 оны 2 дугаар сар, 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус тус хийсэн. Ингэхэд алдаа гараагүй тул мэдээллийн сангийн загварыг Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны болон 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Уг загварыг  2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох засварыг хийж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны А/161 дугаар тушаалаар “Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар”-ыг баталсан болно. Биелэлт 100%

 

 

 

1.1.8. Монгол орны өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 2870 км сүлжээг шалгах, шинээр 1180 км шугамыг хэмжих

Чанар: Сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Монгол орны өндрийн 1-р ангийн сүлжээний 2870 км сүлжээний хэмжилтийн ажлын захиалагчийн хяналт, шалгалтыг хийж, дүгнэлт гаргаж, үр дүнг АМТ-д хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Өндрийн 1-р ангийн сүлжээг 2 шугамаар Монгол улсын геодезийн эхлэл цэгтэй холбох ажлыг зохион байгуулсан байна.

Гэрээт ажлын тайланг “Геосет” ХХК-аас 2018 оны 3 дугаар сарын 06-ны 18/05, 2018 оны 3 дугаар сарын 09-ний 18/06, 2018 оны 06 дугаар сарын 11-ний 18/14, 2018 оны 7 дугаар сарын 02-ны 18/19, 2018 оны 7 дугаар сарын 04-ний 18/20 дугаар албан тоотоор тус тус ирүүлсэн 54 дэвтэр тайлан, 18 DVD тоон өгөгдлийг хүлээн авч, дээрх ажлыг 5 чиглэлээр шалгаж, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын Архив, мэдээллийн төвд жагсаалтаар хүлээн авлаа.

Өндрийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах ажлын хүрээнд гүйцэтгэгч Геосет ХХК-ийн гүйцэтгэсэн 2870 км шугамын хэмжилтийн ажлын захиалагчийн хяналтыг суурин болон хээрийн хэмжилтээр хийсэн.

●      “Томилолтоор ажиллуулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/89 тоот тушаалын дагуу Өндрийн I ангийн сүлжээ байгуулах ажлын захиалагчийн хяналт, шалгалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 17-22-ны хугацаанд гүйцэтгүүлсэн. Томилолтын ажлын удирдамжийн дагуу хээрийн хэмжилтийн 2 бригадын үйл ажиллагаанд хяналт хийж, өндрийн сүлжээний хяналтын хэмжилтийг ГЦТ 2326 дугаартай цэгээс 2 км шугамд гүйцэтгэж, GNSS-ийн хэмжилтийн хяналтыг 1614 дугаартай цэг дээр GNSS-ийн 2 цагийн статик хэмжилт хийж тус тус шалгасан. Хээрийн хяналт шалгалтаар өндрийн сүлжээний Рп1111 устаж, хэмжилт хийх нөхцөл алдагдсаныг тогтоож, тухайн цэгийг шинээр суулгаж, секцийн хэмжилт хийхийг гүйцэтгэгчид зөвлөмж болгов.

●      2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тэгшитгэн бодолтын “Credo” програм хангамжийг дахин суулгаж, өндрийн 1 дүгээр ангийн сүлжээний 1 полигон, 5 шугамын 339 секцийн шууд, урвуу хэмжилтийн 678 өгөгдлийг тэгшитгэн бодолтын програм хангамжид оруулж, урьдчилсан бодолтыг хийсэн. Тэгшитгэн бодолтыг 1607 /Өгийнуур/ гэсэн зангилаа цэгт тулгуурлаж, битүү полигон үүсгэж, агаарын температур, тоон нивелир, инвар рейк болон нормаль өндрийн засваруудыг тооцож 1 полигон, 5 шугамын 2 дугаар гарын тэгшитгэн бодолтыг гүйцэтгэсэн. “Геосет” ХХК-ийн бодсон 1 дүгээр гарын тэгшитгэн бодолтын үр дүнтэй харьцуулж, тэгшитгэн бодолтын тайланг бичиж, өндрийн 1 дүгээр ангийн сүлжээний 375 цэгийн каталогийг боловсруулж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн тушаалаар батлуулж, каталогийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын Архив, мэдээллийн төвд жагсаалтаар хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлэв. Биелэлт 100%

1.1.10. Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдэд хэмжилт хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 5 цэгт

Чанар: Олон улсын стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдэд хэмжилт хийгдэж, хэмжилтийн утга тодорхойлогдсон байна.

Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгалын утгыг хэмжин тодорхойлох туршилт судалгааны ажлыг хийх ажлын удирдамжийг 2018.08.31-ний өдрийн А/143 дугаар тушаалаар батлв. “Геосан” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын.31-ний өдрийн 2/1631 дугаар албан тоотоор хүсэлт хүргүүлэн, жишилтийн полигонд туршилт судалгааны хэмжилтийг 2018 оны 9 дүгээр сарын 03-09-ний хооронд CG-5 харьцангуй гравиметрийн 2 багажаар хийв.

Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдэд хийсэн гравиметрийн хэмжилтийн үр дүнг “Татах хүч” ХХК-тай хамтран 2018 оны 10 дугаар сард тэгшитгэн бодсон. Тэгшитгэн бодсон үр дүнг ШУА-ийн ООГФСТ-ийн эрдэм шилжилгээний ажилтантай хамтран шалгаж, нарийвчлалын үнэлгээг хийж, туршилт судалгааны ажлын тайланг бичсэн.

Туршилт судалгааны ажлын тайланг 2018 оны 10 дугаар сарын 15-ны  өдрийн Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдэж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, жишилтийн полигоны  6 цэгийн утгыг Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/178 дугаар тушаалаар батлуулав.

Гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хил заагийн 24 эргэлтийн цэгийн солбицлыг 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр тодорхойлж, Сэлэнгэ болон Төв аймгийн ГХБХБГ-т эдгээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хүргүүлсэн.

Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/162 дугаар албан тоотоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдрийн 33 дугаар тогтоолоор жишилтийн полигоны цэгийг тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн. Биелэлт 100%

1.1.11. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ:  43 станц

Чанар: Бодит агшны RTK засварыг тасалдалгүй дамжуулах

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын бодит агшны RTK засварыг тасалдалгүй дамжуулсан байна. 43 станцын тасралтгүй хэмжилтийн өгөгдөл хадгалагдсан байна.

●      Байнгын ажиллагаатай станцын сүлжээнд гарсан доголдлын шалтгааныг судлан роутер нь хуучирч муудан үйл ажиллагаа нь доголдох болсныг илрүүлж, станцын шинээр авах сервертэй хамт худалдан авч шинэчлэх асуудалд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/79 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулан холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж, Үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр “Топика” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/95 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрх олгосон. Тушаалын дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот гэрээ байгуулсан ба гэрээний дагуу роутерийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны дотор нийлүүлж, суурилуулсан.

●      GNSS-ийн байнгын ажиллагаатай станц суурилуулсан Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгуудын  16 сумыг интернетийн сүлжээнд холбох Unitel ХХК-ийн 3G модемуудыг 2018 оны 3 дугаар сард сум тус бүрд хүргүүлж, станцуудыг холбуулж, сумдын Газрын даамлуудтай хамтран байнгын ажиллагаатай станцуудыг хэвийн ажиллагаанд оруулсан.

●      Улаанбаатар хот болон 21 аймгийн GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын бодит агшны RTK засварыг тасралтгүй дамжуулдаг серверийг сольж удирдлагын програмыг дахин суулгаснаар RTK засвар дамжуулах нөхцлийг сайжруулсан. Сервер шинэчилсэнтэй холбоотой 21 аймгийн ГХБХБГ-т байнгын ажиллагаатай станцын статик хэмжилтийн өгөгдлийг серверт тогтмол хуулж хадгалдаг ба 43 станцын статик хэмжилтийн өгөгдлийг FTP//:66.181.168.80 хаягаар хэрэглэгчдэд үнэ төлбөргүй түгээж байна.

●      Байнгын ажиллагаатай 22 станцын өгөгдлийг 5, 11 сард тэгшитгэн бодож үр дүнг 2018 оны 12 сарын 10-ны өдрийн газрын ДДЗХ-д танилцуулж солбицлын жагсаалтыг газрын даргын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн А/201 дугаар тушаалаар батлуулав.

 Биелэлт 100%

1.1.12. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: Ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: Хүсэлт ирүүлсэн тухай бүр

Хүрэх үр дүн: Монгол улсад хийгдэж буй геодези, зураг зүйн ажлууд нэгдсэн нэг стандартын дагуу хийгдэж, АМТ-д хадгалагдаж, хэрэглээнд орсон байна.

Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн дараах геодези, зураг зүйн ажлыг шалгаж байгууллагын Архив, мэдээллийн төвд хүлээн авав. Үүнд:

1.       “Эм Эйч И” ХХК-ийн гүйцэтгэсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажилд зориулсан 1:1000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглал хийх” ажлын байрлал, өндрийн сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтын болон зураглалын ажлыг суурин байдлаар хяналт, шалгалт хийж 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн №2018/02 дугаартай дүгнэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр.

2.       “Геомастер” ХХК-ийн гүйцэтгэсэн “Оюу толгой” ХХК-ийн эзэмшил газрын ил ба далд уурхайн зураглалын ажлын байрлалын сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтын ажлыг шалгаж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗЗ/2018-01 дугаар дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

3.       “АТТП” ХХК-ийн гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын байрлалын, өндрийн сүлжээний хэмжилт тэшгитгэн бодолтыг шалгаж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 2018/04 дугаар дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

4.       “Геомастер” ХХК-ийн гүйцэтгэсэн “Оюу толгой” ХХК-ийн эзэмшил газрын ил ба далд уурхайн зураглалын ажлын өндрийн сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтын ажлыг, мөн 13422 га талбайн “1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын тайланд суурин байдлаар шалгаж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗЗ/2018-01 дугаар дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

5.       Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар хийгдсэн 212 хуудас /ШУТИС-ийн харъяа УУС-ийн хийсэн/, 101 хуудас /Геокад ХХК-ний хийсэн/ 1:200 000-ны масштабтай байр зүйн тоон зургийг суурин байдлаар шалгаж хуудас, хуудсаар хийгдсэн тоон зураг зах нийлэлтгүй байсныг засварлуулахаар буцаасан. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зах нийлүүлэн засварласан тухай 18/18 албан тоотоор /”Геокад” ХХК/ ирүүлсэн тоон зургийг мөн суурин байдлаар шалгахад зах нийлүүлэлтийн ажлыг хангалтгүй хийсэн байх тул 6 дугаар сарын 04-ний 1/972 албан тоотоор, ШУТИС-ийн харъяа УУС-ийн хийсэн 212 хуудас зургийг 6 дугаар сарын 04-ний 1/974 албан тоотоор тус тус гүйцэтгэгч нарт буцаан хүргүүлэв.

6.       Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар хийгдсэн “Монгол улсын бүс 1-ийн газрын гадаргын өгөгдлийн сан бүрдүүлэх” ажлыг суурин байдлаар шалгаж байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018 оны 8 дугаар сарын 03-нд 2018/ГЗЗХ-07, “Чингис хаан, Ховд, Өлгий, Гурвансайхан, Мөрөн, Чойбалсан, Улаангом нисэх буудлуудын Бүс-2-ын газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх”, “Арвайхээр, Алтай, Баянхонгор, Булган сум, Баруун-Урт, Дадал, Доной, Хатгал, Хархорин, Мандалговь, Тосонцэнгэл, Өндөрхаан нисэх буудлуудын Бүс-2-ын газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх”, “Чингис хаан олон улсын нисэх буудлын аэродромын зураглалын өгөгдлийн сан бүрдүүлэх” ажлуудыг суурин байдлаар шалгаж байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018 оны 8 дугаар сарын 03-нд 2018/ГЗЗХ-08 дугаартай дүгнэлтээр хүлээн авав.

7.       НГА-ны ГЗБГЗЗГ-т хүлээлгэн өгсөн 2017 оны хавар, 2018 оны намар авагдсан World view, GeoEye хиймэл дагуулуудын сансрын зургийг суурин байдлаар шалгаж 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр №ГЗЗХ-2018/06 дугаартай дүгнэлтээр

8.       “Нью урбанизм” ХХК-ийн захиалгаар “Эм Эйч И” ХХК-ийн гүйцэтгэсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажилд зориулсан 1:1000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглал хийх” ажилд суурин аргаар хяналт, шалгалтыг хийж 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн № 2018/02 дугаартай дүгнэлт гаргаж, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр АМТ-д хүлээлгэн өгсөн.

9.       “Геомэп Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэсэн “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 1:2000-ны масштабтай байр зүйн зургийн шинэчлэлт, тодруулалт хийх” ажилд суурин аргаар хяналт, шалгалтыг хийж 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн № 2018/15 дугаартай дүгнэлт гаргаж, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

10.    “Газрын мэдээлэл” ХХК-ийн гүйцэтгэсэн “Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 1:1000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажилд суурин аргаар хяналт, шалгалтыг хийж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 2018/18 дугаартай дүгнэлт гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

11.    “Инженер геодези” ХХК-ийн гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас ТЭЦ-4 ба ТЭЦ-3 хүртэлх трассын дагуух 1:500-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын гүйцэтгэлд техникийн хяналт хийж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №2018/03 дугаар бүхий дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

12.    “Геомастер” ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой ХХК-ийн ашиглалтын талбай дахь тэсрэх бодисын агуулахыг цахилгааны эх үүсвэрт холбох 1.2 км агаарын шугамын трассын гүйцэтгэлийн зурагт техникийн хяналт хийж 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №2018/05 дугаар бүхий дүгнэлтээр.

13.    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюутолгой” ХХК-ийн ашиглалтын талбай дахь “Тэсрэх бодисын агуулахыг эрчим хүчний эх үүсвэрт холбох цахилгаан дамжуулах агаарын 1,2 км шугамын гүйцэтгэлийн зурагт техникийн хяналт хийж, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ГЗЗХ-ийн “Дүгнэлт №5”-ээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

14.    ИНЕГ-ын захиалгаар хийгдсэн 12 нисэх буудлын саадын өгөгдөл, Чингис хаан ОУНБ-ын аэродромын зураглалын ажлыг ГЗЗХ/2018-07, ГЗЗХ/2018-08 дугаартай дүгнэлтээр шалгаж хүлээн авсан. /Говь-Алтай Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан/

15.    “Скай нэт воркс” ХХК-ийн захиалгаар “Бориг тэс” ХХК-ийн гүйцэтгэсэн Увс аймгийн Өлгий – Өмнөговь - Ховд сум – Баян-Өлгий аймгийн Алтанцөгц – Бугат - Өлгий сумын чиглэлд хийсэн шилэн кабелийн байр зүйн гүйцэтгэлийн зурагт хяналт хийж 2018/11 дугаар бүхий дүгнэлтээр АМТ-д 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АМТ-д хүлээлгэн өгсөн. Биелэлт 100%

1.1.13. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр гүйцэтгэх

Тоо хэмжээ: Ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: Хүсэлт ирүүлсэн тухай бүр

Хүрэх үр дүн: Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр бодож, тайлан, дүгнэлт гаргаж, АМТ-д хүлээлгэн өгсөн байна.

1.     “ГЕОСЕТ” ХХК-ний “Өндрийн сүлжээний давтан хэмжилт, I ангийн нивелирдлэг хийх” ажлын хүрээнд шинээр байгуулсан өндрийн I ангийн сүлжээний зангилаа реперийн 257 цэг дээр хийсэн 12 цагийн хэмжилтийн өгөгдлийг 2 дахь гарын тэгшитгэн бодолт хийх хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 30 өдрийн 18\10 дугаартай албан бичгээр ирүүлсэн ба шаардлагатай өгөгдлийг холбогдох сайт хуудсаас татан авч, боловсруулалтад шаардлагатай файлуудыг бэлтгэж, өндрийн I ангийн сүлжээний зангилаа реперийн 257 цэг дээр хийсэн 12 цэгийн хэмжилтийн өгөгдлийн тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр гүйцэтгэн, тэгшитгэн бодолтын тайланг бичиж  2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/984 тоот албан бичгээр “ГЕОСЕТ” ХХК-руу хүргүүлсэн.

2.     “ГЕОМЭП ИНЖЕНЕРИНГ” ХХК-ний 25 цэг дээр хийсэн замын  ажлын GPS-ийн сүлжээний өгөгдлийг 2 дахь гарын тэгшитгэн бодолт 2018 оны 10 дугаар сарын 08 өдрийн 18\22 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авч шаардлагатай өгөгдлийг холбогдох сайт хуудсаас татан авч, боловсруулалтад шаардлагатай файлуудыг бэлтгэж, тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр гүйцэтгэн, тэгшитгэн бодолтын тайланг бичиж 2018 оны 12-р сарын 04-ний өдрийн 1\2365 тоотоор “ГЕОМЭП ИНЖЕНЕРИНГ” ХХК-руу хүргүүлэв.

3.     “ГЕОСЕТ” ХХК-ний 12 цэг дээр хийсэн замын  ажлын GPS-ийн сүлжээний өгөгдлийг 2 дахь гарын тэгшитгэн бодолт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18\30 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авч шаардлагатай өгөгдлийг холбогдох сайт хуудсаас татан авч, боловсруулалтад шаардлагатай файлуудыг бэлтгэж, 12 цэг дээр хийсэн замын  ажлын GPS-ийн сүлжээний өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр гүйцэтгэн, тэгшитгэн бодолтын тайланг бичиж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1\2382 тоот албан бичгээр “ГЕОСЕТ” ХХК-руу хүргүүлэв.

“ГЕОСЕТ” ХХК-ний 257 цэг, “ГЕОМЭП ИНЖЕНЕРИНГ” ХХК-ний 25 цэг, “ГЕОСЕТ” ХХК-ний 12 цэгийн 2 дахь гарын бодолтын өгөгдлийг хэрэглээнд гаргахаар АМТ-д  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөв. Биелэлт 100%

1.1.14. Улсын хилийн зурвас газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлох

Тоо хэмжээ: Улсын хилийн дагуу

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 2-10 сард

Хүрэх үр дүн: Улсын хилийн хамгаалалтын зурвас газрын эргэлтийн цэгүүдийн солбицол тодорхойлогдсон байна.

Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35 / А/43 тоот тушаалаар Монгол Улсын хилийн зурвас газрын эргэлтийн цэгийг тогтоох, газрын кадастрын мэдээллийн санд оруулах, нэгдсэн тайланг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллав. 2018 оны 3-5 дугаар сард ажлын хэсгийг томилолтоор Бичигтийн боомт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хүдэр, Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүдэд, Дорнод аймгийн Баян-Уул, Эрээнцав, Чойбалсан, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Баян-Өлгий аймгийн Булган, Алтай сумын Улаанхад баг, Өлгий сум, Ногооннуур сум, Увс аймгийн Улаангом сум, Сагил, Давст, Зүүн-Говь, Тэс, Баруунтуруун сум, Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдуудад томилолтоор ажиллуулав.

Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа ХХЕГ, сум орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай харилцан ойлголцолд хүрч Хилийн зурвас газрын хил заагийг газар дээр нь хэмжиж солбицлыг тодорхойлж 1:100000-ны масштабтай зураг дээр оруулж, акт үйлдсэн.

Хилийн зурвасын солбицол тодорхойлж, тэмдэгжүүлэхдээ сум, орон нутгийн удирдлага, иргэдийн саналыг тусгаж, зөвлөлдсөний үндсэн дээр гүйцэтгэж Улсын хилийн хамгаалалтын зурвас газрын эргэлтийн цэгүүдийн солбицлын жагсаалтыг тухай бүрд нь гаргаж тодорхойлсон.

Мөн сумын Засаг дарга, сумын газрын даамал, холбогдох багийн дарга нарыг мэдээллээр хангаж ажиллалаа.

Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 31-нд хуралдаж, ажлын хэсгээс гарсан саналын дагуу 13 аймгийн Засаг даргад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мн/24 тоотоор хүргүүлсэн. Биелэлт 100%

1.1.15. Геодези, зураг зүйн норм, дүрэм шинээр боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: БНС-аас 2017 онд батлагдсан 4 дүрэм, 2018 онд батлагдсан тоогоор

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах норм, дүрмүүд боловсруулагдан, батлагдаж улсын хэмжээнд хийгдэж буй геодези, зураг зүйн үйл ажиллагааны хэрэглээнд нэвтэрсэн байна.

●      “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД

●      “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД

●      “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД

●      “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД

●      “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД

●      “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД

 

Барилгын норчмалын сангаас 2017 онд батлагдсан 4 дүрэм, 2018 онд Геодези, зураг зүйн хэлтсээс үйл ажиллагааны хүрээнд 2 дүрэм шинээр боловсруулахаар, нийт 6 дүрэм 2018 онд боловсруулахаар төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд

1.     Барилгын хөгжлийн төв /БХТ/ 2018 оны 2-3 дугаар сард “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД-ийг боловсруулах, хянан тохиолдуулга хийх, шүүмж бичих Зөвлөхүүдийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хороо байгуулан ажилласан боловч боловсруулах санал ирээгүй. БХТ-өөс “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД-ийн төсөл боловсруулах Зөвлөхийг дахин сонгон шалгаруулж 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2018/61 дугаартай гэрээг Монгол улсын Зөвлөх инженер Ж.Алтанцэцэгтэй байгуулсан. Уг дүрмийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн. Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг 2018 оны 11 дүгээр 13-ны өдөр БХТ-д хүргүүлсэн. Дүрмийн төслийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж БХБ-ын Сайдын тушаалаар батлуулахыг дэмжив.

2.     БХТ 2018 оны 2-3 дугаар сард үнэлгээний хороо байгуулан “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД-ийг боловсруулах, хянан тохиолдуулга хийх, шүүмж бичих Зөвлөхүүдийг сонгон шалгаруулсан. “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” барилгын дүрмийн төсөлд санал авахаар БХТ-өөс 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1/747 дугаар албан тоотоор ирүүлсэн. Төсөлтэй танилцаж, саналыг 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 1/942 дугаартай албан тоотоор БХТ-д хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/747 дугаар албан тоотоор хүргүүлсэн саналыг тусгасан дүрмийн төслийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/1343 тоотоор БХТ-өөс санал авахаар ирүүлсэн. Ирсэн төсөлтэй танилцаж, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2/1387 дугаар тоотоор дүрэмд өгсөн саналыг хүргүүлсэн. Төслийн боловсруулсан сүүлчийн хувилбарыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны 2/2113 дугаар тоотоор БХТ-өөс ирүүлсэн. Төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн. Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг бичиж, мэргэжлийн зөвлөлийн даргаар хянуулж баталгаажуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Барилгын хөгжлийн төв /БХТ/-д хүргүүлсэн. Дүрмийн төслийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж БХБ-ын Сайдын тушаалаар батлуулахыг дэмжив.

3.     БХТ 2018 оны 2-3 дугаар сард үнэлгээний хороо байгуулан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД-ийг боловсруулах, хянан тохиолдуулга хийх, шүүмж бичих Зөвлөхийг сонгон шалгаруулсан. “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД-ийн төсөл боловсруулахаар Зөвлөх инженер Д.Оюунчимэгтэй 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2018/76 дугаартай гэрээ байгуулсан байна. МУ-ын зөвлөх инженер Д.Оюунчимэг Геодези, зураг зүйн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй 2018 оны 4 дүгээр сард уулзан Ажлын даалгаварт заагдсан агуулгаар санал солилцсон. Дүрэмд хянан тохиолдуулга, шүүмж хийлгэн БХБЯ-аар 2018 оны 12 сард батлуулахаар хүргүүлсэн байна.

4.     БХТ 2018 оны 2-3 дугаар сард үнэлгээний хороо байгуулан “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД-ийг боловсруулах, хянан тохиолдуулга хийх, шүүмж бичих Зөвлөхүүдийг сонгон шалгаруулахаар ажилласан боловч санал ирүүлээгүй. БХТ-өөс “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД-ийн төсөл боловсруулуулахаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2018/107 дугаартай гэрээг Зөвлөх инженер Л.Баасанжавтай байгуулсан. Зөвлөх инженер Л.Баасанжав гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг 2018.12.10-нд БХТ-д гаргасны дагуу хугацааг 2019 оны 2 сард хүртэл сунгасан байна.

5.     “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД-ийн төслийг Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрболд боловсруулсан ба Геодезийн мэргэшсэн инженер О.Хосбаяртай хянан тохиолдуулга хийх 2018/55 тоот гэрээг 2018 оны 7 сарын 05-ны өдөр, геодезийн мэргэшсэн инженер Д.Мөнхбаяртай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/79 тоот гэрээ байгуулан шүүмж хийлгэсэн. 2018 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн тул БХБЯ-ын Сайдаар батлуулахаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  хүргүүлэв.

6.     2018 оны 4-5 дугаар саруудад Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнх-Од “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД-ийн төслийг боловсруулж орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулахаар танилцуулга бэлдсэн. Зураг зүйн Зөвлөх инженер Я.Сандагдоржтой хянан тохиолдуулга хийлгэх 2018/71 дугаартай гэрээ байгуулсан ба Зөвлөх 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан тохиолдуулга хийсэн тайлан ирүүлсэн. Тус хянан тохиолдуулгаас “Сэдэвчилсэн газрын зураг, атласт нэг маягийн суурь ашиглах” БНбД болгон нэрийг нь өөрчилсөн. Хянан тохиолдуулга хийсэн БНбД-ийн төсөлд шүүмж хийлгэхээр зураг зүйн зөвлөх инженер Б.Оюунхандтай 2018/89 дугаартай гэрээ байгуулан шүүмж хийлгэсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүмжийн тайланг ирүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг тусган Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр дэмжив. Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн саналыг тусган 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дэмжигдсэн бөгөөд БХБЯ-ын Сайдаар батлуулахаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  хүргүүлэв. Биелэлт 70%

1.1.16. Геодези, зураг зүйн норм, дүрмийг шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Олон улсын стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах норм, дүрмүүд боловсруулагдан, батлагдсан байна.

●      “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД

●      “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД

●      “Байр зүйн тоон зургийн жижүүрлэлт хөтлөх, тодруулалт шинэчлэлт хийх” байгууллагын стандарт

●      “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД

Дараах 3 норм, дүрмийг 2018 оны Барилгын норм, нормативын сангийн хөрөнгөөр боловсруулахаар  санал оруулж төлөвлөгөөнд тусгуулав. Үүнд:

●      “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД

●      “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД

●      “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД

3 дүрмийн ажлын даалгавар, төсвийн тооцоог БХБЯ-нд 2018 оны 5 дугаар сарын 23-нд 1/192 тоотоор хүргүүлсэн. Яамнаас өгсөн засварыг хийж гарын үсгээр баталгаажуулан БХБЯ-нд 2018 оны 5 дугаар сарын 31-нд дахин хүргүүлсэн бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан 09/2018 дугаартай Ажлын даалгаварыг БХБЯ-аас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 06/2328 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу хянан тохиолдуулах, шүүмж хийх боломжтой Зөвлөхүүдийн нэрсийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/1156 дугаартай албан бичгээр хүргүүлэв.

1.     Барилгын хөгжлийн төвөөс “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2018/165 дугаартай гэрээг Зөвлөх инженер Ю.Чүлтэмтэй байгуулсан байна. Зөвлөх “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД-ийн агуулга, өөрчлөлт оруулах саналыг салбарын мэргэжилтнүүдийн дунд 3 удаа танилцуулсан. Зөвлөх Ю.Чүлтэм дүрэм боловсруулахад нэмэлт хугацаа шаардлагатай гэж хүссэний дагуу Барилгын хөгжлийн төв гэрээний хугацааг 2019 оны 3 сар хүртэл сунгасан байна.

2.     БХТ-өөс “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан 2018.07.18-ны өдөр 2018/164 дугаартай гэрээг Зөвлөх инженер Ю.Чүлтэмтэй байгуулсан байна. “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД-ийн төслийг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр танилцуулан дэмжигдэн хурлын тэмдэглэлийг мэргэжлийн зөвлөлийн даргаар хянуулж баталгаажуулан Барилгын хөгжлийн төвд цахим шуудангаар хүргүүлсэн. БХБЯ-ны ШУТЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар дүрмийн төслийг хэлэлцүүлж БХБ-ын Сайдын тушаалаар батлуулахыг дэмжив.

3.     Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалтын, кадастрын хэлтсээс стандартын төсөлд санал авч тусган хоорондоо уялдаатай баримт бичиг боловсруулан гаргахаар 5 дугаар сард хүргүүлсэн. БХБЯ, НХТЕТГ-ын мэргэжилтнүүдээс газар доорх шугам сүлжээний зураглалын ажилд мөрдөгдөх журам нь байр зүйн зургийн тодруулалт шинэчлэлт, баяжилтын ажилтай уялдах шаардлагатай, иймээс журам болгон боловсрулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Саналын дагуу Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх журам /2010 онд НИТХТ-аас баталсан/, “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сангийн журам” /2015 онд БХБС-ын баталсан/ зэргийг судлав. Мөн холбогдох хуулиудыг судлан журмын төслийг боловсруулж холбогдох байгууллагаас санал авч сайжруулах, улмаар батлуулах ажлыг зохион байгуулж өгнө үү хэмээн 2018 оны 10 дугаар сарын 15-нд 1/1954 дугаартай албан тоотоор БХБЯ-нд хүргүүлэв. Журмын төслийг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэж дэмжсэн. Журмын төсөлд геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан санал болон аймгийн ГХБХБГ, НХТЕТГ-ын санал, агентлагийн холбогдох хэлтсээс өгсөн саналыг тусган цахим шуудангаар БХБЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтэнд саналын товъёогийн хамт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлэв. Журмыг БХБ-ын Сайдын тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлуулав.

4.     БХТ-өөс “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД-ийн төсөл боловсруулах Зөвлөхийг сонгон шалгаруулж 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2018/163 дугаартай гэрээг Зөвлөх инженер Ч.Цэрэнбаттай байгуулсан байна. БХТ-өөс “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД-ийн төсөлд санал авахаар дүрмийн төслийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/1490 тоотоор ирүүлэв. Төсөлд холбогдох саналыг тусган 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1526 дугаар бүхий албан бичгээр БХТ-д хүргүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн. Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлын даргын гарын үсгээр баталгаажсан хурлын тэмдэглэлийг БХТ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэнд цахим шуудангаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлэв. БХБЯ-ны ШУТЗ-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн хурлаар дүрмийн төслийг хэлэлцүүлж БХБ-ын Сайдын тушаалаар батлуулахыг дэмжив. Биелэлт 70%

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр авсан Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн агаарын ортофото зураг, өндрийн загвар, “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” ажлын хүрээнд дахин хэмжих шаардлагатай болсон Сэлэнгэ аймгийн 3 сумын ажлыг шалгаж хүлээн авах, (2013/69 гэрээт ажил) хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 3 аймгийн төвийн /201.2 км.кв /агаарын ортофото зураг, өндрийн загвар, 3 сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-2, 5-7 сард

Хүрэх үр дүн: Агаарын ортофото зураг, өндрийн загварыг Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн байр зүйн тоон зургийн, газрын кадастрын, хаягийн зэрэг мэдээллийн сангуудыг шинэчлэх ажилд зориулан аймгийн ГХБХБГ-т хүлээлгэн өгсөн, Сэлэнгэ аймгийн 3 сумын шинэчилсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургаар Байр зүйн тоон зургийн мэдээллийн санг баяжуулан Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулсан байна.

●      Баян-Өлгий аймагт Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаарын зураг авах цаг агаарын таатай нөхцөл бүрдэхгүй байсан тул хээрийн ажилд 7 дугаар сард гарсан. Дархан-Уул аймгийн 80 км.кв талбайн нислэгийн ажил 2018 оны 5-6 дугаар сард, боловсруулалтын ажил 2018 оны 6-7 дугаар сард хийгдсэн. Боловсруулалт хийгдсэн ажлыг шалгуулахаар 2018 оны 7 дугаар сарын 09-нд ирүүлснийг суурин байдлаар шалгав. Хуваалга хийсэн схем ирүүлээгүй, 2017 оны нислэгийн өгөгдлийг нэгтгээгүй учир дутуу байдлыг нөхөн бүрдүүлэхээр буцаасан. Хоёр оны өгөгдлийг нэгтгэж засварласан файлыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлснийг мөн суурин байдлаар шалгаж зарим зургийн нэрэлбэр буруу өгөгдсөн, 2-3 зураг эвдэрсэн, 2-3 зураг дутуу, өндрийн тоон загвар алдаатай байгааг хэлж засварлуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд буцаасан. Баян-Өлгий аймгийн нислэгийн тайланг гүйцэтгэгчээс 2018 оны 8 дугаар сарын 23-нд, боловсруулалтын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 14-нд хүлээлгэн өгсөн. Ортофото зургийг суурин байдлаар шалгахад схем дутуу, хуваалга буруу, нэрэлбэр цэгцтэй биш байсан тул засварлуулахаар буцаасан. Засварыг хийж 2018 оны 10 дугаар сарын 11-нд хүлээлгэн өгснийг шалгахад өндрийн загвар буруу үүсгэсэн, ортофото зургийг хуваалгаас зөрүүтэй тасласан, байрлалын хувьд алдаатай байсан тул засуулахаар буцаав. Эцсийн байдлаар засварлаж Геомастер ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18\т\227 тоотоор, Инженер геодези ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн ажлыг дахин суурин байдлаар шалгаж 2017/97-01, 2017/95-01 дугаартай дүгнэлтээр Архив, мэдээллийн төвд 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авав.

●      Орхон аймгийн 82 км.кв талбайн нислэгийн өгөгдлийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2/1378 албан тоотоор ГХБХБГ-т хүлээлгэн өгөв. Дархан-Уул аймгийн агаарын зураглалын ажил тодорхой хэмжээний засвартай боловч бэлэн хэсгийг хүлээлгэн өгсөн. Агаарын нислэгийн өгөгдөл хэмжээ ихтэй учир сервер дээр байрлуулан дотоод сүлжээгээр холбогдох аймгуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулав. Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн агаарын зураглалын ажлын гүйцэтгэлийг 2018 оны 12 дугаар сард байгууллагын серверээр дамжуулан 2 аймгийн ГХБХБГ-т хэрэглээнд нэвтрүүлэхээр хүргүүлэв. Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймгуудын төвүүдийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр авсан агаарын ортофото зургийг байгууллагын орон зайн дэд бүтцийн системд 12 дугаар сард оруулав.

●      “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” ажлын хүрээнд дахин хэмжих шаардлагатай болсон Сэлэнгэ аймгийн 3 сумын ажлыг хүлээлгэн өгөх талаар Геодези, зураг зүйн хэлтсээс удаа дараа шаардаж, 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 18/т/149 албан тоотоор Алтанбулаг, Шаамар, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 18/т/157 албан тоотоор Сүхбаатар сумын 3D, 2D байр зүйн зураглалын ажлыг гүйцэтгэгч “Геомастер” ХХК-иас ирүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 92/18 албан тоотоор Захиалагчийн техник хяналтыг гүйцэтгэж, дүгнэлтийг “Геомэп” ХХК-иас ирүүлэв. Ирүүлсэн дүгнэлтийг 2 удаа буцаан засварлуулж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №2013-69/2018-01 дугаартай дүгнэлтийг гарган Архив, мэдээллийн төвд хүлээн авч, Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулав. Биелэлт 100%

1.2.2. Нийслэлийн 2017 оны төсвөөр хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай агаарын зургийн төлөвлөлт болон геодезийн сүлжээний хэмжилтийн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд

Чанар: Мөрдөгдөж буй норм, дүрэм, стандарт шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-2 сард

Хүрэх үр дүн: Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай агаарын зургийн төлөвлөлт болон геодезийн сүлжээний хэмжилтийн ажлыг шалгаж, дүгнэлт гарган АМТ-д актаар хүлээлгэн өгсөн байна.

“Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын хүрээнд Нийслэлийн газрын албаны захиалгаар хийгдсэн “Агаарын зургийн төлөвлөлт болон газар дээрх хяналтын цэгийн боловсруулалт” ажлыг шалгаж, төлөвлөлтийн дагуу тайлан бичигдсэн, тайланг 2% ирүүлээгүй, DVD дээр 1 хувь ирүүлсэн зэрэг алдаа дутагдлуудыг засварлуулсан. Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөхөд шаардлагатай 2 дахь хувийг гүйцэтгэгчээс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч агаарын зураглалын ажлын тайлан, хүлээлгэн өгсөн материалыг суурин байдлаар шалгав.

Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалд зориулсан өндрийн сүлжээний хэмжилтийн ажлыг шалгаж дүгнэлт гаргасан. Өндрийн сүлжээний схем ойлгомжгүй, сэлгэцийн тэгшитгэн бодолт дутуу, нарийвчлалын үнэлгээ хийгдээгүй зэрэг алдаа дутагдал байсныг засварлуулахаар 2018 оны 3 дугаар сарын 15-нд 1/445 дугаартай албан тоот хүргүүлсэн. Засварлаж ирүүлсэн өндрийн сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтын ажлыг шалгаж, Архив, мэдээллийн төвд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ГЗЗХ-04 дугаар дүгнэлтээр Архив, мэдээллийн төвд хүлээн авав. Биелэлт 100%

 

1.2.4. “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” гэрээт ажлын 2018 онд хийсэн ажлын гүйцэтгэлийг шалгах, дүгнэлт гарган актаар хүлээн авах

Тоо хэмжээ: 1700 хуудас

Чанар: 1:25000-ны масштабтай байр зүйн зургийн нарийвчлалын шаардлага хангасан байх

Хугацаа: 3, 6, 8, 11 сард

Хүрэх үр дүн: Олон масштабын байр зүйн тоон зургийн мэдээллийн санг бодит агшны мэдээллээр тогтмол баяжуулж, Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулах бөгөөд ингэснээр онлайнаар болон бусад хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдсэн байна.

Дараах ажлын гүйцэтгэлийг Геодези, зураг зүйн хэлтсийн дүгнэлт болон зөвлөх Зөвлөх “Эйр сүрвэй” ХХК-ны хяналт шалгалтын дагуу байгууллагын Архив, мэдээллийн төвд хүлээн авав. Үүнд:

·         176 хуудас байр зүйн зураг, 352 хуудас өндрийн тоон загвар, ортофото зургийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2011-01-101/2018-01 дугаартай дүгнэлтээр.

·         224 хуудас байр зүйн зургийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2011-01-101/2018-02 дугаартай дүгнэлтээр.

·         176 хуудас байр зүйн зураг, 14790 км2 агаарын нислэгийн өгөгдөл, сансрын стерео зураглалын аргаар гүйцэтгэсэн 64 хуудас ортофото зураг болон өндрийн тоон загварыг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2011-01-101/2018-03 дүгнэлтээр.

·         192 хуудас байр зүйн зураг, 16370 км2 талбайн агаарын нислэгийн өгөгдөл зэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2011-01-101/2018-04 дугаартай дүгнэлтээр.

·         192 хуудас байр зүйн зургийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2011-01-101/2018-05 дугаартай дүгнэлтээр.

·         240 хуудас ортофото зураг, 15530 км2 агаарын нислэгийн өгөгдөл, 21154.3 км2 сансрын зургийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2011-01-101/2018-06 дүгнэлтээр.

2018 оны 12 дугаар сарын байдлаар 960 хуудас байр зүйн зураг, 656 хуудас ортофото зураг, өндрийн тоон загвар, 67844 км2 талбайн нислэгийн өгөгдлийг хүлээн аваад байна.

1:25000-ны масштабтай байр зүйн болон ортофото зургийн L-47-31--L-47-36, L47_41--L47_48, L47_57--L47_60, L47_71, L47_72, M47_109, M47_110 нэрэлбэрийн 352 хуудас ортофото зургийг Citrix Reciever ашиглан байгууллагын ОЗМДБ-ийн Геоорон зайн мэдээллийн нэгдсэн санд оруулсан.

Мөн дээрх нэрэлбэр бүхий 352 хуудас өндрийн тоон загварыг Геоорон зайн мэдээллийн нэгдсэн санд 2018 оны 4 дүгээр сард оруулав.

2018 оны 12 дугаар сарын байдлаар хүлээн авсан 960 хуудас байр зүйн зураг, 656 хуудас ортофото зураг, өндрийн тоон загварыг тухай бүр байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулсан. Биелэлт 100%

1.2.6. “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг зохион байгуулахад оролцох, захиалагчийн хяналт хийх

Тоо хэмжээ: 2 аймгийн төвийн мэдээллийн санг үүсгэх, 19 аймгийн мэдээллийн санд баяжилт хийж үйлчилгээнд нэвтрүүлэх

Чанар: Ажлын даалгаврын нарийвчлалын шаардлагыг хангасан байх

Хугацаа: 10-12 сард

Хүрэх үр дүн: Дорнод, Сүхбаатар аймгийн “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажилд захиалагчийн хяналт хийж, дүгнэлт гарган АМТ-д хүлээлгэн өгөх, БОЗӨДБ-д оруулсан байна.

2013-2017 онд байгуулсан, БОЗӨДБ-д оруулсан 19 аймгийн “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан”-д нэмэлт, өөрчлөлт орсон байна. 

·         “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа Дорнод, Сүхбаатар, аймгуудын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажил”-ын эхлэлийн тайланг хүлээн авч захиалагчийн хяналтыг суурин байдлаар хийж №ХБГХ-2018-145/18-01 дугаар бүхий дүгнэлтээр байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан /20%/.

·         Сүхбаатар аймгийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг суурин байдлаар хийж №ХБГХ-2018-145/18-02 дугаар бүхий дүгнэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Архив, мэдээллийн төвд хүлээн авав /30%/.

·         Дорнод аймгийн гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг суурин байдлаар хийж №ХБГХ-2018-145/18-03 дугаар бүхий дүгнэлтээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архив, мэдээллийн төвд хүлээн авав /30%/.

·         Газрын даргын А/119 тоот тушаалын биелэлтийг хангахаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний хооронд Сүхбаатар, Дорнод аймгуудад газар дээр нь очиж захиалагчийн хяналтыг аймгийн ГХБХБГ, орон нутгийн ашиглагч, хэрэглэгч байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн. Гүйцэтгэлийн эцсийн тайланд захиалагчийн хяналт хийж дүгнэлтээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөв.

·         БОЗӨДБ-д оруулсан 19 аймгийн “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан”-гийн нээлтийн арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БХБЯ-тай хамтран амжилттай зохион байгуулсан. Нээлтийн ажиллагаанд ГЗБГЗЗГ-ын удирдлага, Төв, Завхан, Дорнод, Эрдэнэт, Ховд, Өмнөговь аймгуудын ГХБХБГ-ын дарга нар оролцов.

·         Шугам сүлжээний мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмыг боловсруулахад БХБЯ, НХТЕТГ-тай хамтран ажиллаж 2018 оны 8 дугаар сарын 02-нд хамтарсан уулзалт зохион байгуулж журмын төслийн хувилбарт санал өгөв.

·         Мөн 19 аймгийн ГХБХБГ-аас гүйцэтгэлийн зургаар баяжилт хийгдсэн зургуудыг хүлээн авч мэдээллийн санг шинэчлэв. Биелэлт 100%

1.2.7. Шилэн кабелийн мэдээллийн санг нэгтгэх, нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 7-8 сард

Хүрэх үр дүн: Шилэн кабелийн мэдээллийн санг нэгтгэж, Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулсан байна.

 

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа Монгол улсын хэмжээнд 2006-2018 онуудад суурилуулсан шилэн кабелийн тоон мэдээлэл бүхий /67  ширхэг CD/-ийг Архив, мэдээллийн төвөөс авч шилэн кабелийн гүйцэтгэлийг CD-нээс хуулж shp файл болгон нэгтгэж гүйцэтгэгч, огноо, чиглэл зэргийг оруулан мэдээллийн сан үүсгэж, Монгол улсын хэмжээнд нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн файлыг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулав. Биелэлт 100%

 

 

1.2.8. Өндөр барилга, байгууламжийн суулт, хазайлт, хэв гажилтын судалгааг гаргах

Тоо хэмжээ: Улаанбаатар хот 9 дүүрэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 2, 3 сард

Хүрэх үр дүн: Улаанбаатар хотын 9 дүүргийн өндөр барилга, байгууламжийн суулт, хазайлт, хэв гажилтын судалгааг гаргаж, төсвийн тооцоог хийсэн байна. Судалгаа, тооцоог БХБЯ болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн байна.

Нийслэлийн ХТЕТГ-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 17 давхар болон түүнээс дээш өндөртэй барилгын судалгааг хүлээн авч, судалгаанд тулгуурлан төсвийн тооцоог хийж, суулт хазайлт тооцох саналын хамт БХБЯ, НХБЕТГ-т 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/396 тоотоор хүргүүлсэн.

Судалгааны ажлын талаар холбогдох материалыг бэлтгэн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуралд танилцуулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас улсын хэмжээнд ижил төстэй судалгаа хийх, 17 болон түүнээс дээш давхар барилгын угсралтын үед нь геодезийн хяналтын цэгийг барилгын хананд суулгаж байх зохицуулалтыг холбогдох норм, дүрэмд оруулах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсны дагуу 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх ажлуудыг гүйцэтгэхээр тусгав. Биелэлт 100%

 

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Хэрэглэгчдийг газрын зургийн нэг маягийн суурь болон шаардлага хангасан сансрын зургаар хангах

Тоо хэмжээ: 5 ширхэг нэг маягийн суурь, БНХАУ-аас ирүүлсэн ZY3 хиймэл дагуулын мэдээний тоогоор

Чанар: Тоон зургийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:1:500000, 1:1000000, 1:1500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000-ны масштабтай газрын зургийн нэг маягийн суурь болон боловсруулсан ZY3 хиймэл дагуулын 2017 оны сансардын зургаар байр зүйн болон сэдэвчилсэн зургуудыг хянах, шинэчлэх, мөн эдгээр масштабаар зохиох төрөл бүрийн сэдэвчилсэн зургуудыг нэг маягийн сууриар хангах, хэрэглэгчдэд эдгээр масштабын нэг маягийн суурь болон боловсруулсан сансарын зургаар онлайнаар болон бусад хэлбэрээр үйлчлэх боломж бүрдэнэ.

●      1:500000, 1:1500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000-ны масштабтай газрын зургийн нэг маягийн сууриудыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/133 дугаар тушаалаар батлав. Нэг маягийн сууриудыг Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулав.

●      Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 2018 оны 7-р сарын хурлаар Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1:75000000-ны масштабтай дэлхийн газрын зураг, 1:6000000-ны масштабтай Монгол орны засаг захиргааны зураг, нийслэлийн 116-р тусгай сургууль орчмын газрын зураг, нийслэлийн 116-р тусгай сургуулийн хашаан доторх газрын зургийн хэвлэлийн эх бэлтгэх ажлыг хийлгэхээр шийдвэрлэн Ажлын даалгаварыг баталж, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2018/68 тоот гэрээг “ЭМ ПИ ЭМ” ХХК-тай байгуулав. “ЭМ ПИ ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 21 дугаартай албан тоотоор хэвлэлийн эхэд захиалагчийн техник хяналт хийлгэн гарсан алдааг засварлуулав. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хүслийн Өнгө ХХК-тай 2018/86 дугаартай гэрээ байгуулан 4 төрлийн газрын зургийг тус бүр 200 хувь хэвлүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/186 дугаартай албан тоотоор ирүүлснийг Санхүү, эдийн засгийн хэлтсийн нярав хүлээн авав. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р тусгай сургуулийн сурагчдад брайль газрын зургийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БХБ-ын Сайд, БСШУСЯ-ны төлөөллийг байлцуулан албан ёсоор хүлээлгэн өгөв.

●      БНХАУ-аас ирүүлсэн ZY3 хиймэл дагуулын мэдээгээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий зэрэг 15 аймгийн 2072 сцен  зурагт ангилал хийж, чанарын шаардлага хангасан зургуудыг ялган авч өнгөт болон хар зургаар нь холболт /Stitch/ хийж бэлэн болгов.

Биелэлт 100%

 

 

1.3.3. Хаягжуулалтын мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 2 ажлын хэсэг, шинэчлэгдсэн ЗИП кодын хил

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: ОӨУБЕГ, ХХЗХ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар Монгол улсын хэмжээнд хаягжуулалтын хууль эрх зүйн орчин сайжирсан, объектын, субъектийн, шуудангийн хаягийг уялдуулах, мэдээллийг саадгүй солилцох техник, технологи, програм хангамжийн шийдэл гарсан байна.

Улсын хэмжээнд ЗИП кодын хил шинэчлэгдсэн байна.

Хаягжуулалттай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх ОӨУБЕГ, ХХЗХ, ҮСХ болон холбогдох байгууллагуудын удирдлагуудын уулзалтыг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хийсэн. Уулзалтын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулах тушаалын төсөл, оролцогчдын бүрэлдэхүүний нэрс, удирдамж, ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөний төслийг боловсруулан холбогдох байгууллагуудын саналыг авч эцэслэн албажуулахаар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/281 албан тоотыг хүргүүлсэн. Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай дараагийн уулзалт 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдаж нийт 31 төлөөлөл оролцсон. Уулзалтаар гарсан саналыг хамтарсан ажлын хэсгийн тушаалд нэмж тусган баталгаажуулахаар шийдвэрлэсэн.

2013-2017 онуудад хийж гүйцэтгэсэн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зурагт үндэслэн объектын хаягийг субъектын, шуудангийн хаягтай уялдуулах, мэдээлэл саадгүй солилцох техник технологи, програм хангамжийн шийдлийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ҮСХ, ОӨУБЕГ, ГЗБГЗЗГ, ХХМТГ-уудын төлөөллийг оролцуулан байгуулах А/26, А/338, А/34, А/47  дугаартай тушаалыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  батлав.

Ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, ажлын хэсгийг дотор нь 3 дэд хэсэгт хуваасан. Үүнд: 1-р дэд ажлын хэсэг “Мэдээллийн сангуудын өгөгдлийг нэгдсэн стандартад оруулах, засварлах ажлыг зохион байгуулах” үүрэгтэй, 2-р дэд ажлын хэсэг “Мэдээллийн сан хооронд өгөгдөл  солилцох нөхцөлийг бүрдүүлэх техник, технологийн шийдэл гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй, 3-р дэд ажлын хэсэг “Хууль эрх зүйн орчныг уялдуулах, шаардлагатай тохиолдолд шинээр боловсруулах” үүрэгтэй.

1-р дэд ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 16, 24, 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд хуралдаж, хаягийн арга зүй, аргачлал, хаягийн бүрдэл, техникийн шийдлийг тодорхой болгов. Мөн хамтарсан ажлын хэсгийн 2 дахь хурал өргөтгөсөн хэлбэрээр 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болж дэд ажлын хэсгээс гарсан шийдвэртэй танилцав. 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зурагт үндэслэн обьектын хаягийг субьектын, шуудангийн хаягтай уялдуулах, мэдээлэл саадгүй солилцох техник технологи, програм хангамжийн шийдлийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд “Монгол улсын Бүсчлэлийн кодын хил заагийг нарийвчлан тогтоон зураглах, Орон зайн мэдээллийн сантай уялдуулан шинээр боловсруулах” ажлыг ХХЗХ-ноос санхүүжүүлж, гэрээт ажилтнуудаар дараах ажлыг гүйцэтгүүлэв. Үүнд: Аймгийн бүсчлэлийн код буюу ЗИП кодын хилийг Ланд Менежер програмд орсон багийн хилийг суурь болгож, аймгийн төвүүдийн багийн хилийг тоон хэлбэрээр аймгуудаас авч засварлан оруулж гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар хотын бүсчлэлийн код буюу ЗИП кодын хил заагийг гуу жалга, уулын орой, авто зам гэх мэт, том хэмжээтэй бүсчлэлийн кодын блокуудыг жижиглэн хувааж, НХТЕТГ-аас өгсөн төлөвлөлтийн зургуудыг ашиглан хил заагийг зурж, газар зүйн нэрийг 1:25000, 1:100000-ны байр зүйн зургаас тодруулга хийж шалгасан.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээт ажилтнуудын 2 удаагийн явцын, 1 удаагийн нэгдсэн тайлан, зураглалын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 18-ны 2/1612, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны 1/1728, 2018 оны 10 дугаар сарын 31-ны 2/2092 албан тоотоор ХХЗХ-нд хүргүүлэв. Тус ажилд НХТЕТГ-аас санал авахаар 2018 оны 11 дүгээр сарын 01, 11-нд хүргүүлж, хариу 2018 оны 11 дүгээр сарын 20-нд 04/4541 албан тоотоор ирүүлж, холбогдох саналын дагуу засварыг хийж “Монгол улсын Бүсчлэлийн кодын хил заагийг нарийвчлан тогтоон зураглах, Орон зайн мэдээллийн сантай уялдуулан шинээр боловсруулах” ажил буюу улсын хэмжээний ЗИП кодын шинэчилсэн хилийг 2018 оны 11 дүгээр сарын сарын 27-ны өдрийн 2018/24 дугаартай дүгнэлтээр Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөв.

“Хаягжуулалтын хууль, эрх зүйн орчинг сайжруулах” ажлын хүрээнд ЗГХЭГ руу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1724 дугаартай хаягжуулалтын хууль, журмын тухай мэдээлэл хүсэх албан тоотыг хүргүүлж 2018 оны 9 дүгээр сарын 24-ны X/796 албан тоотоор холбогдох материалыг хүлээн авав. 2018 оны 10 дүгээр сарын 01-нд УБ хотын хаягжуулалт, дугаарлалтай холбоотой саналуудыг нэгтгэв. Энэхүү уулзалтаас гарсан саналын дагуу НХТЕТГ-т 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөрт танилцуулга хийж, УБ хотын хаягийн дугаарлалтыг тохиролцов.

2018 оны 10 дугаар сарын 09-нд объектын дугаарлалт, бүсчлэлийн кодын хилийн талаар уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын объектын дугаарлалтыг НХТЕТГ-тай тохиролцов. Хаягжуулалтын журмын төсөл боловсруулахаар олон улсын судалгаа /БНСУ, ОХУ, Эрхүү, Белорус, Австрали, Гүрж/ хийж, хаягийн бүрдлийг тодорхойлов. 2018 оны 11 дүгээр сарын 1-30-нд журмын төсөл боловсруулав. Хаягжуулалтын журмын төслийг болон хаягжуулалтын ажлын технологийн шийдлийг байгууллагын удирдлага дэмжив. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр НХТЕТГ-ын удирдлагатай ГЗБГЗЗГ-ын удирдлага уулзаж хаягжуулалтын ажлын технологийн шийдлийг 2 байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэн харилцан зөвшөөрсөн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулав.

Технологийн шийдлийн дагуу Геокад ХХК-аар УБ хотын барилгын дугаарлалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-18-ны хооронд засварлуулж УБ хотын Хаягжуулалтын ажлыг дуусгасан гэж дүгнэн эцсийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

Хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг 2018 оны 12 дугаар сард гүйцэтгэв. Биелэлт 100%

“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймгийн хаягийн атлас, 1 телевизийн нэвтрүүлэг, 1 сонины нийтлэл

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Хүрэх үр дүн: Газар зүйн нэрийг олон нийтэд сурталчилсан байна. 21 аймгийн хаягийн атлас аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүлээлгэн өгсөн байна.

·         Газар зүйн нэрийн хэрэглээ, ач холбогдол сэдэвт ТВ-ийн 25 минутын нэвтрүүлэг бэлтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог А/77 дугаартай тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулав.

·         Ажлын даалгаврыг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2018/АД-10 дугаартай батлав.

·         Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнийн саналын урилгыг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учир тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Иймд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах эрх бүрдсэн гэж үзэн “Ууган арт медиа” ХХК-тай шууд гэрээ байгуулах хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр 45 минутыг 25 минут болгох, 10 удаа телевизийн эфирээр цацах гэснийг 6 удаа цацах болгож өөрчлөхөөр тохиролцоонд хүрсэн бөгөөд ажлын даалгаврыг өөрчлөн баталж 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2018/54 дугаартай гэрээ байгуулсан. Ярилцлага авах ажил удаашралтай байсны улмаас дээрх гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болгон сунгасан.

·         2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн С1, Эх орон, Royol HD, TV5, SBN телевизүүдээр цацагдсан.

·         2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэсэн тухай тайлан, Газар зүйн нэр түүхийн түүчээ баримтат киног DVD-ээр ирүүлсэн. Тайланг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018/54-1 дугаартай актаар хүлээн авав.

·         2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1814 тоотоор 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлэн орон нутгийн ТВ-ээр цацаж олон нийтийн хүртээл болголоо.

·         УИХ-аар батлагдсан “Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан газар нутгийн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах талаар аймгуудын ГХБХБГ-т газар зүйн нэрийг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сард зохион байгуулах үүргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1814 тоотоор хүргүүлсэн. Тус албан бичгийн дагуу 21 аймгийн ГХБХБГ тус тус өөрийн аймагтаа өдөрлөг зохион байгуулж, Газар зүйн нэр түүхийн түүчээ баримтат киног орон нутгийн ТВ-ээр цацаж тайланг албан тоотоор ирүүлэв.

·         Мөн газар зүйн нэрийн талаарх Газрын даргын ярилцлагыг 2018 оны 12 дугаар сард сонинд нийтлүүлэв.

·         18 аймгийн /Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий аймгаас бусад/ хаягийн атласыг тус бүр 100 ширхэгийг хэвлүүлэн хүлээн авч аймгуудын ГХБХБГ-т  аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүлээлгэн өгүүлэхээр 2018 оны 12 дугаар сард өгөв.

Биелэлт 100%

1.4.2. Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 21 сум

Чанар: Нарийвчлалын шаардлагыг хангасан байх

Хугацаа: 2-11 сард

Хүрэх үр дүн: Аймаг тус бүрээс 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн сан үүссэн байна.

Аймгуудын ГХБХБГ-ын үүсгэсэн 21 сумын Газар зүйн нэрийн мэдээллийн санг 2018 оны 4 дүгээр сард нэгтгэж, 2018 оны 11 дүгээр сард шинээр боловсруулсан Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн загварт шилжүүлэн хөрвүүлэв.

Говь-Алтай, Дорнод, Төв, Баянхонгор аймгуудын 2018 онд ирүүлсэн тус бүр 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн санг нэмж батлагдсан загварын дагуу нэгтгэн мэдээллийн сан үүсгэв.

УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь"-ийг 1980-аад онд хийсэн газар зүйн нэрийн зурагтай тулган тоон хэлбэрт оруулах, суурин судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2017 оны 4 сарын 17-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар үнэлгээний хороо байгуулав.

·         Ажлын даалгаврыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2018/АД-09 тушаалаар батлав.

·         Зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалтад орох урилгыг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Өнөөдөр” сонинд хэвлүүлсэн.

·         Хураангуй жагсаалтад орсон этгээдүүдэд үнийн санал ирүүлэх урилгыг тендерийн баримт бичиг, ажлын даалгаврын хамт 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн ба Инженер геодези ХХК шалгарч 2018 оны 8 сарын 06-ны өдөр 2018/65 дугаартай гэрээ байгуулсан.

·         2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгч байгууллагаас 18/955 дугаартай албан тоотоор дунд шатны тайлан ирүүлснийг захиалагчийн техникийн хяналт хийлгэн, дүгнэлт гарган 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018/65-2 дугаартай актаар хүлээн авав.

·         ГЗБГЗЗГ-ын сервер доголдсоны улмаас тус гэрээт ажлын явц удаашралтай байгаа учраас гэрээний хугацааг сунгах тухай албан тоотыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлснийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 11 сарын 16-ны өдөр 2018/106 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан.

·         2018 оны 12 сарын 11-ний өдөр УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь"-ийг 1980-аад онд хийсэн газар зүйн нэрийн зурагтай тулган тоон хэлбэрт оруулах, суурин судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх гэрээт ажлыг хүлээлгэн өгснийг захиалагчийн техникийн хяналт хийлгэн, дүгнэлт гарган байгууллагын Архив, мэдээллийн төвд 2018 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авав. Биелэлт 100%

1.4.3. Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэлт хийх ажлын бэлтгэлийг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 4-11 сард

Хүрэх үр дүн: Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулж, Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэл хийх, солбицолжуулах, газар зүйн нэрийн хувийн хэрэг үүсгэх, хөтлөх журам, зааврыг боловсруулж, батлуулсан байна.

·         2018 оны 4-5 дугаар сард газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэл хийх, солбицолжуулах технологийн дарааллыг гаргаж, хувийн хэргийн загварыг Бүгд Найрамдах Солонгос улсын газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын маягтын загвараар өөрийн орны онцлогт тохируулан гаргасан.

·         Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэл хийх журмын төсөл боловсруулж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг тусган сайжруулж, гишүүдээс дахин санал авахаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэн дэмжигдэв.

·         Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг журмын төсөлд тусган 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжив. Геодези, зураг зүйн тухай хуульд журам батлах эрх БХБ-ын сайдад ч ГЗБГЗЗГ-ын даргад ч байхгүй тул Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэл түр журам болгон ГЗБГЗЗГ-ын даргаар 2018 оны 12 сарын 12-ны өдөр батлуулав.

·         Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах танилцуулга, Засгийн газрын тогтоолын төсөл, Үндэсний зөвлөлийн дүрэмд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдсан Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаас гаргасан санал, зөвлөмжийг тусган засварлаж ОХУ-ын газар зүйн нэрийн тухай хууль болон НҮБ-ын зөвлөмжийг судлаж Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж нэрийн зөвлөлийн дүрэм болон бүрэлдэхүүнийг тодорхойлов.

·         Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газрын шинэтгэлийн хорооны хуралд танилцуулж, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн.

·         Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн 2018 оны 10 сарын 23-ны өдөр 1/2017 дугаартай албан тоотоор БХБЯ-нд хүргүүлэв. Биелэлт 100%

"Хоёр. Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, инженерийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

2.1.2. Улсын хэмжээнд бэлчээрийн фото мониторингийн ажлыг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Бэлчээрийн фото мониторингийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, өөрчлөлтийг тогтоож, дүн шинжилгээ хийж, холбогдох сургалтыг зохион байгуулсан байна.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд дараах тайлан нэгтгэлийг танилцуулсан.

●      20 аймгийн 2016 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд 209 сумын 2606 мониторингийн цэгийн мэдээлэл.

●      21 аймгийн 2017 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд 258 сумын 3983 мониторингийн цэгийн мэдээлэл.

2016-2017 оны фото мониторингийн цэгийн тоог харьцуулж үзэхэд 1377-оор нэмэгдсэн байна.

·         2018 онд хийсэн 21 аймгийн 291 сумын 4615 мониторингийн цэгийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэж, 58995 зураг, сэргэх чадавхийн ангилал, малын тоо зэргийг Лэнд Менежер програмд оруулж, байгууллагын геопорталд бэлчээрийн 4617 фото мониторингийн цэгийн байршлыг оруулав. Үүнийг https://address.maps.arcgis.com/apps/View/index.html?appid=9b828f2826a3483e9e9a26d62728384c  хаягаар үзэж болно.

Төв аймгийн ГХБХБГ-аас “Сахилга, хариуцлага газрын харилцаа” сэдэвт сумдын газрын даамлуудад зориулсан сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 14-16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ сургалтанд “Бэлчээрийн фотомониторингийн хэрэгжилт, 2016 оны үр дүнд, цаашид анхаарах асуудал” сэдвээр танилцуулга хийж, мэргэжил арга зүйн чиглэл, зөвлөмж өгсөн. Мөн ажлын үр дүн хангалтгүй байсан Дундговь, Орхон, Ховд, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-т “2018 оны бэлчээрийн фотомониторингийн зургийг боловсруулах, үр дүнг Лэнд менежер програмд оруулах” сэдвээр сургалт зохион байгуулж, Дундговь (268 цэг), Орхон (5 цэг), Ховд (168 цэг), Баян-Өлгий (134 цэг) аймгийн нийт 575 мониторингийн цэг, 7475 фото зураг, малын тоо толгой, сэргэх чадавхийн ангиллын мэдээллийг Лэнд Менежер програмд орууллаа.

Биелэлт 100%

2.1.3. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох

Тоо хэмжээ: Захиалгат хянан баталгааны ажлын тоогоор, 1 програм хангамж

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Захиалгат хянан баталгааны ажлын журмыг боловсруулж, холбогдох програмыг боловсруулж нэвтрүүлнэ.

2018 онд 42 ХХК-ий захиалгат газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 440 ширхэг тайланг Улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулж гүйцэтгэгчид хүргүүлэв.

Захиалгат хянан баталгааны дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

1.     Захиалгат газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны орон зайн мэдээллийн сангийн загварыг талбайн хэмжээ, зориулалт, хөрсний шинжилгээний дүн, дээж авсан цэгийн координат гэсэн байдлаар үүсгэж, нийт 10 байршлын өгөгдөл оруулав.

2.     Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээ байгуулах ажлын даалгаварт захиалгат хянан баталгааны ажлын мэдээллийн сан үүсгэх програм хийх ажлыг тусган оруулсан. Уг ажлын гэрээ байгуулагдсан бөгөөд 2019 онд ажлын эцсийн үр дүн гарна.

Биелэлт 100%

2.2. “Салбар дундын газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хэрэглээнд гаргах, газар зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын өгөгдөл болон захиалгат хянан баталгааны мэдээллийн сангийн өгөгдлийн загварыг боловсруулж, мэдээллийн санг үүсгэх

Тоо хэмжээ: 4 мэдээллийн сан

Чанар: ОЗӨДБ-ийн стандартын дагуу

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын өгөгдөл болон захиалгат хянан баталгааны мэдээллийн сан батлагдсан өгөгдлийн загварын дагуу үүссэн байна.

Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын зааврыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өгөгдлийн сангийн загварыг боловсруулж, зааврын хавсралтад оруулсан.

Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх болон газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын зааврын төслийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Бэлчээрийн хянан баталгааны өгөгдлийн загварыг дараах байдлаар боловсруулсан. Үүнд:

1.     Нэгж талбарын хүснэгтэн мэдээллийн бүтэц

2.     Төрх байдлын хүснэгтэн мэдээллийн бүтэц

3.     Мониторингийн цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц

4.     Бичиглэл хийсэн цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц

Тариалангийн хянан баталгааны өгөгдлийн загварыг дараах байдлаар боловсруулсан. Үүнд:

  1. Тариалангийн газрын нэгж талбарын хүснэгтэн мэдээллийн бүтэц
  2. Тариалангийн талбайн төрх байдал, нөлөөллийн үзүүлэлтийн хүснэгтэн мэдээллийн бүтэц
  3. Атаршсан газрын нэгж талбарын хүснэгтэн мэдээллийн бүтэц
  4. Атаршсан талбайн төрх байдал, нөлөөллийн үзүүлэлтийн хүснэгтэн мэдээллийн бүтэц
  5. Төмс, хүнсний ногооны нэгж талбарын хүснэгтэн мэдээллийн бүтэц
  6. Мониторингийн цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц
  7. дээж авсан цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц

Хот суурин газрын хянан баталгааны өгөгдлийн загварыг дараах байдлаар боловсруулсан.  Үүнд:

  1. Нэгж талбарын хүснэгтэн мэдээллийн бүтэц
  2. Мониторингийн цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц
  3. Хөрсний дээж авсан цэгийн хүснэгтэн мэдээллийн бүтэц

Дээрх мэдээллийн сангийн загварын дагуу дараах мэдээллийн сан үүсгээд байна. Үүнд:

·         6 аймгийн 110 сумын тариалан, атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын тоон мэдээллийн сан

·         Хэнтий аймгийн 21 сум, Бэрх тосгоны хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын тоон мэдээллийн сан

·         Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан, дүгнэлт баталгаажсан 331 ажлын тоон файлыг нэгтгэн тоон мэдээллийн сан

Биелэлт 100%

2.3. “Газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хуульд заасан хугацаанд давтан тодорхойлох замаар улсын хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж хянан баталгааны ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1. Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум

Чанар: Сум бүрээр нэгтгэн харьцуулсан байна.

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн: Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны судалгааны нэгдсэн тайлан гарч, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна.

Тус газрын архивт байгаа тоон мэдээллийг ашиглан дараах үр дүнг нэгтгэсэн. Үүнд:

  1. 2000-2005 онд хийгдсэн Улаанбаатар, Архангай, 2008-2010 онд хийгдсэн нийслэл болон 21 аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүн.
  2. 2006 болон 2012 оны Нийслэл, 16 аймгийн тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүн (нэгтгэлийн дүнгээс үзэхэд улсын хэмжээнд тариалангийн талбайн хэмжээг 2006, 2012 оны дүнтэй харьцуулахад тариалангийн газар 45958.6 га-аар нэмэгдэж, атаршсан газар 169174.1 га-аар хасагдсан байна.).
  3. 2017 оны Дорнод, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүн.
  4. 2004-2005 оны 17 аймгийн 216 сумын хот суурин газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны үр дүн.
  5. 2006 онд хийсэн Алаг хайрхан уул, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Булган гол, Хар ус нуур, Хасагт хайрхан, Манхан, Шарга зэрэг 7 байгалийн нөөц газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүн

Дээрх үр дүнг нэгтгэсэн байдлаас харахад сүүлийн 20 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хүрээнд бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг (2000-2004 онд, 2008-2010 онд) 2 удаа, хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг 2004, 2012 онд 6 аймагт, 2015 онд 3 суманд, 2016 онд 3 суманд тус тус хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2 дахь ээлжийн хянан баталгааны ажилд бүх суурин газрыг хамруулаагүй байна.

Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг (2005, 2011-2012 онд) бүх тариалан, атаршсан газарт 2 удаа хийсэн бөгөөд 2017 онд газар тариалангийн төв бүсийн 4 аймагт хийж, 2018 онд бүх тариалангийн газарт хийгээд байна.

Улсын хэмжээнд 32 тусгай хамгаалалттай газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг 2006 онд 1 удаа хийсэн бөгөөд 2 дахь удаагаа хийгээгүй байна.

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг дараах байдлаар хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

·         2019 онд хот, суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг.

·         2020-2022 онд бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг.

·         2023-2024 онд тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг.

Биелэлт 100%

2.3.3. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 17 аймаг, нийслэлийн 469214.0 га тариалан болон атаршсан газарт

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээн авна.

 

·         Газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2018/АД-01 тоот ажлын даалгаврыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус газрын даргаар батлуулсан.

·         Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/54 тоот тушаалаар 1-р багцад “Геоботаник ХХК (2018 оны 4 дүгээр сарын 06-ны 2018/21 тоот гэрээ), 2-р багцад “Тост-Элс” ХХК (2018 оны 4 дүгээр сарын 06-ны 2018/22 тоот гэрээ), 3-р багцад “Глобус” ХХК (2018 оны 4 дүгээр сарын 06-ны 2018/23 тоот гэрээ) -тай гэрээ байгуулсан.

·         “Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ын эцсийн шатны тайланг хүлээн авч, ажил шалгасан дүгнэлт гаргасан. Үүнд:

1.     “Геоботаник” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/18 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2018/21 тоот.

2.     “Тост-Элс” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/63 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/22 тоот.

3.     “Глобус” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/15 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2018/23 тоот.

17 аймаг, нийслэлийн 469214.8 га тариалан, атаршсан газрыг төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулснаас 314794.3 га тариалан, 154420.5 га атаршсан газар байна.

Биелэлт 100%

2.3.4. Хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн төв, суурин газрууд

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн төвийн болон сумын төвүүдийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн байна.

·         Газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/24 тоот тушаалаар гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2018/АД-03 тоот ажлын даалгаврыг 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр тус газрын даргаар батлуулсан.

·         Газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/72 тоот тушаалаар 1-р багцад “Геоботаник” ХХК (2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн №2018/31 тоот гэрээ), 2-р багцад “Глобус” ХХК (2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн №2018/32 тоот гэрээ), 3-р багцад “Геоботаник” ХХК (2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн №2018/33 тоот гэрээ), 4-р багцад “Ланрес” ХХК (2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн №2018/34 тоот гэрээ)-тай гэрээ байгуулсан.

“Хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ын эцсийн шатны тайланг хүлээн авч, дараах ажил шалгасан дүгнэлтийг гаргасан. Үүнд:

●      “Геоботаник” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 194/18 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/31 тоот.

●      “Глобус” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/22 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/32 тоот.

●      “Геоботаник” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 193/18 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/33 тоот.

●      “Ланрес” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1834 тоот албан бичгээр тайланг хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/34 тоот.

Хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажилд Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн төв, суурин газруудыг хамруулав.

Биелэлт 100%

2.4. “Газрын төлөв байдал, чанарын мониторингид суурилсан газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.4.1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын нөхөн сэргээлт хийж байгаа 200 га талбай

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 5, 9 сард

Хүрэх үр дүн: Хүчтэй, элэгдэл эвдрэлд орж атаршсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт хийсэн байна.

·         Тус газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны А/80 тоот тушаалаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны энгэр хэмээх газар байрлах Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон 200 га атаршсан талбайн нөхөн сэргээлтийн ажлын 2 дахь жилийн үр дүн, нөхөн тарилтыг шалгах ажлын хэсгийг байгуулсан.

·         2018 оны нөхөн сэргээлтийн ажлын тайлан ирүүлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 04-ний 1/804 тоот албан бичгийг “Глобус” ХХК-д, захиалагчийн хяналт хийх тухай 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1/803 тоот албан бичгийг Хэнтий аймгийн ГХБХБГ-т тус тус хүргүүлсэн.

·         “Глобус” ХХК-ны 2018 оны 5 дугаар сарын 23-ны 2/35 тоот бичгээр тайланг 2018 оны 6 дугаар сарын 10-нд ирүүлэхээр мэдэгдсэн.

·         Ажлын хэсэг нөхөн сэргээлт хийсэн байдлыг газар дээр нь 2018 оны 9 дүгээр сарын 17-20 өдрүүдэд шалгасан.

·         “Глобус” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/2 тоот албан бичгээр 2018 оны нөхөн сэргээлтийн ажлын тайланг ирүүлсэнийг шалгаж, ажил шалгасан тухай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №03 тоот дүгнэлтийг гарган 2 дахь жилийн ажлыг хүлээн авсан.

Биелэлт 100%

 

 

2.5. “Газар, байгалийн нөхцөл, нөөц, геологи, хүрээлэн буй орчны суурь судалгааны иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.5.1 Байгууллагын орон зайн мэдээллийн санд орсон геологи орчны мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах, хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл

Чанар: Холбогдох журам, заавар, стандартын дагуу

Хугацаа: 2-11 сар

Хүрэх үр дүн: Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн мэргэжилтнүүдэд холбогдох сургалтыг зохион байгуулж, байгууллагын орон зайн өгөгдлийн мэдээллийн санд геологи орчны гео-системийн давхаргын мэдээллийн сан үүссэн байна.

Байгууллагын орон зайн мэдээллийн санд орсон геологи орчны мэдээллийн санг ашиглах, хэрэглээг сайжруулах зорилгоор дараах сургалтыг зохион байгуулсан. Үүнд:

●    2018 оны 02 дугаар сарын 1-ний өдөр Нийслэл болон 21 аймгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  дарга нарт зориулан “Улсын болон 21 аймгийн төв, 330 сумын төвд хийгдсэн геологи орчны мэдээллийн сангийн хэрэглээ, ач холбогдол”-ын талаар.

●    2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Геологи орчны мэдээллийн санг ашиглах, хэрэглэх” болон “12 аймгийн төвд хийгдсэн газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн санг хэрэглэх” талаар.

●    2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Улаанбаатар хот, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх сургалт (Сургалтанд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, гэр хорооллын дэд бүтцийн газар, дүүргүүдийн газрын албаны холбогдох мэргэжилтнүүд нийт 20 хүн хамрагдсан).

Геологи орчны мэдээллийн сангийн улсын хэмжээний нийт 59 зургаас алдаатай болон давхаргын мэдээлэл дутуу байсан 28 зургийг засварлаж, мэдээллийн сан үүсгэж, орон зайн өгөгдлийн санд оруулсан. Үүнд:

●    Геоморфологийн мужлал 1:10 000 000

●    голын сүлжээний нягтшил 1:10 000 000

●    Хур борооны үерийн хамгийн их урсац 1:10 000 000

●    Шар усны үерийн хамгийн их урсац 1:10 000 000

●    дунд-дээд дөрөвдөгчийн мөстлөгийн тархалтын цаг хугацааны палеогеографийн зураг 1:6 000 000

●    Монгол орны нутаг дэвсгэрийн гүний структурын зураг 1:6 000 000

●    Монгол улсын нутаг дэвсгэрийн структур  дүүрэгчлэлийн зураг 1:3 200 000

●    Монгол орны хөөлттэй хөрсний мужлалын зураг 1:3 000 000

●    Монгол орны хөөлттэй хөрсний тархалтын зураг 1:3 000 000

●    Монгол орны дөрөвдөгчийн геологийн зураг 1:1 500 000

●    Инженер-геологийн нөхцөлийн зураг 1:1 000 000

●    инженер геологийн тойм зураг 1:1 500 000

●    Монгол улсын геологийн зураг 1:1 000 000

●    гидрологийн зураг 1:1 000 000

●    мезозой-кайнозойн тектоникийн зураг 1:1 000 000

●    монгол орны гидрогеологийн зураг 1:1 000 000

●    гадаргын өндөршлийн зураг 1:1 000 000

●    гадаргын налуугийн зураг 1:1 000 000

●    гадаргын хэрчигдлийн шигүүгийн зураг 1:1 000 000

●    метал болон метал бус ашигт малтмалын зураг 1:1 000 000

●    монгол орны тектоникийн зураг 1:1 000 000

●    зүг зовхисын зураг 1:1 000 000

●    геоморфологийн зураг 1:500 000

●    геологийн зураг 1:500 000

●    инженер-геологийн нөхцөлийн тойм зураг 1:500 000

●    гидрогеологийн зураг 1:500 000.

Биелэлт 100 %

"Гурав. Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

3.1.2. Улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг холбогдох байгууллагатай хамтран тоон хэлбэрээр бүрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах.

Тоо хэмжээ: 10 салбарын мэдээлэл бүхий мэдээллийн сан /ЭХЯ, УУХҮЯ, АМГТГ, ЗТЯ, МТШХХГ, ҮСХ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, БОАЖЯ/

Чанар: ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санд холбогдох байгууллагуудаас мэдээлэл орж, мэдээллийн сан хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

1.     2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус газар нь Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-той хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу ҮСХ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй цаашид хамтран хийх ажлын талаар зөвшилцөх уулзалтыг хийж, ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон.

2.     Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлтийг хангах, мэдээллийн сангийн журмын төслийг хамтарч боловсруулах, холбогдох байгууллагаар баталгаажуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Үндэсний статистикийн хороо болон ГЗБГЗЗГ-ын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/23, А/45 тоот хамтарсан тушаалаар баталсан.

3.     Ажлын хэсгийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хурлын шийдвэрээр 2 байгууллага харилцан мэдээллийн бааз дээр ажиллахаар тохиролцсоны дагуу эхний шатны техникийн туршилтын ажлыг ҮСХ-ны мэдээллийн технологийн холбогдох инженерүүд http://1212.mn/ цахим хуудасны холбогдох хэсэгт холбон туршсаны дараагаар бусад орон зайн өгөгдөл мэдээллийг вэб үйлчилгээгээр ашиглуулахаар болсон.

4.     ҮСХ-ны мэдээллийн технологийн холбогдох инженерүүд вэб үйлчилгээг холбох ажлыг хийж байна.

5.     Мөн цахим мэдээллийн буюу http://1212.mn/ ҮСХ-ны өгөгдөл мэдээллийг байгууллагын хэрэгцээнд ашиглахаар мэдээллүүдийг XML, Json вэб код бичиглэлээр солилцох ажлын хүрээнд хоёр талаас туршилтын ажил явуулсан. Энэхүү туршилтаар Үндэсний статистикийн хорооны веб буюу http://1212.mn–нээс тодорхой параметр утгуудыг авах боломжтой боловч байгууллагын нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан буюу http://webgis.nsdi.gov.mn/sedprogram/ вебийн үндсэн бүтэц хоцрогдмол, харилцан уялдаагүй учраас нэмэлт хөгжүүлэлт хийх шаардлагатай байна.

6.     Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журмын төслийн 2 дахь удаагийн хувилбарыг хэлтсийн зүгээс боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн түвшинд санал авах шатанд явж байна. Уг журмыг холбогдох байгууллагаар хэлэлцүүлж баталгаажуулсаны дараа 10 салбарын мэдээлэл уг сан руу орох нөхцөл бүрдэх юм. “Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журам”-ын төслийг эцэслэн боловсруулж, холбогдох газраар батлуулсаны дараа уг санд мэдээ оруулах байгууллагуудад сургалт зохион байгуулагдана.

Биелэлт 70%

3.1.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж өнөөгийн хууль эрхзүйн орчныг сайжруулах

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл, 9 дүүрэг 

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийгдэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал боловсруулсан байна.

1.     Монгол улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан баримтлах чиглэлийг боловсруулан Нийслэл, 21 аймагт 1/286 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2.     Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, дагалдан батлагдах бусад хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төсөл, үзэл баримтлал, хуулийн урьдчилсан тандан судалгаа боловсруулахтай холбоотойгоор шаардлагатай судалгаа мэдээллийг ирүүлэх тухай бичгийг 2018 оны 01 сарын 09-ны өдрийн 2/65 тоот албан бичгээр илгээж нийслэл, орон нутгаас судалгаа авч боловсруулан хуулийн төслийг БХБЯ-нд 2018 оны 02 дугаар сард 1/311 тоот албан бичгээр хуулийн төслийн үр нөлөөг үнэлэн, ажлын тайлангийн хамт боловсруулж БХБЯ-нд хүргүүлсэн. Уг хуулийн төслийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд БХБЯ-тай хамтран ажиллаж тухай бүрд нь шаардлагатай мэдээлэл судалгаагаар хангаж ажилласан.  Үүний үр дүнд 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр Монгол Улсын Их хурлаас Монгол Улсын иргэнд газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хуульд нэмэлт орж өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан болно.

3.     “Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолын биелэлт, 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын саналд хяналт хийж, нэгтгэн, боловсруулж, тайлбарын хамт 2018 оны 3 дугаар сард 2/485 тоот албан бичгээр   БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын 2018 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан.

4.     Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөцийг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагад суурилсан шинжлэх ухааны үндэслэл бүхий олон нийтийн оролцоотойгоор тогтоох аргачилсан зөвлөмжийн дагуу сургалтад ашиглах танилцуулга болон бусад мэдээллийг боловсруулан бэлтгэж Сургалтын хөтөлбөрт оруулан газрын даргаар батлуулсан.

5.     Нийслэлийн Засаг дарга С.Батболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нарын 2017 онд хамтран баталсан “Хамтран ажиллах гэрээ”-нд туссан 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүргийн газрын албаны газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтнүүд нийлсэн 20 хүнийг хамруулсан сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ХААИС-ын Агроэкологийн сургууль дээр зохион байгуулсан.

6.     2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар аймаг, нийслэлийн ИТХ-аас ирүүлсэн саналын тоон зургийг шалгаж Төв аймгийн Сэргэлэн, Аргалант сумд, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан төлөвлөсөн байсныг Засгийн газрын тогтоолын төслөөс хасуулах саналын хамт 2018 оны 3 дугаар сард 2/485 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Үүнд: Төв аймгийн Аргалант сумын нутаг Засгийн газрын 2016 оны 456 тоот тогтоолоор  Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцсан 43 га буюу 450 нэгж талбар, Өмнөговь аймгийн Ханбогд суманд 37,77 га буюу 504 нэгж хамрагдсан. Аймгуудын саналыг нэгтгэн танилцуулга, төслийн хамт албан 2/485 тоотоор БХБЯ-д хүргүүлж, холбогдох аймгуудад давхцлын талаар мөн албан тоотоор хүргүүлж мэдэгдсэн.

7.     Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох, түүн дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах талаар чиглэлийг боловсруулан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хурлын шийдвэрийн дагуу БХБЯ-нд хүргүүлсэн.

8.     Газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаар тушаалаар байгуулагдсан Тариалангийн газрын өмчлөлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, үүрэг даалгаврын дагуу орон нутгаас ирүүлэх мэдээллийн жагсаалт болон загварыг боловсруулан 2018 оны 7 дугаар сарын 10-ны 1/1268 тоот албан бичгээр орон нутагт хүргүүлж, тариалангийн зориулалтаар газар  өмчлөл явагдсан  7 аймгийн хэмжээнд судалгааны дүнг гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн 2/1410 тоотоор БХБЯ-д хүргүүлсэн. Нийт 7 аймгийн 8 сумыг хамарсан 137,25 га тариалангийн газрыг 100 иргэнд давуу эрхээр худалдаж өмчлүүлсэн байна.

Биелэлт 100%

3.1.4. Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ:  9 аймгийн 23 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: 9 аймгийн 23 сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигтэй болсон байна.

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний жишиг “Ажлын даалгавар”-ыг боловсруулан 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 1/899 тоот албан бичгээр хүргүүлсэн. Уг ажлын даалгаврын дагуу 2018 онд дараах нэр бүхий 32 сумдад нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулсан байна. Үүнд:

1.     Дорнод аймгийн Дашбалбар /1/.

2.     Хэнтий аймгийн Норовлин, Дадал /2/.

3.     Увс аймгийн Сагил, Ховд, Түргэн /3/.

4.     Ховд аймгийн Чандмань, Мөст, Цэцэг /2/.

5.     Завхан аймгийн Отгон, Цэцэн-Уул /2/.

6.     Булган аймгийн Орхон, Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат /3/.

7.     Дархан-Уул аймгийн Орхон /1/.

8.     Сэлэнгэ аймгийн Жавхлант  /1/.

9.     Орхон аймгийн Жаргалант /1/.

10.  Дундговь аймгийн бүх сумд /14/. 

Урьд өмнө хийгдэж дууссан төлөвлөгөөнүүдийг ирүүлэх талаар албан шаардлагыг 3/831, 3/832, 3/833, 3/834 тоот албан бичгүүдээр гүйцэтгэгчид хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу  Өмнөговь  аймгийн Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумын тайланг гүйцэтгэгчээс ирүүлснийг шалгаж хүлээж аваад байна.

Булган аймгийн Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн Халиун, Завхан аймгийн Дөрвөлжин, Увс аймгийн Бөхмөрөн, Ховд аймгийн Дарви, Хэнтий аймгийн Батноров, Батширээт сумдын тайланг гүйцэтгэгчээс ирүүлснийг тухай бүрд нь хяналт хийж, засаж сайжруулах санал, дүгнэлтийг боловсруулан 2018 оны 2/2229, 2/2230, 2/2231, 2/2232, 2/2260 тоот албан бичгүүдээр гүйцэтгэгч болон холбогдох аймаг, сумд руу хүргүүлж ажилласан. Биелэлт 100%

      

3.2.2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тоо хэмжээ:   4 аймаг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: 4 аймгийн ГЗБЕТ боловсруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөөгөөр хангана.

●      Завхан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэгч “Тэгш хэм” ХХК-тай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын нэгдмэл сангийн ангилал бүрийн төлөвлөлтийг хэрхэн боловсруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сард өгч ажилласан.

●      Завхан аймгийн ГЗБЕТ-ний эцсийн шатны тайланд ажлын даалгаварт тусгасан асуудлуудын дагуу Хөдөө аж ахуйн газрын төлөвлөлтийн хэсгийг хянан, дүгнэлт гаргаж 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1/225 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/610 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, 2018 оны 10 дугаар сард Завхан аймгийн ГЗБЕТ-ний тайланг байгууллагын Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөв.

●      Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж, 2018 оны 01 дүгээр сарын 29 өдрийн 1/204 тоот албан бичгээр 3 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

●      Төв аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаварт тоон зургийн мэдээллийн сан үүсгэх, зам, шугам сүлжээ болон өмчлүүлэх газрын талаар болон бусад чиглэлээр саналаа өгч тусгуулсан. Мөн Төв аймгийн ГЗБЕТ боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд ажиллаж зөвлөхийн урилга, үнэлгээ зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгч 2 удаа орон нутагт ажилласан.

●      Төв, Дундговь аймгуудын ГЗБЕТ-г 2018 онд багтаан боловсруулж дуусгахаар гүйцэтгэгч байгууллага орон нутагтай гэрээ хийсэн байна. Үүний дагуу тус газраас 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тайлан ирүүлэх тухай 1/2363 тоот албан бичгийг гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлсэн.

●      Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, Газар, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, мэргэжилтэн С.Дэнсмаа, аймгийн болон бүх сумдын удирдлагууд, газрын даамлуудыг хамруулан Дундговь аймагт хийсэн бөгөөд уг хэлэлцүүлгээр төлөвлөгөөний эхний хувилбарт санал авсан.

●      Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсруулж орон нутагт санал авахаар гүйцэтгэгч байгууллагын зүгээс хүргүүлсэн байна.

●      Мөн урьд өмнө боловсруулагдсан тайлан төлөвлөгөөг зохих зааврын дагуу ирүүлэх, тоон мэдээлэл боловсруулах талаар чиглэл боловсруулан 2018 оны 1/1963 тоот албан бичгээр хүргүүлсэн.

●      Дорноговь, Өмнөговь аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг тусгасан асуудал бүрээр хянан үзэж дүгнэлт, зөвлөмж гаргаж 1/2193 тоот албан бичгээр орон нутагт хүргүүлсэн.

Биелэлт 100%

3.2.3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ:   330 сум, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

·         Сум, дүүргийн тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/1303 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, сумдын газрын даамлуудад тус тус хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр хангаж ажилласан.

·         Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/428 тоот албан бичгээр аймгуудын ГХБХБГ-т  бүх сумдад газар дээр нь очиж ажиллах чиглэл, зөвлөмж хүргүүлсэний дагуу сумдын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажлыг орон нутагт зохион байгуулаад байна.

·         21 аймаг, нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хянаж, дүгнэлт хийн нэгтгэх ажлыг гүйцэтгэсэн.

·         Сумдын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг харьцуулан зөвлөмж, чиглэл боловсруулан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/428 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд тус тус хүргүүлсэн.

·         Газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/96 тоот тушаалаар Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань сумдад 2018 оны 6 дугаар сарын  4-нөөс 8-ны  өдрүүдэд томилолтоор ажиллаж сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх ажлыг гүйцэтгэн ажлын тайланг цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлт, зөвлөмжийн хамт 2018 оны 1/1217 тоот албан бичгээр хүргүүлсэн.

·         Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/167 дугаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай тушаалын дагуу Нийслэл, 9 дүүргийн газрын албанд газар зохион байгуулалт, газар өмчлөлийн чиглэлээр хяналт хийж тайланг нэгтгэсэн.

·         Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/1296 тоот албан бичгийг Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Үүний дагуу хяналт хийх ажлыг гүйцэтгэн тайланг нэгтгэсэн болно.

·         Хэнтий аймгийн Дадал суманд 2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ныг дуустал сумын газрын даамал Х.Саранчимэгийн 2016-2017 оны тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, зөвлөгөөг Хэнтий аймгийн ГХБХБГ-т 2018 оны 10 дугаар сарын 31-ний 2/2093 албан тоотоор хүргүүлсэн.

·         2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд баталсан удирдамжийн дагуу ажилласан.

●      Булган аймгийн Тэшиг сумын 2016, 2017 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж гарсан зөрчил, цаашид авах арга хэмжээний талаар сумын газрын даамал, удирдлагад танилцуулж ажилласан. Хяналт шалгалтын ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2112 тоот албан бичгээр Булган аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

●      Ховд аймгийн Дарви сумын тухайн жилийн ГЗБ-ын төлөвлөгөө болон газрын даамлын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг 2018 оны 8 дугаар сарын 22-оос 30-ны өдрүүдэд гүйцэтгэсэн. Тус ажлын үр дүнд тухайн жилийн ГЗБТ-ний хэрэгжилт 80,2%-тай дүгнэгдсэн. Ажил сайжруулах арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллав.

●      Нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтэн, албан хаагч нарт зориулан “Нийслэл, дүүргийн тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах”, “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” сэдэвт сургалтыг  2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нийт 15 албан хаагчдыг хамруулсан. 

●      Сум, дүүргийн тухайн жилийн төлөвлөгөөний зургийн тоон мэдээллийг хүлээн авч загварын дагуу  боловсруулсан эсэхэд  хяналт хийж ажилласан. Хяналтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг  засаж сайжруулах талаар санал, зөвлөмжийг боловсруулан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/428 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд  хүргүүлсэн.

Биелэлт 100%

"3.4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.4.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн санг эрхлэх, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн сан дахь мэдээллээр олон нийт хангагдсан байна.

·         Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн тоон мэдээллийн санг Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу үүсгэн нийт 13412 эргэлтийн цэг, хилийн шугамын мэдээллийг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулан хэрэглээнд гаргаж, шаардлагатай мэдээллээр тухай бүр ханган ажиллаж байна.

 

Биелэлт 100%

3.4.3. Хилийн цэсд өөрчлөлт оруулах шаардлагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн судалгааг гаргаж, үе шаттайгаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Хилийн маргаантай сум, дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: Аймгийн төвийн сумдын хилийн цэсийн судалгаа нэгтгэгдэж тэлэх шаардлагатай сумдын санал боловсруулагдан хууль журмын дагуу дээд шатны байгууллагад хүргэгдсэн байна.

1.     2018 онд Дархан-Уул, Увс, Дорнод, Сүхбаатар, Төв, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймгуудын нийт 16 сумдын хилийн цэсийн маргаантай хэсгийн нарийвчилсан танилцуулга, мэдээллийг орон нутгийн удирдлага, иргэдэд хүргэж ажилласан байна.

2.     Орон нутгаас албан ёсоор ирүүлсэн хилийн цэсийн ойлголтын зөрүүгээс үүссэн маргаануудад холбогдох хариу тайлбарыг албан бичгээр цаг тухайд нь хүргэж ажилласан.

3.     Улсын хэмжээний хилийн цэсийн маргааныг Засгийн газрын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж Дархан-Уул, Увс, Төв аймгуудын маргаануудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн.

4.     Мөн Улсын хэмжээний хилийн цэсийн маргааны судалгааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 2/2065 тоот албан бичгийг аймгуудын ГХБХБГ-т хүргүүлж судалгааг албан ёсоор авсан. Судалгааны үр дүнд Улсын хэмжээнд нийт сумдын 51.5%-д их, бага хэмжээний маргаан бүртгэгдсэн байна. Судалгаанд үндэслэн бодит болон бодит бус маргааныг ангилсан.

5.     Мөн “Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах” төслийг боловсруулж БХБЯ-нд хүргүүлсний дагуу Засгийн газрын 2018 оны 05 сарын 03 өдрийн 89 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

6.     Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2018 оны 05 сарын 24-нд зохион байгуулсан. Хуралдаанаар Улсын хэмжээний хилийн цэсийн маргааны судалгаанд үндэслэн зарлиг тогтоолын алдаанаас үүссэн бодит маргаан болон ойлголтын зөрүүгээс үүссэн бодит бус маргаануудыг танилцуулсан бөгөөд шийдвэрлэх саналыг боловсруулж хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас бодит бус маргаан үүссэн Увс, Төв, Дархан-Уул аймгуудын тодорхой маргаануудад тайлбар албан бичиг хүргүүлэх шийдвэр гарсны дагуу БХБ Сайдын 2018 оны 01/2206 тоот, ГЗБГЗЗГ-ын 2018 оны 1/957 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.

7.     Улсын хэмжээнд үүссэн хилийн цэсийн маргааны асуудлыг Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны шийдвэрийн дагуу зарлиг, тогтоолын алдаанаас үүссэн бодит маргаан буюу Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумдын хилийн маргааны асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах зорилгоор БХБ Сайдын 2018 оны 196 тоот тушаалаар дэд ажлын хэсэг байгуулан 2018 оны 11 сарын 27-ны өдөр анхдугаар хурлыг зохион байгуулсан. Хуралдаанаас гарсан саналын дагуу холбогдох талуудыг байлцуулан газар дээр нь хээрийн хэмжилт, тодруулалтын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэж санал солилцсон.

8.     Тус ажлын үр дүнд холбогдох талуудын саналыг нарийвчлан боловсруулсан бөгөөд холбогдох хууль, журмын дагуу материалаа уламжлах, маргаан шийдвэрлэгдэх хүртэл иргэн, хуулийн  этгээдэд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой шийдвэрийг гаргахгүй байх талаар 2018 оны 1/2450 тоот албан бичгийг хүргүүлж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

9.     Мөн Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ойлголтын зөрүүгээс үүссэн маргаануудад 2018 оны 1/2178 албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн.Биелэлт 100%

3.4.4. Хилийн цэсийн асуудлаар орон нутагт сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Орон нутгийн удирдлага, иргэд хилийн цэсийн үнэн бодит мэдээллээр хангагдаж хилийн цэсийн асуудлаар мэдлэгтэй болсон байна.

Хилийн цэсийн асуудлаар аймгуудын ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдэд нэгдсэн цахим сургалтыг 2018 оны 08 сарын 15 ны өдрийн 14 цагт зохион байгуулсан. Сургалтад нийт 21 аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд үр дүнд хилийн цэсийн үнэн, бодит мэдээ, мэдээллээр хангагдаж орон нутагт үүссэн маргааныг шийдвэрлэх, санал боловсруулах арга зүйд суралцсан.

Мөн 2018 онд Хэнтий, Сүхбаатар, Ховд, Дорноговь, Өмнөговь, Төв аймгуудад ажиллаж орон нутгийн удирдлага, олон нийтийг хилийн цэсийн мэдээ мэдээллээр хангаж ажилласан байна

Биелэлт 100%

3.5.2. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Нийслэл, аймгийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газарт гэрчилгээ олгож, кадастрын мэдээллийн санд оруулан баталгаажуулсан байна.

●      УИХ-ын 2018 оны 02 дугаар сарын 01-ний 15 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Ерөнхий консулын газрын зориулалтаар 2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

●      2018 оны 01 дүгээр сарын 24-ны Засгийн газрын 28 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 150 га газарт гэрчилгээ олгож, Уул уурхайн яам, Дорноговь аймгийн Засаг дарга нарын гурвалсан гэрээний төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулагдсан.

●      УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол суманд  үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт төсөл хэрэгжүүлэх газрын зориулалтаар 500000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тус газарт  “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу гэрээ хийж, гэрчилгээ авах хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны 01/55 дугаараар ирүүлсэн. Дээрх газрыг хууль журмын дагуу судалж үзээд гурван талт гэрээний төсөлд санал өгсөн.

Биелэлт 100%

"Дөрөв. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

4.1. “Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлтэй холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 3-7 сард

Хүрэх үр дүн: “Газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийн санг хөтлөх, өөрчлөлт оруулах журам”, “Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх, ашиглалтын зориулалт өөрчлөх журам”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас газрын нэгдмэл сангийн тайланг гаргах заавар” шинээр ба шинэчлэгдэн боловсрогдож, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

1.     ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2009 оны 224 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ыг шинэчлэх, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн мэдээллийн санг хөтлөх, өөрчлөлт оруулах талаар оруулах, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллыг шинэчлэх зорилгоор “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг боловсрууллаа. Тухайн журмыг:

-       Ерөнхий зүйл

-       Газрын нэгдмэл сангийн ангиллыг тодорхойлох, тооллого явуулах

-       Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилал, тэдгээрийн хил заагийг тогтоох

-        Газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийн санд өөрчлөлт оруулах

-        Хяналт, хариуцлага гэсэн хэсэгтэйгээр боловсруулсан.

Мөн тухайн журмын хавсралтаар  газрын нэгдмэл сангийн ангилал, код, дэд талбарын код, тоон зураглал ба тоон мэдээлэл бүрдүүлэх стандарт, загваруудыг боловсруулсан. Уг журмыг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж батлуулав.

2.     “Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх, ашиглалтын зориулалт өөрчлөх журам”-ыг боловсруулах ажлын хүрээнд ОХУ-ын “Газрын нэгдмэл сангийн ангиллыг шилжүүлэх тухай” хуулийг орчуулж судалсан бөгөөд уг журмын төслийг дараах үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан. Үүнд:

-       Нийтлэг үндэслэл

-       Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэх;

-       Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал шилжүүлэх;

-       Иргэн, хуулийн этгээд, өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрынхаа ашиглалтын зориулалтыг өөрчлөх;

-       Газрын ангилал шилжүүлэхээс татгалзах;

-       Хяналт, хариуцлага.

Тухайн журмын төслийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны  өдрийн Газар зохион байгуулалтын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. Уг хурлаас журмын төслийг Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журмын хамт шинэчлэн сайжруулах, бусад салбарын хууль тогтоомжийг судлах, тэдгээртэй уялдуулах, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар 2019 онд батлуулахаар хүргүүлэхээр шийдвэрлэгдсэн болно.

3.     Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас газрын нэгдмэл сангийн тайланг гаргах зааврыг Лэнд менежер програм хангамжийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан үндсэн 8 бүлэгтэйгээр төслийг боловсруулсан боловч “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажил, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ажлын хүрээнд УБЕГ болон “Үндэсний дата төв”, “ХУР” системтэй холбогдох, мөн Газрын кадастрын мэдээллийн санг вэб хувилбарт шилжүүлж байгаатай холбогдуулан Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн бүтэц, зохион байгуулалтад бүхэлдээ өөрчлөлт орж байгаа тул системийн шийдэлтэй нийцүүлэн дахин шинэчлэн боловсруулж, 2019 онд батлуулахаар шийдвэрлээд байна.

     Биелэлт 100%

4.1.2. Газрын улсын бүртгэл, кадастрын зураглалтай холбоотой журам, загварын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 6

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-8 сард

Хүрэх үр дүн: “Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 133 тоот тушаалаар батлагдсан “Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл”-ийн загвар, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний загвар, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”  шинээр ба нэмэлт, өөрчлөлт орж, шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

 

·         Газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/139 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-д дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байна.Үүнд:

Уг журмын 4.6.2.т “Албан тушаалд шинээр томилогдсон болон давтан суралцах тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийн төлбөртэй сургалтад хамрагдаж батламж /сертификат/ авна.” гэснийг “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамлын албан тушаалд шинээр томилогдсон болон давтан суралцах тохиолдолд, мөн газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгуулллагын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн кадастрын инженер Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийн төлбөртэй сургалтад хамрагдаж батламж /сертификат/ авна.” гэж;

Мөн журмын 4.6.3.-т “4.6.3.1 Мэргэжлийн сургалт нь төрийн захиргааны байгуулагын болон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн кадастрын инженерийн гэсэн 2 ангилалтай байна.” гэж;

Энэхүү нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан сургалтын хөтөлбөр, батламжийн загварыг шинэчлэн батлуулахыг, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох хэлтэст үүрэг болгохоор тус тус өөрчлөлт оруулж боловсруулсан.

“Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн санг веб хувилбарт шилжүүлэх ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019 онд хийгдэж дуусах тул тухайн систем үйл ажиллагаанд орсноор веб системтэй нийцүүлэн Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журамд дээрх өөрчлөлтийг оруулж батлуулна.

●      ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэх ажлын хүрээнд гадаад, дотоод орчны судалгааг хийж, журмын төсөлд орон нутаг дахь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санал авч, дараах агуулгын хүрээнд 5 бүлэг, 17 зүйл, 2 хавсралттайгаар боловсрууллаа. Үүнд:

-    Ерөнхий зүйл

-   Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаанд баримтлах зарчим

-   Газар ашиглалтын төрөл

-   Эрхийн гэрчилгээ олгох, үйл ажиллагааны дараалал

-   Иргэн, хуулийн этгээд өргөдөл гаргах

-   Өргөдлийг хүлээн авах, бүртгэх

-   Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх

-   Хээрийн судалгаа хийх

-   Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах

-   Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх

-   Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах

-   Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгож, гэрээ байгуулах

-   Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэж, хувийн хэрэг үүсгэх

-   Онцгой нөхцлөөр газрыг эзэмшүүлж, ашиглуулах

-   Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлэх, хүлээн авах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих

-   Хориглох зүйлс, хүлээлгэх хариуцлага

-   Бусад

Тухайн журмын төслийг 2018 оны 12 дугаар сарын 18-ний  өдрийн Газар зохион байгуулалтын орон тооны бус Мэргэжлийн зөвлөл, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэв.

 

●    ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 133 тоот тушаалаар батлагдсан “Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл”-ийн загварын төслийг 21 аймгуудын ГХБХБГ, нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн саналуудыг тусган 12 хавсралттайгаар боловсруулсан бөгөөд “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажил, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ажлын хүрээнд УБЕГ болон “Үндэсний дата төв”, “ХУР” системтэй холбогдох, мөн Газрын кадастрын мэдээллийн санг вэб хувилбарт шилжүүлж байгаатай холбогдуулан Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн бүтэц, зохион байгуулалтад бүхэлдээ өөрчлөлт орж байнгын шинэчлэл хийгдэж байгаа тул системийн шийдэлтэй нийцүүлэн дахин шинэчлэн боловсруулж, 2019 онд батлуулахаар шийдвэрлээд байна.

●    Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний загварыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг Газрын даргын тушаалаар байгуулан ажиллалаа. Тухайн ажлын хэсгийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралд иргэний гэр бүлийн хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээний загварыг шинэчлэн боловсруулж, улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээний загварыг шинээр боловсруулж танилцуулсан бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн дагуу Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээний загварыг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

●      Мөн Газрын даргын 2018 оны А/26 дугаар тушаалаар гэрчилгээний загварыг батлуулж, хэвлэлийн ажил гүйцэтгэх 2018/24, SP18004 дугаар гэрээг “Үндэсний үнэт цаас” ХХК-тай байгуулан гэрчилгээг хэвлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

●      2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний загварыг шинэчлэн боловсруулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн  2018 оны 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн, Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар тушаалаар дараах гэрчилгээний загварыг батлууллаа. Үүнд:

-        Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ;

-       Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;

-       Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;

-       Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээ;

-       Иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээ.

Мөн хэвлэлийн ажил гүйцэтгэх ерөнхий  2018/99, SP18040 дугаартай гэрээг “Үндэсний үнэт цаас” ХХК-тай байгуулан шинэчилсэн загварын дагуу гэрээг хэвлүүлж байна.

Газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь гэрчилгээг тухай бүр батлагдсан загвар, техникийн тодорхойлолтын дагуу шалгаж, хүлээж авах ажлыг зохион байгуулан ажилласан.

●      2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын тухай хуулийн 33.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулж 2018 оны 1/215 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

Биелэлт 70%

4.1.3. Газрын кадастрын мэдээллийн сантай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн: “Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, өгөгдөл мэдээг засварлах ажлын заавар”, “Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд болон бусад байгууллагуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах тухай журам”  шинээр боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

●      Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, өгөгдөл мэдээг засварлах ажлын зааврыг боловсруулж, ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дугаар тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

●      Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах тухай журмын төслийг 9 бүлэг, 4 хавсралттайгаар боловсруулсан боловч Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох байгууллага, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаалаар батлагдсан “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ”-д өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмыг өөрчлөн боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах үйл ажиллагааг зохицуулахаар болсон.

Биелэлт 100%

4.1.4. Газрын үнэлгээтэй холбоотой заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 8

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2-11 сард

Хүрэх үр дүн: “Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар”, “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” шинээр ба шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын гүйцэтгэгч Лэнд овнер ХХК-тай хамтран дараах зааврын төслийг боловсруулсан бөгөөд тэдгээрийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Газар зохион байгуулалтын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлэн баталгаажуулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

1.     “Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

2.     “Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

3.     “Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

4.     “Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

5.     “Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

6.     “Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

7.     “Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар”

Мөн “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” -ыг шинэчлэсний үндсэн дээр “Дуудлага худалдааны анхны үнэ”-ийг шинэчлэн тогтоож БХБ-ын Сайдаар батлуулахаар хүргүүлсэн болно.

Биелэлт 100%

 

4.1.5. Газрын биржтэй холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн: “Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаанд зарцуулах төлбөрийн орлогыг бүрдүүлэх, тайлагнах журам”, “Газрын биржийн цахим системийг ажиллуулах заавар”, “Газрын биржийн цахим системд ажиллах мэргэжилтэн, албан хаагчдын эрх үүргийг зохицуулах журам” шинээр боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

  1. “Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаанд зарцуулах төлбөрийн орлогыг бүрдүүлэх, тайлагнах журам”-ыг дараах хэсэгтэйгээр боловсруулсан. Үүнд:

-     Нийтлэг үндэслэл;

-     Биржийн орлого бүрдүүлэх;

-     Биржийн орлого зарцуулалт;

-     Биржийн орлогын хэсгийг тайлагнах, хяналт тавих:

Тухайн журамд Газрын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.4.-т заасан хэсгийг хэрэгжүүлэх, газрын зах зээлийн судалгаа хийх, иргэд, олон нийтэд газрын худалдаа, арилжааг ил тод, түргэн, шуурхай явуулах, мэдээллээр хангах боломжийг бий болгох орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, зориулалтын дагуу зарцуулах үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан.

Журмын төслийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлаас  гарсан саналуудыг тусган, сайжруулан боловсруулж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1881 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

  1. “Газрын биржийн цахим системийг ажиллуулах заавар”-ын төслийг 5 бүлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн өгсөн саналыг тусган Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/170 дугаар тушаалаар батлуулав.

Уг зааврыг тус газрын 2018 оны 1/2000 тоот албан бичгээр нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллалаа.

  1. Газрын биржийн цахим системд ажиллах мэргэжилтэн, албан хаагчдын эрх үүргийг зохицуулах журам”-ын төслийг Засгийн газрын 2016 оны 210 дугаар тушаалаар батлагдсан “Газрын биржийн ажиллах журам”-ын 02 дугаар бүлэгт заасантай уялдуулан газрын биржийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдсон харилцааг нийтэд нь зохицуулах үндэслэлийн дагуу газрын биржийн цахим системд ажиллах мэргэжилтэн, албан хаагчдын эрх, үүргийг хамтад нь зохицуулсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ыг боловсруулсан. Журмыг 5 бүлэгтэйгээр боловсруулсан бөгөөд  биржийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдсон харилцаанд оролцогчид /дотоод, гадаад хэрэглэгч/-ын эрх, үүргийг зохицуулахаар тусгасан.

Уг журмыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн өгсөн саналыг тусган, Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлав.

Батлагдсан журмыг 2018 оны 1/2000 тоот албан бичгээр нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж, мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан.

Биелэлт 100%

4.1.6. Газрын төлбөр, татвартай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-6 сард

Хүрэх үр дүн: “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”, “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам” шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

  1. ГХБГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 531 тоот тушаалаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг шинэчлэн боловсруулж, санал авахаар нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 2/1578 тоот албан бичиг хүргүүлсэн. Зааврын төсөлд ирүүлсэн саналуудыг тусган боловсруулж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар зохион байгуулалтын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг  2018 оны 2/2334 тоот албан бичгээр нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт хүргүүллээ.

  1. “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2018 оны 2/1369 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв.
  2. 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Татварын ерөнхий газартай хамтран А/92, А/80 тоот тушаалаар 2 байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөний 3.1-д “Татварын ерөнхий газрын дарга, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын дарга хамтарсан 2012 оны 01/01 дугаар “Журам, маягт батлах тухай” тушаалыг шинэчлэн боловсруулж батлуулах” гэж тусгасны дагуу уг журмыг шинэчлэн боловсруулж, төслийг Татварын ерөнхий газрын ажлын хэсгийн гишүүдэд цахим хэлбэрээр хүргүүлсэн бөгөөд журмыг яаралтай батлуулах, ажлын хэсгийг хуралдуулах зорилгоор Татварын ерөнхий газарт  2018 оны 2/2331 тоот албан бичгийг хүргүүлсний дагуу Ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж ГХБГЗЗГ /хуучин нэрээр/-ын дарга, ТЕГ-ын даргын хамтарсан 2012 оны 01/01 тоот тушаалаар батлагдсан “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам”-ыг шинэчлэх шаардлагагүй, 2 байгууллагын хооронд мэдээлэл солилцох гэрээ байгуулан ажиллах шийдэлд хүрлээ. Солилцох мэдээллийн маягтыг манай газраас хүргүүлсэн “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам”-ыг төсөлд тусгасан ГТМ-2 маягтын загварын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Тайлангийн маягт батлах тухай” тушаалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Биелэлт 100%

4.1.9. Газрын кадастрын мэдээллийн сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд цахимаар өгөх боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар:  Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд иргэд кадастрын зургийг Түц машинаас авах боломжтой, газрын кадастрын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод болсон байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас Газар өмчлөлийн лавлагааг гаргах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Газар өмчлөлийн лавлагааны цэсийг тухайн програм хангамж дээр нэмэлтээр хөгжүүлж, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд  дараах өгөгдөл мэдээг холбосон. Үүнд:

-       21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл мэдээ;

-       Нийслэлийн газар өмчлөлийн мэдээллийн сангийн өгөгдөл мэдээ  /LPIS/;

Газар өмчлөлийн лавлагааг дээрх 2 төрлийн мэдээллийн сангаас  хайж, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас хэвлэн өгөх боломжтой болсон бөгөөд энэхүү Газар өмчлөлийн лавлагааны цэсийг бүрэн үйл ажиллагаанд нэвтрүүлэн улсын хэмжээнд ашиглаж байна.

Газрын кадастрын зургийг Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар дамжуулан иргэдэд хүргэх ажлын хүрээнд “Үндэсний дата төв”-тэй хамтран ажиллаж, холбогдох судалгааг хийж гүйцэтгэсэн ба 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/96 тоот “Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглах гэрээ”-г байгуулсан.

Мөн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд “ХУР” системд холбогдож, Газрын кадастрын зургийг Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.

Газрын кадастрын мэдээллийн сангаас иргэд өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа нэгж талбарын талаарх мэдээллийг www.egazar.gov.mn хаягаар нээлттэй, ил тод харах, мэдээллээ хянах боломжтой болсон.

Биелэлт 100%

4.1.10. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сертификат олгох сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: Улиралд 1 удаа

Хүрэх үр дүн: Сургалт зохион байгуулагдаж, боловсон хүчний чадавх дээшилсэн байна.

2018 онд “Лэнд менежер” програм хангамжийн сертификат олгох сургалтыг улирал тутам 1 удаа буюу нийт 4 удаа зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусган дараах хугацаанд зохион байгуулсан ба нийт 96 оролцогч хамрагдсанаас 72 оролцогч шалгалтанд тэнцэн сертификат авсан байна. Үүнд:

1.     2018 оны 01 дүгээр сарын 08-11.

2.     3 дугаар сарын 12-15.

3.     5 дугаар сарын 14-17.

4.     10 дугаар сарын 08-11.

5.     Мөн “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажлын гүйцэтгэгч нарт болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, орон нутгийн тусгай хамгаалалттай нутгийн захиргааны нийт 65 мэргэжилтэнд “Лэнд менежер” програм хангамжийн сургалтыг зохион байгууллаа.

Биелэлт 100%

4.1.11. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд зөрчилтэй нэгж талбарын зөрчил арилсан байна.

 

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд:

●      21 аймаг, 330 сумын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг боловсруулж, Газрын даргын 2018 оны А/66 дугаар тушаалаар батлуулан, орон нутагт томилолтоор ажиллан хяналт, шалгалт хийж гүйцэтгэсэн. Уг ажлаар Газрын кадастрын мэдээллийн санд засварлаж оруулах шаардлагатай зөрчилтэй нэгж талбарын судалгааг гарган 21 аймгийн ГХБХБГ-т зөрчил арилгуулах тухай 1/1227, 1/1228, 1/1177, 1/1167, 2/1136, 1/1263, 1/1264, 2/1357, 2/1358, 1/1118, 1/1186, 1/1300 тоот албан бичгийг хүргүүлэн ажилласан. Зөрчилтэй нэгж талбарыг засварлах ажлын гүйцэтгэл улсын хэмжээнд 08 дугаар сард дунджаар 54 хувийн биелэлтэй байсан бол 9 дүгээр сард 59 хувь болсон байна.

●      Төв аймгийн Засаг даргын захирамжаар Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт газар өмчлүүлсэн ч Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж ороогүй байсан зөрчилтэй 1483 нэгж талбар болон 1483 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох чанар, стандартын дагуу хөрвүүлэн улсын нэгдсэн мэдээллийн санд оруулж баталгаажуулсан.

●      Нийслэлийн хуучин Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа үүссэн ч алдаатай зураглагдсан 91000, Газрын эрхийн бүртгэлд алдаатай бүртгэгдсэн 130000, дур мэдэн хашаагаа сунгасан 17501, Газар эзэмшигч эрхийн бүртгэл хийгдээгүй 25602 нэгж талбарын зөрчлийг илрүүлэн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид тусад нь нэмж хөгжүүлсэн UBParcel tool-ийг ашиглан засварлах, улсын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж оруулах боломжийг бий болгосон.

●      Гадаадын иргэн, харъяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн газар ашиглаж буй үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг дүгнэх, тайлагнах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, тайланг нэгтгэх ажлын хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албаны 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх тайланг 2018 оны 10 дугаар сарын 17-ны 1/2001 тоот албан бичгийг хүргүүлэн хүлээн авч нэгтгэн, үр дүнг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 16 дугаар хуралд танилцуулсан.

●      Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” А/167 дугаар тушаалын дагуу нийслэл, дүүргүүдийн Газрын албанд хийх хяналт шалгалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу хийж байна. Уг ажлын хүрээнд нийслэл, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай захирамжийн хууль тогтоомжид нийцсэн байдлыг шалгаж буй бөгөөд төлөвлөгдсөн хуваарийн дагуу /2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр/  Багануур, Багахангай, Налайх дүүргийн Газрын алба болон нийслэлийн Газрын албанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа холбогдох баримт судалгааг үндэслэн хууль тогтоомж зөрчин гарсан шийдвэрийг хүчингүй болгох, хамаарал бүхий этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авч ажиллана.

●      Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхаан уулын дархан цаазат газрын хил заагийг баталсан байдаг бөгөөд уг хавсралтаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагтай холбоотой газрын маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгууллагад тодорхой хэмжээний хувийг эзэлж байна. Энэхүү тогтоолоор Дархан цаазат газрын хил заагийг газар усны нэршлээр эсвэл өндрийн тоотоор дурьдаж өгсөн, мөн нийслэлийн Газрын алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь  тус тусын мэдээллийн санг хөтлөн Богдхан уулын дархан цаазат газрын 2 өөр хилийн мэдээллийг ашиглан газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг олгож байгаа нь нэг байршилд газрыг давхардуулан олгож газрын маргаан үүсэх үндсэн шалтгаан болж байна. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын дархан цаазат газарт нийт 1043 нэгж талбарыг олгоод байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна буюу нийслэл, дүүргийн засаг даргын эрх хэрэгжих нутаг дэвсгэрт нийт 2340 нэгж талбарт газар ашиглуулах эрх олгосон байна.

Биелэлт 100%

4.1.12. Бүх шатны шүүх байгууллагад газрын зөрчил, маргаантай холбоотой шүүхийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад лавлагаа, мэдээллийг гаргаж хүргүүлэх.

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газартай холбоотой лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгсөн байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 захирамж болон дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22 захирамж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 захирамж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 1 захирамж, нийт 44 захирамжийг үндэслэн Газрын даргын А/02, А/04, А/05, А/06, А/07, А/17, А/18, А/23, А/34, А/36, А/35, А/50, А/48, А/49, А/60, А/61, А/67, А/70,А/71, А/94, А/93, А/113, А/114, А/115, А/118, А/124, А/130, А/131, А/135, А/136, А/153, А/154, А/155, А/137, А/158, А159, А/168, А/176, А/185, А/189, А/188, А/190, А/191 дугаар тушаалуудаар шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс 25 газарт геодезийн хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэн, 6 хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй тул нотлох баримтуудыг албан бичгээр хүргүүлсэн. Мөн 1 хэрэгт хэмжилтийг хийхэд маргаан үүссэн асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдсэн бөгөөд албан бичгийн хариуг ирүүлээгүйгээс хэмжилтийн ажил хойшлогдоод байна.

Тайлант хугацаанд шинжээчийн зардлаа төлсөн өмнөх оны 8 хэргийн дүгнэлт, энэ оны 17 хэргийн дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын шүүхэд тус тус хүргүүлээд байна.

Жилийн эцсийн байдлаар Кадастрын хэлтэст нийт 885 албан бичиг ирснээс хариугүй бичиг 337, хариутай бичиг 552 байна. Хариутай бичгийн 535-ыг буюу 96.92 хувийг шийдвэрлэсэн бөгөөд 15 бичиг буюу 3.07 хувь нь хяналтын шатандаа байна.

Нийт хариутай 552 бичиг ирүүлсний 340 нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн байх бөгөөд үүнээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт 294, шинжээч томилсон тухай захирамж 46 албан бичиг байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 15, хуулийн этгээдээс 19, иргэний өргөдөл 36 байна.

Дээрх шүүх байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлын хариу, нотлох баримтыг хүргүүлэхдээ нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэл, аймгуудын Газрын кадастрын мэдээллийн сан, агаар, сансрын зургийн болон бусад шаардлагатай баримт, материалуудыг судлан, зураглал үйлдэн, байршлыг давхцуулан цаг тухай бүр үнэн бодит, баталгаатай мэдээллийг хүргүүлэн ажиллалаа.

Тус онд Газрын даргын А/50, А/76, А/113, А/115, А/118 дугаар бүхий тушаалаар байгуулагдсан холбогдох шатны шүүх байгууллагад шинжээчийн дүгнэлт гаргаж, хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тухайн агшны ортофото зураг авч, түүнийгээ боловсруулж ашигласан.

Шүүх байгууллагаас шинжээчид ирүүлсэн орц гарцыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, бодит байдал дээр ямар объектууд хэрхэн байрлаж байгаа зэрэг асуултад хариулахад гол төлөв уг төхөөрөмжийг ашиглаж байна.

Биелэлт 100%

4.1.13. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсээс хамаарсан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчлийг арилгах талаарх судалгааг хийж, санал боловсруулах, орон нутагт чиглэл хүргүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсээс хамаарсан зөрчлийг арилгасан байна.

 

Харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчилтэй нэгж талбарууд 21 аймгийн хэмжээнд 4414 байгаа талаарх судалгааг гаргасан бөгөөд үүнээс Архангай аймаг 40 нэгж талбар буюу 2954.9 га талбайтай, Баян-Өлгий 945 нэгж талбар буюу 97.5 га талбайтай, Баянхонгор 13 буюу 15 га талбайтай, Булган 53 нэгж талбар буюу 1573.1 га талбайтай, Говь-Алтай 1 нэгж талбар буюу 147.9 га талбайтай, Дорнод 9 нэгж талбар буюу 119.4 га талбайтай, Дундговь 2 буюу 1638.9 га талбайтай, Завхан 679 нэгж талбар буюу 112.2 га талбайтай, Орхон 164 нэгж талбар буюу 2461.3 га талбайтай, Өвөрхангай 162 нэгж талбар буюу 743.8 га талбайтай, Өмнөговь 18 нэгж талбар буюу 4.8 га талбайтай, Төв аймаг 1808 нэгж талбар буюу 4.8 га талбайтай, Ховд аймаг 406 нэгж талбар буюу 225.7 га талбайтай, Хөвсгөл 113 нэгж талбар буюу 2823.2 га талбайтай, Хэнтий 1 нэгж талбар буюу 100.5 га талбайтайгаар харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон байна гэсэн судалгааг гаргасан.

Дээрх зөрчлийн судалгааг үндэслэн “Харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ын төслийг  боловсруулж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар батлуулсан.

“Харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газрын албанд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2/340 албан тоотоор хүргүүлсэн бөгөөд зааврыг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Энэхүү заавар батлагдсантай холбоотой иргэн, хуулийн этгээдээс лавлагаа авахаар тус газарт хандаж байгаа тохиолдол тухай бүр тайлбар, албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна.

Биелэлт 100%

4.1.14. Аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Мэдээллийн санд хяналт шалгалт хийгдэн дүгнэлт гарч, орон нутагт хүргэгдсэн байна.

  1. 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд /9 дүүрэг/ хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнгээр нийслэл, дүүргийн Газрын албанд 2018 оны 2/869 тоот албан бичгээр чиглэл хүргүүлсэн.
  2. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 21 аймгийн 330 сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн санг хуулбарлан авч агентлагт байрлаж буй 192.168.15.31, 192.168.15.32., 192.168.15.33, 192.168.15.34, 192.168.15.35 хаягтай серверүүдэд тус тус байрлуулан нэгдсэн мэдээллийн санг үүсгэж, 330 сумын өгөгдлийн санд хяналт шалгалт хийх ажлыг суурин байдлаар зохион байгуулан ажилласан.
  3. 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд томилолтоор ажиллаж аймгийн бүх сумын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт шалгалт хийсэн.
  4. 2018 оны 6 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань, Сэргэлэн суманд томилолтоор ажиллаж сум тус бүрийн Газрын кадастрын мэдээллийн санд хяналт шалгалт хийсэн.
  5. Улирал бүр Газрын кадастрын мэдээллийн сан, цахим архивын бүртгэл, хөтлөлтөд хяналт, шалгалт хийж, холбогдох чиглэлийг аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд хүргүүлэн ажиллалаа.
  6. 21 аймгийг хамруулан Газрын кадастрын мэдээллийн санд хяналт шалгалт хийх ажлын удирдамж болон томилолтоор ажиллах маршрут, шаардагдах зардлын тооцоог гаргаж, Газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлуулж,  Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүд 21 аймагт 2018 оны 6-8 дугаар сард газрын кадастрын мэдээллийн санд хяналт, шалгалт хийх, сургалт зохион байгуулах ажлаар томилолтоор ажиллалаа.
  7. Хяналт, шалгалтын үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаар хугацаатай үүрэг даалгаврыг 21 аймгийн ГХБХБГ-т албан бичгээр хүргүүлэн ажилласан.
  8. Мэргэжилтэн тус бүр дээрх томилолтын ажлын үр дүнгийн талаар тайлан гарган агентлагийн удирдлагад танилцуулсан ба 21 аймгийн ГХБХБГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан  2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цахим хурал зохион байгуулж, чиглэл өгч ажиллалаа.

Биелэлт 100%

4.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэлийг хариуцаж, газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах” гол зорилтын хүрээнд:

4.2.1. Газрын нэгдмэл сангийн 2017 оны тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэх, улсын нэгдсэн тайланг гаргаж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд

Хугацаа: 1-3 сард

Хүрэх үр дүн: Газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулж, товхимол болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

 

Газрын нэгдмэл сангийн 2017 оны тайланг аймаг, нийслэлээс хүлээн авах ажлын хэсгийг Газрын даргын 2018 оны А/01 тоот тушаалаар байгуулав. Мөн тайлан мэдээ хүлээн авах, нэгтгэн гаргах хуваарийг уг тушаалын хавсралтаар батлуулав.

Аймаг, нийслэлийн Газрын нэгдмэл сангийн 2017 оны тайланг газрын нэгдмэл сангийн тайлангийн ГТ1-9 маягтуудаар болон бусад холбогдох мэдээ, судалгааг мэргэжилтнүүд өөр өөрийн хариуцсан чиглэлээр хүлээн авч нэгтгэн газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг гаргасан. Тус тайланг дараах агуулгатайгаар нэгтгэн гаргалаа. Үүнд:

-       Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэрэгжүүлсэн
томоохон ажлууд

-       Газрын харилцааны салбарын хүний нөөцийн судалгаа

-       Газрын тухай хууль тогтоомжийн талаар хийсэн хяналт шалгалт

-       Өргөдөл, хүсэлт, тэдгээрийн барагдуулалтын судалгаа

-       Газрын маргаан, түүнийг шийдвэрлэсэн байдал

-       Газар эзэмших эрх болон өмчийн газраа банк, санхүүгийн байгууллагад барьцаалсан байдал

-       Газрын зах зээлийн тойм

-       Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээ, тайлан

-       Газрын кадастрын судалгаа, хамжил, зураглал

-       Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөө

-       Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж буй газрын тайлан

-       Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, газар ашиглалтын төрөлд
гарсан өөрчлөлт, шилжилтийн үндэслэл

-       Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын болон улсын бүртгэлийн
тайлан

-       Газарт учруулсан хохирлын болон газар хамгаалах, нөхөн сэргээх
арга хэмжээний тайлан

-       Газрын төлбөр ногдуулалт, төлөлт

-       Газар өмчлөлийн тайлан

Газрын нэгдмэл сангийн 2017 оны нэгдсэн тайлангийн холбогдох танилцуулга, шийдвэрийн төсөл зэргийг бэлдэж, тус Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд танилцуулав.

Газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг  2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/423 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв. Тус тайлан нь Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанд танилцуулагдсан.

Газрын нэгдмэл сангийн 2017 оны улсын нэгдсэн тайлангийн товхимлыг хэвлүүлэх үнийн саналыг авахаар тус газрын 2018 оны 1/565 тоот албан бичгийг хэвлэлийн 5 компанид хүргүүлснээс 2 компани үнийн саналаа ирүүлсэн. Хэвлэлийн ажил гүйцэтгэх гэрээг “Таван богд менежмент” ХХК-ийн Улаанбаатар принт хэвлэх үйлдвэртэй байгуулж, нийт 800 ширхэгийг хэвлүүлэх ажлыг зохион байгууллаа. Газрын нэгдмэл сангийн тайлангийн товхимлыг БХБЯ, агентлагийн хэлтсүүд, их, дээд сургуулиуд, 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын Газрын даамлуудад тараах, хүргүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Биелэлт 100%

4.2.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн шинэчилсэн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх, Газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг шинэчлэн баталгаажуулсан байна.

 

1.     Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийн тоон мэдээллийг суурин аргаар шинэчлэх ажлыг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэн улсын хэмжээнд нэгтгэх ажлыг зохион байгуулав. Уг ажлыг байр зүйн нэг суурь дээр шалгах, төв суурин газрын хил заагийг Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээлэлтэй харьцуулах, шилэн кабелийн мэдээллийг оруулах зэрэг нэмэлт ажлыг хийж гүйцэтгэв.

Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн тоон мэдээллийн шинэчилсэн үр дүнг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулан ажлын үр дүнг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газраар батлуулахаар тус газрын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1/1348 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд танилцуулгын хамт хүргүүлэв.

Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн шинэчилсэн тоон мэдээлэл болох хөдөө аж ахуйн газрын 242’173, хот тосгон, бусад суурингийн газрын 757’861, зам шугам сүлжээний газрын 57’183, ойн сан бүхий газрын 127’770, усны сан бүхий газрын 58’915, улсын тусгай хэрэгцээний газрын 10’870 нийт 1’254’777 нэгж талбарын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулан давхрага байдлаар ашиглах боломжийг бүрдүүлсэн.

2.     “Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийн талаарх судалгаа, цаашид сайжруулах санал” сэдэвт судалгааны ажлын хүрээнд газрын чанар, чадавхийн мэдээллийн талаар өөрийн орон болон ОХУ-ын хэмжээнд тодорхой судалгааг хийсэн.

3.     “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж, баталгаажуулах” ажлын ТЭЗҮ-ийг ажлын удирдамжийн хамт боловсруулан Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Төрийн өмчийн газрын тооллого явуулах ажлын ТЭЗҮ болон ажлын удирдамжид төрийн өмчийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийж, мэдээлэл бүрдүүлэх талаар боловсруулж тусгаж өгөв.

4.     НҮБ-аас хэрэгжүүлж буй UNREDD төсөлтэй хамтран ажиллах ажлын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тайлан гаргахад шаардлагатай газрын нэгдмэл сангийн ангилал, IPCC-ээс баримталдаг газар ашиглалтын зориулалтын уялдааг гаргаж, дүгнэлт бичин, төсөлд хүргүүлэв.

Биелэлт 100%

4.3.2. Газрын биржийн цахим системийг Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ:5

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийг Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

Одоо ашиглагдаж буй Газрын биржийн цахим системд Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд сантай холбогдон ажиллах боломжийг судалж, уг системийн төлөвлөлтийн хэсэгт (https://www.mle.mn/2681/plan)-т Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг тус бүрд нь оруулсан.

Газрын биржийн цахим системийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан (https://www.egazar.gov.mn/)-тай холбож иргэд, олон нийтэд үйлчлэх боломжтой болгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг Газрын биржийн цахим системийн төлөвлөлтийн хэсэг /https://www.mle.mn/all/map/zar?total=1914&maptype=geo/ -ээс орж харах, хайлтын бүх утгаар мэдээ, мэдээллээ авч болохоор болгов.

Тус газрын Газрын цахим биржийн системд хамтран ажиллах талаарх 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/615 тоот албан бичгийг Монголын нотариатчдын танхимд хүргүүлсэн. Мөн Монголын нотариатчдын танхимын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг судалж, техникийн шийдлийг боловсруулан Газрын биржийн цахим системийн баримт бичигт тусгаж өгөв.

2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн системтэй холбогдон ажиллах боломж, техникийн шийдлийг хэрэлцэхээр уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар гарсан үр дүнг Газрын биржийн цахим системийн баримт бичигт тусгаж өгөв.

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК-иас авсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээг Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлтэй хаягаар нь тулгаж, нэгж талбарын дугаар өгч, мэдээллийн санг үүсгэж байна. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК-ний програм хангамжийн хөгжүүлэлтийн ажил дуусмагц мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжтойгоор техникийн шийдлийг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн энэ талаар Газрын биржийн цахим системийн баримт бичигт холбогдон ажиллах схем, архитектурт тусгасан.

Гэрээт ажлын гүйцэтгэгч байгууллагад орон зайн давхарган мэдээ буюу \Price_VECTOR\Cad_GDB хавтаст хуулж бэлтгэсэн 679 mb хэмжээтэй Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол 6 дүүрэг тус бүрээр үүсгэсэн *.shp өргөтгөлтэй файл, мөн Тэнхлэг зууч ХХК-ний цуглуулсан газар, хашаа байшин, худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны үнийн MSExcel-ийн форматтай мэдээг тус тусад нь файл болгон 22,5 mb хэмжээтэй файлуудыг өгч мэдээллийн санг үүсгэсэн.

“Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын хүрээнд нэмэлт хөгжүүлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр системийн баримт бичигт тусган боловсруулаад байна.

Биелэлт 100%

4.3.3. Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжоор хангах, үйл ажиллагаанд хяналт тавих

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомж журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийг нэвтрүүлж үйл ажиллагаа жигдэрч, хэвийн үйл ажиллагаа нь хангагдсан байна.

Газрын биржийн цахим системээр газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдсан байна.

 

Газрын биржийн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар санал боловсруулж, танилцуулан нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Үүнд:

●      Газрын биржийн цахим системийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан (https://www.egazar.gov.mn/)-тай холбож иргэд, олон нийтэд үйлчлэхээр болсон. Туршилтын хувилбар (https://www.mle.mn:4444/)-ыг хөгжүүлж сургалт, судалгааны зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлсэн.

●      Нүүр номонд Газрын биржийн цахим системийн групп (https://www.facebook.com/mle.mn/) -ийг нээж 2442 хүн дэмжиж, 2499 дагагчтай болсон. Уг группт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын 158 мэдээ, мэдээллийг байршуулж, нийт 988068 хүнд хүргэсэн. Нийтлэгдэж байгаа мэдээ, мэдээллийг дэмжих /boost/-лэх боломжтой болгосон. Мөн уг группээр дуудлага худалдааны явцыг нийтэд шууд хүргэж ил тод байдлыг хангаж байна.

●      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Төрийн өмчийн хороо болон Банк, санхүүгийн байгууллагаас хүсэлт гаргаснаар дуудлага худалдааг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.    
Газрын биржийн цахим системийн төлөвлөлтийн хэсэгт Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг тус бүрд нь оруулахаар санал боловсруулж хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

●      Газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дугаар тушаалыг Газрын даргаар батлуулж системд тохируулга хийсэн.

●      Газрын биржийн цахим системийн ашиглалтын явцад гарсан алдааг тухай бүрд нь засварлуулж хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

●      Нэг дор хэд хэдэн дуудлага худалдаанд оролцох боломжийг бүрдүүлж ашиглахад хялбар байдлаар хөгжүүлэлтийн ажил хийгдсэн.

●      Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын удирдлагын болон хэрэглэгчийн хэсэгт хайлтын утгуудыг нэмж хялбар байдлаар тохируулга хийсэн.
Системийн хэрэглэгч үүсгэх, хайх, шүүх хэсгийг эрхийг нь хаах зэрэг тохируулгыг хийсэн.

Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг ханган улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

●      2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/61 тоот албан бичгээр Газрын биржийн цахим системийг ашиглах тухай албан бичгийг хүргүүлж мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажилласан.   
Газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дугаар тушаалыг 1/1269 тоот албан бичгээр 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын албанд хүргүүлсэн.

●      2018 оны байдлаар Газрын биржийн цахим системд бүртгэгдсэн 1036 дуудлага худалдаа, 50 төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулалт, 12478 барьцаа бүртгэх, 1519 үнийн мэдээ бүртгэн оруулахад хяналт тавин мэргэжил, арга зүйгээр хангаж ажилласан;

●      Газрын биржийн цахим системийн нүүр номны групп (https://www.facebook.com/mle.mn/)-д 158 мэдээ, мэдээллийг нийтлүүлсэн. Нийтлэгдсэн 18 мэдээ, мэдээллийг дэмжих /boost/ хийхэд зөвлөгөө өгсөн;

●      Давхардсан тоогоор 132 үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн даамал, эрх бүхий албан хаагчийн эрхийг хааж шинээр томилогдсон аймгуудын мэргэжилтэн, сумдын Газрын даамлуудын системд нэвтрэх эрхийг нээсэн;

●      156 даамал, мэргэжилтнүүдийн бүртгэгдсэн мэйл хаяг, утасны дугаарт өөрчлөлт оруулж нууц үгийг нь шинэчилсэн;

●      Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулах ажилд хяналт тавин хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна;

●      Газрын биржийн цахим системийн ашиглалтын явцад гарсан алдааг тухай бүрд нь засварласан:

●      2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/67 тоот албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлж, газрын биржийн асуудал хариуцаж буй мэргэжилтнүүдэд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт Газрын биржийн цахим системийн модуль тус бүрд нь танилцуулга, удирдлагын болон хэрэглэгчийн хэсэгт хэрхэн ажиллах талаар онлайн сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

●      21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албаны газрын төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулав.

Газрын биржийн удирдах зөвлөлийн хурлыг 2018 оны 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр бэлдээд байна. Үүнд: 

●      Газрын биржийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон түүний хэрэгжилтийг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт;

●      2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө,, шийдвэрлэх асуудлууд

●      Газрын биржийн үйл ажиллагаатай холбоотой салбар хоорондын уялдааг хангуулах;       
Газрын биржийн үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

●      Газрын биржийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал.

Мөн уг хуралд “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын хүрээнд ажлууд болон тухайн системийн баримт бичгийг танилцуулж санал авахад бэлэн болгосон.

2018 оны байдлаар Газрын биржийн цахим системд 1036 газрын газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зарлагдсан бөгөөд үүнээс цахимаар 610, танхимаар 426 дуудлага худалдаа зохион байгуулагдаж, нийт 1394 иргэн, хуулийн этгээд оролцсон. Нийт оролцсон иргэн, хуулийн этгээд 72.6 хувь нь буюу 1012 нь цахимаар зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцсон.

Газрын биржийн цахим системд бүртгэгдэж амжилттай зохион байгуулагдсан дуудлага худалдааны орлого нийт 4.8 тэрбум төгрөг улсын төсөвт орсон байна.

Мөн нүүр хуудсанд Газрын биржийн цахим системийн групп хуудас (https://www.facebook.com/mle.mn/)–д нийт зарлагдсан дуудлага худалдааны 158 мэдээ, мэдээллийг байршуулж иргэд, олон нийтэд хүргэсэн.

2018 оны байдлаар Газрын биржийн цахим системд 18 газрын газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд үүнээс хугацаа болоогүй 1, оролцогчийг бүртгэж буй 7, хугацаа дууссан 10 байна. Зохион байгуулагдаж хугацаа нь дууссан төсөл сонгон шалгаруулалтаас амжилттай зохион байгуулагдсан 3, төсөл ирүүлээгүй хаагдсан 2,  хаагаагүй 5 байна. Мөн нүүр хуудсанд Газрын биржийн цахим системийн групп хуудас (https://www.facebook.com/mle.mn/)-ыг нээж, нийт зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтын 18 мэдээ, мэдээллийг байршуулж иргэд, олон нийтэд хүргэсэн.

Биелэлт 100%

4.3.4. Газрын биржийн цахим системд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулж, Газрын цахим биржийн үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/60, 1/61 тоот албан бичгээр Газрын биржийн цахим системийг ашиглах тухай албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын албанд чиглэл өгч, Газрын биржийн цахим системд өмнөх онуудын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулсан.

Өмнөх онуудад зохион байгуулагдсан 1470 дуудлага худалдаа, 313 төсөл сонгон шалгаруулалтын мэдээг бүртгэн мэдээллийн санг үүсгэсэн.

Биелэлт 100%

4.4.3. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн санд суурилан цуглуулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд ил тод болгох.

Тоо хэмжээ: 31800 үнийн мэдээ

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулагдсан байна.

 

●      Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн үнэлгээчдээс Газрын биржийн цахим програм хангамжаар дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах чиглэлээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар тохиролцосны дагуу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс 2018 оны 18/27 тоот албан бичгээр хамтран ажиллах чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа ирүүлсэн бөгөөд саналын дагуу Газрын даргын 2018 оны 1/590 тоот хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн. Үүний үр дүнд Газар зохион байгуулалт, геодзи, зураг зүйн газар нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд туссан “Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ болон үнэлгээчдийн үнэлсэн үнэ цэнийн мэдээг цуглуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх” ажлыг Газрын биржийн цахим системийг ашиглан хэрэгжүүлэхээр тохиролцсон.

●      Газрын биржийн цахим системд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн үнэлгээчдээс Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах, мэдээлэл солилцох боломжтойгоор хөгжүүлэлт хийсэн. Харин Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн талаас Газрын биржийн цахим системд холбогдох хөгжүүлэлтийн ажил хийгдээгүй тул энэхүү ажил хойшлогдоод байна.

●      Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатчдаас Газрын биржийн цахим програм хангамжаар дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах чиглэлээр Монголын нотариатчдын танхимтай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга болон Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн 2016 оны 14/А/64 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцыг хадгалах журам”-ын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг харилцан солилцох ажлыг тус бүрийн хэрэгжүүлж байгаа програм хангамжаар дамжуулан хийхээр тохиролцсон. Газрын биржийн цахим системийг нотариатчид үйл ажиллагаандаа ашиглах, нотариатаар гэрчлэгдэж байгаа гэрээний үнийн мэдээллийг оруулж мэдээллийн санг баяжуулан олон нийтэд газрын зах зээлийн үнийн мэдээллийг нээлттэй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 1/615 тоот албан бичгийг хүргүүлсэн.

●      Газрын биржийн цахим системд Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатчдаас Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах, мэдээлэл солилцох боломжтойгоор хөгжүүлэлт хийсэн. Харин Монголын нотариатчдын танхимын талаас Газрын биржийн цахим системд холбогдох хөгжүүлэлтийн ажлыг Хур системээр дамжуулан солилцохоор хөгжүүлэлт хийгдэж байгаа ба энэхүү ажил нь дуусаагүй байгаа харилцан мэдээлэл солилцож байна. Энэхүү ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд  Газрын биржийн цахим системээр дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах ажилд улирал бүр хяналт тавьж, тухай бүр буюу давхардсан тоогоор 45 удаа утсаар болон ABLE програм хангамжаар холбогдон заавар, чиглэлээр хангаж ажиллалаа.

●      2018 онд аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанаас Газрын биржийн цахим програм хангамжаар дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ 1931-ийг цуглуулаад байна. Үүнээс:

-   Гэр бүлийн хэрэгцээний газар – 1602

-   Худалдаа үйлчилгээний газар – 226

-   Үйлдвэрийн газар – 16

-   Хөдөө аж ахуйн газар – 87 байна.

●      “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанитай 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2018/30 дугаар бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулж Газрын зах зээлийн үнийн бүс тогтоох, судлах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, зориулалт, санал болгож буй үнэ, огноо зэргийг харилцан солилцохоор болсон. “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компани програм хангамжаа хөгжүүлж байгаа бөгөөд уг ажил дуусмагц  Газрын биржийн цахим програм хангамжаар дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах ажил хийгдэнэ.

●      Нийт 23’410 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг орон зайн давхаргатай холбогдох боломжтой болгон Газрын кадастрын мэдээллийн сантай холбосон. 2018 оны байдлаар нийт 15234 газрын үнийн мэдээ Газрын биржийн цахим цахим системд бүртгэгдсэн бөгөөд 14714 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг нэгж талбарыг хорооны түвшин хүртэл нарийвчлан холбож, Газрын кадастрын мэдээллийн сантай холбож орон зайн өгөгдөл бүхий давхарга болгон хөрвүүлсэн. Мөн газраас бусад үл хөдлөх хөрөнгийн 64082 мэдээг байршилтай холбон орон зайн давхарга үүсгэсэн. Үнийн мэдээнд дүн шинжилгээ, боловсруулалтын ажлыг хийж, нийслэл, орон нутаг тус бүрт газрын зориулалтаар нь 1 метр кв-ийн үнийг тооцоолж судалгаа гаргасан.

●      Уг ажлыг “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд хийгдэх програм хангамжаар Газрын кадастрын мэдээллийн сантай холбогдон хэрэглээнд гаргана.

●      Газрын зах зээлийн үнийн индекс гаргах зааврын төслийг  боловсруулахтай холбоотойгоор Статистикийн үндэсний хорооноос гаргасан “Орон сууцны үнийн индекс тооцох аргачлал”,  Япон улсын газрын зах зээлийн үнийн кодекс, “Тэнхлэг зууч” ХХК, Монгол банктай хамтран сар бүр гаргадаг Орон сууцны үнийн индекс зэргийг судалсан. Дээрх судалгаануудыг ашиглан Газрын зах зээлийн үнийн индекс гаргах зааврын төслийг эхний байдлаар боловсруулсан.

Биелэлт 100%

4.4.4. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Газрын үнэлгээний CAMA /Computer assisted mass appraisal/ систем байгуулагдсан байна.

Монгол улсын Газрын үнэлгээний чиглэлээр “Газрын үнэлгээний талаарх судалгаа, сайжруулах санал” судалгааны ажлыг хийхдээ газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийн талаар дараах судалгаануудыг хийгээд байна. Үүнд:

●      Франц улсын CAMA /Computer assisted mass appraisal/ систем

●      Швед улсын CAMA /Computer assisted mass appraisal/ систем

●      АНУ-ын Массачусэтс мужийн CAMA /Computer assisted mass appraisal/ систем

●      Азербайджан улсын шинээр хөгжүүлсэн CAMA /Computer assisted mass appraisal/ систем

●      Беларус улсын шинээр хөгжүүлсэн CAMA /Computer assisted mass appraisal/ систем

●      Япон улсын  Газрын үнийг нийтэд зарлах систем

●      БНСУ-ын Үл хөдлөх хөрөнгийн үнийг нийтэд зарлах систем

Мөн кадастрын үнэлгээ, CAMA /Computer assisted mass appraisal/ системийн түүх, олон улсад хөгжиж буй байдлын талаарх судалгаа хийсэн.

Энэхүү ажлыг “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын хүрээнд хийгдэж байгаа тул гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК “Газрын эдийн засгийн үнэлгээний тухай онол, арга зүйн ойлголт, олон улсын хандлага” судалгааны ажлыг гүйцэтгэж,  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 99 тоот албан бичгээр ирүүлэн ажлын эхлэлийн тайланд тусгасан.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээний дагуу Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

  1. Газрын эдийн засгийн үнэлгээний заавруудыг боловсруулсан.

· Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар

·  Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар

· Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар

·  Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар

· Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар

· Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар

·  Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар

2. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийн баримт бичгийг боловсруулсан.

3. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийн газрын зах зээлийн үнийн мэдээг байршилтай холбох, боловсруулах модуль, орон зайн анализ хийх модулийг хөгжүүлэх модуль, газрын зах зээлийн үнэд нөлөөллийн шинжилгээ хийх модуль тус бүрийг эхний байдлаар хөгжүүлэх ажил хийгдээд байна.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын гэрээний дагуу 2018 онд хийх ажил бүрэн хийгдсэн бөгөөд уг ажил БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2019 онд үргэлжлэн хийгдэх болно.

Биелэлт 100%

4.4.5. Газрын харилцаанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын татвар, төлбөр, хураамжийн орлого бүрэн төвлөрч, газрын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан аймаг бүр өөрийн хэрэглэгчийн нэрээр нэвтрэн газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлд явцын хяналтыг улирал бүр хийж ажиллалаа. Нэвтрэх нэр, нууц үг болон цахим хуудастай холбогдон гарч буй асуудлыг цаг тухай бүрт нь Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлж байна.

2018 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар газрын төлбөрийн орлого 32.5 хувийн биелэлттэй, 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлого  43.5 хувийн биелэлттэй, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны байдлаар газрын төлбөрийн орлого 75.2 хувийн биелэлттэй байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн ГХБХБГ, улс, орон нутгийн төсөвт төвлөрч буй газрын төлбөрийн орлого нь дараах байдалтай байна. Үүнд:

·         Архангай  48,09 сая төгрөг, 106.9 хувь;

·         Баян-Өлгий 83.16 сая төгрөг, 80.8 хувь;

·         Баянхонгор 107.0 сая төгрөг, 80.8 хувь;

·         Булган 178.35 сая төгрөг, 94.1 хувь;

·         Говь-Алтай 157.15 сая төгрөг, 78.9 хувь;

·         Говьсүмбэр 166.63 сая төгрөг, 126.2 хувь;

·         Дархан-Уул 579.52 сая төгрөг, 73.1 хувь;

·         Дорноговь 444.95 сая төгрөг, 96.7 хувь;

·         Дорнод 409.6 сая төгрөг, 99.9 хувь;

·         Дундговь 130.11 сая төгрөг, 72.3 хувь;

·         Завхан 326.05 сая төгрөг, 167.2 хувь;

·         Орхон 7,141.61 сая төгрөг, 86.0 хувь;

·         Өвөрхангай 110.13 сая төгрөг, 99.2 хувь;

·         Өмнөговь 3,658.04 сая төгрөг, 103.8 хувь;

·         Сүхбаатар 100.2 сая төгрөг, 145.3 хувь;

·         Сэлэнгэ 296.08 сая төгрөг 75.4 хувь;

·         Төв 1,245.14 сая төгрөг, 83.8 хувь;

·         Увс 193.48 сая төгрөг, 133.4 хувь;

·         Ховд 122.72 сая төгрөг, 79.5 хувь;

·         Хөвсгөл 170.30 сая төгрөг, 81.2 хувь;

·         Хэнтий 117.70 сая төгрөг, 77.4 хувь;

·         Нийслэл 29,515.53 сая төгрөг, 93.7 хувийн тус тус биелэлттэй байна.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар газрын төлбөрийн орлого улсын хэмжээнд 45301.53 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 92.7  хувийн биелэлттэй, оны эцэст орлогын төлөвлөгөө бүрэн биелэхээр байна.

Нийслэлийн 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд газрын төлбөрийн тайланг ГТМ-4 маягт, газрын татварын тайланг ГТМ-3 маягтын дагуу хагас жилийн байдлаар хүлээн авч газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, талбайн хэмжээ, газрын татвар, төлбөрийн ногдуулалт тус бүрээр нь ангилан гаргалаа. Уг судалгааг 330 сумын улсын бүртгэлийн тоотой харьцуулан газрын төлбөр ногдуулалт бүрэн хийгдэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг гаргаж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцууллаа.

Биелэлт 100%

4.4.6. Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем байгуулсан байна.

●      Газрын төлбөрийн модулийг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид суурилан хөгжүүлэх ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Газрын даргаар батлуулсан “Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийн баримт бичиг”-т тусган  хөгжүүлэлтийн ажил, туршилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох" ажлын гэрээ байгуулах ажил хугацаа хоцорч эхэлсэн бөгөөд гэрээт ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 1 дүгээр сард Газрын төлбөрийн модулийг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид бүрэн нэвтрүүлнэ.

●      Газрын төлбөрийн Төрийн сан банкны дансанд шууд бус арилжааны банкны дансаар дамжуулан  төлөх боломжтой эсэх талаар Монгол банкны Төлбөр тооцооны газарт 2018 оны 1/1828 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газар, Монгол банктай хамтарсан уулзалт зохион байгуулж, газрын төлбөрийн дансыг арилжааны банкинд шилжүүлэх шаардлагагүй, улмаар Татварын ерөнхий газрын “Татварын удирдлагын систем”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Газрын төлбөр, татварын систем”-ийн хооронд дундын сан үүсгэн газрын төлбөр, татварыг ногдуулж, хураах шийдлийг гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийн баримт бичигт тусган Газрын даргаар батлуулсан. Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох" гэрээт ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтыг мэдээллийн сан бүхий програм хангамжийн хөгжүүлэлтэд тусган ажиллаж байна.

●      Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь интернетээр компьютер, гар утас, таблет ашиглан газрын төлбөр, татвараа төлөх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газрын хамтарсан уулзалт, 10 дугаар сарын 09-ний Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монгол банк, Татварын ерөнхий газрын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нар нь газрын татвар, төлбөрөө интернетээр компьютер, гар утас, таблет ашиглан төлөх боломжийг бүрдүүлэх шийдлийг гарган судалгааг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох" гэрээт ажлын хүрээнд хийгдэж буй “Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийн баримт бичиг”-т тусгасан газрын даргаар батлуулж, хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Гэрээт ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 2 дугаар сараас эхлэн газрын татвар, төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь:

- Гар утасны аппликэйшн

- Интернэт банк

- Мобайл банк

- Арилжааны банк

- Газрын татвар төлбөрийн систем

- Татварын удирдлагын системээр дамжуулан өмчилсөн газрын татвар, эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг төлөх боломжтой болох юм.

Биелэлт 100%

4.4.7. Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 сард

Хүрэх үр дүн: Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хүрээнд 9 дүүрэг, 330 сумын газрын үнэлгээний бүсийг тогтоосон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг ирүүлэх тухай 2018 оны 1/898 тоот албан бичиг, газар эзэмшиж, ашиглаж байгаа нийт хуулийн этгээдийн судалгааг ирүүлэх тухай 2018 оны 1/866 тоот албан бичгийг хүргүүлсэн. Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, нэгтгэн гаргалаа.

 Судалгааны үр дүнг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралд танилцуулсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад газрын төлбөрийн ногдуулалтад газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх нэгж талбар хамрагдахгүй байна. Иймээс 2018 оны 1/2465 тоот албан бичгээр нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цаашид газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх нэгж талбарыг газрын төлбөрт хамруулах, чөлөөлөгдсөн, хөнгөлөгдсөн нэгж талбар бүрийг газрын төлбөрийн тайланд тусгаж байх талаар чиглэлийг хүргүүллээ.

Биелэлт 100%

 

4.5. “Хаягжилтын мэдээллийн систем байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.5.1. Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэх, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн санг Хаягийн мэдээллийн сантай холбож, нэгж талбар тус бүрд хаяг өгөгдсөн байна.

ҮСХ, ОӨУБЕГ, ГЗБГЗЗГ, ХХМТГ-ын дарга нарын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/26 А/338 А/34 А/47 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг иргэний болон хуулийн этгээдийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд ГЗБГЗЗГ-ын байгуулсан Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн сантай холбох туршилт, Хаяг олгох болон хаягийн мэдээллийн санг шинэчлэх тухай санал боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын дэд хэсгийн хуралд танилцуулсан.

Тус ажлын хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгогдсон хэсгийн хаягийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэн, нэгж талбарт хаяг өгөх ажлыг туршсан ба эхний үр дүнг ҮСХ, ОӨУБЕГ, ГЗБГЗЗГ, ХХМТГ-ын дарга нарын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/26 А/338 А/34 А/47 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2 дугаар дэд хэсгийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралд танилцуулсан.

ҮСХ, ОӨУБЕГ, ГЗБГЗЗГ, ХХМТГ-ын дарга нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/26 А/338 А/34 А/47 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс нэгдсэн дүгнэлт гарсны дараагаар хаягийн иж бүрдлийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулах, холбох үйл ажиллагаа хийгдэхээр хүлээгдэж байна.

Газрын кадастрын өгөгдлийн сангийн бэлэн байдлыг хангах зорилгоор хаягийн мэдээллийн шинэ схем /schema/ харгалзах талбар /table/-ыг Засгийн Газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын 4.18-д заасны дагуу үүсгэн давхарга /layer/ байдлаар системийн шийдлийг бүрэн шийдвэрлэж Лэнд менежер програм хангамжид ашиглагдах боломжийг бүрдүүлэн ажилласан.

Мөн Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн сантай холбогдох техникийн шийдлийн дагуу өгөгдлийн санг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж дууссан байгаа бөгөөд Хаягийн мэдээллийн сан бүрэн үйл ажиллагаанд ороогүйгээс Газрын кадастрын мэдээллийн санд Засгийн Газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын 4.18-д заасны дагуу нэгж талбарт ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлт орох тохиолдол бүрт хуучин хаягийг шинэчлэн оруулж байна. Уг систем нь газрын хуучин болон шинэ хаягийн мэдээллийг давхар агуулан, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагт хаягийн мэдээллийг сонголттойгоор хэвлэн олон нийтэд газартай холбоотой үйл ажиллагааг үзүүлж байна.

Биелэлт 100%

“Тав. геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“5.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай Үйл ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1. Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлын хэмжээнд тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, интернет, дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, техник хангамж, системийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай үйл ажиллагааг хангах, тогтмол хяналт тавих

Тоо хэмжээ: 3 үйл ажиллагаа, 1 ажил

Чанар: Холбогдох хууль тогтоомж, Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журамд нийцсэн, сүлжээ, интернет, системүүд 100% хэвийн ажиллагаатай ажилласан байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Агентлаг, 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сум, 6 тосгоны Газрын даамал VPN тусгаарласан сүлжээ болон интернет хэвийн ажилласан байна. Сервер өрөөний хүчин чадал нэмэгдсэн байна.

·         Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамлын хэмжээнд тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, интернэт, дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангаж, тогтмол хяналт тавин ажилласан. Гэмтэл саатал гарсан тухай бүрд засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан.

·         Нийслэлийн Газрын алба, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын тоон өгөгдөл дамжуулах интернэт болон VPN тусгайлсан сүлжээг Юнивишн ХХК-тай хамтран бүрэн холбосон.

·         Сумын Газрын даамлын үйл ажиллагааг хэвийн явуулах, GNSS-ын байнгын ажиллагаатай станцын тасалдалгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Гэр интернэт” төхөөрөмж ашиглан интернэтэд суурилсан VPN сүлжээ үүсгэн тохируулга хийсэн. Анхны холболтоор Mikrotik CCR 1016 /router/ төхөөрөмж дээр интернэт болон VPN, байгууллагын бүх сервер компьютерын холболтыг хийсэн нь доголдол үүсгэж байсныг туршилтаар тогтоож Mikrotik CCR 1016-аас 4 дахин илүү үзүүлэлттэй Mikrotik CCR 1072 /router/ төхөөрөмж нэмж сумдын VPN тусгайлсан сүлжээний холболт хийсэн. Ингэснээр порт бүрээр сүлжээний хяналт хийж уг төхөөрөмжийн өөрийнх нь ачааллыг хянах боломжийг бүрдүүлсэн.

·         Юнивишн ХХК-аас санал болгосон Интернэт+ үйлчилгээг хэрэглэж 7 хоног бүр системээс гардаг тайлангийн дагуу авах шаардлагатай арга хэмжээг авч байна. Дотоод болон гадаад сүлжээний тохируулгын ажил бүрэн хийгдэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Шинээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд шилэн кабелийн холболт хийгдсэн. Дорноговь аймгийн Мaндал сум болон Завхан аймгийн Отгон, Баянтэс сумдад Юнивишн компанийн 4G сүлжээ холбогдож тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн.

·         Дундговь, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-т Юнивишнийн шилэн кабелийн шинэ холболтод шилжсэн.
Агентлаг болон 21 аймгийн ГХБХБГ-ын серверүүдийн мэдээлэл хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай ажиллагааг хангаж шаардлагатай шинэчлэлт, тохируулга хийж ажилласан.
Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй системд хандах хэрэглэгчийн эрх үүргийн зохицуулалтуудыг холбогдох тушаал, журмын дагуу хийж гүйцэтгэж, хяналт тавьж ажилласан.
Серверийн өрөөний өргөтгөл засварын ажлыг бүрэн дуусгаж мэдээллийн системүүдийг доголдолгүй хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.
Хорт кодын эсрэг программ хангамжийн лицензийн сунгалтыг 750 хэрэглэгчээр шинэчилж, шинэ хувилбар бүхий нэгдсэн удирдлагын сервер бэлдэж байгууллагын дотоод хэрэгцээнд болон 21 аймаг, сумдын даамлуудын компьютерт суурилуулсан.
21 аймгийн ГХБХБГ болон VPN сүлжээнд холбогдсон сумдын мэдээлэл дамжуулах сүлжээ, техник болон программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах талаар аймгийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй тухай бүр холбогдож мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

·         Агентлаг болон 21 аймаг, нийслэл дүүрэгт мэдээллийн технологийн дотоод журмын дагуу ажлын цагаар сошиал сүлжээнд холбогдохгүй байх зохицуулалтыг дахин гүйцэтгэсэн.
Биелэлт 100%

5.1.2. Салбарын /Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал/ хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 7 (3 програм хангамжийн хөгжүүлэлт, 4 ажил, 1 бааз)

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Агентлаг, орон нутагт ашиглагдаж буй программ хангамж, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын нэгдсэн бүртгэлийн, архивын програм хангамжийн хөгжүүлэлт хийгдэж тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээ бий болсон байна. Хорт кодын эсрэг, цахим хурлын систем, ++

Орон зайн өгөгдлийн сан удирдах систем, Байгууллагын дотоод удирдлагын систем зэрэг програм хангамжуудын сунгалт хийгдсэн байна.

·         Мэдээлэл дамжуулах сүлжээний хурдны мониторинг хийх cacti сервер ажиллуулж орон нутагт болон агентлаг дээр мэдээлэл дамжуулах сүлжээний ачааллын хяналт хийгдэж байна. Мөн орон нутагт байрлах серверийн хэвийн ажиллагаанд хяналт хийх Vmware, VCenter программ хангамжийг ашиглаж эхэллээ.

·         GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын холболтын төхөөрөмж, өгөгдөл цуглуулах компьютерт гацалт үүссэнийг шуурхай арга хэмжээ авч хэвийн нөхцөлд оруулсан ба цаашдын хэвийн ажиллагааг хангах зорилгоор Dell PowerEdge 330 сервер компьютер 1 ширхэг,  Mikrotik CCR 1016 /router/ 1 ширхгийг худалдан авч суурилуулаад байна.
Байгууллагын архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ArchivePro программ хангамжийг 1 баазтай холбогддог байсныг нэмэлт хөгжүүлэлт хийн Нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн баазуудтай холбогдоход бэлэн болгов. Мөн хайлтын системийг сайжруулж, хэрэглэгчийн 3 түвшинд хуваан эрхийн зохицуулалтыг хийв.

·         Хорт кодын эсрэг программ хангамжийн лицензийн сунгалтыг 750 хэрэглэгчээр шинэчилж, шинэ хувилбар бүхий нэгдсэн удирдлагын сервер бэлдэж байгууллагын дотоод хэрэгцээнд болон 21 аймаг, сумдын даамлуудын компьютерт суурилуулсан.
Байгууллагын цахим хуудас, нийгмийн сүлжээний албан ёсны хаягуудыг цэгцэлж,  байгууллагын цахим хаягуудаар мэдээллийг олон нийтэд түгээх боломжоор ханган ажилласан.

·         Засгийн газрын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын цагаар албан хаагчдыг нийгмийн сүлжээнд холбогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллав.

·         Байгууллагын компьютер, тоног төхөөрөмжийн бүртгэлийн веб хандалтат  программ хангамжийн хөгжүүлэлт, агентлаг, нийслэлийн Газрын алба, 21 аймгийн ГХБХБГ тус бүрээр  хэрэглэгчийн эрхийн зохицуулалтыг хийж дуусгаад байна.

Биелэлт 100%

5.1.3. Газрын кадастрын мэдээллийн системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, холбогдох байгууллагуудад мэдээллээр үйлчлэх

Тоо хэмжээ: 2 үйл ажиллагаа, 1 хөгжүүлэлт

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаатай ажилласан байна. Лэнд менежер програм хангамжийн хөгжүүлэлт хийгдсэн байна.

·         Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн UBGIS системд 2018 оны 5 дугаар сард доголдол үүссэнийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулснаар нийслэлийн Газрын алба, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа хэвийн явагдаж өмнөх хандалтаасаа илүү хурдтай болон сайжирсан.

·          21 аймаг, 330 сум, нийслэлийн 6 дүүргийн Газрын албанд ашиглагдаж буй Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжийн хэвийн ажиллагааг сүлжээ, техникийн талаас ханган ажиллаж байна.

·         Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжийн хүрээнд хөгжүүлсэн  http://egazar.gov.mn цахим хуудасны хэвийн ажиллагааг ханган ажилласан.

·         Нийслэлийн цахим архивын серверийг шинээр зохион байгуулж Нийслэл болон дүүргээс Лэнд менежер программ хангамжаас FTP хандалтаар холбогдож ажиллах боломжийг бүрдүүлсэн.

·         Тагнуулын Ерөнхий Газрын Мэдээллийн аюулгүй байдлын зөвшөөрлөөр Үндэсний дата төвд байрлах төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбогдох сүлжээний холболт, тохируулгын ажил хийгдсэн. Үндэсний Дата төв дээр сервер байршуулах зогсуурын түрээсийн гэрээг хийж УБЕГ-тай харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн.

·         Тагнуулын Ерөнхий Газрын Төрийн мэдээлэл холбооны газарт байгууллагын сүлжээ, системийн зохион байгуулалтад хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр албан бичгээр хандсаны дагуу тус газраас манай байгууллын мэдээллийн системд холбогдох шалгалт, үнэлгээг хийсэн. Үнэлгээний тайланг 12 сард багтаан ирүүлнэ. Биелэлт 100%

“5.2. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.2.1. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн хэвийн үйл ажиллагааг  хангах, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, эрсдэлгүй найдвартай ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын ОЗӨДБ-н хүрээнд бүрдсэн өгөгдлийн сан удирдах системүүд, аппликэйшн серверүүд, файл серверүүд, цахим хуудас тасралтгүй хэвийн ажилласан байна. Системүүд нөөц хувилбартай, хэрэглэгчийн эрхийн зохицуулалт хийгдсэн байна

·         Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хүрээнд бүрдсэн өгөгдлийн сан удирдах системүүд, аппликэйшн серверүүд, файл серверүүд, цахим хуудаснуудын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан.

·         Байгууллагын ОЗӨДБ-ийн хүрээнд бүрдсэн орон зайн мэдээллийн дата төвийн өгөгдлийн сан удирдах системүүд, аппликэйшн серверүүд, цахим хуудаснуудыг агуулж буй системийн машин, дискүүдийг асаалттай горимд нөөцлөх, сэргээх хамгаалалтын системийн тохиргоог байгаа нөөцдөө тулгуурлан хийсэн.

·         2018 оны байдлаар нийт 4 удаа тог тасарсны улмаас хадгалах төхөөрөмжид доголдол гарсныг цаг алдалгүй засварлаж системүүдийг сэргээсэн. Хадгалах төхөөрөмжийн үйлдлийн системийг дахин суурилуулан гурав дахь хадгалах төхөөрөмжийг нэмэлтээр ажиллуулж, мэдээллийн сангийн тохиргоог дахин хийсэн.

·         2018 оны байдлаар системд хандах 161 эрхийн зохицуулалт хийж төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад мэдээллээр үйлчилсэн байна.

·         Өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч талаас 21 аймгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн-21, өгөгдөл мэдээллийг хэрэглэгч талаас хот байгуулалтын кадастрын хэлтэст-3, хамтын ажиллагаатай байгууллага буюу ОБЕГ-2, ОСНААУГ-1, ХХААХҮЯ-2 нийт 28 шинэчлэх, хэрэглэх нөхцөлөөр хангасан. Биелэлт 100%

 

5.2.3. Орон зайн өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх стандарт боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 3 стандарт

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон зайн өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх чиглэлээр 3 төрлийн стандарт боловсруулагдсан, холбогдох хурлаар хэлэлцүүлэгдсэн, Стандарт, хэмжил зүйн газраар батлуулахаар хүргэгдсэн байна.

Тус ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж дор дурдсан ISO19000/TC210 цувралын олон улсын стандартуудыг авсан. Үүнд:

1.     19131-2007 Газар зүйн мэдээлэл-Бүтээгдэхүүний өгөгдөлд тавигдах шаардлага;

2.     19119-2016 Газар зүйн мэдээлэл-Үйлчилгээ;

3.     19157-2013 Газар зүйн мэдээлэл-Өгөгдлийн чанар.

Уг 3 стандартыг “Росмо Интернэйшнл” ХХК-ийн орчуулгын товчоотой 2018/38, 2018/58 гэрээ байгуулан орчуулж дуусгав. Нийт 325 хуудас орчуулагдсан стандартад хянан тохиолдуулга хийж гүйцэтгэв. Эхийн ээлжид бэлэн болсон “19131-2007 Газар зүйн мэдээлэл-Бүтээгдэхүүний өгөгдөлд тавигдах шаардлага” стандартыг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэв.

Биелэлт 100%

 

5.2.4. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ, үр дүнг олон нийтэд таниулах, сурталчлах

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем байгуулалт, ач холбогдол, хэрэглээ сэдвээр танилцуулга видео /шторк/ бэлтгэгдэж түгээгдсэн, өдөр тутмын сонин, сэтгүүл, цахим хуудсанд тогтмол мэдээлэл тавигдсан, уулзалт, зөвлөгөөнд танилцуулга хийгдсэн байна.

Төрийн байгууллага болон бусад төрийн байгууллагуудын төлөөллүүдэд тухай бүр орон зайн өгөгдлийн дэд бүтцийн олон улсын чиг хандлага, техникийн шийдэл, ач холбогдол, үр нөлөөний талаар танилцуулж орон зайн өгөгдөл, мэдээллийн ач холбогдлыг таниулах арга хэмжээг авч байна.

Байгууллагын гадаад цахим хуудсанд орон зайн өгөгдлийн дэд бүтэцтэй холбоотой мэдээллүүдийг бэлтгэн цахим хуудсанд тухай бүр байршуулж ажилласан.

Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн ач холбогдлыг таниулах, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, олон улсын хөгжлийн чиг хандлагыг таниулах зорилготойгоор “Орон зайн мэдээ-Spatial News” 52 хуудас сэтгүүлийг монгол хэл дээр бэлтгэн 300 ширхэг хэвлүүлэн тараасан.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хэрэглээ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хэрэглээ, ач холбогдол” сэдвээр 3 минутын видео танилцуулга бэлтгэн түгээв. https://youtu.be/v-yegVhlgbY холбоосоор орж сонирхох боломжтой.

Geospatial Media and Communications байгууллагаас эрхлэн гаргасан “Орон зайн технологийн аж үйлдвэрийн хувьсгал” сэдэвт видео танилцуулгын зохиогчийн эрхийг “Геосан” ХХК-ний тусламжтайгаар худалдан авч, монгол хэл рүү хөрвүүлэн 3 мин, 5 минутын дүрт танилцуулга бэлтгэн түгээв. https://youtu.be/y4FeGhs023s холбоосоор орж сонирхох боломжтой.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас” сэдэвт 70 хуудас эмхэтгэлийг англи, монгол хэл дээр бэлтгэн тараав.

Байгууллага дээр зохион байгуулагдсан уулзалтууд дээр танилцуулга тавьснаас гадна дор дурдсан гадаад арга хэмжээнд танилцуулга илтгэсэн.

●      Австрали Улсын Баруун Австрали мужийн Перт хотноо 2018 оны 05 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 03-ны өдрүүдэд “Тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх газрын нөөцийн сайн засаглалыг дэмжих нь” сэдэвт сургалтад монгол орны талаар болон байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга бэлтгэв.

●      Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапур хотын ESRI Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан төвөөс 2018 оны 9-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан “ESRI хэрэглэгчдийн зөвлөгөөн Cингапур-2018”-ний үеэр ESRI-ийн төлөөлөлтэй уулзан монгол улсын туршлагаас хуваалцав.

●      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зежань мужийн Дэчин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн анхдугаар конгрессын үеэрх анх удаа зохиогдсон Залуу Орон зайн Мэргэжилтнүүдийн Уулзалт (Young Geospatial Prefessional Summit)-д өөрийн улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагаас хуваалцсан.

Биелэлт 100%

5.3.2. БНХАУ-ын Хэмжил, зураглал, гео-оронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах, тус байгууллагаас хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулах боломж нөхцөлөөр хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: холбогдох хууль тогтоомж болон Байгууллага хооронд гэрээ байгуулах журамд нийцсэн

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: БНХАУ-ын Хэмжил, зураглал, геооронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулагдсан байна. Санамж бичгийн хүрээнд хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулсан байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа тогтвортой өргөжсөн байх

Тус ажлын хүрээнд ZY-3 хиймэл дагуулын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ажил 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 14-ний хүртэлх мэдээллийг татаж авч боловсруулсан. энэ хугацаанд нийт 4463 архив өргөтгөлтэй 2062 гБ багтаамжтай файл татагдав.

●      Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий зэрэг 15 аймгийн нийт ирсэн байсан 2219 сцен  зурагт ангилал хийж, аймаг тус бүрээр нь ангилан, чанарын шаардлага хангасан зургуудыг ялган авч өнгөт болон хар зургаар нь холболт /Stitch/ хийн бэлэн болгов.

●      Ховд, Баян-Өлгий, Дорноговь аймгуудын нийт холболт хийсэн 105 ширхэг  /1130,6гб хэмжээтэй/ ZY-3 хиймэл дагуулын зургуудад газар зүйн холболт, мозайк, орон зайн сайжруулалтын боловсруулалт хийж бэлэн болгов.

●      Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай аймгуудын зургуудыг газар зүйн холболт болон мозайк хийсэн.

Сансрын зургийн боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн буюу Ортофото зургийн эхний үр дүн болох Замын-Үүд болон Хэнтий аймгийн зургийг хүлээн аван газар зүйн мэдээллийн системийн веб үйлчилгээг гаргаад байна. Мөн одоогийн байдлаар хүлээн аваад байгаа панхроматик болон олон бүсчлэлийн зургуудын эх өгөгдлийг Байгууллагын ОЗӨДБ-ийн файл системд хуулан нөөцөлж авсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зежань мужийн Дэчин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн анхдугаар конгрессын үеэр Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор байгуулж, 5 жилийн хугацаанд үнэгүйгээр мэдээлэл авах боломжтой болсон.

Биелэлт 100%

 

"Зургаа. Байгууллагын болон газар зохион байгуулалт, барилга, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"6.1. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын баримтын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

Тоо хэмжээ: Хүлээн авсан баримтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар байгууллагын баримтын архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

- “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 10.2 дахь заалтын дагуу “Архивын жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж, нийслэл, 9 дүүргийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн 2018 оны 1/235 тоот санал авах тухай албан бичгийн хариуг нэгтгэн, архивын үндсэн зорилт, чиг үүргийн дагуу 42 төрлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн.

- Тоо, бүртгэлийн болон бусад баримт бичгүүд болох баримтын бүрэлдэхүүний мэдээг 2002-2017 оноор, тоо бүртгэлийн өөрчлөлт хөдөлгөөний үндсэн болон туслах баримт бичгүүдийг 2017 оноор, данс, дансны бүртгэлийн тоон мэдээг 2017 оноор хөтөлсөн. Салбарын архивын харъяа 31 анхан шатны байгууллагын архивын баримтын данс, бүртгэл, хадгалалтын байдлыг хянаж, дүн, тоон мэдээг АЕГ-ын төвлөрсөн систем “too burtgel.mn”-д хуулийн хугацаанд буюу 12 дугаар сарын 15-ны дотор нэгтгэж оруулсан.

- Байгууллагын 2017 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ын дагуу хөтөлж дууссан нийт 213 ХН-ийн баримт бичгийн бүрдлийг шалгаж хүлээн авч, бүртгэлийг ажилтан тус бүрээр хөтөлсөн.

- Архивын баримтыг сэдэв, ач холбогдол, хадгалах хугацаагаар нь ангилж газрын даргын тушаал, хуралдааны тэмдэглэлүүд, үндсэн үйл ажиллагаатай холбоотой болон тендерийн шалгаруулалтын баримтуудыг байнга хадгалахаар 69 ХН, 1-15 жил түр хадгалахаар 151 ХН, 70 жил хадгалахаар 13 ХН үүсгэн ангилан төрөлжүүлж данс бүртгэлийг хөтөлсөн.

- ГЗБГЗЗГ-ын 2018 онд ‘’Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт’’-ыг 12 индекстэй, захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл, лавлагааны баримт бичгийн 29 төрлийн 215 хадгаламжийн нэгж үүсгэхээр нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийг тодорхойлж батлуулсан.

- 2018 оны шалгарсан 28 ХН, шалгараагүй тендерийн 14 ХН, мэргэжилтний судалгааны ажлын 15ХН-ийн баримтыг хүлээн авч архивласан.

- Байгууллагын архивт хадгалах хугацаа дууссан төрийн архивын байнгын хадгалалтад шилжүүлэх бэлтгэл ажлыг хийж ГХГЗЗГ-ын 2009-2010 оны байнга хадгалах 103 ХН, 20200 хуудас баримтын тодорхойлолт /нүүр хуудас/ нь дансны бүртгэлийн мэдээлэлтэй тохирч буй эсэхийг тулган шалгаж, баримтын бүрэн бүтэн байдал, хими, физик, техникийн шинж байдлыг шалгаж, тэмдэглэл хөтлөн, цахимжуулж 40 DVD-д хадгалан бүртгэлжүүлсэн.

- Мөн 352 гэрээ, 982 тушаалд  эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийсэн.

- Төрийн архивт шилжүүлэх байнга хадгалах баримтын 103 ХН-ийн цахимжуулах баримтын бүртгэлээр хүлээлгэн өгөх акт үйлдсэн.

- Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс /ББНШК/-ын хурлыг зохион байгуулах ажлын бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн. Батлуулах акт, данс, бүртгэлийг шаардлагатай тоо хэмжээгээр боловсруулсан. ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэх ажлын жагсаалт гаргасан.

- Цахим хэлбэрт шилжүүлэх байнга хадгалах баримтын 2011-2017 оны 412 ХН-ийн 10256 хуудас  баримтад техник боловсруулалтын ажил хийж, цахимжуулсан.

- 13 иргэн, 70 ААНБ-ын албан бичиг, хүсэлтийг хүлээн авч, 64 жил буюу 768 сарын цалингийн лавлагаа олгож бүртгэл хөтөлсөн. Нийт 2623 хуудас баримтад 18/01-18/156 бүртгэлийн дугаараар “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулан үйлчилсэн.

- 200 гаруй тушаалын 321 хуудас баримтыг АТГ-ын хяналт шалгалтад зориулан хуулбарласан. Байгууллагын хэрэгцээнд 353 удаа 2863 хуудас архивын баримт ашиглуулсан. Архивын үйлчилгээний хураамж 44 100 төгрөгийг улсын төсөвт оруулсан. Төрийн албаны зөвлөлийн хамтарсан хяналт, шалгалтын ажилд байгууллагын болон орон нутгийн ГХБХБГ-ын ажилтан, албан хаагчдад шаардлагатай хуулбарыг олгож ашиглуулсан.

- ГЗБГЗЗГ-ын 2017 оны “Бараа, ажил үйлчилгээг худалдан авах” төлөвлөгөөний дагуу  шилэн дансанд бүртгэлтэй 28 гэрээт ажлын шалгарсан болон шалгараагүй тендерийн 62 хадгаламжийн нэгжийн баримтууд; иргэн, ААНБ-аас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой баримтуудыг хяналт шалгалтын чиглэлээр хууль, хяналтын байгууллага, АТГ болон Сангийн яам, Аудитын байгууллагуудад ашиглуулсан.

- Байгууллагын архивыг тусгай төрлийн 25 ш CD-д бичиж хадгалсан баримтаар нөхөн бүрдүүлсэн. Үүнд:

1.   Тэмдэглэлт ойн арга хэмжээний -3,

2.   Хөтөлбөр арга хэмжээний 2017 онд зохион байгуулсан томоохон ажлын бичлэгүүд.

Үүнд: “Хаягжилтын уулзалт”, “Онцгой байдлын сургалт”, “LM-түлхүүр гардуулалт”, “Шагнал”, “Салбарын тэмцээн”, “Хот төлөвлөлтийн хэлэлцүүлэг”, “Нээлттэй хаалганы өдөр” зэрэг,,

3.   Киноны бичлэг-2,

4.   Дүрс, фото зургийн 300 гаруй фото зургийн цуглуулга зэрэг баримтаар нөхөн бүрдүүлж 25 хадгаламжийн нэгж үүсгэн архивласан.

5.   Байгууллагын Brendbook зэрэг баримтаар нөхөн бүрдүүлж 25*2=50 ш CD-ээр /нөөц хувь/ хадгаламжийн нэгж үүсгэн архивласан.

Үндэсний төв архивын түүх, дуу, дүрсний баримтын төвд хүргүүлэхээр “Тусгай төрлийн 25 ХН-ийн баримтын бүртгэл” гаргасан.

Биелэлт 100%

6.1.2. Байгууллагын номын сангийн хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Бүртгэл жагсаалтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагаанд шаардлагатай номын сангийн үйлчилгээг эрхлэн хөгжүүлсэн байна.

- Уншлагын танхимын ном, хэвлэлийн нэрийн дэлгэрэнгүй жагсаалт “Уншлагын танхимын номын фондын бүртгэл-2018”-ыг шинээр гаргасан. Монгол номын жагсаалт, гадаад, /орос, англи/ болон шинээр нэмэгдсэн нийт 1261 орчим ном, хэвлэлийг дэлгэрэнгүй бүртгэн СЭЗХ-т өгч, тулгалт хийн актлуулах 400 орчим номын жагсаалтыг батлуулахаар хүлээлгэн өгсөн. Шинэ номын каталоги гаргасан.

- “Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн анкет”, “Үйлчлүүлэгчийн хүссэн баримтын захиалгын хуудас, “Номын сангаар үйлчлүүлэгчийн хувийн хэрэг” зэрэг үйлчилгээний бүртгэлийн  баримтыг бүрдүүлж номын тайлбар, танилцуулгыг байгууллагын дотоод сүлжээнд тавьсан.

- АЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/179 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”-ын 2–р хавсралтад заасны дагуу  “Уншлагын танхимын ашиглалтын бүртгэл”, “Уншлагын танхимаар үйлчлүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан.

 - Мөн байгууллагын веб хуудсанд “Архив, номын сангийн баримтыг уншлагын танхимаар судлуулах” журмыг сурталчилсаны үр дүнд уншлагын танхимаар ашиглуулах 11 төрлийн захиалга авч үйлчилгээ үзүүлсэн.

Биелэлт 100%

"6.2. Салбар архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн; Агаар, сансрын зураг; Инженер хайгуул, суурь судалгаа; Газар зохион байгуулалт; Кадастрын зураглал ба газрын кадастрын бүх төрлийн мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: Гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Төрийн архивын үндсэн заавар, “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу                    

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар төрийн архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

Төрийн архивын баримтыг хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна.

ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

Төрийн архивд хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод байдлыг бий болгосон байна.

 

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

- Геодези, байр зүй, хэмжил зураглалын чиглэлээр “Геомастер” ХХК-ийн гүйцэтгэсэн “Оюу толгой” ХХК-ийн Ашиглалтын барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зураглал, туслах барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураглал хийх ажлын тайланг №2018/ГБЗЗ/01,

- “М-Эйч-И” ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажилд 1:1000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглал хийсэн ажлын тайланг №2018/ГБЗЗ/02,

- Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас ТЭЦ-4 ба ТЭЦ-3 хүртэлх трассын дагуух 1:500-ны масштабтай байр зүйн зураглал хийсэн ажлын тайланг №2018/ГБЗЗ/03,

- Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын хүрээнд ArcGis 10.1 програм хангамж дээр гүйцэтгэсэн 1:25000-ны масштабтай 176 нэрэлбэр байр зүйн тоон зураг, мэдээллийн санг №2018/ГБЗЗ/04,

- Газрын үнэлгээний бүс /тойрог, зэрэглэл/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээ тогтоох асуудлаар олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааны видео /шторк/ хийх ажлын тайланг №2018/ГБЗЗ/05,

- “Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын тайланг №2018/ГБЗЗ/06,

- Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын хүрээнд ArcGis 10.1 програм хангамж дээр гүйцэтгэсэн 1:25000-ны масштабтай 224 нэрэлбэр байр зүйн тоон зураг, мэдээллийн санг №2018/ГБЗЗ/07 тоот акт үйлдэн, бүрдлийг шалгаж хүлээн авч, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

Тус мэдээллийн санд нийт Геодези, зураг зүйн чиглэлээр улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн тайлан, баримт материалыг алба, хэлтсүүдийн дүгнэлтийг үндэслэн 2018/ГБЗЗ/08-2018/ГБЗЗ/39 тоот актаар 1040ХН-ийн 1006 хавтаст баримт бүхий 3946 хуудас, CD/DVD-45 баримтын бүрдлийг шалгаж, акт үйлдэж архивт хүлээн авч бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалтын төлөвлөлт, хянан баталгаа, нөхөн сэргээлт, өмчлөл, эзэмшил, ашиглалт, инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн судалгааны ажлын тайлан, Газрын тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудтай харьцуулсан судалгаа хийх ажлын тайлан, Монгол орны бэлчээрийн экологийн чадавхын зураглалыг нэгтгэх ажлын зураг, тайлан, мэдээг №2018/ГЗБ/01-№2018/ГЗБ/03,

- Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Нийслэл, Өвөрхангай аймгуудын тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын бэлтгэл үе шатны зураг, тайлан, мэдээг №2018/ГЗБ/04-№2018/ГЗБ/06,

- Баянхонгор, Хэнтий, Архангай, Сүхбаатар аймгуудын хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын бэлтгэл үе шатны зураг, тайлан, мэдээг №2018/ГЗБ/07-№2018/ГЗБ/10, 2018/ГЗБ/13-2018/ГЗБ/15,

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны энгэрийн “Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлт хийх ажил”-ын үе шатны тайланг 2018/ГЗБ/11, 2018/ГЗБ/21, Өмнөговь аймгийн сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” ажлын эцсийн тайланг 2018/ГЗБ/12, Бэлчээрийн фотомониторингийн судалгааны өгөгдлийг цуглуулах гар утасны аппликейшн хийсэн ажлын тайланг 2018/ГЗБ/20, “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан”-гийн програм хангамжийн Хот тохижилтын нэмэлт хэрэгсэл хөгжүүлэх ажлын тайланг 2018/ГЗБ/22, Одон орон геофизикийн хүрээлэнгийн “Аймаг, сум суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажлыг гүйцэтгэх” ажлын бэлтгэл үе шатны тайланг 2018/ГЗБ/24 тоот актыг тус тус үйлдэн, бүрдлийг шалгаж хүлээн авч, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

тоот акт үйлдэн, бүрдлийг шалгаж хүлээн авч, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сан:

- Нийслэлийн газрын албаны захиалгаар “Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил”-ын хүрээнд 2017 онд гүйцэтгэсэн “Агаарын зургийн төлөвлөлт болон газар дээрх хяналтын цэгийн боловсруулалт”-ын ажлын газар дээрх хяналтын цэгийн тайлан, ХБЕТГ-ын Хот байгуулалтын байр зүйн зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хийгдсэн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний баяжилт хийгдсэн байр зүйн дэвсгэр зургийн 2016-2017 оны эх материал болон тоон мэдээлэл болох нийт 1165 хэвлэмэл зураг, 1165 ширхэг CD-г хүлээн авсан.

- “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын агаарын зураг, ортофото, сансрын зураг, тайланг №2018/АСЗ/01-№2018/АСЗ/03, 2018/АСЗ/08, 2017 оны намар, 2018 оны хаврын хотын төв хэсгийн сансрын зургийг 2018/АСЗ/04, 2010-2013 онд гүйцэтгэсэн нисэх буудлуудын газрын гадарга, саад болон аэродромын зураглалын өгөгдлийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлыг 2018/АСЗ/05, “Чингэс хаан, Ховд, Өлгий, Гурвансайхан, Мөрөн, Чойбалсан, Улаангом нисэх буудлуудын Бүс-2-ын газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх”, “Арвайхээр, Алтай, Баянхонгор, Булган сум, Баруун-Урт, Дадал, Доной, Хатгал, Хархорин, Мандалговь, Тосонцэнгэл, Өндөрхаан нисэх буудлуудын Бүс-2-ын газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх”, “Чингис хаан олон улсын нисэх буудлын аэродромын зураглалын өгөгдлийн сан бүрдүүлэх” ажлын тайланг 2018/АСЗ/06, Эрдэнэс таван толгой ХК, Таван толгой ХК-уудын уурхайн 65м2 талбайд 0.5м-ийн нарийвчлалтай хиймэл дагуулын стерео хар болон өнгөт зургийг 2018/АСЗ/07, Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар “Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын газрын гадаргын болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх” ажлын тайланг 2018/АСЗ/09 тоот акт тус тус үйлдэн, бүрдлийг шалгаж хүлээн авч, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

Данс бүртгэл үүсгэсэн ажил:

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

- Геодези, зураг зүй, хэмжил зураглалын чиглэлээр 2017 онд хүлээж авсан 2015-2017 оны хаягжуулалтын систем байгуулах ажлын байнга хадгалах баримтын бүртгэлийг Д№ Б-4, ХН1-142, 2014-2017 оны геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөгийн байнга хадгалах баримтын бүртгэлийг Д№ Б-3, ХН1-475, 1970-2017 оны зураг зүйн ажлын байнга хадгалах баримтын бүртгэлийг Д№ Б-6, ХН1-151, 2013-2017 оны УБ хотын шугам сүлжээний гүйцэтгэлийн зургийн байнга хадгалах баримтын  бүртгэлийг Б-6, ХН1-2700, нийт 3468 хадгаламжийн нэгжийн 95822 хуудас баримтаар 4 данс бүртгэл шинээр үүсгэсэн. 

- Кадастрын зураглалын ба газрын кадастрын чиглэлээр 2015-2017 оны өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлын байнга хадгалах баримтын бүртгэлийг Д№ Б-5, ХН1-380 нийт 380 хадгаламжийн нэгж, 77545 хуудас баримтаар 1 данс бүртгэл шинээр үүсгэсэн.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалт, инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн 2018 онд хүлээн авсан 24 ажлын зураг, тайлан, мэдээ, материалд данс бүртгэл хөтөлж газар зохион байгуулалт, инженер хайгуулын ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн А6 дансанд нийт 6916 хуудас болох 54 хадгаламжийн нэгж, цахим В2 дансанд нийт 149 хадгаламжийн нэгж,  газар зохион байгуулалт, инженер хайгуулын ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн зургийн Б5 дансанд 556 зургийг 6 хадгаламжийн нэгж үүсгэн хадгалсан.

Мөн захиалгат хянан баталгааны 2011-2018 онд хүлээн авсан 763 ажлын тайлан, материалд данс бүртгэл хөтөлж В3 дансанд 727, А10 дансанд 763 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сан:

- Агаар, сансрын зураглалын чиглэлээр хийгдсэн 2018 онд хүлээн авсан 9 ажлын зураг, тайлан, мэдээ, материалд данс бүртгэл хөтөлж агаар, сансрын зургийн ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн А3 дансанд нийт 19 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

- “Түүхэн газрын зургийн цомог” төслийн багтай хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан хэлтсийн дарга нараас санал авч холбогдох засварыг хийж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №2018/10 тоот гэрээнд гарын үсэг зурлаа. 

- Хамтран ажиллах гэрээний дагуу судлаач нартай хамтран архивт байгаа Монгол орны түүхэн газрын зургийн судалгааг гаргаж, зургийн цомогт оруулах зургуудыг сонгосон. Одоо уйгаржин монгол бичгийг орчуулах ажлын хүрээнд тоон хэлбэрт ороогүй зургуудыг сканердах ажил явагдаж байна.

Метадата үүсгэх:

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

- Геодези, зураг зүйн чиглэлээр “Монгол Улсад хаягийн мэдээллийн систем байгуулах” ажил, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд шинээр баригдсан “Олон улсын шинэ нисэх буудал”-ын 1:500-ны масштабтай байр зүйн зураглал, ажил, Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх ” ажил, Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын байр зүйн тоон зургийн мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

- Кадастрын чиглэлээр “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлын мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сан:

Агаар, сансрын зураглалын чиглэлээр “Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор агаарын зураг авах” ажлын мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалт, инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа боловсруулах ажил, Монгол орны ойн сан түүнд хамаарагдах газар ашиглалт, хамгаалалт, гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, нөхөн сэргээлтийн хэтийн төлөвийн тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй, программ хангамж, стандартын дагуу нэгтгэж, орон зайн мэдээллийн дэд бүтцийн давхарга байгуулах, Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах ажил, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил, Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн шинэчилсэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах ажлын мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

http://192.168.20.27:8080/geonetwork/srv/mn/main.home.

- Мөн ОЗМТХ-тэй хамтран архивт байгаа мэдээллүүдийн метадатаг ОЗМДБ дээр орон зайн байрлалаар оруулдаг болгох талаар шинээр судалгаа хийж, стандартын дагуу загвар гаргахаар ажиллаж байна.

Биелэлт 100%

6.2.2. Архивын баримтаар байгууллага, иргэдэд үйлчлэх, лавлагаа мэдээлэл олгох, уншлагын танхимаар үйлчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах

Тоо хэмжээ: Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Холбогдох журмын дагуу, хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Архивын үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдэд ойрхон болгосон байна. ТААҮЗ-ийн 7.4, 7.8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

- Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүнээр байгууллагын хэрэгцээнд 96 мэргэжилтэнд /давхардсан тоогоор/ 236 хадгаламжийн нэгж, 144 аж ахуйн нэгжид 1618 хадгаламжийн нэгжээр үйлчилж 2 803 400 төгрөгийг улсын төсөвт оруулсан. /95 албан бичгийн хариуг өгч, 16 албан бичиг төлөвлөн хариу өгч үйлчилсэн/

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалт, инженер хайгуул, мониторингийн тайлан, мэдээ, материалаар байгууллагын хэрэгцээнд 62 мэргэжилтэнд /давхардсан тоогоор/ нийт 595 хадгаламжийн нэгжийн мэдээллээр, 22 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 247 хадгаламжийн нэгжээр үйлчилсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сан:

- Агаар, сансрын зургийн тайлан, мэдээ, материалаар 15 мэргэжилтэнд нийт 65 хадгаламжийн нэгжийн мэдээллээр, 10 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд нийт 62 хадгаламжийн нэгжийн мэдээллээр тус тус үйлчилж нийт 4821400 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

Байгууллагын архив:

- Байгууллагын архивт 13 иргэний өргөдөл, хүсэлт болон аж ахуйн нэгж, байгууллагын 82 албан бичгийг хүлээн авч, 1415 ХН-д хайлт хийн баримт шүүж, 8 удаа лавлагаа, тодорхойлолт олгосон. 3 иргэнд цалин тодорхойлох боломжгүй тухай мэдэгдэж, бүртгэлийг хөтөлсөн. Нийт 2623 хуудас баримтад 18/01-18/156 бүртгэлийн дугаараар “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулах бичилт хийж үйлчилсэн. Байгууллагын хэрэгцээнд 2863 хуудас цахим болон цаасан баримт хуулбарлан ашиглуулсан. Үүнээс 200 гаруй тушаалын 321 хуудас баримтыг АТГ-ын хяналт шалгалтанд хуулбарлаж олгосон.

- Уншлагын танхимаар архивын цахим үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлэн гүйцэтгэн ШУТИС, “Газарчин” дээд сургуулийн 13 оюутанд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын архивласан “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан”, дүгнэлтийн цахим хувийг 52ш CD-ээр уншуулж судлуулан үйлчилсэн. /Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн захиалгын бүртгэлийн дугаар № 01-11/.

Мөн 3 дугаар сараас эхлэн 6 төрлийн түүхэн судалгааны ажлын баримтын захиалга авсан. Өртөөг тэмдэглэсэн Манжийн үеийн зурагнууд, Оршуулга тэмдэглэсэн уулын зураг, Кондратьевийн зургуудыг бэлтгэн удирдлагын зөвшөөрлөөр сканердан бэлтгэж судлаач нарын багт үйлчилсэн. Мөн ХААИС-ийн оюутнуудад Аялал жуулчлалын растер зургуудыг уншлагын танхимд судлуулах урьдчилсан захиалга авч үйлчилгээ үзүүлсэн. Нэг жилийн хугацаатай баримт судлах 13 уншигчийн анкет нээж гэрээ хийсэн.

Биелэлт 100%

6.2.3. Архивын хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт хадгалалт хамгаалалт, архивын стандарт орчны нөхцөлийг сайжруулах

Тоо хэмжээ: 6

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Архивын баримтыг хадгалах хамгаалах стандарт орчин бүрдсэн байна. ТААҮЗ-ийн 7.4, 7,8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

- Улсын хэмжээнд хадгалагдаж байгаа кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтын нэгдсэн судалгааг нийслэл, дүүргийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-аас авч нэгтгэн тэдгээрийг архивлан хадгалах өрөө, техник тоног төхөөрөмжийн зардлын тооцоог гарган СЭЗХ-ийн даргад танилцуулав. Тооцоог 2018 оны худалдан авах төлөвлөгөөнд тусган сонгон шалгаруулт явуулж, худалдан авалт хийв.

- Хадгаламжийн санд БААҮЗ-ийн 4.2-д заасан шаардлагын дагуу биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын чийг, дулааны байдлыг архивын өрөөнд байрлах самбарт үргэлжлүүлэн тэмдэглэсэн. Гэрлийн горим алдагдаагүй, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахиж, хадгаламжийн санд 7 хоногт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, тоосыг арчсан.

- Архивын сангуудад хортон шавж устгалыг 2 удаа хийлгэсэн.

- Уншлагын танхимыг архив, номын сангийн үйлчилгээний стандартын дагуу тохижуулах судалгаа хийсэн.

- Номын шүүгээнд 6 ш цоож суулгаж, өрөөний гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх талаар байрны захиргаанд хүсэлт гарган захиалж, 26  гэрэл  солиулсан.

- ОЗМТХ-тэй хамтран хяналтын камерыг ажиллагаанд оруулсан.

- Мөн гэрэлтүүлгийг сайжруулахаар байрны захиргаанд хүсэлт гарган Геодези, байр зүйн зургийн, Газар зохион байгуулалтын, Агаар, сансрын зургийн мэдээллийн санд нэмэлт гэрэлтүүлгийг суулгасан.

- Кадастрын мэдээллийн сангийн өрөөг засварлахаар Архивын болон серверийн өрөөнд засварын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах А/69 дүгээр тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулж, захиалагч Ньюланд роуд ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2018/36 тоот гэрээ байгуулан засварын ажлыг хийсэн.

- Архивын өрөөний тоног, төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах А/68 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулж, захиалагч Сухайт Хайрхан ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2018/39 тоот гэрээ байгуулан архивын нягтруулсан шүүгээ 9, ханын шүүгээ 10, тэргэнцэр, галын хор, галын самбар, чийг дулаан хэмжигч, агааржуулагч, шат зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглосон.

- Архивын сан хөмрөгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 300 ширхэг А3 хэмжээтэй баримтын хавтас худалдан авч, Газар зохион байгуулалтын мэдээллийн сан, Агаар, сансрын зургийн мэдээллийн сан, Байгууллагын архивын өрөөний 3 хаалгыг төмөр хаалгаар сольж суулгах ажлыг байрны захиргаатай хамтран хийсэн.

Биелэлт 100%

6.2.4. Төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх

Тоо хэмжээ: Ирүүлсэн ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн баяжуулж ТААҮЗ-ын 3.1.1 дэх заалт хэрэгжсэн байна.

- Архивын баримтын бүрэлдэхүүн, архивын тоо хэмжээ, хадгалалтын байдал, 2017 оны хөмрөгийн жагсаалт, архивын гэрчилгээ, дансны бүртгэл, хадгаламжийн сангийн гэрчилгээнд баяжилт, өөрчлөлт, хөдөлгөөнийг хөтлөх статистик мэдээг төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу тоо баримтыг гаргаж АЕГ-т 2018 оны 1/251, 1/267 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2018 оны мэдээг төрийн архивын ажлын үндсэн заавар, архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмын дагуу www.tooburtgel.mn програмд шивж оруулан АЕГ-ын тоо бүртгэл хариуцсан мэргэжилтэн Н.Оюунсүрэнд утсаар оруулсан тухай мэдэгдэв.

- Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан, Газар зохион байгуулалтын хөмрөгийн хувийн хэргийн эрдэм шинжилгээний лавлагааг хөтөлж, 2017 онд хүлээн авсан ажлын баримтаар хийгдсэн 4 дансны  түүхчилсэн лавлах бичсэн.

- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн газрын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 7171 агаарын гэрэл зургийг жагсаалт үйлдэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Агаар, сансрын зургийн мэдээллийн санд хүлээн авсан. /СЭЗХ-т баримтыг шилжүүлсэн/

Биелэлт 100%

6.2.5. Архивын баримтыг цахимжуулах, мэдээллийн сан үүсгэх, цахим мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх

Тоо хэмжээ:  2 сан, 2075ХН

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Баримтын тоо хэмжээ, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирч ТААҮЗ-ын 4.5.1 дэх заалт хэрэгжсэн байна.

Архивын байнга хадгалах баримтыг цахимжуулах, цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд заавар, зөвлөгөө өгч, компьютер, сканерын эвдрэл, гэмтлийг тухай бүр хариуцан, компьютер, техник хэрэгслийг бэлтгэн, 2 сканер худалдан авч ажиллагаанд оруулан, ажлын гүйцэтгэлд архивын мэргэжилтнүүд хяналт тавин ажилласан.

- Газар зохион байгуулалт, байгууллагын архивын баримтыг цахимжуулах, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, цахим баримтын ашиглалтын хувь үүсгэх, данс бүртгэл хөтөлж хадгаламжийн нэгж үүсгэхээр 3 гэрээт ажилтны хийх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулан, 2018/02, 2018/03, 2018/12 тоот гэрээ байгуулан цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу ГЗБ-ын А2, А3, А4, А5 дансны нийт 3146 ХН-ийн 209796 хуудас, байгууллагын архивын 412 ХН-ийн 101256 хуудас баримтыг цахимжуулан архивын програмд холбоход хяналт тавьж, тухай бүр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

- Төрийн архивын ArchivePro програм хангамжийг нийслэл, дүүрэг, орон нутагт ашиглах боломж бүрдүүлэхээр ОЗМТХ-т архивын баримт, үйл ажиллагааны талаар танилцуулан хамтран ажилласан. Төрийн архивын 5 сан хөмрөг, нийслэлийн сан хөмрөг, 9 дүүргийн сан хөмрөг, 21 аймгийн сан хөмрөгөөр тус тусад нь бааз үүсгэн нэвтрэхэд өөр өөрийн эрхээр сонголтоор ордог болгож шинэчлэн, нийслэл, дүүрэг, орон нутагт ашиглахад бэлэн болсон.

- Архив, мэдээллийн төв, геодези, байр зүйн зураг, газар зохион байгуулалт, агаар, сансрын зургийн мэдээллийн сан, байгууллагын архив, Геодезийн хэмжил зүйн лабораторийн танилцуулга, уншлагын танхим, хууль эрх зүй, архиваар үйлчлүүлэх үнэ тариф, шинээр хүлээн авсан ажлын жагсаалт, “Уншлагын танхимын ашиглалтын бүртгэл”, “Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг” зэрэг үйлчилгээний баримт зэргийг шинэчилж, байгууллагын вэб сайт дээрх мэдээллийг шинэчилсэн.

- Архив, мэдээллийн төвийн байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэрэл зураг болон бусад зургаар онлайн үзэсгэлэн гаргасан. http://www.gazar.gov.mn/?p=1218&n=3209

Цаашид салбарын хөгжил болон газрын харилцаа, архивын болон Үндэсний төв архивын сонирхолтой баримт, мэдээллүүдийг нийтлэхээр “Танин мэдэхүйн булан” нээж мэдээллүүдийг оруулж эхэлсэн. Үүнд: “Газар улсын үндэс-үзэсгэлэн”, “Гадаадын хүнд өвс хадах, мал адгуулах газар түрээсээр өгөх тухай” анхны газар ашиглах эрх олгосон баримтаас, “Цаасан зургийн өвийг сэргээн засварлах тухай Герман улсад сургасан тухай” болон бусад мэдээллийг оруулахаар холбогдох мэргэжилтэнд өгсөн.

Биелэлт 100%

6.2.6. Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаа сайжирсан байна.

- Төрийн сархивын 5 сан хөмрөг, нийслэлийн сан хөмрөг, 9 дүүргийн сан хөмрөг, 21 аймгийн сан хөмрөгөөр тус тусад нь бааз үүсгэн нэвтрэхэд өөр өөрийн эрхээр сонголтоор ордог болгож шинэчлэн, нийслэл, дүүрэг, орон нутагт ашиглахад бэлэн болсон. Тус програмыг нэвтрүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 21 аймгийн ГХБХБГ-ын архивын мэргэжилтнүүдтэй теле хурал хийв.

- Нийслэл, дүүргийн хэмжээнд хадгалагдаж байгаа кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтыг улсын нэгдсэн сан хөмрөгт татан авах, нөхөн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай судалгаа гаргахаар 1/366, 1/466 тоот албан бичгээр чиглэл хүргүүлж, архив, бичиг хэргийн ажилтан бүрийг арга зүйгээр ханган ажилласан.

- Нийслэл, дүүргийн хэмжээнд хадгалагдаж байгаа кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтыг улсын нэгдсэн сан хөмрөгт татан авах, нөхөн бүрдүүлэлт хийхэд 1/366, 1/466 тоот албан бичгээр чиглэл хүргүүлж, архив, бичиг хэргийн ажилтан бүрийг арга зүйгээр ханган ажилласан.

- Нийслэлийн хэмжээнд үүссэн газар өмчлөх эрх үүссэн нэгж талбарын хувийн хэргийн архивын материалыг хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсгийг Газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга, Архив, мэдээллийн төвийн дарга, мэргэжилтнүүд, Кадастрын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, НГА-ны МТХ-ийн дарга, мэргэжилтнүүд болон дүүргүүдийн архив, бичиг хэргийн ажилтнууд оролцон ажилласан. Ажлын хэсэг 2 удаа хуралдан дүүргүүдэд заавар, зөвлөгөө өгч “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын дагуу аргачлал гарган мэдээллээр хангасан.

- 21 аймгийн архивын ажилтнуудад байгууллагын архивыг танилцуулан, тоо бүртгэлийн баримт бичгүүдийг хөтлөх талаар зөвлөгөө өгсөн. Мөн Булган, Дундговь, Өвөрхангай, Увс, Говьсүмбэр аймаг болон НГА-ын архивын ажилтнуудад биечлэн, бусад аймаг, дүүргүүдэд утсаар, дотоод сүлжээгээр арга зүйн зөвлөгөө өгч харилцан санал солилцож тэмдэглэл хөтөлж, судалгааны мэдээлэл цуглуулсан.

Биелэлт 100%

6.2.7. Орон нутгийн газрын алба болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Гэрээт ажлын тоогоор

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээлгэн өгөх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон нутаг хэрэгцээ шаардлагадаа нийцсэн шаардлагатай шинэчилсэн мэдээллээр хангагдсан байна.

 

Нийслэлийн газрын албанд

-  “Улаанбаатар хотын геодезийн тулгуур сүлжээг шинэчлэх” ажлын тайлан.

-  Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар нутгийн нэрийн зураг

-  Нийслэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд хийгдсэн том болон дунд масштабын байр зүйн зургийн өндөржилт бүхий хаялбар

-  Нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн өндөржилт бүхий хаялбарын зураг

- Улаанбаатар хотын 2006, 2012 оны тариалангийн хянан баталгаа,

- 1:100000-ны хөрс ургамлын зураг, нэгдмэл сангийн тооллогын баримт,

21 аймгийн ГХБГХГ-т

- “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг байгуулах” БХБЯ-2013-225 тоот гэрээт ажлын үр дүн, тайланг тус тус хүлээлгэн өгсөн.

- Орхон, Баянхонгор аймгийн ГХБХБГ-т ”Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах ажил”-ын тайлан,

- Төв аймгийн Цээл сумын газрын даамалд Цээл сумын хөрсний зураг, хот тосгон, бэлчээрийн хянан баталгаа, уур амьсгалын зураг, 21 аймгийн ГХБХБГ-т “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг байгуулах” ажлын баримтаар тус тус хангаж ажилласан.

- Архив, мэдээллийн төвөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр аймгуудын архивын ажилтнуудтай видео хурал зохион байгуулж ажлын хэсгийн төлөвлөгөө, аймгуудын архивын үйл ажиллагааны талаар ярилцаж мэдээллээр хангаж ажиллав.

Хуралд нийт 20 аймгийн архив, бичиг хэргийн ажилтнууд идэвхтэй оролцсон.

- Аймаг, нийслэлийн архивууд судалгааны мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлсэн. Тухай бүрд Spark, ABLE болон албаны мэйл болон утсаар төслийн талаар болон архивын ажлын талаар санал солилцож байгууллага бүрд олон удаа арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Биелэлт 100%

"6.3. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага албатай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.3.1. Төрийн нууц болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хаагчид, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам болон цахим мэдээллийг хадгалах, хамгаалах сургалтыг ТЕГ-тай хамтран зохион байгуулсан байна.

-2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ТЕГ-ын Нууцын хэлтсийн мэргэжилтэн Б.Алтантөр, Б.Бат-Энх нартай хамтран тус газрын Архив, мэдээллийн төвд бүртгэлтэй тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 20 нууцын ажилтанд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам болон цахим мэдээллийг хадгалах, хамгаалах сургалтыг зохион байгууллаа.

- Дорноговь, Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-т Архив, мэдээллийн төвөөс Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань суманд байгууллагын архивын эрхлэгч ажиллан архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг шалган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, Төрийн болон албаны нууцын тухай хууль, журмын хэрэгжилтийг шалган заавар зөвлөгөө өсөн.

- 21 аймгийн нууцын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд архивын баримтын ашиглалт, төрийн болон албаны нууцын талаар зааварчилгаа өгч холбогдох журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тооллогын ажлын үр дүнг хугацаанд нь тайлагнах талаар зааварчилгаа өгөв.

- Төрийн болон албаны нууцын асуудлаар мэргэжил арга зүй, мэдээллээр хангах зорилгоор 2018 онд хэвлэгдсэн Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн эмхтгэл, “Нууц”-ын тэмдгийг тэмдэггүй 7 аймагт, “Маш нууц” тэмдэг 21 ширхэгийг тус тус захиалан хийлгүүлж 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/1318 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

- Инженер геодези ХХК-тай байгуулсан 2018/65 тоот гэрээт ажлын хүрээнд албаны нууцад хамаарах мэдээллийг ажлын 3 компьютерт хуулж лацдан 2 удаа очиж ажилласан.

- Нийслэлийн онцгой байдлын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ОНӨААТҮГ-ын нууц хамгаалах ажилтантай нууцын гэрээ хийж төрийн болон албаны нууц задруулахгүй байх баталгаа гаргуулсан.

- Мөн Топсүрвэй ХХК, Эйр сурвэй ХХК, Геомэп инженеринг ХХК, Инженер геодези ХХК-ийн нууц хамгаалах ажилтны итгэмжлэлийг сунгаж, баталгааг шинэчилсэн.

- Төрийн болон албаны нууцын тухай байгууллагын дотоод журам боловсруулан төслийг нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-аас санал авахаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1/691 тоот албан бичгийг хүргүүлж ирүүлсэн саналыг нэгтгэсэн. Мөн хэлтсийн дарга нараас санал авч Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

- Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журамд нийцүүлэн “Төрийн болон албаны нууцын тухай байгууллагын дотоод журам”, “Төрийн болон албаны нууцтай танилцах албан тушаалтнуудын жагсаалт батлах тухай журам”-ыг боловсруулан ТЕГ-аас санал авч хянуулан, хэлтсийн дарга нараас санал авч Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/165, А/166 дугаар тушаалаар батлуулсан.

- Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудыг аюулгүй байдлын шалгалтанд хамруулаар нууц хамгаалах ажилтан болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалд нэр дэвшигчийн анкет авч тагнуулын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны н/14 тоот албан бичгээр хүргүүлсэн.

- Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас Монгол Улсын төрийн болон албан нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 2 дугаар хавсралаар батлагдсан 1, 2 дугаар маягтаар баталгаа гаргуулсан.

- ТЕГ-ын Нууцын хэлтсийн мэргэжилтэн Б.Бат-Энхтэй хамтран байгууллагын Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад Төрийн болон албаны нууц хамгаалах асуудлаар чиглэл өгч ажилласан.

- Монгол улсын төрийн болон албаны Нууцыг хамгаалах нийтлэг журам, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан заавруудыг тус тус шинэчлэн Нууцын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн архивын өрөөнд нууцын албан хэрэг хөтлөлтийн журмыг хэрэгжүүлэн нууцын компьютер, хэвлэгчийг бэлтгэн үйл ажиллагаандаа хэрэглэн ажилласан.

- Нууцын 51 албан бичиг явсан, 48 бичиг ирсэнийг бүртгэж мэдээллийн сан үүсгэж, холбогдох мэргэжилтнүүдэд өгч шийдвэрлэсэн.

Биелэлт 100%

"6.4. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.4.1. Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг шалгаж, баталгаажуулах

Тоо хэмжээ: 1200 багаж

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

- Хэмжил зүйн лаборатори нийт 930 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын геодезийн хэмжлийн 1880 багажид шалгалт, тохируулга хийж, баталгаажуулалтын наалт наан, гэрчилгээ олгож 75888800 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

- Төв аймгийн Номтын аманд байрлах жишилтийн полигоныг ашиглан 501 GPS болон GNSS-ийн багажид шалгалт хийж баталгаажуулсан.

- Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр,  Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон зэрэг нийт 17 аймгийн ГХБХБГ-аас нийт 56 багажийг баталгаажуулалтанд хамруулж, заавар зөвлөмж өгсөн. /11 дүгээр сарын 30-ны байдлаар/

- МХЕГ-аас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09/602 тоот албан бичгийн дагуу Өлгий ланд ХХК-д ашиглаж байгаа Pentax фирмийн G3100-R1 маркийн 2 долгионы GNSS-ийн хүлээн авагчид 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Номтын аманд байрлах зай хэмжлийн жишилтийн полигон дээр шалгалтын хэмжилт хийсэн. Хэмжилтийн үр дүнг боловсруулан хэвтээ зай болон өндрийн зөрүүний хазайлт болон түүний дундаж утгыг тооцоолоход дундаж утга нь үйлдвэрлэгчийн тогтоосон нарийвлалтай тэнцүү буюу түүнээс бага байх нөхцөл бүрдэж хангаж байсан тул Өлгий ланд ХХК-д ашиглаж байгаа Pentax G3100-R1 маркийн 8110164 болон 8110181 хувийн дугаартай хүлээн авагчийг цаашид үйлдвэрлэлийн ажилд ашиглах бүрэн боломжтой болохыг тодорхойлж 16266, 16267 тоот дугаарын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон.

Мөн хэмжилтийн үр дүнгийн талаар МХЕГ-т 2018 оны 2/525 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Биелэлт 100%

6.4.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 2 удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1 ба 7 сард

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

- Геодезийн хэмжил зүйн лабораторийн нэгж дамжуулалтыг хангах ажлын хүрээнд эталон багажийг 3 жил тутам Сингапур улсын олон улсын баталгаажуулалтын лабораторид хийлгэхээр  эталон багаж Sokkia Total station NET05AXII-ийн  хэмжилтийн өгөгдлийг Сингапур улсын олон улсын баталгаажуулалтын лабораторид явуулан шинжлүүлж №102459 тоот батламжийг авсан.

Мөн 2019 онд уг багажийг тус лабораторид явуулж шинжлүүлэх зардлын тооцоог гарган 2019 оны урсгал зардалд тусгуулахаар СЭЗХ-т хүргүүлсэн.

- Төв аймгийн Номтын аманд байрлах Жишилтийн полигонд ISO 17123 стандартын дагуу Sokkia фирмийн NET05X маркийн өндөр нарийвчлалтай лабораторийн эталон багажаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өвлийн хэмжилт, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зуны хэмжилтийн ажлыг гүйцэтгэн үр дүнг боловсруулсан.                   

Туршилтын хэмжилтээр жишилтийн полигоны баганууд ямар нэгэн хөдөлгөөнгүй, байрлал нь өөрчлөгдөөгүй болохыг тогтоосон.

Биелэлт 100%

“Долоо. Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот суурин газрын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын харилцан уялдааг зохицуулж арга зүйгээр хангах, хяналт тавих, хот байгуулалтын кадастр эрхлэх, хот байгуулалтын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

7.1.2. Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн төслийн бүрдлийн загварыг боловсруулах, орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 бүрдэл

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн төслийн бүрдлийн загварыг боловсруулсан байна.

- Хот суурин газрыг дахин төлөвлөлтийн төслийн загварыг боловсруулах, бүрдлийг тодорхойлох ажлыг Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран Дэд бүтцийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх талбарууд дээр хийж эхэлсэн.

- Төсөл хэрэгжүүлэхээр эхний ээлжид ЧД-ийн 7-р хороо, СБД-ийн 18 дугаар хорооны талбаруудыг НИТХ-аас сонгосон. Энэхүү ажлыг хэрэгжүүлэгч Гэр хорооллын дэд бүтцийн газарт дэмжлэг үзүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагчаар тус газраас ажиллаж байна.

-MUGCUP-2 төслийн мэргэжилтэн Мацүй сантай хамтран дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамтран төлөвлөлтийн ашигтай байх хувилбаруудын саналыг боловсруулан НИТХ-д танилцуулан хүлээлгэж өгсөн.

-Хэрэгжилтийн явцад өөрчлөлт орсон, хэд дахин төслийг боловсруулсан зэргээс шалтгаалан бүрдлийн төслийг боловсруулах ажил хойшилсон болно. Төслийг бэлтгэн ЖАЙКА-ийн мэргэжилтнүүдээр хянуулсан. Төслийг батлуулахаар Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 12 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлсэн. Холбогдох засварыг хийн орон нутагт хүргүүлсэн.

Биелэлт 100%

7.1.3. Аймаг, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах, шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг ХСГДБНХТХ-ийг дагалдан гарсан дүрэм, журмын дагуу зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, дүгнэлт гаргах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 3-12 сард

Хүрэх үр дүн: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох батлагдсан дүрэм, журмыг  хэрэгжүүлсэн байна.

-       “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, тус газраас өгөх саналыг уг төсөлд тусган боловсруулж  БХБЯ-ны ХБГХБХЗГ-т 2018 оны 11 дүгээр сары 02-ны өдрийн 2/2103 албан тоотоор хүргүүлсэн.

-       “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хүрээнд хотын төв хэсгийн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг үнэлэх ажлын загвар болгон VII, ХIV хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, үнэлгээг хийсэн.

-       Үнэлгээний тайлан болон саналыг Газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/989 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

-       Гэр хорооллын дэд бүтцийн газартай нягт хамтран ажиллаж, байнгын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байна.

-       Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарсан журам, журмыг батлагдсан даруйд нь мөрдүүлэхээр НГХДБГ болон НХТЕТГ-т 1/2047, 2053 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн.

-       Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газар дээр нь очиж танилцан төсөлд хамрагдаж буй иргэд, хэрэгжүүлэгч НГХДБГ болон гүйцэтгэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулсан.

-       Дэд ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, НГХДБГ-аас ЧД-ийн 7 дугаар  хороонд байгуулсан Сервис төвийн ажлын тайланг хэлэлцсэн.

-       Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барилгажуулах үйл ажиллагаанд НХТЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулахад анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн.

Биелэлт 100%

"7.3. Хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон нутгаас холбогдох тайланг хүлээн авч, үнэлгээ дүгнэлт хийж БХБЯ-нд хүргүүлнэ. НЕТГ, 21 аймгийн ГХБХБГ болон ерөнхий архитекторуудыг мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

Аймаг, нийслэлээс ирүүлсэн “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцүүлж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/988 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. БХБЯ-наас ирүүлэх зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг орон нутагт зохион байгуулах болно.

Хот байгуулалтын кадастрын хэлтсээс боловсруулж буй Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн төсөлд “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын бүтэц загварыг тусган санал, зөвлөмж өгч ажилласан. Мөн уг  төслийн программ хангамжийн хөгжүүлэлтийг хийж буй “Multi technology” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 02-нд Жижүүр хөтлөлтийн зааврыг Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сантай нийцүүлэхэд шаардлагатай санал, зөвлөмжийг тусгасан. “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам” батлагдаагүй байгаа тул одоогоор ЗТБХБС-ын 2010 оны 402 дугаар тушаалаар батлагдсан “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг  мөрдөж байна. “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам” болон мэдээллийн сангийн загвар батлагдсаны дараа  “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-т өөрчлөлт оруулна.

Биелэлт 100%

 

 

 

7.3.2. 2010 оноос өмнө батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, зөвлөмж

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Хүрэх үр дүн: Аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, санал, зөвлөмжийг боловсруулсан байна.

Аймаг сумдад хийгдсэн хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэгдсэн жагсаалтад 21 аймгаас тодруулга авахаар 2018 оны 5 дугаар сарын сарын 07-ны өдөр 3/820 тоот албан бичиг явуулсан.

21 аймгаас 13 аймаг нь мэдээлэлтэй танилцаж баталгаажуулсан хариу ирүүлсэн. Ингэснээр ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийх ажлын суурь бүрдсэн.  Одоогийн байдлаар судалгаагаар 2010 оноос өмнө боловсруулагдсан 34 сумдын хөгжлийн ерөнхий хийгдсэн ба үүнээс 16 сумдын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдсэн, 4 сумдын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

2010 оноос өмнө батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг  2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хийсэн дүгнэлт, санал, зөвлөмж судалгааны ажлыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Газрын даргын 1/1916 тоот албан бичгээр БХБЯ болон орон нутагт хүргүүлсэн. Биелэлт 100%

7.3.3. 2010 оноос хойш батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, зөвлөмж

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 7-12 сард

Хүрэх үр дүн: Аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, санал, зөвлөмжийг боловсруулсан байна.

2010 оноос хойших Ерөнхий төлөвлөгөөний судалгааны ажлыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Газрын даргын 1/1916 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 2010 оноос хойш 156 сумдын ерөнхий төлөвлөгөө боловсруулагдсан ба эдгээрээс зургийн иж бүрдэл, төлөвлөлтийн тайлбар бичиг, солбицол, өндрийн системийн нэгдсэн тусгагт хийгдсэн  29 сумдын ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг  боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 12 дугаар сард хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд болон орон нутагт хүргүүлсэн.

/            Биелэлт 100%

7.3.4. Хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бүсийн хөгжлийн төсөл, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: Бүсийн хөгжлийн төсөл, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгүүдийн хэрэгжилтийг судалж,  дүгнэлт гаргасан байна.

БХБЯ-аас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 03-ны 02/1690 албан тоотын хариуд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын  нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлтөд хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт гаргах хамтарсан ажлын хэсгийг байгуулах, мөн удирдамжийг төслийг боловсруулан Газрын даргын  2018 оны 5 дугаар сарын 16-ны 1/852 тоотоор БХБЯ-нд хүргүүлсэн.

БХБС-ын 71 дүгээр тушаалаар Алтанбулаг, Замын үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид баримтлах чиглэлийг тодорхойлох, санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нэг удаа хуралдан ХЕТ боловсруулсан байгууллагуудтай дахин уулзахаар шийдвэрлэсэн. Хоёр дахь хурлын тов гараагүй байна.

- Монгол Улсын Их Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар батлагдсан Ажлын хэсгийн “Бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн дэд ажлын хэсэг”-ийн үйл ажиллагаа нь Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга  хэмжээний санал боловсруулах шалгалтын ажлын хүрээнд БХБЯ-ны ХБГХБХЗГ-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуун Сухайт хилийн боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан тулгамдаж буй асуудлын талаар иргэд, албан хаагчийн саналыг авч ажилласан.

Бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бүсийн хөгжлийн төслийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж,  Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 11 дүгээр 30-ны өдөр хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн.  Биелэлт 100%

"7.4. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх " үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөвлөгөө дэмжлэгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ хийсэн байна.

●              “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах аргачилсан заавар”-ын төслийг боловсруулж буй ОБЭЭМ компаниас Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгжүүд, Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт 2018 оны 02 сарын 28-ны өдөр оролцсон. Мөн Газрын даргатай хамтарсан уулзалтыг 2018 оны 6 сарын 06-ны өдөр зохион байгуулахад оролцон санал солилцсон.   

●              Тусгай зөвшөөрөл олгогдсон ААН-ийн дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-д хүргүүлэх Газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2/759 тоот албан бичгийг явуулсан.  2017 оны 12 сарын байдлаар нийт 72 ААН-ын жагсаалт гарсан. Байгууллагын Вэб сайтад байршуулахад бэлэн болсон.

Байгууллагуудын боловсруулан батлуулсан хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг гаргасан. Нийт 172 сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 62 эрх бүхий аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэсэн байна.

БХБС-ын 2018 оны 135 дугаар тушаалаар хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, түвшин тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, тусгай зөвшөөрөл бүхий нийт 84 ААН-с БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018.09.06-ны өдрийн 03/3487 дугаартай албан бичгээр батлагдсан маягтын дагуу судалгаа гаргуулан нэгтгэн, дүгнэлт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан ажлын хэсэгт танилцуулсан. Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар 03-ны өдрийн БХБСайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Биелэлт 100%

7.4.2. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хөтлөлтийг хийсэн байна.

“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ Тусгай зөвшөөрөл олгох болсонтойгоор холбогдон ААН-ийн дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхээр Газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2/759 тоот албан бичиг явуулсан. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар хүчинтэй эрх бүхий 90 аж ахуй нэгж байна. Уг мэдээллийг байгууллагын вэб хуудсанд хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийтэлсэн.

Биелэлт 100%

7.5.2. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд болон орон нутгийн ГХБХБГ-ыг мэргэжлийн удирдамж, чиглэл, зөвлөгөөгөөр тогтмол хангасан байна.

-               Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаалаар Барилгын салбарын хот төлөвлөлт, архитекторын чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлээс 2 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн сургалтад нэр бүхий 8 аймгийн Ерөнхий архитекторыг хамруулахад дэмжлэг үзүүлэх тухай албан бичиг, сургалтын агуулга, хөтөлбөрийг аймгийн ГХБХБГ, ЗДТГ-т 1/288, 1/289 тоот албан бичгээр хүргүүлснээр нийт 6 архитектор Мэргэшсэн архитектор зэрэгтэй боллоо.

-               Норм нормчлалын сангийн хөрөнгөөр 2018 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд “Хот байгуулалт болон төлөвлөлтөд хэрэглэх нэр томьёоны тайлбар, тодорхойлолт”-ыг боловсруулах, батлуулах ажлыг нэмж тусгуулах саналыг Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/447 тоот албан бичгээр хүргүүлсэн.

-               “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийг орчуулан, хянаж, хэвлэлийн эхийг Индизайн программ дээр бэлтгэн, АХБ-ны санхүүжилтээр хэвлүүлэхээр  2018 оны 5 дугаар 03-ны өдрийн 1/782 тоот албан бичгээр БХБЯ-ны ХБГХБХЗГ-т хүргүүлсэн.

-               Төв аймгийн Аргалант, Баянцагаан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Зуунмод хотын 2 дугаар ээлжийн орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын Зөвлөх үйлчилгээний тендерийг яаралтай зарлах болсонтой холбогдуулан зургийн даалгаварт өгөх саналыг  тус аймгийн Ерөнхий архитекторт 2018 оны 5 сарын 16-нд Able системийн шуудангаар хүргүүлсэн.

-               Орхон аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр 17-ны өдрийн 926 дугаартай албан бичгээр ирүүлсэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг тогтооход мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх хүсэлтийн дагуу 2018 оны 11 дүгээр 28-ны өдрийн 1/2270 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

-        2018 оны 5  дугаар сарын 10-ны өдрийн 07/325 дугаартай Төв аймгийн Аргалант, Баянхангай, Баянцагаан, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Зуунмод хотын 2 дугаар ээлжийн 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах даалгаврын төсөлд зохих өөрчлөлтийг хийн саналыг тус аймгийн Ерөнхий архитекторт 2018 оны 5 дугаар сарын 16-нд Байгууллагын удирдлагын ABLE шуудангаар хүргүүлсэн. Засвар өөрчлөлтийг хийсэн зургийн даалгаврыг хянаж баталгаажуулсан.

-       Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаанхус сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналын дагуу өөрчлөлт хийн ирүүлснийг баталгаажуулан Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/2097 тоотоор хүргүүлэв.

-       Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналын дагуу өөрчлөлт хийн ирүүлснийг баталгаажуулан Газрын даргын 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 2/2096 тоотоор хүргүүлэв.

-       Дундговь аймгийн Луус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналыг Газрын даргын 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 2/2096 тоотоор хүргүүлэв.

-       Дундговь аймгийн Луус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналын дагуу өөрчлөлт хийн ирүүлснийг баталгаажуулан Орлогч даргын 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 2/2228 тоотоор хүргүүлэв.

-       Дундговь аймгийн Адаацаг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналыг Газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1/2217 тоотоор хүргүүлэв.

-               Дундговь аймгийн Адаацаг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт өгсөн саналын дагуу өөрчлөлт хийн ирүүлснийг баталгаажуулан Газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2354 тоотоор хүргүүлэв.  Биелэлт 100%

"Найм. Энэхүү стратегийн зорилтын 1-9-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

8.1.1 Салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний судалгаа хийж, хэрэглэгчдийг судалгаа, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: 8

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-4-р сард                 

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэргэжлийн хэлтсүүдийн мэргэжилтнүүдийн өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр хийх олон улсын, дотоодын, архивын судалгаа, дүн шинжилгээ, цаашдын хөгжлийн санал, тайлангийн загвар, зааварчилгаа боловсруулж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүх хэлтсийн мэргэжилтнүүдэд Able системийн захидлаар хүргүүлэв.

Уг зааварчилгааны дагуу ГЗЗХ, КХ, ССМХ, ГЗБХ, ОЗМТХ, БНХТХ, АМТ, ХБКХ-ийн мэргэжилтнүүд танилцуулгаа хийж, хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналын дагуу холбогдох засварыг хийж, нэгж тус бүрээр нэгтгэн тайлангаа Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн байгууллагын website-д байршуулж, хэрэглэгчдийг судалгааны үр дүн болох  мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэхүү судалгааны үр дүнгээр мэргэжилтэн бүр өөрийн эрхэлсэн ажлын байрныхаа эрхлэх асуудалыг үнэлэх, үйл ажиллагаандаа олон улсын шинэлэг туршлага, технологийг ашиглах, байгууллагын дунд хугацааны төлөвлөгөө, өөрийн 2019 оны төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Биелэлт - 100%

8.1.4. Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулсан байна.

“Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн холбогдох заалтад заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх болсон тул тус газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулж, Сайдын тушаалын төслийн хамт холбогдох нэгжийн саналыг авч БХБЯ-нд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/374 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны 3 дугаар 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

Биелэлт 100%

8.1.5. Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгох ажилд оролцох, судалгаа, санал, төсөл боловсруулж хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар санал, төслийг бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.  

●      БХБ-ын сайдын 2018 оны 4 дүгээр 20-ны өдрийн 67 дугаар тушаалаар байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байна. Тус ажлын хэсгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд оролцож, хуулийн төсөлд санал өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 23, 2018 оны 01 дүгээр 25-ны өдрийн ажлын хэсгийн хурал, 2018 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд вакумжсан байдлаар ажиллахад оролцож, журмын төсөлд саналаа бичгээр өгөв.

●      Монголиан легал экспертс” ХХН-ийн бэлтгэсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судлан тогтоох тандан судалгааны хоёр, гурав дахь шатны тайлан, уг хуулийн төслийн бүтэц, агуулга, үзэл баримтлалтай танилцаж, холбогдох саналыг бэлтгэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/05, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/448 албан тоотоор тус тус БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар БХБЯ-ны ХБГХБХЗГ болон “Монголиан легал экспертс” ХХН-тай хамтарсан хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 08, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулж, санал өгсөн.

●      БХБЯ-наас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийн зөрчил, давхардлын судалгааны ажлын хэлэлцүүлэгт оролцож, санал өгсөн.

●      Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөлд өгөх саналыг бэлтгэн БХБЯ-ны ХБГХБЗХГ-т 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1969 албан тоотоор хүргүүлэв.

●      БХБ-ын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 67-р тушаалаар байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хүрээнд БХБЯ-ны ХБГХБХЗГ-тай хамтран Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулж, БХБ-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэв.

●      Барилгын тухай  хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар судалгаа хийж, холбогдох саналыг бэлтгэн БХБЯ-ны ББМҮБХЗГ-т 2018 оны 3 дугаар сарын 23 -ны 2/498 албан тоотоор  хүргүүлэв.

●      БХБЯ-наас зохион байгуулсан Барилгын тухай хуулийн давхардал, зөрчлийн судалгааны хэлэлцүүлэгт 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр оролцож, санал өгсөн.

●      "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын төсөлд өөрчлөлт оруулах санал, төслийг бэлтгэн БХБ-ын сайдад 2018 оны 3 дугаар сарын 02-ны 01/364 албан тоотоор хүргүүлэв.

●      “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн төсөлд тусгах саналыг боловсруулж БХБЯ-ны ББМҮБХЗГ-т 2018 оны 3 дугаар сарын 22 -ны 2/491 албан  тоотоор хүргүүлэв.

●      Барилгын тухай хуулийн дагуу Засгийн газрын болон БХБ-ын сайдын тушаалаар батлагдан барилгын салбарт мөрдөгдөж байгаа 12 дүрэм, журам болон шинээр боловсруулсан 2 журмын төслийг 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 1/1111 албан тоотоор хүргүүлэн холбогдох саналыг авч, БХБЯ-ны ББМҮБХЗГ-т хүргүүлсэн болно.

●      “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн төсөл өгөх саналыг бэлтгэн БХБЯ-нд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1886 албан тоотоор хүргүүлэв.

●      “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм” болон “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн төслийг  21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1957 албан тоотоор хүргүүлэн холбогдох саналыг авч, БХБЯ-ны ББМҮБХЗГ-т өгсөн.

●      “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм” болон "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын төсөлд өгөх саналыг бэлтгэж, БХБЯ-ны ББМҮБХЗГ-т 2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд танилцуулга хийн хүлээлгэж өгөв.

Биелэлт 100%

8.1.8. Жэндерийн талаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Батлагдсан бодлого, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 208 дугаар тушаалаар баталсан "Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он)"-ын баримт бичиг, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус газрын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/813 албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Түүний дагуу  "Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он)"-ыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус газарт хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид газар эзэмшиж, ашиглаж, өмчлөж буй иргэдийн мэдээллийг нас, хүйсээр нь ангилан гаргадаг байх нэмэлт фунцыг хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус програм хангамж нь 21 аймгийн хэмжээнд нэвтрээд байгаа бөгөөд Нийслэлийн 9 дүүрэгт нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар дээрх мэдээллүүд нь зөвхөн 21 аймгийн хэмжээнд нэгтгэгдэн гарах боломж бүрдсэн.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/2207 албан тоотын дагуу Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд тус байгууллагаас Захиргаа, удирдлага,  хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Оюуннасанг оролцуулан ажиллуулахаар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1019 албан тоотыг хүргүүлэв.

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгууллага, хамт олноороо “Цагаан тууз” зүүж, энэ аянд нэгдэн орсон. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэхийг салбарын нийт ажилтнуудад уриалсан. Үүнтэй холбоотойгоор нийт албан хаагчдад Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Эрдэнэцогт “ Цагаан тууз хөдөлгөөн Монголд” сэдвээр мэдээлэл хийсэн.

Биелэлт 100%

8.2. Газрын салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсэдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.2.1. Урсгал төсвөөр гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: Батлагдсан ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: 2018 оны урсгал төсвөөр хийх гэрээт гэрээт ажлуудын гэрээний биелэлтэд хяналт хийсэн байна.

2018 онд байгууллагын урсгал төсвөөр нийт 8 ажил хийхээр төлөвлөгдсөнөөс дараах ажлуудын гүйцэтгэгч нарыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж гэрээ байгуулан хэрэгжилтэд нь холбогдох хэлтэс хяналт тавин дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газар болон Санхүү, эдийн засгийн хэлтэс нэгтгэн дүгнэлт гарган  ажиллаж, үр дүнг байгууллагын Архив, мэдээллийн төвд актаар хүлээн авч байна. Үүнд:

  1.  Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил 1-р багц /Архангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Нийслэл, Өвөрхангай/-ийн гүйцэтгэгчээр Геоботаник ХХК шалгарч 2018/21 дугаар гэрээ, 2-р багц /Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс/-ийн гүйцэтгэгчээр Тост Элс ХХК шалгарч 2018/22 дугаар гэрээ, 3-р багц /Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар/-ийн гүйцэтгэгчээр Глобус ХХК шалгарч 2018/23 дугаар гэрээ,
  2. Хот, тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил 1-р багц /Архангай/-ийн гүйцэтгэгчээр Геоботаник ХХК шалгарч 2018/31 дугаар гэрээ, 2-р багц /Баянхонгор /-ийн гүйцэтгэгчээр Глобус ХХК шалгарч 2018/32 дугаар гэрээ, 3-р багц /Сүхбаатар/-ийн гүйцэтгэгчээр Геоботаник ХХК шалгарч 2018/33 дугаар гэрээ,4-р багц /Хэнтий/-ын гүйцэтгэгчээр Ланрес ХХК шалгарч 2018/34 дугаар гэрээ,
  3.  Архивын болон серверийн өрөөний засварын ажлын гүйцэтгэгчээр Ньюланд Роуд ХХК шалгарч 2018/36 дугаар гэрээ,
  4. Архивын өрөөний тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр Сухайн хайрхан ХХК шалгарч 2018/39 дугаартай гэрээ,
  5.  GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын төв серверийн router board-ыг шинэчлэх ажлын гүйцэтгэгч Топика ХХК-тай байгуулсан 2018/44 дугаар гэрээ.
  6. УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “МУ-ын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь”-ийг 1980-аад онд хийсэн газар зүйн нэрийн зурагтай тулган тоон хэлбэрт оруулах, суурин судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх ажлын гүйцэтгэгч Инженер геодези ХХК-тэй 2018/65 дугаартай гэрээг,  захиалагчийн техник хяналтыг хийлгэхээр зураг зүйн Зөвлөх инженер, доктор /PhD/ Д.Түвшинбаяр, Зөвлөх инженер Я.Сандагдорж, Зөвлөх инженер Д.Оюунханд нарын багтай 2018/70 дугаартай гэрээг байгуулан гүйцэтгүүлж байна.
  7. “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах”, “Сумын төвүүдийн газар доорх шугам сүлжээний зураглал” техникийн төслүүдэд болон “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах”, “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД-д шүүмж, хянан тохиолдуулга хийлгэх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан 2018/55, 2018/89, 2018/79, 2018/71, 2018/67, 2018/62, 2018/61, 2018/60, 2018/59 дугаартай гэрээгээр гүйцэтгүүлж ОТБМЗ-ийн, ГДДЗ-ийн хурлуудаар орох тухай бүр хянаж, санал өгч засварлуулж ажиллав.
  8. “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан газрын зураг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх болон тэдгээрийг хэвлүүлэх” ажлын захиалагчийн техникийн хяналт хийх Ажлын даалгавар боловсруулан газрын даргаар батлуулж, Зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр хянуулж, зураг зүйн Зөвлөх инженер Б.Оюунхандтай гэрээг байгуулсан. Зөвлөх инженер Б.Оюунханд нь “ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ГАЗРЫН ЗУРАГ ЗОХИОХ, ХЭВЛЭЛИЙН ЭХ БЭЛТГЭХ БОЛОН ТҮҮНИЙГ ХЭВЛҮҮЛЭХ” ажлын ЗТХ хийх зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн үр дүнг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ГБ/33/33 тоот актаар АМТ-д хүлээлгэн өгсөн.
  9. Газарзүйн нэрийн хэрэглээ, ач холбогдол сэдэвт ТВ-ийн 45 минутын нэвтрүүлэг бэлдэж, цацах ажлын гүйцэтгэгчээр Ууган арт медиа ХХК шалгарч 2018/54 дугаартай          гэрээг байгуулсан. “Газар зүйн нэрийн хэрэглээ, ач холбогдол сэдэвт ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж, цацах” ажилд нэвтрүүлгийн агуулгад санал өгч, нэвтрүүлэгт орж буй хүмүүсийн нэр, албан тушаалын жагсаалт, нэвтрүүлгийн төгсгөлийн үгийг бэлдэж өгч оролцов. Мөн компани дээр нь 2 удаа очиж гүйцэтгэгчийн хийж буй нэвтрүүлгийн агуулга, өнгө үзэмж зэрэгт санал өгч ажилласан.

Дараахь баримт бичиг, олон улсын стандартуудыг оруулах, гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулав.

●      “Compendium on Licensing of Geospatial Information (Орон зайн мэдээллийн лицензийн тухай хураангуй тайлбар)” нийт 39 нүүр хуудас материал,

●      “Geographic information-services” (Газар зүйн мэдээлэл-үйлчилгээ), “Geographic information-Data product specifications” (Газар зүйн мэдээлэл-бүтээгдэхүүний өгөгдөлд тавигдах шаардлага), “Geographic information-Data quality” (Газар зүйн мэдээлэл-Өгөгдлийн чанар), “Amendment: Describing data quality using coverages” (нэмэлт өөрчлөлтийн хэсэг) нийт 326 нүүр хуудас олон улсын стандарт.

Биелэлт 100%

8.2.2. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивд хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 10

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хийх зөвлөх үйлчилгээний компаниудын гэрээний биелэлтэд хяналт хийж, тайлан, дүгнэлтийг хүлээн авч, акт үйлдэн архивд хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

●      “Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт /нивелирийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх

●      “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх

●      Хаягийн мэдээллийн систем байгуулах

●      Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах

●      Нийгэм эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулах, батлуулах

●      Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх;

●      Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох;

●      Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх;

●      Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах;

Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах;

“Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт /нивелирийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх:

●      “Бэйс пойнт” ХХК-ийн 2018 оын 3 дугаар сарын 06, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд ирүүлсэн 8 хавтастай 24 ш тайланд дүгнэлт гаргуулахаар 2018 оны 3 дугаар 13-ны өдрийн 1/432 тоотоор Зөвлөх компанид хүргүүлэв.

●      “Бэйс пойнт” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн тайлан, дүгнэлтийн дагуу засварыг хийлгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/638 тоотыг “Геосет” ХХК руу хүргүүлэв.

●      “Геосет” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 07, 2018 оны 5 дугаар сарын 14-нд тус тус ирүүлсэн материалд ЗТХ хийлгэхээр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3/827, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3/853 тоотоор тус тус Зөвлөх “Бэйс пойнт” ХХК руу хүргүүлэв.

●      Зөвлөх “Бэйс пойнт” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Геосет” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил шалгасан тайлан ирүүлснийг судалж үзэхэд 4 цэг дээр GNSS-ийн шалгалтын хэмжилт хийж тэгшитгэн бодон харьцуулж үзэхэд өндрийн хувьд 3 цэг дээр 10.7-14.5 см зөрсөн байгаа учир тэгшитгэн бодолтыг дахин хийлгүүлэхээр ГЗБГЗЗГ-аас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1018 тоотыг гүйцэтгэгч, зөвлөх 2 компанид хүргүүлэв.

●      “Геосет” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 11-ний 18/14, 2018 оны 7 дугаар сарын 02-ны 18/19, 2018 оны 7 дугаар сарын 04-ний 18/20 дугаар албан тоотоор тус тус ирүүлсэн 54 дэвтэр тайлан, 18 DVD тоон өгөгдлийг хүлээн авч, Зөвлөх “Бэйс пойнт” ХХК-иар захиалагчийн техник хяналтыг хийлгэж, ирүүлсэн дүгнэлтийг нь үндэслэн акт үйлдэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Архив, мэдээллийн төвд жагсаалтаар хүлээлгэн өгөв.

●      Геодези, зураг зүйн хэлтсийн хийсэн 2 дугаар гарын тэгшитгэн бодолтын тайлан, өндрийн 1-р ангийн 375 цэгийн каталоги, танилцуулга зэрэг материалуудыг хянаж, 2018 оны 12 дугаар 07-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн материалуудыг гишүүдийн саналыг тусгасан эсэхийг дахин хянаж 2018 оны 12 сарын 10-ны өдөр Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болгов.

“Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх:

●      “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” ГХБГЗЗГ-2011/01/101 дугаар гэрээт ажлын хүрээнд Гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын биелэлтэд Зөвлөхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 18/01 тоотоор ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн ГЗЗХ-тэй хамтран №2011-01-101/2018-01 дугаар акт гаргаж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архив, мэдээллийн төвд  хүлээлгэн өгөв.

●      “Геосан” ХХК-иас 2018 оны  3 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 224 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зурагт дүгнэлт гаргуулахаар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/453 тоотоор Зөвлөх компанид хүргүүлэв.

●      “Эйрсурвей” ХХК-иас 2018. оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн ЗТХ-ийн засварыг хийлгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/639 тоотоор “Геосан” ХХК руу хүргүүлэв.

●      2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 176 хуудас зураг ирүүлснийг ЗТХ хийлгэхээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2/765 тоотоор, 2018 оын 4 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн 224 хуудас засварласан зурагт дүгнэлт гаргуулах 2018 оны 5 дугаар сарын.02-ны өдрийн 2/766 тоотоор тус тус “Эйрсурвей” ХХК-д хүргүүлэв.

●      Зөвлөхөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 224 хуудас зурагт гаргасан дүгнэлтийн дагуу №2011-01-101/2018-02 дугаар акт бүхий дүгнэлтийг ГЗЗХ-тэй хамтран 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргаж Архив, мэдээллийн төвд холбогдох мэдээллийн хамт хүлээлгэн өгөв.

●      Зөвлөхөөс 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ирүүлсэн 176 хуудас зураг хянаж гаргасан засварыг 2018 оын 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/895 тоотоор “Геосан” ХХК руу хүргүүлэв.

●      “Геосан” ХХК-иас 2018 оын 5 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 176 хуудас засварласан зурагт дүгнэлт гаргуулахаар, мөн 2018 оын 5 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 14790 км.кв талбайн агаарын зурагт дүгнэлт гаргуулахаар 2018 оын дугаар сарын 29-ний өдрийн 1/939 тоотоор Зөвлөх рүү хүргүүлэв.

●      Зөвлөхөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 176 хуудас зурагт, 14790 км.кв талбайн агаарын зурагт гаргасан дүгнэлт, 2017 оын 12 дугаар сарын 22-нд Зөвлөхөөс ирүүлсэн сансрын зураг, 64 хуудас ортофото зурагт гаргасан дүгнэлтийн дагуу №2011-01-101/2018-03 дугаар акт бүхий дүгнэлтийг Геодези, зураг зүйн хэлтэстэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж Архив, мэдээллийн төвд холбогдох мэдээллийн хамт хүлээлгэн өгөв.

●      Агаарын зураглалын ажлын явц 89.74%, ортофото зураглалын ажлын явц 86.24%, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын ажлын явц 81%-тай байна.

●      “Геосан” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 192 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зурагт дүгнэлт гаргуулахаар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1009 тоотоор Зөвлөх компанид хүргүүлэв.

●      Барилга, хот байгуулалтын яам болон Геосан ХХК-ий байгуулсан “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал зохиох” ажлын хүрээнд Геосан ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан ГЗЗХ-ийн акт, дүгнэлтийг, зөвлөх Эйр сурвей ХХК-ий дүгнэлтийн хамт 2018.02.21-ний өдрийн 1/287, 2018 оны 5 дугаар сарын 31-ний 1/960, 2018 оны 7 дугаар сарын 06-ны 1/1225,2018 оны 9 дүгээр сарын 05-ны 1/1658, 2018.11.29-ний 2/2332 дугаартай албан бичгээр БХБЯ-нд тус тус хүргүүлэв. 

●      Гүйцэтгэгчээс ирүүлсэн 240 хуудас ортофото зураг, 15530 км.кв агаарын нислэгийн өгөгдөл, 21154.3 км.кв сансрын зургийг зөвлөх Эйр сурвей ХХК-ний гаргасан дүгнэлтийг үндэслэн Геодези, зураг зүйн хэлтсийн гаргасан дүгнэлтийг хянаж, засварлуулан 2011-01-101/2018-06 дүгнэлтээр Архив, мэдээллийн төвд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хүлээлгэн өгөв.

●      Гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг Геодези, зураг зүйн хэлтэстэй хамтран гаргахад 2018 оны 11 дугаар сарын 25-ны байдлаар 960 хуудас байр зүйн зураг, 656 хуудас ортофото зураг, өндрийн тоон загвар, 67844 км2 талбайн нислэгийн өгөгдлийг хүлээн аваад байгаа бөгөөд энэ нь нийт ажлын 91 орчим хувь болж байна.

●      Хаягийн мэдээллийн систем байгуулах:

●      Гүйцэтгэгч Геокад ХХК-аас 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зургийг 9 дүүргээр тус тусад нь geo database үүсгэн, хаягийн дугаарлалтыг жагсаалтаар гарган, холбогдох материалыг тоон хэлбэрээр 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 51/18 албан тоотоор ирүүлсэн. Гүйцэтгэгчийн хийсэн энэхүү ажилд Зөвлөх Геомэп ХХК захиалагчийн техник хяналт хийж, дүгнэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 97/18 албан тоотоор тус газарт ирүүлсэн. Зөвлөхийн дүгнэлтийг үндэслэн ГЗЗХ-тэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2013-49/2018-01 дугаартай дүгнэлт гарган АМТ-д хүлээлгэн өгсөн.

●      Ажлын хэсгээс гаргасан технологийн шийдлийн дагуу Геокад ХХК-аар УБ хотын барилгын дугаарыг 2018 оны 12 сарын 05-15-ны хооронд засварлуулж,  Зөвлөх Геомэп ХХК-аар шалгуулан, УБ хотын Хаягжуулалтын ажлыг дуусгасан гэж дүгнэн эцсийн байдлаар 2018 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авав.

Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах:

●      Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлын ажлын даалгавар, зардлын тооцоог тус газрын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, 2018/06 тоот ажлын даалгаварыг Төрийн нарийн бичгийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Уг ажлын тендерт газрын мэргэжлийн байгууллага “АТТП” ХХК шалгарсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний төслийг боловсруулж, БХБЯ-ны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/220 тоот гэрээг байгуулсан. 2018 оны 11 сарын 06-ны өдөр захиалагч, гүйцэтгэгчийн хамтарсан уулзалт хийж, ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар санал солилцсон. Гүйцэтгэгч 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 141 тоот албан бичгээр эхлэлийн шатны тайланг ирүүлсэн. АТТП ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2018 оны 12 дугаар сарыэ 05-ны өдрийн 1/2387 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах:

●      “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажлын даалгаврыг хянан, холбогдох саналуудыг тусган 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 2018/04 тоот ажлын даалгаврыг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга баталсан. Тус ажлын гүйцэтгэгчээр Газар дэлхий ХХК шалгарч БХБЯ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Газар дэлхий ХХК Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийн системийн болон техникийн шийдлийн баримт бичгийг төслийг боловсруулан тус газар ирүүлсэн бөгөөд холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн саналуудыг тусган БХБЯ-нд хүргүүлэн Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан. Гүйцэтгэгчээс 2018 оны 10 сарын 1/1977 тоот албан бичгээр ирүүлсэн эхлэлийн тайланг дүгнэсэн акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2018 сарын 10 дугаар сарын 26-ны 1/2050 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх:

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын даалгаврыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг БХБЯ зохион байгуулж, 2018/02 тоот гэрээг БХБЯ болон гүйцэтгэгч талууд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн  2/1374 тоот албан бичгээр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, батлуулан  БХБЯ-ны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04/3/49 тоот албан бичгээр хүлээн авч үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу Газрын кадастрын мэдээллийн системийн техникийн тодорхойлолт болон системийн бичиг баримтыг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан. БХБЯ болон Геомастер ХХК-ий байгуулсан “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Геомастер ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2018 оны 10 дугаар сарын 26-ны 1/2052 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох:

●      “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын даалгаарыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах ажлыг БХБЯ хариуцаж зохион байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр Ланд овнер ХХК-ийг шалгаран 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 01 тоот гэрээг байгуулсан. Гэрээний ажлын даалгавар, Ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу 2018, 2019 онд гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 2/1540 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар батлуулан төлөвлөгөөг мөрдөн ажиллаж байна. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу “Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийн баримт бичиг, програм хангамжийн процессын тодорхойлолт”-ыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Хурлын шийдвэрийн дагуу гишүүдээс гарсан саналыг тусган, Газрын даргаар батлуулсан. Гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 99 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланг дүгнэсэн акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2018 оны 10 дугаар сарын 26-ны 1/2051 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх:

●      “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын даалгаврыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах ажлыг БХБЯ хариуцаж зохион байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр Топмаф ХХК шалгаран 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2018/219 дугаар гэрээг байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг системийн баримт бичгийн хамт боловсруулан БХБЯ-д хүргүүлэн БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.“Топмаф” ХХК-ний 2018 оны 18/38 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланг ирүүлсэн. БХБЯ болон Топмаф ХХК-ий байгуулсан “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд Топмаф ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2018 оны 12 сарын 04-ний 1/2379 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах:

●      Гүйцэтгэгч “Газар дэлхий” ХХК-аас ирүүлсэн Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан 8 боть тайлан, А3 хэмжээтэй зургийн катологи, А0 хэмжээтэй 11 ширхэг зургийг холбогдох яамд болон хурлуудаар хэлэлцүүлэн саналыг тусган Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн дагуу яамдуудаас дахин санал авч нэмэлт өөрчлөлтүүдийг хийж сайжруулан БХБЯ-нд хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн. 

Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулах, батлуулах ажил:

●      ҮСХ, ГЗБГЗЗГ-ын хамтран ажиллах 2018/04/05 тоот гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор ҮСХ-ны дарга, ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/23, А/45 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд “Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн журмын төслийн хамтарч боловсруулах, холбогдох байгууллагаар баталгаажуулах” ажлыг зохион байгуулахаар тусгагдсан. ҮСХ-ны http://1212.mn/ цахим хуудас болон ГЗБГЗЗГ-ын нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн http://webgis.nsdi.gov.mn/sedprogram/ цахим хуудсын уялдаа холбоо, мэдээлэл солилцох боломжуудыг судлан нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн цаашдын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах тал дээр хамтарч ажилласан. Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн холбогдох саналуудыг тусгасан. Тус журмыг батлах эрх зүйн орчин бүрдээгүй тул  батлах ажил хүлээгдэж байна.

Биелэлт 100%

“8.3. Хүний нөөцийн чадавх дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, барилгын салбарын ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.3.1. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах саналыг боловсруулан газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохих шийдвэрийг гаргуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-2 сард

Хүрэх үр дүн: Сургалтын төлөвлөгөө батлагдсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдын 2018 оны сургалтын төлөвлөгөөнд хэлтэс тус бүрээс санал авч, нэгтгэн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу албан хаагчид сургалтад хамрагдаж байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны байдлаар давхардсан тоогоор  125 албан хаагч гадаад болон дотоодын сургалтад хамрагдаад байна.

-Австрали улсад мэргэжлийн чиглэлээр магистрын сургалтад 1 албан хаагч;

-БНСУ-ын Чун Ан их сургуульд Хот төлөвлөлтийн чиглэлээр магистрын сургалтад 1 албан хаагч;

-Австрали улсад мэргэжлийн чиглэлээр магистрын сургалтад суралцахаар тэтгэлэгт шалгарч, англи хэлний сургалтад 1 албан хаагч;

-Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх “гараг”-ийн ангид 2 албан хаагч;

-Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад 2 албан хаагч;

-“Төрийн байгууллагын стратегийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага” 2 хоногийн сургалтад 1 албан хаагч;

--“Шихихутаг” хууль зүйн их сургуулийн Эрх зүйн чиглэлээр 1 албан хаагч;

- Канад улсад Пи Си Ай Геоматика (PCI geomatica) компанийн зайнаас тандан судалгааны өгөгдөл боловсруулах программ хангамжийн сургалтад 4 хоног 1 албан хаагч;

-Австрали улсад "Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад газрын нөөцийн үр ашигтай засаглалыг дэмжих нь” сургалтад 10 албан хаагч 1 сар;

- БНСУ-д Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас зохион байгуулсан “Үндэсний геодези, хэмжил, зураглалын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт 1 албан хаагч 20 хоног;

-БНХАУ-д “Хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалтад 1 албан хаагч 21 хоног;

БНХАУ-д “Орон зайн мэдээллийн дэд бүтцийн стандарт, арга зүй” сэдэвт сургалтад 2 албан хаагч 7 хоног;

- Хотын ногоон байгууламжийн үүрэг, түүний бичиг төлөвлөлтийн асуудлаарх сургалтад 1 албан хаагч 4 хоног;

-“Төрийн албаны удирдах ажилтаны улсын зөвлөгөөн-2018”-нд 6 албан хаагч;

-“Төрийн байгууллагын стратегийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага” 2 хоногийн сургалтад 1 албан хаагч;

“Төрийн байгууллагын стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт 2 хоногийн сургалтад 1 албан хаагч;

“Төрийн албаны хүний нөөцийн бодлого, удирдлага” 3 хоногийн сургалтад 1 албан хаагч;

“Төрийн албан хаагчийн ёс зүй” зайн сургалтад 2 албан хаагч;

-БХБЯ-аас зохион байгуулсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх” үе шатны сургалтад 5 албан хаагчид;

-БХБЯ-аас зохион байгуулсан Барилгын газар хөдлөлт, тэсвэрлэлт үнэлгээнд ашиглах багажны танилцуулах сургалтад 3 албан хаагч;

“Байгалийн нөөцийн менежмент, мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах ур чадварыг хөгжүүлэх” сэдэвт сургалтад 4 албан хаагч;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох, Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад 15 албан хаагчид;

Авлигатай тэмцэх газраас үе шаттай зохион байгуулсан сургалтуудад нийт 55 албан хаагчид хамрагдсан. Үүнд:

-Нэгжийн дарга нарт зориулсан сургалтад 5 хэлтсийн дарга нар;

-Хуулийн асуудал хариуцсан ажилтнуудын 1 хоногийн сургалтад 1 албан хаагч;

-Хүний нөөцийн ажилтны сургалтад 1 албан хаагч;

-Санхүү, төсөв хариуцсан сургалтад 3 албан хаагч;

-Төрийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтад 3 албан хаагч;

-Нийтийн албан тушаалтны сургалтад 12 албан хаагчид тус тус хамрагдсан.

-“Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтад-78 албан хаагчид;

-Шинээр томилогдон ажиллаж байгаа 17 албан хаагчдад дараах чиглэлээр сургалт зохион байгуулсан. Үүнд;

1.Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл;

2.Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелэлт гаргах тухай;

3. Захиргаа, хүний нөөц, Төрийн албаны шинэ хуулийн талаар;

4.Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлэх тухай.

-“Архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, нөхөн бүрдүүлэлтээр баримт хүлээн авах, данс бүртгэл үйлдэх ажлын арга зүй” сургалтад 1 албан хаагч;

-Архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, нөхөн бүрдүүлэлтээр баримт хүлээн авах, данс бүртгэл үйлдэх ажлын арга зүйн сургалтад 1 албан хаагч;

Биелэлт 100%

8.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаал гарсантай холбоотойгоор Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар “Байгууллагын албан тушаалын жагсаалт батлах”, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б34-р тушаалаар “Албан тушаалаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, албан тушаалд томилох тухай” тушаалыг боловсруулж батлуулсан.

Бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг томилон, 86 ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулан батлуулсан.

Мөн нэгжүүдийн хийх ажлын чиг үүрэг, ажлын байрны нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт 2018.02.07-ны өдрийн 1/246, 2018.03.14-ний өдрийн 1/442, 2018.04.09-ний өдрийн 1/619, 2018.05.02-ний өдрийн 1/772, 2018.05.16-ны өдрийн 1/856, 2018.7.05-ны өдрийн 1/1188, 2018.7.10-ны өдрийн 1/1262, 2018.8.20-ны өдрийн 1/1500, 2018.8.30-ны өдрийн 1/1613, 2018.9.11-ний өдрийн 1/1679, 2018.9.11-ний өдрийн 1/1685, 2018.9.25-ны өдрийн 1/1763 тоот албан бичгээр нийт 33 албан хаагчдийн мэдээллийг бүрдүүлж, зохих журмын дагуу хүргүүлж, Авлигатай тэмцэх газрын 2018.02.12-ны өдрийн 05/1330, 2018.03.16-ны өдрийн 05/2245, 2018.04.17-ны өдрийн 05/3302, 2018.05.11-ний өдрийн 03/4122, 2018.05.22-ны өдрийн 05/4440, 2018.07.03-ны 06/5708, 2018.07.09-ний өдрийн 03/5888, 2018.08.21-ний өдрийн 05/6795, 2018.9.05-ны өдрийн 05/7197, 2018.09.24-ний өдрийн 05/7753, 2018.09.28-ны өдрийн 05/7874, 2018.10.22-ны өдрийн 05/8581 тоот албан бичиг болон Төрийн албаны зөвлөлд нэр дэвшүүлэх тухай 2018.03.23-ны өдрийн 2/499, 2018.03.15-ны өдрийн 1/452, 2018.04.09-ний өдрийн 1/629, 2018.6.29-ний өдрийн 1/1162, 2018.8.24-ний өдрийн 1/1563, 2018.9.11-ний өдрийн 1/1680 тоот бчигүүдийг тус тус хүргүүлж, Төрийн албаны зөвлөлөөс 2018.03.30-ны өдрийн 285, 2018.04.25-ны өдрийн 407, 2018.09.04-ний өдрийн 901, 2018.10.18-ны 1091 тоот албан бичгээр  ирүүлсэн дүгнэлтийн дагуу Газрын даргын тушаалаар албан хаагчдыг томилон ажиллуулсан.

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулалтад оруулах тухай 2018 оны 8 дугаар сарын 27-ны 2/1570 тоот албан бичгээр холбогдох материалыг хүргүүлсэн.

БХБЯ-ны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны 01/11 тоот албан бичгээр КХ-ийн дарга П.Баянтүмэн, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан, ОЗМТХ-ийн дарга Э.Баярмаа, ХБКХ-ийн дарга Г.Цогтсайхан нарын нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу, тус газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Сонгон шалгаруулалт явагдах үед ГЗЗХ-ийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Д.Мөнхцэцэг гадаад албан томилолттой байсан тул сонгон шалгаруулалтад оролцоогүй. Төрийн албаны зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03/4036 албан тоотоор ГЗЗХ-ийн даргын ажлын байрны захиалгыг хүргүүлсэн.

Биелэлт 100%

8.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Агентлагийн нийт албан хаагчдын хэмжээнд "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах" хөтөлбөрийг хэрэгжүүлэн Төрийн албан хаагч нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцлийг бүрдүүлэх, албан хаагчдыг ажлын байрны тодорхойлолтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэх боломжийг бий болгох үүднээс нийгмийн баталгааг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах, түүнчлэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэн ажиллаж байна. 2018 оны нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийсэн. Үүнд:

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн албан хаагчийн 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнд үндэслэн зэрэг дэв шинээр авах, зэрэг дэв ахиулах 8 албан хаагчийн мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/128 албан бичгээр БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж, асуудлыг шийдвэрлэсэн.

●      Албан хаагчдын цалингийн шатлалыг ахиулсан–7 албан хаагчид;

●      Ур чадварын нэмэгдэл шинээр олгох болон ур чадварын нэмэгдэл ахиулсан–3 албан хаагчид;

●      Цалинтай чөлөө–35 албан хаагчид; /3-10 хүртэлх хоног/;

●      Төрийн дээд одон медалиар шагнагдсан 1 ажилтанд нэг сарын үндсэн цалин;

●      “Гавъяат эдийн засагч”-аар шагнуулсан 1 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн;

●      Цалинтай чөлөө-1-2 хоногийн чөлөөг давхардсан тоогоор 90 албан хаагчид чөлөөний хуудсаар олгосон байна.           

●      Олон улсын эмэгтэйчүүдийн баяр-39 эмэгтэй албан хаагчдад гарын бэлэг-1 470 000 төгрөг;

●      Хүүхдийн баярын бэлэг- 123 хүүхдэд /3 075 000 төгрөг/;

●      Цагаан сарын баярыг тохиолдуулан 66 ахмад настанд гарын бэлэг-2 334 250 төгрөг;

●      Албан хаагчид шинэ хүүхэд төрөх-4 албан хаагчид; /800 000 төгрөг/;

●      Буцалтгүй тусламж үзүүлэх тухай-20 албан хаагчдад тусламж үзүүлэх / 6 500 000 төгрөг/;

●      Нэг албан хаагчид эмчилгээний зардал 500 000 төгрөг;

●      Түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх тухай-13 албан хаагчид  /2 600 000/;

●      Биеийн тамирын арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах, долоо хоногт нэг удаа спорт заал авах ажлыг зохион байгуулж, 5-р сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна.

●      Мөн байгууллагын “Шилжин явах цом”-ын төлөөх 2018 оны спортын тэмцээнийг 11 дүгээр сарын 01-03-ны хооронд зохион байгуулсан.

●      Улсын нэгдсэн 2-р төв эмнэлэгээр үйлчлүүлэх удирдах албан тушаалтнуудын нэрс болон тэдгээрийн гэр бүл, 16 хүртэлх насны хүүхдийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

●      12 дугаар сарын 15-ны дотор багтаан Сөүл эмнэлэгтэй хамтран нийт албан хаагчдыг урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

●      2018 оны 12 дугаар сарын 05-ны байдлаар хүний нөөцтэй холбоотой 178 тушаалыг боловсруулж, холбогдох хууль журмын дагуу гаргасан.

Биелэлт 100%  

8.3.4. Салбарын хүний нөөцийн мэдээллийн санг буй болгох

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Мэдээллийн санг хийж дуусгасан байна.

●      Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөц”-ийн програм шинэчлэгдэж, холбогдох журмын дагуу мэдээллийн санд албан хаагчдын мэдээллийг шинээр оруулж, мэдээллийн санд тухай бүр гарсан өөрчлөлтийг оруулсан.

●      Мөн Газрын нэгдмэл сангийн тайланд хүний нөөцийн судалгааг 21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын алба, дүүрэг, сумдын даамлын нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг авч 12 төрлөөр нэгтгэн гаргаж, мэдээллийн сан үүсгэсэн.

Биелэлт 100%

8.3.5. Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн хэрэгжилтийг хангасан байна.

 

●      БХБ-ын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 50 дугаар тушаалаар байгуулагдсан “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-д Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, ахлах мэргэжилтэн Ц.Баярбат нар гишүүнээр ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн 2 удаагийн хуралдаанд оролцож, “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн хэрэгжилтийг ханган салбарын  62 мэргэжилтэнд шинээр “Мэргэшсэн архитектор” зэрэг олгож, 12 мэргэжилтний “Мэргэшсэн архитектор”-ын зэргийг сунгалаа.

●      Мөн “Мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт зохион байгуулах журам” болон 2018 оны мэргэшлийн зэргийн шалгалтын төлөвлөгөө, сургалтын багц цагийн төлбөрийн жишиг хэмжээг тогтооход тус тус санал бэлтгэн өглөө.

●      Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Баярбат нь тус зөвлөлийн дарга бөгөөд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны А/103 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж, барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг шинээр боловсруулсан. Үүний дагуу “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-өөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд “Тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг салбарын төрийн бус байгууллагууд/сургалт эрхлэгч/-д  зориулан зохион байгуулахад оролцож, танилцуулга хийлээ.

●      ГФЗЗХ-ноос боловсруулсан “Салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-д санал өгөв.

●      “Монгол орны геоидын өндрийн загварын хэрэглээ, ач холбогдол” хичээлийн сэдвийн төлөвлөгөө боловсруулж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр МГФЗЗХ-нд цахим шуудангаар хүргүүлэв

Биелэлт 100%

8.3.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, дэд бүтцийг хүртээмжийг бий болгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Холбогдох тушаал, шийдвэр, албан даалгавар, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангасан байна.

●      БХБЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлд ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг гишүүнээр ажиллаж, 2018 оны 1-р сарын 19-ны өдрийн хуралдаанд оролцон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

●      “Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж агентлагийн даргаар батлуулж, түүнийг хэрэгжүүлж ажиллах тухай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2/515 албан тоотыг Нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

●      “Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны дотор гаргаж ирүүлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 14-ний 3/840 албан тоотыг НГА, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Үүний дагуу аймгуудаас ирүүлсэн тайланг хүлээн авч, нэгтгэв.

●      Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаж, БХБЯ-нд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/1479 албан тоотоор хүргүүлэв.

●      Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ оны  жилийн эцсийн байдлаар гаргаж, БХБЯ-нд 2018 оын 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/2336 албан тоотоор хүргүүлэв.

Биелэлт 100%

“8.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтийн хүрээнд:

8.4.1. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг хяналтад авах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг холбогдох байгуулагад хүргүүлэх, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах, журам батлах тухайЗасгийн газрын 2018 оны 3 дүгээр сарын 7-ны өдрийн 63 дугаар тогтоол,Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 282 дугаар тогтоолын хэрэгжилт:

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар зөвлөлийн гишүүнээр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нь ажиллаж эхэлсэн. Зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан 6-н ажлыг хэрэгжүүлж ажилласан талаарх ажлын тайланг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/2245 дугаар албан бичгээр байнгын ажиллагаатай зөвлөлд хүргүүлсэн.

Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын улсын алба Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолын хэрэгжилт:

1.Нийслэл, 21 аймгийн гамшгаас хамгаалах барилга, хот байгуулалтын албаны хүч хэрэгсэл, нөөцийн судалгаанд 2018 оны 11 дүгээр сард 21 тодотгол хийж, тайланг БХБЯ-ны хууль зүйн хэлтэст АБЛЕ-ээр хүргүүлсэн.

2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган агентлагийн орлогч даргаар ахлуулсан 84 хүний бүрэлдэхүүнтэй Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги” /ерөнхий зориулалтын/-ийг ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/172 тушаалаар баталж, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоолын хэрэгжилт:

- БХБЯ-ны ХБГХБХЗГ болон Япон улсын ЖАЙКА байгууллагын “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”/Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулах ажил нэг бүрэлдэхүүн хэсэг болж орсон/-ийн судалгааны багтай 2018 оны 02 дугаар сарын 20-22, 2018 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус хамтран ажиллаж, техник туслалцааны төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ҮХГ-ын даргаар батлуулсан. Энэ ажлын хүрээнд 2018.05.29-ны өдөр БХБЯ, ГЗБГЗЗГ, ЖАЙКА байгууллагын “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн судалгааны багийн хамтарсан уулзалтыг зохион байгуулсан.

- Хот байгуулалт, эрдэм шинжилгээний институт шинээр байгуулах болон  БХТ-ийн бүтцийн өөрчлөлтийн талаарх саналыг бэлтгэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн.

- “Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэх Хот байгуулалт, эрдэм шинжилгээний институтийг Барилгын хөгжлийн төвийн дотоод бүтцэд шинээр байгуулах талаар танилцуулга, бүтцийн схем, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалын төслийг  БХБЯ-ны ХБГХБХЗГ-тай хамтран боловсруулж, 2018 оны 01 дүгээр сарын 08,16-ны өдрүүдэд БХБ-ын сайдын зөвлөх Ганбаатар болон БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус танилцуулсан. Үүний дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, албан тушаалыг ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталж, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин, дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийг шинээр байгуулан ажиллаж байна.

- “Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг  боловсруулах ажилд тус газраас захиалагчийн хяналтыг хийхтэй холбогдуулан БХБЯ-тай байгуулах гэрээний төслийг БНХТХ-тэй хамтран бэлтгэж БХБЯ-ны ТНбД-аар батлуулав.

Газрын шинэтгэлийн үндэсний хороо байгуулах тухай Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын хэрэгжилт:

-Ерөнхий сайдын 2018 оны 98, 112 дугаар захирамжаар Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлан, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулж, Үндэсний хорооны дэг болон 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

-Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 289 дүгээр тогтоолоор Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-ны дарга-Монгол улсын Шадар сайд байхаар өөрчлөн баталсны дагуу Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний хороог даргалж, 2 дугаар хуралдааныг 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдууллаа.

-Анхдугаар хуралдаанаас гарсан гишүүдийн саналын дагуу хоёрдугаар хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, Монгол Улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх ажлын удирдамжийг хэлэлцэж, шийдвэрлэсэн.

Агаар, орчныг бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрйин 98 дугаар тогтоолын хэрэгжилт:

1.Ерөнхий сайдын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр захирамжаар үндэсний хорооны гишүүнээр ажиллаж эхэлсэн.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 06/3213 дугаартай 2018 оны ажлын төлөвлөгөө батлах, гишүүдэд чиглэл өгөх тухай албан бичгийг хэрэгжүүлэн ажиллаж, Үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн, 10 дугаар саруудад зохион байгуулагдсан  ээлжит хурлуудад Агаар, орчныг бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу 2018 онд хийсэн ажлын тайланг танилцуулсан.

 

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайдын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар захирамжийн хэрэгжилт:

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу яамдуудаас дахин санал авч төсөлд нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1/1935 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолын хэрэгжилт:

Төрийн албаны интернетийн зохистой хэрэглээг бий болгох тухай Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ГЗБГЗЗГ-н албан хэрэгцээний компьютеруудыг интернэт хэрэглээнд олон нийтийн сүлжээний хандалтанд хязгаарлалт хийсэн.

 Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр интернэт үйлчилгээний Юнител ХХК-тай 2017/97 тоот гэрээг байгуулж, 2018 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албаны интернэт хэрэглээнд ажлын цагаар олон нийтийн сүлжээнд орохыг хязгаарлаж, энэ тухай болон Засгийн газрын 2018 оны 138 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 1/1102 дугаартай албан бичгийг нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоол, “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 182 дугаар тогтоолын хэрэгжилт:

1.Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2/1565 дугаартай албан бичгээр чиглэл хүргүүлсэн.

2.Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны 15 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-ыг шинэчлэх төсөлд санал авахаар 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2/1566 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

3. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал-д нийслэлийн газрын албанаас санал авахаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1735 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

4. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнэ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор энэхүү тогтоолд нийцүүлэн газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх хил заагийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн батлуулах, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/147 тушаалаар батлагдсан  Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалд үндэслэн зөвлөмжийг боловсруулж нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/2451 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 200 дугаар тогтоолын хэрэгжилт:

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар тогтоолын хэрэгжилт:

”Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолыг хэрэгжилт:

1.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Газрын даргаар батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөнд тогтоолын заалт бүрийг хэрэгжүүлж ажиллахаар тусгаж, нийт 16 ажлыг төлөвлөснөөс 14 ажлыг бүрэн хэрэгжүүлж, 2 ажил хэрэгжүүлэх шатандаа явж байна.

 2.Төлөвлөгөөний хуулбар хувийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1/1637 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, тогтоолын зүйл, заалт бүрийг  хэрэгжүүлэн ажиллах, тайлан ирүүлэх талаар 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/1599 дугаартай албан бичгээр хүргүүлж, тайланг нэгтгэн гаргасан.

 “Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 10 дугаар, 2018.08.29-ний өдрийн 36 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар: Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон тус агентлагт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж эхний хагас жилийн тайланг Барилга, хот байгуулалтын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 3-ний өдрийн 2/1645 албан бичгээр хүргүүлсэн.

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлийн хэрэгжилт:

1.УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, БХБЯ-ын сайд бусад яамдуудаас ирсэн тогтоол, шийдвэрийг ирсэн даруйд нь ЗУХАГ-ын даргад танилцуулан, удирдлагын заалтын дагуу холбогдох хэлтэст танилцуулж, шаардлагатай албан бичиг, тушаалыг төлөвлөж, зохих арга хэмжээг авч ажилласан.

2. Газрын харилцааны салбарт нийт 8 хуулийг өдөр тутам хэрэгжүүлж ажилладаг. Эдгээр 8 хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд 39 дүрэм, журмыг батлахаар эрх олгосноос 31 журмыг батлаж, батлагдаагүй 6 журам байгаагаас салбарын сайд, газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 5 журмыг боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд үлдсэн 1 журмыг холбогдох хэлтсийн 2019 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

3.Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын зүйл, заалт бүрийг газрын харилцааны салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэхээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд 2018.08.24-ний өдрийн 2/1551 дугаартай албан бичгийг хүргүүлж, албан даалгаврын хэрэгжилтийг ханган авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын алба хэмжээнд нэгтгэн гаргасан.

”Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрйин 28 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт:

Тэмдэглэлд заасан болон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй боловч Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгддэггүй байсан 1991-2010 онд батлагдсан шийдвэрийн жагсаалтыг хянан үзэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018.08.21-ний өдрийн 2/1521 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

”Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” Засгийн газрын 2018 оны 7 дугаар 09-ний өдрийн 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар ГЗБГЗЗГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт оруулах асуудлыг албан хаагчдаас авах саналтай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна.

”Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2018/05 дугаар албан даалгаврыг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд хэрэгжүүлж ажиллахыг 2018.08.30-ний өдрийн 2/1599 дугаартай албан бичгээр хүргүүлж, албан даалгаврын хэрэгжилтийн ханган ажилласан талаарх тайланг 21 аймгийн ГХБХБГ нийслэлий газрын албанаас 2018 оны 12 дугаар нэгтгэн дүгнэнэ Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлнэ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Ерөнхий сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 117 дугаар захирамж

Очот уул ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд тус газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтэн нарыг томилсон. ГЗБГЗЗГ-ын хэлтсийн дарга Ж.Батсайхан нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэлд 2 удаа тайлбар гаргаж оролцсон.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалБарилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 15 дугаар тушаалын хэрэгжилт:

1.Аргачлалыг хэрэгжүүлж ажиллахыг 21 аймгийн ГХБХБГ нийслэлийн газрын албанд 2018 оны 2 дугаар сарын 14-ний 1/274 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

2.Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнэлгээ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аргачлалыг шинэчлэн боловсруулж, Газрын даргын Дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 1/2044 дугаартай албан бичгээр тушаалын төслийг хүргүүлсэн.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 145 дугаар тушаал, “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” 2018.04.16-ны өдрийн 62 дугаар тушаалын хэрэгжилт:

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд эрх бүхий этгээд батлахаар заасан дүрэм, журмыг 2018 онд дараахь төслийг боловсруулж батлуулав. Үүнд:

·         “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 222 дугаар тогтоолын хавсралтаар;

·         “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газрын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 341 дүгээр тогтоолын хавсралтаар;

·         “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам” Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 3-ны өдрийн 202 дугаар тушаалын хавсралтаар тус тус батлагдав.

- “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, тус газраас өгөх саналыг уг төсөлд тусган боловсруулж  БХБЯ-ны ХБГХБХЗГ-т 2018.11.02-ны өдрийн 2/2103 албан тоотоор хүргүүлсэн.

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendan.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн Газрын даргын тушаалаар батлан цахим хуудсанд мэдээллийг оруулж байна. Шилэн дансанд төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан оруулан ажилласан. 2017 оны 11-р сараас 2018 оны 11-р сар хүртэлх  шилэн дансны гүйцэтгэл дээр шилэн дансны аудит ирж амжилттай шалгагдлаа.

21 аймгийн шилэн дансны тайланг улирал бүр хянан хугацаандаа оруулаагүй болон тайлан илгээгээгүй газарт тухай бүр шаардлага тавин ажиллаж байна. Биелэлт 100%

8.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагийн нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: ГЗБГЗЗГ-ын нийт албан хаагч, Нийслэлийн газрын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, аймгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагийн нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах ажлын хүрээнд:

-       Барилга, хот байгуулалтын яаманд төсвийн шууд захирагчийн 2018 оны үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний хавсралт болох 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хүргүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Газрын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай 2018 оны Үр дүнгийн гэрээг байгуулсан.

-       2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр нэгжийн дарга нар газрын даргатай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулан 2018 оны төлөвлөгөөг баталсан.

-       Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нарын 2018 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд нэгжийн дарга нар болон орон нутгийн байгууллагаас санал авч нэгтгэн, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр газрын даргатай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулж 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.

-       Агентлагийн нийт албан хаагчдын 2018 оны Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг 2018 оны 3 дугаар сарын 25-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Газрын дарга, орлогч дарга болон нэгжийн дарга нараас бусад 54 албан хаагчтай Үр дүнгийн гэрээ, 20 албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллалаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагийн нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг үнэлэх ажлын хүрээнд:

-       Төсвийн шууд захирагчийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох “Газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хагас жилийн биелэлтийг нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/1100 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09/2626 тоот албан бичгээр хагас жилийн гэрээний биелэлтэд өгсөн үнэлгээний тайланг БХБЯ-аас ирүүлсэн бөгөөд Төсвийн шууд захирагч 81,5%-ийн үнэлгээ авсан

-       2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 79 албан хаагч үнэлүүлснээс A-28, B-39, C-9, D-3 албан хаагч авсан байна. Үнэлгээний мөрөөр 2018.06.19-ны өдрийн Газрын даргын Б/83 дугаар тушаалаар A, B үнэлгээ авсан 52 албан хаагчид 1-1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

Агентлагийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор тус газрын харьяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байгууллагын үйл ажиллагааг санал зөвлөмжөөр дэмжих ажлын хүрээнд:

-       2018 онд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын төлөвлөгөөг 2018.05.25-ны өдөр батлуулсан. Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/167 дугаар тушаалаар батлагдсан 13 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Нийслэлийн газрын алба болон 9 дүүргийн газрын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг ажлын удирдамжийн дагуу 2019 оны 01 сард танилцуулна. 21 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх ажлын хүрээнд ГЗБГЗЗГ-ын газар, хэлтсүүд үйл ажиллагааны чиглэл бүрээр тухайн ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тус газрын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулсан.

-       ОЗМТХ, ГЗЗХ-ийн дарга нар солигдсонтой холбогдуулан эдгээр хэлтсүүдийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж, шинээр томилогдсон хэлтсийн дарга нартай мэргэжилтнүүдийн байгуулах үр дүнгийн гэрээг хянаж, санал өгч засварлуулан гэрээг шинэчлэн байгуулсан.

Биелэлт 100%

“8.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байна.

●      Байгууллагын вэб сайт /gazar.gov.mn/-ын бүх мэдээллийг шинэчлэн бүрдүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулан хөтөлж байна. Энэ оны байдлаар салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 75 бүтээгдэхүүн, мэдээ, мэдээлэл, зарыг цахим хуудсанд байршуулж олон нийтэд хүргэлээ.

●      Тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн "Хамтран ажиллах тухай" 1/665 албан тоотыг бэлтгэн “Зууны мэдээ” сонинд  хүргүүлж,  “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  хөгжил” нэртэй буланг хамтран ажиллуулж байна.

●      Мөн газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "Салбарын үйл ажиллагааг сурталчлахад хамтран ажиллах тухай" 1/720 албан тоотыг "Сипимедиа” ХХК-д хүргүүлж, хамтын ажиллагааг тогтоогоод байна.

●      “Засгийн газрын мэдээ” сонинтой хамтран ажиллах, тус сониноор дамжуулан салбарын болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлан мэдээлэх талаар тус газрын 2018.05.22-ны өдрийн 1/896 албан тоотыг бэлтгэн хүргүүлж, хамтын ажиллагааг тогтоосон.

●      Газрын харилцааны өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан тус газраас зохион байгуулсан “Монгол Улсын иргэнд  газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумын тухай мэдээ, сурвалжилгыг 17 телевиз, 1  радио,  МОНЦАМЭ агентлаг, өдөр тутмын 2 сонин, 4 мэдээллийн сайтаар дамжуулан олон нийтэд хүргэлээ.

●      2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Зууны мэдээ” сонины №78 (5785) дугаарын 5-р нүүр (бүтэн)-нд “Монгол Улсад газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн хүрээнд” танилцуулгыг хэвлэн нийтлүүлж, zms.mn мэдээллийн сайтад тавигдсан.

●      Газрын харилцааны өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан тус газраас зохион байгуулсан “Монгол Улсын иргэнд  газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумд 17 телевиз, 1  радио,  МОНЦАМЭ агентлаг, өдөр тутмын 2 сонин, 4 мэдээллийн сайтын сэтгүүлч, сурвалжлагч нар ирж мэдээ, сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Энэ үеэр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан, НГА-ны дарга Э.Болорчулуун, Дорнод аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар, Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын Х.Хишигбадрах, Орхон аймгийн ГХБХБГ-ын дарга  Д.Цолмон, Баян-өлгий аймгийн ГХБХБГ-ын дарга  К.Болат, Хэнтий аймгийн ГХБХБГ-ын дарга  Д.Баярхүү нар телевиз, радио, сонинд ярилцлага өгсөн.

●      ГЗБГЗЗГ-ын ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан нь MNC телевизийн 2018.04.30-ний өдрийн 14 цагийн шууд нэвтрүүлэгт зочноор оролцон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүнгийн талаар ярилцлага өгсөн.

●      ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт зочноор оролцон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан ярилцлага өгсөн.

●      2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ГЗБГЗЗГ-ын КХ-ийн ахлах мэргэжилтэн П.Баянтүмэн “Эко” телевизийн 10.00 цагийн “Эрүүл Монгол аян” нэвтрүүлэгт зочноор оролцож, улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах болон “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох, үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааны талаар ярилцлага өгөв.

●      БХБЯ болон ГЗБГЗЗГ-аас хамтран 2018 оын 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд хүргэх ажлыг ГЗБГЗЗГ-ын орлогч даргын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулав. Үүнд:

               - 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Хэвлэлийн бага хурал”-ыг хийсэн.

-   МҮОНТ-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12.30 цагийн  "Монголын мэдээ"  

  /MNB/ шууд нэвтрүүлэгт ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү зочноор оролцож ярилцлага

     өглөө.

          -       2018 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрийн олон улсын зөвлөгөөний үйл ажиллагааг олон нийтийн телевиз, сонин, мэдээллийн сайтаар дамжуулав. МҮОНТ-ээр олон улсын зөвлөгөөний шторкийг цацав.

●      2018 оны 12 дугаар сарын 06-нд “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэх ГЗБГЗЗГ-ын Ц.Ганхүү даргын ярилцлагын материалыг боловсруулж “Зууны мэдээ” сонингийн сэтгүүлчид хүргүүлсэн.

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү тэргүүтэй төлөөлөл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэчин хотноо байрлах “Зежанийн Орон зайн мэдээлэлийн аж үйлдвэрийн парк” (Zhejiang Geospatial Information Industrial Park)-т 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн Анхдугаар Конгресст оролцсон тухай мэдээг байгууллагын вэб сайт /gazar.gov.mn/-дээр оруулсан.

●      “Газар зүйн нэр -Түүхийн түүчээ” сэдэвт ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж, Эх орон ТВ-ээр 9 сарын 26-ны 20,30 цагт, ТВ5-аар 9 сарын 27-ны 23,00 цагт, С1-ээр 9 сарын 29-ний 18,40 цагт тус тус цацуулав. Мөн Геодези, зураг зүйн хэлтэстэй хамтран аймгуудын ГХБХБГ-т хүргүүлж, орон нутгийн ТВ-ээр цацах ажлыг зохион байгуулж,  байгууллагын веб сайтад байршуулав.

Биелэлт 100%

8.5.2. Салбарын гадаад болон дотоод хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөг боловсруулж батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

Гадаадын хамтын ажиллагаа:

●      Байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөг Газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлуулан БХБЯ-нд албан тоотоор хүргүүлэв.

●      Гадаад томилолт, сургалтын тухай, зардал гаргах тухай нийт 22 тушаал боловсруулан батлуулав.

●      Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай 7 тушаалын төслийг удирдамжийн төслийн хамт БХБЯ руу хүргүүлж томилолтыг батлуулах ажлыг зохион байгуулсан.

●      Гадаад томилолт, сургалттай холбоотойгоор байгууллагын албан хаагчдын холбогдох материалыг хурал, сургалт зохион байгуулагч талд цахим шуудангаар тогтмол хүргэж ажилласан. Давхардсан тоогоор гадаад томилолтоор 26, сургалтад 17 албан хаагчид хамрагдав. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 12 дугаар сарын байдлаар гадаад улсад зохион байгуулагдсан нийт 21 арга хэмжээнд 43 албан хаагчид (давхардсан тоогоор) оролцоод байна. Мөн 2 арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан байна.

●      Барилга, хот байгуулалтын яаманд Байгууллагын гадаад албан паспорт эзэмшигчдийн мэдээллийг 2017 оны байдлаар нэгтгэн цахимаар хүргүүлсэн. 2018 оны байдлаар нэмж 4 албан хаагч цахим паспорт мэдүүлж авч, нийт 26 албан хаагч албан паспорт эзэмшиж байна.

●      Цахим шуудангаар ирсэн холбогдох захиануудад чиглэл өгч, хариу арга хэмжээ авч, холбоотой ажилласан.

●      Гадаад хамтын ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнээс нэмэлтээр 9 арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.

●      Олон улсын байгууллага, гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг зохион байгуулж, чиглэл бүрээр хариуцсан албан хаагчдад удирдлагын заалтын дагуу шилжүүлэн ажиллав.

●      Радарын мэдээ хүлээн авах чиглэлээр МУИС-ийн газар зүйн лабораторитой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

●      Дараахь олон улсын болон гаднын улсын байгууллагатай холбоотой ажиллалаа. Үүнд:  UN-GGIM, UN-GGIM-AP, Дэлхийн банк, Туркийн Хэмжил зураглаачдын холбоо, КОИКА, ЖАЙКА, Швейцарын хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яам, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлах төв, Непалийн Газрын яам, Японы Засгийн газар, БНХАУ Тиандиту, БНСУ Хэмжил зураглалын агентлаг, хувийн хэвшил зэрэг болно. БХБЯ-ыг тухай бүр мэдээллээр хангаж, холбогдох танилцуулга мэдээллийг орчуулгын хамт хүргүүлж ажиллаа.

●      UN-GGIM-ийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайн мэдээллийн менежментийн хүрээ, бодлогын орчин, зарчим, зааварчилгааг манай Агентлагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Монгол улсад шинэлэг, баталгаатай орон зайн өгөгдлийн бүрдүүлэлт, боловсруулалт, түгээлт, хэрэглээ зэрэгтэй холбогдох техникийн чадавх, чадамжийг сайжруулах, нэмэгдүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ төслийн талаар яриа хэлцэл хийхээр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод 2018 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 8 дахь удаагийн ээлжит хуралд амжилттай оролцсон. Уг төслийн зорилго нь буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын орнуудаас сонгон авсан зургаан улс (Этиоп, Буркина, Монгол, Непал, Фижи, Тонга)-ын үндэснийх нь онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг сайжруулах замаар үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх юм. Төслийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүнгийн талаар албаны төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Энэ нь манай улс үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх үйл ажиллагааг хөшүүрэгдэх үр өгөөжтэй үйл явдал болов.

●      Байгууллагын дотоод мэдээнд нийт албан хаагчдад гадаадад сургалт, арга хэмжээтэй холбоотой нийт 40 мэдээг нийтлүүлэв.

●      Дотоодын хамтын ажиллагаа:

●      2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ИНЕГ-ын удирдлагатай уулзах хөтөлбөр боловсруулж батлуулан уулзалтыг зохион байгуулж уулзалтын тэмдэглэл хөтлөн, цаашдын арга хэмжээг зохион байгуулуулахаар холбогдох хэлтэст тэмдэглэлийг 2018 оын 3 дугаар сарын 20-нд хүргүүлэв.

●      2018 оны 3 дугаар сарын 15-нд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзахад оролцож уулзалтын тэмдэглэл хөтлөн, цаашдын арга хэмжээг зохион байгуулуулахаар холбогдох хэлтэст тэмдэглэлийг 2018 оны 3 дугаар сарын 21-нд хүргүүлэв.

●      ЗГХЭГ-т хэрэгжиж буй Ухаалаг засаг төслөөс ирүүлсэн саналын дагуу төслийн Зөвлөхүүдийг байгууллагын удирдлагатай 2018 оны 3 дугаар сарын 29-нд уулзуулахаар уулзалтын хөтөлбөр боловсруулж батлуулав. Холбогдох нэгжүүдэд судалгааны асуултыг хүргүүлж уулзалтад бэлэн байлгахаар 2 удаа захидал хүргүүлсэн болно.

●      БХЯ, ЗХЖШ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагатай 2018 оны 3 дугаар сарын 30-нд хийх уулзалтын хөтөлбөрийн төсөл боловсруулав.

●      ГЗБГЗЗГ-ын удирдлагын бусад дотоодын байгууллагын удирдлагатай хийх уулзалтыг зохион байгуулах журам боловсруулж 2018 дугаар сарын 28-ны өдөр агентлагийн даргаар батлуулан байгууллагын ажилчдад танилцуулахаар /мөрдүүлэхээр/ хүргүүлэв.

●      Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-тай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар МХС ТӨХХК-тай хамтран тушаалын төсөл боловсруулж холбогдох хэлтсийн дарга нараар  2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянуулан тушаалын төслийг МХС ТөХХК руу хүргүүлж Гүйцэтгэх захирлаар батлуулан 2018 оны 3 дугаар сарын 29-нд ирүүлсэн. ГЗБГЗЗГ-ын дарга 4-р сард ТӨБЗГ-ын даргатай уулзсаны дараа тушаал гаргахаар болж хойшлогдов.

●      КХ-ээс боловсруулсан “Тэнхлэг зууч” ХХК-тай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ, ГЗЗХ-ээс боловсруулсан ООГХ-тэй байгуулах Хамтын ажиллагааны гэрээг хянаж хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр хянуулан 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 2018/43 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулав.

●      Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах үйл ажиллагаа, орон зайн мэдээллийн онцлог, ач холбогдол, шийдвэр гаргалтад гүйцэтгэх үүрэг, дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг олонд таниулах, сурталчлах зорилгоор Орон зайн мэдээ-SpatialNEWS сэтгүүлийг эмхэтгэв.
48 төрийн болон бусад байгууллагаас мэдээлэл авахаар хүсэлт илгээснээс 16 байгууллагын мэдээллийг хүлээн авч эмхэтгэлд оруулсан. Хэвлэлийн эхийг бэлтгэж 500 ширхгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-нд хэвлүүлсэн. Газрын харилцааны ажилтаны өдрийн хэлэлцүүлгийн арга хэмжээний үеэр тараахын зэрэгцээ, 84 байгууллага руу албан бичгээр хүргүүлсэн.
Гадаад улсад зохион байгуулагдах олон улсын хурал зөвлөгөөний талаарх мэдээллийг БХБЯ, мэргэжлийн холбоод, Нийслэлийн Газрын алба, хувийн хэвшилд хүргүүлж ажиллав.

●      Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд “Зууны мэдээ”, “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан” сонингийн газар, "Сипимедиа” ХХК-тай хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна.

●      Монголын Геомэдээллийн холбооноос 2018 оны 12 дугаар сарын 03-ны 01/90 дугаартай албан бичгээр ирүүлсэн хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналд холбогдох хэлтсүүдээс санал авч, хариу албан тоотыг боловсруулан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлэв.

●      “2012-2018 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн жагсаалт”-ыг хөтөлж, 2018 онд бусад байгуулагуудтай байгуулсан 7 хамтын ажиллагааны гэрээ, 1 санамж бичиг, 5 хамтарсан тушаалын,  2012-2015 онуудад байгуулсан 28 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн судалгааг гаргаж оруулав.

Биелэлт 100%

8.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дотоодод дараах хурал, уулзалт, семинарыг зохион байгуулж, оролцсон байна. Үүнд:

1.     Удирдах ажилтны зөвлөгөөн

2.     Газрын харилцааны ажилтны өдөр

Газрын харилцааны ажилтны өдрийг угтан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөн

  1. Газрын харилцааны өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын иргэнд  газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг 2018.04.30-ны өдөр "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж, энэхүү үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн сурталчлах, олон нийтэд хүргэх ажлыг хариуцан ажилласан.
  2. Гадаадад сургалтад 2017-2018 онд хамрагдсан албан хаагчид эзэмшсэн мэргэшил, ур чадвар, мэдлэгээ байгууллагын бусад албан хаагчдад танилцуулах, хуваалцах төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 06 дугаар сарын 08-нд батлуулав.
  3. Аймгуудын ГХБХБГ, Нийслэл дүүргийн Газрын албаны Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулав. Удирдах ажилтны зөвлөгөөний хөтөлбөр, холбогдон гарах зардлыг Газрын даргын А/15 дугаар тушаалаар батлуулав. Зөвлөгөөнөөр салбарын шилдгүүдийг шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, аймаг нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд өгсөн үнэлгээг танилцуулав. ГЗБГЗЗГ-ын 2017 онд хэрэгжүүлсэн гол ажлууд, хүрсэн үр дүн, 2018 онд хийгдэх ажлын танилцуулгыг болон нэгж тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээр 2018 онд хийгдэх ажлын танилцуулга, орон нутгийн оролцоо сэдэвт танилцуулгыг нэгтгэх, хэвлэх болон зөвлөгөөний бусад зохион байгуулалтын ажлыг бэлтгэж ажиллав.
  4. Орон зайн мэдээлэл, технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А/28 дугаар тушаалаар батлав.
  5. Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлыг 2018 оны 5 дугаар сарын 07, 2018 оны 8 дугаар сарын 29,  10 дугаар сарын 15, 22, 11 дүгээр сарын 13, 21, 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж, холбогдох албан тушаалтнууд хуралд оролцож, хэлэлцсэн асуудлуудад санал өгөв. 
  6. Хурал зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгын хамт БХБЯ-нд 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 1/1915 тоот албан бичгээр хүргүүлсэн.

БХБЯ-аас ЗГХЭГ-т уг асуудлыг 2018 оны 8 дугаар сарын 01-ны 02/3049 албан тоотоор хүргүүлсэн.

ЗГХЭГ-аас Засгийн газрын тогтоол гаргахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэсэн хариу ирүүлсний дагуу зөвлөгөөн зохион  байгуулах тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 147 тоот тушаал гаргуулсан.

БХБСайдын 147 тоот тушаалд үндэслэн ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 08 сарын 29-ны өдрийн А/140 дугаар тушаалаар хурлын дэлгэрэнгүй зардлын тооцоо, Ажлын хэсгийн ажлын дэлгэрэнгүй хуваарийг батлуулав.

Хурлын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр англи, монгол хэл дээр бэлтгэв.

Гадаадын 26 байгууллага руу хуралд оролцож илтгэл тавих тухай албан бичиг төлөвлөн хүргүүлэв.

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд”-ыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2018 оны 9 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Зөвлөгөөнд төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, боловсролын байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон гадаадын, олон улсын байгууллагын төлөөллүүд бүхий 100 гаруй хүнийг хамруулсан. Зөвлөгөөнд оролцогчид дэлхийн нийтийн суурь орон зайн 14 мэдээллийн жагсаалттай уялдуулан үндэсний онцлогт тохирсон суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн жагсаалтыг, агуулгын хамт тодорхойлон, тэдгээрийн баталгаатай, бэлэн байдлыг хангах, нэгдсэн системээр мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоо бүрдүүлэх замаар Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн олон нийтэд түгээх, өгөөж, ашиг тусыг нэмэгдүүлэх, үндэсний тогтвортой хөгжлийн төрөл бүрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, Төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшил, хувь хүн хоорондын түншлэл, хамтын ажиллагааны оновчтой механизмийг бэхжүүлэх, олон нийтэд ач холбогдлыг таниулах, хүний нөөц, судалгаа хөгжлийн чадавхыг хөгжүүлэх зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлон, эдгээрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөмж гаргасан. Хурал зохион байгуулагдахад хэрэгжүүлсэн бэлтэгл ажлуудаас дурдвал:

“Орон зайн мэдээлэл гэж юу вэ?” агуулга бүхий энгийн хэрэглэгчдэд ойлголт өгөх 3 минутын видео танилцуулгыг бэлтгэсэн.

Орон зайн мэдээллийн технологийн ач холбогдлыг харуулсан 5 минутын видео танилцуулгыг орчуулж, монгол дуу оруулалт хийж, монгол хэл дээр бүрэн хөрвүүлж бэлтгэсэн.

Байгууллагын танилцуулга болон НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооноос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний эмхтгэлийг ангил, монгол хэл дээр эмхлэн гаргасан.

Хуралд оролцох гадаад төлөөлөгчдөд зориулсан дэлгэрэнгүй Санамж-мэдээллийг англи хэл дээр бэлтгэн хүргүүлсэн.

Хурлын www.nsdi-forum.gazar.gov.mn цахим хуудас хөгжүүлж англи, монгол хэл дээр мэдээлэл түгээсэн.

ЗГХЭГ-ын дэд даргын хэлэх нээлтийн үг, БХБЯ-ны дэд сайдын хаалтын үг, хурлаас гарах зөвлөмж зэргийг бэлтгэв.

Хурлын заалны техник хангамжийн хэвийн ажиллагааг зохицуулсан.

●      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөцийн яамны Газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлах (LSAC) төвтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг 2 талаас эцэслэсэн бөгөөд ГХЯ-аас зохих журмын дагуу санал авсан. Санамж бичигт гарын үсэг зурах ажлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зежань мужийн Дэчин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн анхдугаар конгрессын үеэр гүйцэтгэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд 4463 сцен сансрын зураг татсан ба зургийн боловсруулалт хийж хэрэглээнд гарган ажиллаж байна. ZY-3 хиймэл дагуулын өгөгдлийг нийлүүлэх үүлэн тооцооллын үйлчилгээний платформыг  Монгол Улсад суурилуулах; Өндөр нарийвчлалын тандан судлалын өгөгдлийг боловсруулах, хамтарсан шалгалт, тохируулга хийх; ZY-3 хиймэл дагуулын зурагт суурилан 1:25 000, 1:50 000-ны масштабын орон зайн мэдээллийг тодруулах, шинэчлэх, боловсруулах; зэрэг ажлуудын хүрээнд хамтран ажиллаж байна.

●      2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/109 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу Балбын Вант Улсын 6 төлөөлөгчдийг хүлээн авч, манай салбарын үйл ажиллагаатай танилцсан. Балбын Вант Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуй, газрын менежмент, хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ноён Шанкар Бахадур Тапагаар ахлуулсан нэр бүхий 6 төлөөлөгчдийг 2018 оны 6 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс хүлээн авч, Барилга, хот байгуулалтын яам болон байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын асуудлаар туршлагаасаа хуваалцсан.

Биелэлт 100%

“8.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Хүрэх үр дүн: Байгууллагаас гаргаж буй хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл хууль тогтоомжид нийцсэн байна. Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид нийцсэн байна.

 

Газрын багц хуулиудад нийцүүлэн гарах эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгөх, хууль зүйн үндэслэлийг хянах ажлыг тухай бүр гүйцэтгэсэн. 2018 онд:

●      УИХ-ын болон Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын болон гэрчилгээний загварын төсөл

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын шинжлэх ухаан, технологи, зураг төслийн баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх ажлын журмын төсөл

●      Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын зааврын төсөл

●      Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын зааврын төсөл

●      МУ-ын газрын нэгдмэл сангийн ангиллыг олон улсын газрын ангилалд шилжүүлэх зааврын төсөл

●      Төрийн болон албаны нууц хамгаалах тухай байгууллагын дотоод журмын төсөл

●      Газрын биржийн цахим системийг ажиллуулах журмын төсөл

●      Газрын биржийн цахим системийг ажиллуулах зааврын төсөл

●      Газрын төлбөр ногдуулах аргачилсан зааврын төсөлд тус тус санал өгөв.

Мөн “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах, ажлын алба байгуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төслийг боловсруулан хавсралт, танилцуулгын хамт 2018.03.12-ны өдрийн 1/427 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлэв. Газрын шинэтгэлийн үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай Ерөнхий сайдын захирамж 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 98 дугаартай батлагдсан.

-       Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэх “Газар зүйн нэрийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох танилцуулга, дүрмийн төслийг хянаж, санал өгсөн.

●      Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд санал боловсруулан 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/450,

●      Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал боловсруулан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/1027

●      БХЯ-наас боловсруулсан “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, цэргийн байгууллагын тусгай хэрэгцээний газрын хориотой бүсийг тогтоох журам”-ын төсөлд санал

●      БОАЖЯ-наас боловсруулсан дүйцүүлэн хамгаалах асуудлаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төсөлд санал боловсруулан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/1138 дугаартай албан бичгээр БХБЯ-нд тус тус хүргүүлэв.

●      2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Газрын даргын нийт 378 /А-200, Б-178/ тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн.

●      2018.12.06-ны байдлаар ГЗБГЗЗГ-аас нийт 110 төрийн байгууллага хувийн аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж ажилласан. Үүнээс ажил гүйцэтгэх гэрээ-46, хамтран ажиллах гэрээ-13, санамж бичиг-2, урсгал төсвөөр хийгдэх худалдан авалтын гэрээ-19, бусад гэрээ-27 байгуулагдсан байна.

Нэгжүүдээс боловсруулсан гэрээний төсөл болон эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн.

Биелэлт 100%

8.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцөлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хууль, эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан хэрэгжсэн байх, биелэлтийг тайлагнасан байна.

●      Нэгжүүдээс боловсруулсан эрх зүйн акт /журам, заавар, Засгийн газрын тогтоол, БХБСайд, Газрын даргын тушаалын төсөл/-ийн эрх зүйн үндэслэлийг хангуулах болон хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахад зөвлөгөө, санал өгч ажиллалаа.

●      Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Ховд, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Увс, Дорноговь, Хэнтий, Булган, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон холбогдох мэргэжилтнүүдэд газрын харилцааны асуудлаар зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан байна.

●      2018 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар Газрын даргын нийт 378 тушаалын төслийн болон 110 гэрээний төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгөв.

●      Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2017 оны 364 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг тус тус үндэслэн тус газрын 2018 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2018 оны 1 сарын 08-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөг байгууллагын болон шилэн дансны цахим хуудсанд байршуулсан. Геодези, зураг зүйн хэлтсийн хариуцсан худалдан авах ажиллагаанд өөрчлөлт орсон тул 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/65 дугаар тушаалаар 2018 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав.

●      ГЗБГЗЗГ-ын 2017 оны худалдан авах ажиллагааны ерөнхий тайланг 2018 оны 01 дүгээр 08-ны өдрийн 1/44, уг тайланг Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын дагуу гарган 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/112, 2018 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/100 дугаартай албан бичгээр БХБЯ-нд тус тус хүргүүлэв.

●      2018 оны худалдан авах төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар нийт 8 багц худалдан авалт хийгдэж гэрээ байгуулагдсан ба гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж, гүйцэтгэгч тус бүрийн гүйцэтгэсэн ажлын тайланг мэргэжлийн хэлтэс актаар хүлээн авсаны дагуу гэрээ дүгнэсэн акт гарган СЭЗХ-т хүлээлгэн өгсөн.

●      Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээ худалдан авах шаардлагатай болсон тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/196 дугаар тушаалаар 2018 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав. Худалдан авах ажиллагааг 12 дугаар сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Биелэлт 100%

8.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Хүрэх үр дүн: 2017 оны Авлигын эсрэг төлөвлөгөө хэрэгжсэн байна. Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэв.

АТГ-аас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтыг хийсэн бөгөөд ГЗБГЗЗГ-т 2018 оны 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ажилласан. Тус шалгалтын багийг мэдээлэл, шаардлагатай материалаар хангах ажлыг зохион байгуулж ажилласан.

Газрын даргын 2017 оны А/214 дүгээр тушаалаар ГЗБГЗЗГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулсан ба төлөвлөгөөний биелэлт, мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийн судалгааг гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр АТГ-т цахим хаягаар хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Олон нийтийн төвд зохион байгуулж буй Aвлигын эсрэг сургалтад тус газраас 2018 онд нийт 55  /1-р улиралд 38, 2-р улиралд 17/ албан хаагч хамрагдлаа.

Тус газрын 2017 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт болон судалгааг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/99 дугаартай албан бичгээр АТГ-т хүргүүлэв.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд ГЗБГЗЗГ-ын төрийн захиргааны /ТЗ-6 болон түүнээс дээш/ болон төрийн үйлчилгээний /ТҮ-8 болон түүнээс дээш/ албан хаагчдаас 2017 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Нийт 66 албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Хуулийн хугацаа хоцроосон, мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтан байхгүй. Албан тушаалтнуудын ХАСХОМ-ын 2017 оны тайланг гарган 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/309 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

2018 онд их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн нийт 4 албан хаагчийн мэдүүлэг, шинээр томилогдсон нийт 13 албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн хүлээн авч, 30 албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

Биелэлт 100%

“8.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.7.1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа, баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу зохицуулагдан ирсэн, явсан албан бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт сайжирна.

Тус газарт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3325 ш ирсэн албан бичиг, 203 ш өргөдөл гомдлыг тус тус хүлээн авч бичиг хэргийн ABLE програмд бүртгэн, сканердаж, холбогдох хэлтсүүдэд шилжүүлэн “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын дагуу шийдвэрлэх хугацааг тогтоон хяналт тавьж ажилласан. Мөн 7 хоног бүр ирсэн бичгийн шийдвэрлэлтийн тайлан мэдээг нэгжийн дарга нарт Шуурхай хурал дээр танилцуулж шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан. Дугаар олгож хүргүүлсэн 2358 ш албан бичгийг програмд бүртгэн, сканердаж, холбогдох байгууллагад хугацаа алдалгүй хүргүүлж байгууллагын хаяг, бүртгэлийн дугаарын бичилт хийсэн. Үүнд:

1. ЗУХАГ-т 457 албан бичиг

2. КХ- т 821 албан бичиг

3. ГЗБХ –т 387 албан бичиг

4. АМТ-т 323 албан бичиг

5. СЭЗХ-т 184 албан бичиг

6. ССМХ-т 576 албан бичиг

7. ОЗМТХ-т 116 албан бичиг

8. ГЗЗХ –т 280 албан бичиг

9. БНХТХ–т 105 албан бичиг

10.ХБКХ–т 73 албан бичиг хэлтэс тус бүрээрээ шийдвэрлэгдсэн байна.

Албан бичгийн А4, А5 болон тушаалын хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалтад хяналт тавин, дугаарласан. Бүртгэл хяналтын картыг тусгайлан бэлтгэж зарцуулсан.

Биелэлт 100%

8.7.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: “Байгууллагын архив, албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоол, ‘’Тогтоол, шийдвэр хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавих тухай’’ АЕГ-ын зөвлөмжийн дагуу хэрэгжсэн байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 203 өргөдөл гомдол, хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт давхар бүртгэн шийдвэрлэлтэд хяналт тавьж хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг ажилтнуудад бичгээр, тухай бүр мэдэгдэж шийдвэрлэсэн.  Үүнд:

  1. ЗУХАГ-т 106 өргөдөл
  2. КХ- т 61 өргөдөл
  3. ГЗБХ –т 9 өргөдөл
  4.  АМТ-т 22 өргөдөл
  5. СЭЗХ-т 2 өргөдөл
  6. ССМХ-т 0 өргөдөл
  7. ОЗМТХ-т 1 өргөдөл
  8. ГЗЗХ –т 2 өргөдөд
  9. БНХТХ–т 0 өргөдөл
  10.  ХБКХ–т 0 өргөдөл

Байгууллагын  өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн нэгдсэн тайланг улирал бүр Барилга, хот байгуулалтын яаманд гаргаж өгдөг. Мөн 7 хоног бүрийн Газрын шуурхай зөвлөгөөн дээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг танилцуулан тухай бүрд нь хоцрогролтгүй цаг хугацаанд нь шийдвэрлэх ажил зүгширсэн болно. Биелэлт 100%

 

"Ес. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"9.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хүрэх үр дүн: Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

2018 онд 21 аймгийн ГХБХБГазар, НГА-уудад тусгай зориулалтын шилжүүлгийн төсөв  өмнөх оноос 3592,9 сая төгрөгөөр нэмэгдэн нийт 10559,4 сая төгрөг, Төв агентлаг өмнөх оноос 175,4 сая төгрөг нэмэгдэн нийт 2910,5 сая төгрөгийн төсөв тус тус батлагдсан.

ЗГ-ын 2017 оны 253 тоот тогтоолын дагуу 2018 оны төсөвт газрын даамлуудын 352 орон тоо, 2582,1 сая төгрөгийн цалингийн сан шилжин ирсэн.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас 5 багц ажлыг нэгтгэн “Газрын төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээ, мониторингийн нэгдсэн  тогтолцоог буй болгох” ажлыг 2018 оны  хөрөнгө оруулалтын төсөвт 6059,6 сая төгрөгөөр хийхээр тусгууллаа. Мөн  Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан аймгуудын ГХБХГазрын урсгал завсарт 430 сая, Баян-өлгий аймгийн ГХБХБГ-т шинээл лабораторийн барилга барихад 1,2 тэрбум төгрөг тус тус батлагдсан.

Дээрх батлагдсан төсөв тус бүр дээр хуваарь хийж сангийн яамны Fiscal программ дээр шивж оруулан батлуулсан.

Батлагдсан төсвийн хуваарийг 21 аймгийн ГХБХБГазар, НГА-уудад албан тоотоор тус тус хүргүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendan.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн Газрын даргын тушаалаар батлан цахим хуудсанд мэдээллийг оруулж байна. Шилэн дансанд төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан оруулан ажилласан. 2017 оны 11 дүгээр  сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх  шилэн дансны гүйцэтгэл дээр шилэн дансны аудит ирж амжилттай шалгагдлаа.

21 аймгийн шилэн дансны тайланг улирал бүр хянан хугацаандаа оруулаагүй болон тайлан илгээгээгүй газарт тухай бүр шаардлага тавин ажиллаж байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд харъяа газруудаас санал авч хянан, нэгтгэж Төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан нийт урсгал зардлын төсөв 16,344.5 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсөв нийт 127,052.1 сая төгрөг байхаар Сангийн яаманд хүргүүлэн ажилласан.

Үүнд урсгал зардлын төсөв:

-  Агентлагийн урсгал зардалд 394.4 сая төгрөг,

- 21 аймаг болон Нийслэлийн газрын алба 2480.4 сая төгрөг тус тус нэмэгдүүлэхээр санал хүргүүллээ.

Хөрөнгө оруулалтын төсөв:

- Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан шинээр хэрэгжүүлэх нийт 127,052.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй  8 төсөл арга хэмжээ,  Архангай, Төв, Увс аймгуудын барилгын урсгал засвар 105 сая төгрөг, Дорноговь, Дархан, Төв, Сэлэнгэ,Баян-Өлгий аймгуудын ГХБХБГазрын лабротарийн багаж тоног төхөөрөмж, 21 аймгийн ГХБХБГазар болон НГА, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг цахимжуулахад шаардлагатай, тоног төхөөрөмж нийт 761,9 сая төгрөг, Сүхбаатар, Баянхонгор, Булган, Дорноговь,Дорнод, Ховд аймгуудын ГХБХБГазрын конторын тавилга, эд хогшил 119,9 сая төгрөг, Дархан Орхон, Сүхбаатар, Ховд, Говьсүмбэр, аймгуудын ГХБХБГазрын суудлын автомашин 506.0 сая төгрөг, Дундговь, Сэлэнгэ аймгуудын ГХБХБГазрын оффисын барилга, Дархан, Сүхбаатар аймгуудын ГХБХБГазрын барилгын өргөтгөлд нийт 4504,2 сая төгрөг, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын салбарын төрийн архивын барилга барихад 9942,8 сая төгрөг байхаар тус тус шинээр тусгуулахаар санал хүргүүллээ.

2019 оны төсвийн төсөл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн саналыг холбогдох тушаал, шийдвэр баримт материалын хамт 21 аймгийн ГХБХБГазар, НГА-наас авч нэгтгэн хуулийн хугацаанд албан тоотоор БХБЯ-нд хүргүүлэн нэгтгэлд оруулан Сангийн яаманд хүргүүлж хянууллаа.

2019 оны урсгал төсөв өмнөх оноос 2607,8 сая төгрөгөөр нэмэгдэн нийт 15190,1 сая төгрөг болж батлагдлаа. Үүнээс:

21 аймаг, НГА-ны төсөв:

- Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 1852,2 сая төгрөг,

-Ажил олгогчоос нийгмийн даатгалд олгох тэтгэмж 268,4 сая

- Бичиг хэрэг, тээвэр шатахуун, томилолт, шуудан холбоо, урсгал засвар 109.6 сая төгрөг

- Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 190.2 сая төгрөг тус тус нийт 2420,5 сая төгрөг нэмэгдэн тусгай зориулалтын шилжүүлгийн  урсгал төсөв 11923,5 сая төгрөг,                                              

Агентлагын төсөв:

-Цалин хөлс болон нэмэгдэл  103,4 сая төгрөг

-Ажил олгогчоос олгох нийгмийн даатгалд олгох тэтгэмж 18,2 сая төгрөг

-Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 65,7 сая төгрөг тус тус нийт 187,3 сая төгрөг нэмэгдэн нийт төсөв  3 266.5 сая төгрөгөөр батлагдлаа. 2019 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн яам болон БХБЯ-тай хамтран Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зарим зардал хооронд өөрчлөлт орууллаа. 2019 оны хөрөнгө оруулалтын төсөв шинээр нэмж ажлууд батлагдаагүй бөгөөд үргэлжилж байгаа ажлуудын төсөв 2573,0 сая төгрөг батлагдлаа. Үүнээс:

-Газрын төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээ, мониторингийн нэгдсэн тогтолцоог бий болгох /улсын хэмжээнд /-2000,0 сая төгрөг

-Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/-573,0 сая төгрөг

Дээрх батлагдсан төсөв тус бүр дээр хуваарь хийж сангийн яамны Fiscal программ дээр шивж оруулан батлуулсан.

Батлагдсан төсвийн хуваарийг 21 аймгийн ГХБХБГазар, НГА-уудад албан тоотоор тус тус хүргүүлэн ажиллаа. 

Биелэлт 100%

9.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Хүрэх үр дүн: Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

УУлсын төсвийн батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг авч цалин хөлс олгох болон байгууллагын  өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрээт ажлуудын санхүүжилтэнд  хяналт тавьж БХБЯ-ны СЭЗХ-тэй цаг тухай бүрд нь тооцоо хийж байна. 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг оны эхэнд газрын даргын тушаалаар батлан ажлын тендерийг зарлан, 23 гүйцэтгэгчтэй гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан ажпуудын гэрээ болон ажил  дүгнэсэн актыг үндэслэн санхүүжилтыг 100% бүрэн олголоо.

Агентлаг болон Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны 2017 оны  жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авч нэгтгэх ажлыг 2018 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулан газрын нэгтгэл тайланг гаргаж Үндэсний аудитын газар хүргүүлэн 3 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газраар  хийлгэж тайланг баталгаажуулан нэгдсэн тайланд зөрчилгүй санал дүгнэлт авлаа. 21 аймгийн ГХБХБГазрууд нь тайлангийн аудитын дүгнэлтээр 19 зөрчилгүй санал дүгнэлт, Говьсүмбэр аймгийн ГХБХБГазар сөрөг санал дүгнэлт, Говь-Алтай аймгийн ГХБХБГазар хязгаарлалттай санал дүгнэлт тус тус  авсан байна.

2018 оны 3 дугаар сарын 25-наас нэгтгэсэн тайланг БХБЯ-нд хүргүүлэн БХБЯамны болон Засгийн газрын нэгдсэн тайланг гаргахад хамтран ажиллаж, Аймгуудын төрийн сангийн нягтлан бодогч нартай тооцоо нийлэн нэгдсэн тайланг Сангийн яаманд нэгтгүүлж ажиллалаа.

Мөн тус хугацаанд 2017 оны санхүүгийн тайлан хүлээн авахын зэрэгцээ орон нутгийн салбаруудын нягтлан бодогч нарын сургалт семинарыг Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлангийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тухай хууль, Тайлангийн аудит, Төрийн өмчийг эзэмшүүлэх тухай зэрэг сэдвүүдээр Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгууллаа.

Санхүүгийн тайлан гарахтай холбоотойгоор орсон өөрчлөлтийг Санхүүгийн тооцоолох ХХК-тай хамтран хийж харьяа газруудын  программад нэмэлт өөрчлөлтийг хийлгэж суулгууллаа.

2017 оны тайлангийн аудитаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагын гүйцэтгэлийг НГА, 21 аймгийн ГХБХБГазруудаас авч нэгтгэн БХБЯам болон Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Аудитын мөрөөр ажиллах ажлын төлөвлөгөө гарган зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, Сөрөг, хязгаарлалттай санал дүгнэлт авсан аймгуудын газрын дарга, нягтлан бодогч нарт хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар зохих шатны албан тушаалтанд хандаж зохих хариуг авлаа.

Төрийн өмчийн хороонд Үндсэн хөрөнгийн тайлан, авто тээврийн хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн  судалгааг заасан хугацааны дотор хийж өгсөн. 2018 оны төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшүүлэх гэрээг дүгнүүлж 96 % - иар үнэлэгдсэн. 2018 онд улсын төсөвт нийт 1 815 231,3 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан:  Үүнээс

-       Барилгын захиалагчийн техник хяналтын орлогоос 717 023,0 мянган төгрөг,

-       Газрын хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлогоос 1 098 208.3 мянган төгрөг тус тус батлагдсан байна.

2018 оны 12 сарын 10-ны  байдлаар 1475,0  сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цаашид орлогын төлөвлөгөө 100% биелэхээр байна.

Биелэлт 100%

“Арав. Нутаг дэвсгэр, хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны өгөгдөлд суурилсан хот байгуулалтын  мэдээллийн санг байгуулах, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх; гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:  гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"10.2. Нутаг дэвсгэр, хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, хот суурин, барилгажилт, дэд бүтэц, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны судалгаа, мэдээллийг агуулсан хот байгуулалтын нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.2.1. Улс, бүс нутаг, хот суурины хүн ам, нутаг дэвсгэр, байгалийн нөөцийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, зам тээвэр, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн түвшин, газар хөдлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай мэдээлэл, судалгааны өгөгдлийг нэгдсэн системд оруулах, баяжуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх

Тоо хэмжээ: 2 аймаг, 2 сум

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 3-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд мэдээллийн иж бүрдлийг бүрэн оруулсан байна.                                               

  Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд эхний ээлжинд 4 аймгийн 6 сум буюу Дархан-Уул аймгийн Дархан сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Завхан аймгийн Улиастай сумын хот байгуулалтын баримт бичиг, тохижилт, ногоон байгууламж, газар хөдлөлт инженер хайгуул, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам тээвэр, нийгмийн дэд бүтцийн мэдээллийн өгөгдлийг бүрдүүлж хот байгуулалтын таних тэмдгийн стандартыг баримтлан мэдээллийн санд мэдээллийг жишиг болгон оруулав.

    Мөн энэ ажлын хүрээнд улс, аймаг, сумын хилийн цэсийн тоон өгөгдөл, Төв аймгийн Зуунмод, Хэнтий аймгийн Хэрлэн сумдын инженерийн шугам сүлжээний 17 давхаргын 206 орон зайн бус мэдээлэл, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумд, Завхан аймгийн Улиастай, Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 62 барилга байгууламжийн 1 давхаргын орон зайн бус 79 мэдээллийн өгөгдөл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2, Төв аймгийн Зуунмод сумын 1 орон нутгийн чанартай автозамын орон зайн бус 39 мэдээлэл, Дархан-Уул, Хэнтий аймгуудын газар хөдлөлтийн бичил мужлалын мэдээллийг оруулах, холбох ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудын усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн мэдээлэл болон байгаль, газарзүй, экологи, газар хөдлөлтийн мэдээллийн дэд сангийн 12 бүлэг мэдээллийг аймгийн болон сумын хилээр тасалж хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

    Түүнчлэн нийгмийн дэд бүтцийн мэдээллийг 21 аймгийн хэмжээнд хүн амын өсөлт, өдөр тутмын болон тусгай зориулалтын барилга байгууламж гэсэн ангиллаар судалгаа авч нэгтгэснээс Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумдын нийгмийн дэд бүтцийн орон зайн бус 14 өгөгдлийг мэдээллийн санд иж бүрдлийг бүрэн оруулсан байна.

Биелэлт 100%

 

10.2.2. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн дагуу хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12 сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэн байна. Орон зайн мэдээллийг солилцох нөхцөл бүрдсэн байна.

    Хот байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийн хөгжүүлэлтийг 2018 оны 6 дугаар сард эхлүүлж, нэвтрүүлж эхэллээ.

      Хот байгуулалтын тухай хуулийн “Улсын хот байгуулалтын кадастр улсын хэмжээнд нэгдсэн системтэй байна” гэсэн заалтыг хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэдээллийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны холбогдох хүмүүст хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор нийт 15 удаа уулзсан байна. Уулзалтын үр дүнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай холбогдох мэдээ, мэдээлэл авах, харилцан мэдээлэл солилцох, түүнийг ашиглах тухай 18/04-2018/69 дугаартай хамтран ажиллах гэрээг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 2018/92 гэрээг байгуулсан. Үүний үр дүнд Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдэгдэм газар хөдлөлт /3.5 түүнээс дээш балл/-ийн өгөгдлийг хүлээн авч байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн байгаль, газар зүй, экологи, газар хөдлөлийн мэдээллийн дэд санд тогтмол оруулж байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, хог хаягдлын төвлөрсөн бүсүүдийн мэдээллийг эхний ээлжинд 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр, Ашигт малтмал, газрын тосны газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл бүхий нэгж талбарын мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тоон өргөтгөлтэй тус тус хүлээн авч Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд оруулсан.

            Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Хот төлөвлөлтийн дэд санд оруулан www.geoportal.nsdi.gov.mn геопорталаар олон нийтэд үзүүлэх боломжийг бүрдүүллээ. 

Биелэлт 100%

10.2.3. Хот байгуулалтын мэдээллийн сангийн нийслэл болон орон нутагт дахь үйл ажиллагаа, сүлжээг нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээнд холбогдох байгууллага, нэгж, мэргэжилтнүүдийн хоорондын мэдээлэл солилцооны үйл ажиллагааг хянах, зохицуулах

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард

Хүрэх үр дүн: Мэдээллийн сангийн үйл ажиллагааны холбогдох мэдээллийг орон нутгаас авч нэгтгэсэн байна.

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн десктоп болон вебед суурилсан нэгдсэн цахим системийн програм хангамжийг улс, аймаг, нийслэлийн түвшинд мэдээлэл өгөгдлийг боловсруулж, үр дүнг тайлагнах программын шийдэлтэйгээр боловсруулж, нэгдмэл үйл ажиллагааг хангаж ажилласан.    
     Хот байгуулалтын мэдээллийн санг нэгдсэн удирдлага, үйл ажиллагаар хангах зорилгоор Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам, Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт MNS:6736-2018-ыг 2018 оны 8 дугаар сард батлууллаа. Эдгээр баримт бичиг батлагдсанаар Монгол улсын хэмжээнд хот байгуулалтын баримт бичиг, зураг зохиох, шинэчлэх, хэвлэх, хот байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллага, иргэн нэгдсэн таних тэмдэг, бичиглэл, загвар хэрэглэж, нэгдсэн журмаар үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн болон арга зүйн орчин бүрдэж байна.

    Дархан-Уул, Хэнтий, Төв, Завхан, Дархан-Уул, Хэнтий, Төв, Завхан аймгуудын ГХБХБГ-ын БХБ хэлтсийн мэргэжилтнүүдтэй тухай бүр холбогдож мэдээлэл солилцон, үйл ажиллагааг нь хянаж, заавар зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж байна. Дархан-Уул аймгийн мэргэжилтэн С.Ундрах, Б.Төмөр, Хэнтий аймгийн мэргэжилтэн Б.Мөнхгэрэл, Төв аймгийн мэргэжилтэн Х.Мөнхжаргал, Завхан аймгийн мэргэжилтэн Э.Авгаанжамба нартай тогтмол TeamViewer 14, UltraVieawer ашиглан тохиргоо, заавар, зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

   Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр чадавхижуулах “бүсчилсэн” сургалтыг зохион байгууллаа. Үүнд: Хэнтий аймгийн Чингис хотод 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зүүн бүсийн 2018 оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод баруун бүсийн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хотод төвийн бүсийн Ерөнхий архитектор, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн, геодезийн асуудал хариуцсан зэрэг нийт 56 мэргэжилтэн сургалтад хамрагдсан. Сургалтаар хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц, орон зайн болон орон зайн бус өгөгдөл оруулах талаар танилцуулж, барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламжийг сонгон, газар дээр нь хэмжилт хийж мэдээллийн санд өгөгдлийг оруулах дадлага ажлыг хийлгэж, үйл ажиллагааны явцад аймгуудын мэргэжилтэнүүдээс гарсан давхардсан байдлаар 25 мэдээлэл, саналыг нэгтгэн, хэлэлцүүлж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэн хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журамд тусгаж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БХБ-ын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлагдсан.

Мөн техник хангамж, хүний нөөцийн асуудлыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.  

Биелэлт 70%

 

“10.3. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.3.1. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн систем, түүний санг үүсгэх, хөтлөх, хэрэглэгчийг мэдээлэл, судалгаагаар хангах

Тоо хэмжээ: Улаанбаатар, 21 аймаг, 330 сум,

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-9-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, холбогдох журам зааврыг орон нутагт хүргүүлсэн байна.

2000 оноос хойш боловсруулж батлуулсан Булган аймгийн Тэшиг, Сайхан сум, Төв аймгийн Бүрэн, Лүн, Дэлгэрхаан сум, Хэнтий амйгийн Дархан, Мөрөн сум, Говь-Алтай аймгийн Бугат сум, Увс аймгийн Хяргас сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, Ховд аймгийн Алтай сумдын нийт 12 ширхэг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Autocad-аас ArcGis програм уруу шинээр батлагдсан хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандартын дагуу 108 таних тэмдэгт хөрвүүлж мэдээллийн санд орууллаа.

    Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулах шинээр батлагдсан Хот байгуулалтын таних тэмдгийн стандарт MNS6736-2018-ын тухай болон мэдээллийн өгөгдлийг хэрхэн бүрдүүлэх, оруулах талаар 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг бүсчилсэн байдлаар 3 удаа сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтанд 19 аймгийн ерөнхий архитектор, Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн, геодезийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын даамал зэрэг нийт 56 мэргэжилтэн хамрагдсан харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

    2018 оны 4 дүгээр улирлын байдлаар Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Дархан-Уул аймгийн Дархан, Завхан аймгийн Улиастай сумдын хувьд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн барилга, халуун ус, спорт заал, нутгийн удирдлагын ордон, номын сан, ёслол хүндэтгэлийн өргөө зэрэг барилга, хөшөө дурсгал, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж зэрэг тохижилтын мэдээллийн өгөгдлийг 62 барилга байгууламжийн 1 давхаргын орон зайн бус 79 мэдээллийг өгөгдлийг туршиж мэдээллийн санд оруулж, аймгуудын мэргэжилтнүүдийг 330 сумдын мэдээлэл оруулах ажилд дадлагажуулав.

      Хот байгуулалтын үйл ажиллагааны журам, хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт  MNS6736-2018-ыг батлагдсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/2319 тоотоор аймгуудын ГХБХБГ-т дээрхи журам, стандартын хэрэгжилтийг  хангуулах, шаардагдах хөрөнгийг 2019 оны орон нутгийн төсөвт тусган батлуулж ажиллах  зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

 

Биелэлт 70%

10.3.2. Хот байгуулалтын мэдээллийн системийн сүлжээ, түүний найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийн сан байгуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн ил тод, үнэн зөв байдлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлүүлэх

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хөгжүүлэх санхүүжилтыг шийдвэрлэсэн байна. Мэдээллийн сангийн сүлжээ, түүний найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийн сан байгуулсан байна.

Орон зайн өгөдлийн дэд бүтцийн мэдээллийн санд тулгуурлан Хот байгуулалтын кадастрын 15 давхаргын 468 дэд талбартай 731 орон зайн өгөгдөлтэй мэдээллийн санг бий болгосон.

Програм хангамж хөгжүүлэх ажлын чиглэлээр ажлын даалгавар боловсруулж, барилгын норм, нормативын сангийн төлөвлөгөөнд тусгуулан хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн десктоп болон вебед суурилсан нэгдсэн цахим системийн програм хангамжийг 38,280,0 төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн №2018/296 тоот гэрээний дагуу боловсруулж 2019 оны 1 дүгээр сард хүлээн авахаар ажиллаж байна. Үүний үр дүнд 21 аймгийн хэмжээнд нэгдсэн мэдээллийг оруулах нөхцөл бүрдүүлэв.

Биелэлт 100%

 

"10.4. Хот байгуулалтын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичиг, стандартыг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.4.1. Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах,

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-6 р сард

Хүрэх үр дүн: Эрх зүйн орчин бүрдсэн байна.

 

Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн үндэсний зөвлөлийн хурлаар хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандартыг батлуулснаар Монгол улсын хэмжээнд хот байгуулалтын баримт бичиг, зураг зохиох, шинэчлэх, хэвлэх, хот байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллага, иргэн нэгдсэн таних тэмдэг, бичиглэл, загварт хэрэглэх боломж бүрдсэн.

      БХБЯ-ны дэргэдэх  Шинжлэх Ухаан Техник Технологийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмыг хэлэлцүүлэн дэмжигдэж, БХБСайдын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар батлуулсан. Үүний үр дүнд 21 аймагт мэдээллийн сангийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Биелэлт 100%

10.5. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулах, үнэлгээ, дүгнэлт өгөх, боловсон хүчин, хүний нөөцийг сургах, чадавхижуулах, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.5.1. Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулахад шаардлагатай нэгдсэн системийн программ, техник хангамж, тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах, бусад мэдээллийн сан эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах;

Тоо хэмжээ:  1

Чанар:  Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 9-10-р сард

Хүрэх үр дүн: Хүний нөөц, техник хангамжийн судалгааг гаргасан байна. холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байна.

Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулахад шаардагдах хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн судалгааг аймаг бүрээр гаргаж ГЗБГЗЗГазрын даргын дэргэдэх зөвлөлийн 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар хурлаар танилцуулсан.

Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр чадавхижуулах “бүсчилсэн” сургалтыг зохион байгууллаа. Үүнд: Хэнтий аймгийн Чингис хотод 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын, 2018 оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод баруун бүсийн Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Увс аймгуудын, 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хотод төвийн бүсийн Говьсүмбэр, Орхон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай аймгуудын Ерөнхий архитектор, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн, геодезийн асуудал хариуцсан зэрэг нийт 56 мэргэжилтэн сургалтад хамрагдсан. Сургалтаар хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц, орон зайн болон орон зайн бус өгөгдөл оруулах талаар танилцуулж, барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламжийг сонгон, газар дээр нь хэмжилт хийж мэдээллийн санд өгөгдлийг оруулах дадлага ажлыг хийлгэсэн.     

Ингэснээр 2019 онд 19 аймгийн барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн байгууламж, шугам сүлжээ, нийгэм, байгаль, газарзүй, экологи зэрэг цогц мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулах мэргэжилтнүүд бэлтгэгдлээ.

Биелэлт - 100%

 Хоёр. Тусгай арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан 21 тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар,

хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

1

2

1.1.2. Аймаг, сумын төвүүдийн шинэ эринд шилжсэн геодезийн цэг тэмдэгтүүдийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 1500

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 4-7 сард

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд, ГХГЗЗГ-ын (хуучин нэрээр) даргын 2014 оны 118 дугаар тушаалын дагуу ITRF 2008 эринд солбицол нь тодорхойлогдсон GPS-ийн тулгуур /MONREF 97/, үндсэн, дэд, зураглалын сүлжээний цэгүүдийн мэдээллээр Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

Аймгуудын ГХБХБГ-т тухайн аймгийн төвүүдийн шинэ эринд шилжсэн геодезийн цэг тэмдэгтийн судалгааг ирүүлэх албан тоотыг 2018 оны 6 сарын 11-ний өдөр хүргүүлж, 2013-2017 онд Монгол улсын хэмжээнд хийсэн геодезийн сүлжээ байгуулах ажлуудын хүрээнд ITRF2008 эринд шилжсэн GPS-ийн 1500 цэгийн жагсаалтыг гаргаж, сүлжээний ангиар ялгаж, батлагдсан загварын дагуу мэдээллийн санг үүсгэж, байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд 2018 оны 8 сард оруулав. Биелэлт 100%

 

1.1.3. Улаанбаатар хотын геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 100

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 7-8 сард

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд, ГХГЗЗГ-ын (хуучин нэрээр) даргын 2014 оны 118 дугаар тушаалын дагуу ITRF 2008 эринд солбицол нь тодорхойлогдсон Улаанбаатар хотын геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллээр Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

“Улаанбаатар хотын геодезийн тулгуур сүлжээг шинэчлэх” ажлын хүрээнд шинэчлэн байгуулсан полигонометрийн 4-р ангийн цэг тэмдэгтийн солбицлыг ITRF2008 эринд шилжүүлж, өндрийг нивелирдлэгийн II, III ангиар тодорхойлсон 156 цэгийн жагсаалтыг гаргаж, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загварын дагуу 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийн санг байгуулсан.

Улаанбаатар хотын полигонометрийн сүлжээний 156 цэгийн солбицлын жагсаалтыг гаргаж, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар тушаалаар батлуулан 2018 оны 7 дугаар сард байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулав. Биелэлт 100%

 

1.1.4. Монгол орны өндрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 2600

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 6-11 сард

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Балтын тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлогдсон Монгол орны өндрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллээр геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна

Өндрийн I, II ангийн сүлжээний 2600 цэгийн мэдээллийг геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн батлагдсан загварын дагуу үүсгэж, байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд 2018 оны 11 дүгээр сард оруулсан. Биелэлт 100%

 

 

1.1.5. Монгол орны гравиметрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 144

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-4 сард

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд болон хуучин тогтолцоонд тодорхойлогдсон Монгол орны гравиметрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллээр геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

Геодезийн цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загварын дагуу гравиметрийн 1, 2-р ангийн 144 цэгийн мэдээллийн санг үүсгэж, байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд 2018 оны 4 дүгээр сард оруулсан. Биелэлт 100%

 

 

 

 

1.1.6. “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төсөл боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-6 сард

Хүрэх үр дүн: Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах техникийн төсөл батлагдсан байна.

1.     2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 онд хийхээр төлөвлөсөн “Ном, атлас хэвлүүлэх” /60 сая төгрөг/ ажлын задаргаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Байрлалын сүлжээг сайжруулах техникийн төслийг 9,7 сая төгрөгөөр боловсруулуулахаар шийдвэрлэв.

2.     2018 оны 2018/АД-15 дугаар ажлын даалгаврыг баталж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 зөвлөх инженерт санал хүргүүлсэн ба 2 баг санал ирүүлж, зөвлөх инженер Б.Эрдэнэбаатар ахлагчтай багтай 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2018/67 дугаар гэрээг байгуулсан.

3.     Зөвлөх инженерийн баг 2018 оны 10 дугаар сарын 26-нд гэрээний хугацааг нэг сар сунгах хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан.

4.     Байрлалын сүлжээг сайжруулах техникийн төслийг геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12-р сарын 14-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн ба 2018 оны 12 дугаа сарын 17-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 2018 оны 12-р сарын 18-ны өдөр БХБЯ руу батлуулахаар хүргүүлэв. Биелэлт 100%

1.1.7. Улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэгийн солбицлын утгыг тодорхойлох туршилт судалгааны ажил хийх

Тоо хэмжээ: 1

Чанар: Мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Хүрэх үр дүн: Улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэгийн солбицлын утга тодорхойлогдсон байна.

Архангай аймгийн ГХБХБГ-ын геодезийн мэргэжилтэнд GNSS-ийн 2 долгионы багажаар 12 цагийн тасралтгүй хэмжилт хийх мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч улсын геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэгийн солбицлын утгыг тодорхойлох туршилт судалгааны хэмжилтийг 2018 оны 10 дугаар сард хийсэн.

Хэмжилтийн өгөгдлийг 2018 оны 11 сард авч, эхлэл цэгийн солбицлын утгыг Bernese програм хангамжаар олон улсын IGS-ийн станцуудад тулгуурлан тэгшитгэн бодож, үр дүнг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн болон 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулав. Биелэлт 100%

1.1.9. “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль, журам, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл батлагдсан байна.

1.     “Монгол улсын гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төслийг боловсруулж, шүүмж, хянан тохиолдуулга хийлгэхээр 10 зөвлөх болон мэргэшсэн инженерт 2018 оны 4 сарын 26-ны өдрийн 2/743 дугаар албан бичгээр урилга хүргүүлсэн.

2.     Техникийн төсөлд хянан тохиолдуулга хийлгэхээр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтогтохтой 2018 оны 7 сарын 26-ны өдрийн 2018/59 дугаар гэрээг байгуулсан.

3.     Хянан тохиолдуулгыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч саналуудыг техникийн төсөлд тусгасан.

4.     “Монгол улсын гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөлд шүүмж хийж, дүгнэлт гаргуулахаар зөвлөх инженер Г.Нарантуяатай 2018 оны 7 сарын 26-ны өдрийн 2018/60 дугаар гэрээг байгуулсан.

5.     Шүүмжийг 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч техникийн төсөлд саналуудыг тусгасан.

6.     Техникийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, техникийн төслийг БХБЯ-нд хүргүүлж, батлуулахыг дэмжсэн.

7.     Техникийн төслийг 2018.10.25-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас техникийн төслийг БХБЯ-нд хүргүүлж, батлуулахыг дэмжсэн шийдвэр гарсан.

8.     Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын гишүүдээс өгсөн саналыг тусгаж, техникийн төслийн төсвийг СЭЗХ-ийн эдийн засагчаар хянуулж, засварлуулан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БХБЯ руу батлуулахаар хүргүүлэв.Биелэлт 100%

1.1.17. Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах шаардлага MNS 5283:2014 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 2-4 сард

Хүрэх үр дүн: MNS 5283:2014 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах Техникийн хорооны хурлыг зохион байгуулж, хурлаас гарсан саналыг тусган өөрчлөлт оруулж батлуулсан байна.

 

MNS 5283:2014 стандартад НХБЕТГ, НГА болон аймгуудын ГХБХБГ-аас ирүүлсэн саналыг нэгтгэв. Ирүүлсэн саналын дагуу уг стандартад зохих өөрчлөлтийг оруулж төсөл байдлаар ТХ-36-ийн нарийн бичигт 2018 оны 2 дугаар сард цахим шуудангаар хүргүүлэв. Мөн Стандарт, хэмжил зүйн газарт 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/1363 албан тоотоор MNS 5283:2014 стандартын 6.1.2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар хүргүүлсэн.

Хаягжуулалтын тухай хууль эрх зүйн орчны хэрэгжилтийн үнэлгээ, судалгаа хийж стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар санал боловсруулж 2018 оны 10 дугаар сарын 22–ны өдрийн болон 2018 оны 11 дүгээр сарын 13–ны өдрийн геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж гишүүдийн өгсөн саналыг тусгав.

Стандартын төслийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж Техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж батлуулахаар СХЗГ-т 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлэв.

СХЗГ-аас Улсын хэмжээнд хийж байгаа стандартын үзлэгээр MNS 5283:2014 стандартад өөрчлөлт оруулах саналыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлэв. Биелэлт 100%

1.1.18. Монгол улсын газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 3-12 сард

Хүрэх үр дүн: Монгол улсын газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт боловсруулсан байна.

1.     Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандартын төслийг газар зүйн нэрийн мэдээллийн сангийн загвартай уялдуулан 2018 оны 9-11 дүгээр сард боловсруулав.

2.     2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар мэдээллийн сангийн бүтэц загварыг хэлэлцүүлэх үед мэдээллийн сангийн загварт гишүүд зарим нэг өөрчлөлт оруулах санал өгсний дагуу мэдээллийн сангийн загварт өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлттэй уялдуулан мэдээллийн сангийн стандартын төсөлд өөрчлөлт, засвар оруулсан.

3.     2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандартын төслийг хэлэлцүүлэн дэмжив. Биелэлт 100%

1.2.3. 2013-2017 онд гүйцэтгэсэн байр зүйн тоон зургийн мэдээллийн санг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд үүсгэсэн 1:1000, 1:25000, 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-3 сард

Хүрэх үр дүн: Олон масштабын байр зүйн тоон зургийн мэдээллийн санг бодит агшины мэдээллээр тогтмол баяжуулж, Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулах бөгөөд ингэснээр онлайнаар болон бусад хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

 

●      Шинэ эринд тэгшитгэн бодсон аймаг сумын төвийн 1500 цэгийг цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загварт оруулсан. Цэг, тэмдэгтийн мэдээллийг  байгууллагын ОЗМДБ-д 2018 оны 11 дүгээр сард оруулсан.

●      21 аймаг, 330 сум, 45 суурингийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажлын үр дүнг Байгууллагын ОЗМДБ-д нэгтгэн оруулав. БОЗӨДБ-д оруулсан аймаг, сумын төвүүдийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн нэмэлт өөрчлөлтийг орон нутгаас оруулах туршилтыг 3 аймаг дээр хийж, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр танилцав. 2018 оны 5 дугаар сард БОЗӨДБ-д оруулсан аймаг, сумын төвүүдийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн нэмэлт өөрчлөлтийг орон нутгаас оруулах туршилтыг 21 аймгийн холбогдох мэргэжилтэн 2018 оны 7 сард багтаан туршилт хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 1:1000-ны масштабтай байр зүйн зурагт аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн жижүүрлэлтийг байгууллагын ОЗМДБ-ийн Гео орон зайн мэдээллийн улсын нэгдсэн санд оруулах ажлыг 2018 оны 12 дугаар сарын 15-нд гүйцэтгэв.

●      2013-2016 онд хүлээлгэн өгсөн ортофото болон өндрийн тоон загваруудаас 754 хуудас дутуу байсныг Геоорон зайн мэдээллийн серверт хандан нэрэлбэр бүрээр гаргав. Эдгээр дутуу байгаа ортофото, өндрийн тоон загварыг АМТ-өөс гаргуулан түүвэрлэн бэлтгэж Citrix Reciever  ашиглан 2018 оны 7 дугаар сарын 5-нд гүйцээж оруулав. 2017 онд хүлээлгэн өгсөн L-47-31--L-47-36, L47_41--L47_48, L47_57--L47_60, L47_71, L47_72, M47_109, M47_110 нэрэлбэр бүхий 352 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн болон ортофото зураг, өндрийн тоон загварыг БОЗӨДБ-д 2018 оны 4 дугаар сард оруулсан.

●      Гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд хийсэн 19 аймгийн инженерийн барилга, байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн санг орон зайн өгөгдлийн дэд бүтцэд 2018 оны 5 дугаар сард оруулав.

●      2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр “Мэдээлэл, холбоо сүлжээ”  ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан. Сургалтад 28 хүн хамрагдсан. Сургалтаар байр зүйн зургийн хэрэглээ, Улаанбаатар хотын газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний зураглал хийх ажлын хэрэгжилт, хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Биелэлт 100%

1.2.5. “Сумын төв, томоохон суурингийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах” техникийн төсөл боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2-6 сард

Хүрэх үр дүн: Аймгийн төвөөс бусад сумын төв, томоохон суурингийн төвүүдийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах техникийн төсөл батлагдсан байна.

1.     “Сумын төвүүдийн газар доорхи шугам сүлжээний зураглал хийх” ажлын техникийн төсөл боловсруулахад шаардлагатай судалгааг 2018 оны 1-2 дугаар сард хийв.

2.     Техникийн төслийг 2018 оны 2-4 дугаар сард боловсруулав.

3.     Техникийн төсөлд хянан тохиолдуулга хийх 18/61 дугаартай ажлын гэрээг МУ-ын Зөвлөх инженер Ч.Цэрэнбаттай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулав.

4.     Техникийн төсөлд шүүмж хийх 18/62 дугаартай ажлын гэрээг МУ-ын Зөвлөх инженер Ж.Алтанцэцэгтэй 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулав.

5.     МУ-ын Зөвлөх инженер Ч.Цэрэнбат Техникийн төсөлд хянан тохиолдуулга хийж 2018 оны 8 дугаар сарын 14-нд ирүүлсэн.

6.     “Сумын төвүүдийн газар доорх шугам сүлжээний зураглал” хийх ажлын Техникийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.

7.     Техникийн төслийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлэн батлуулахыг дэмжсэн.

8.     Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийн холбогдох саналыг тусгасан төслийг байгууллагын удирдлагаар баталгаажуулан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/2402 тоотоор БХБЯ руу батлуулахаар хүргүүлэв. Биелэлт 100%

1.2.9. “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Хүрэх үр дүн:Хиймэл дагуулын зураг хүлээн авах суурин станц байгуулах техникийн төсөл батлагдсан байна.

ОХУ-ы  “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төслийг 2018 оны 7-12 дугаар сард дотоод, гадаадын судалгаа, техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, төсвийн тооцоо зэрэг агуулгатайгаар боловсруулав.

Техникийн төслийг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцүүлэн дэмжсэн ба Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлэн, батлуулахаар БХБЯ-нд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлэв. Биелэлт 100%

 

 

1.3.2. “Хаягийн мэдээллийн систем байгуулах /улсын хэмжээнд/” 2013/49 гэрээт ажлын хүрээнд гүйцэтгэсэн хаягийн зураг, хаягийн мэдээллийн санг шалгаж, БОЗӨДБ-д оруулах

Тоо хэмжээ: Улаанбаатар хотын 9 дүүргийн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн сан

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-6, 9,10,11 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн сан байгуулах ажил дуусч, байгууллагын орон зайн өгөгдлийн санд нэгдсэн байдлаар орсон байна.

 

“Хаягийн мэдээллийн систем байгуулах /улсын хэмжээнд/” 2013/49 гэрээт ажлын хүрээнд гүйцэтгэсэн Улаанбаатар хотын 9 дүүргийн хаягийн зураг, тайланг 2017 онд дүгнэлт гарган, Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн. Хаягийн зургийн мэдээллийн сангийн ажлыг 2 удаа шалгаж, засварлуулан нэгтгэсэн байдлаар гүйцэтгэгчээс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

“Хаягийн мэдээллийн систем байгуулах /улсын хэмжээнд/” 2013/49 гэрээт ажлын хүрээнд гүйцэтгэсэн Улаанбаатар хотын 9 дүүргийн хаягийн зураг зохион мэдээллийн сангийн ажлыг шалгаж, засварлуулах, нэгтгэсэн үр дүнг БОЗӨДБ-д оруулсан талаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын удирдлагад танилцуулав.

Улаанбаатар хотын 9 дүүргийн хаягийн зураг дээр хаягийг автоматаар олгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамжийг обьектын орц, гарцаас нь хамааруулан полигон биетээр зуруулах ажлыг нэмэлтээр гүйцэтгүүлж ингэхдээ обьектын дугаарлалтыг нэг бүрчлэн шалган засварлуулах ажлыг “Геокад” ХХК-аар хийлгэв. Чингэлтэй дүүргийн гудамжийг полигон болгох, бусад холбогдох засварыг хийж 2018 оны 6 дугаар сард ирүүлсэн. Гүйцэтгэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 51/18 албан тоотоор Суурин газар 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зургийг 9 дүүргээр тус тусад нь geo database үүсгэн, хаягийн дугаарлалтыг жагсаалтаар гарган, холбогдох материалыг тоон хэлбэрээр хүлээлгэн өгөв. Зөвлөхийн дүгнэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 97/18 албан тоотоор ирүүлж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2013-49/2018-01 дугаартай дүгнэлт гарган Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөв. Улаанбаатар хотын 9 дүүргийн хаягийн зураг, мэдээллийн санг ОЗМТХ-тэй хамтран Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулав.

Технологийн шийдлийн дагуу Геокад ХХК-аар УБ хотын барилгын дугаарыг 2018 оны 12 дугаар сарын 5-15-ны хооронд засварлуулж УБ хотын Хаягжуулалтын ажлыг дуусгасан гэж дүгнэн эцсийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав. Хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг 2018 оны 12 дугаар сард гүйцэтгэв. Биелэлт 100%

“2.1. Холбогдох салбаруудтай хамтран газрын нэгдмэл сангийн ангилалын газруудын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, инженерийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах

Тоо: Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр мониторингийн сүлжээг байгуулах үндэслэлийг тогтоож, цэг байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

1.     Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлын даалгавар, зардлын тооцоог боловсруулж, тус газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 2/130 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, 2018/06 тоот ажлын даалгаврыг Төрийн нарийн бичгийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан.

2.     Уг ажлын тендерт газрын мэргэжлийн байгууллага “АТТП” ХХК шалгарсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний төслийг боловсруулж, БХБЯ-ны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 2018/220 тоот гэрээг байгуулсан.

3.     2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиалагч, гүйцэтгэгчийн хамтарсан уулзалт хийж, ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар санал солилцсон.

4.     Гүйцэтгэгч 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 141 тоот албан бичгээр эхлэлийн шатны тайланг ирүүлсэн бөгөөд ирүүлсэн тайланг шалгаж, гэрээнд заасан зарим ажлыг гүйцээж хийх талаар тус газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2350 тоот албан бичгийг хүргүүлсэн.

5.     Гэрээт  ажлын 2018 онд хийх ажил болох “Ажлын эхлэлийн шатны тайлан”-д захиалагчийн хяналт хийж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/220-1 тоот дүгнэлт гарган тайлан, CD-ийг байгууллагын Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөв. Биелэлт 100%

 

2.3.2. Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын зааврыг шинэчлэн боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлэх

Тоо хэмжээ: 5 төрлийн (Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай, захиалгат) хянан баталгааны заавар

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын нэгдсэн заавар батлагдсан байна

·         Тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны зааврыг шинээр боловсруулах шаардлагагүй гэж үзэж бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны зааварт нэгтгэсэн.

·         Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх болон газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын зааврын төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлсэн.

·         Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны шинэчлэн боловсруулсан ажлын заавруудыг 2018 оны 12 дугаар 10-ны өдрийн 1/2464 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, 2018 оны 12 дугаар сард батлуулсан.Биелэлт 100%

"3.1. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.1. Газар зохион байгуулалттай холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах 

Тоо хэмжээ: 7 зохион байгуулалтын баримт бичиг /1 журам, 1 тайлбар толь, 1 эмхэтгэл 4 арга зүй аргачлал/

Чанар: Стандартын шаардлага мөрдөгдөж буй дүрэм журамд нийцсэн байх

Хугацаа: 2-11 сард

Хүрэх үр дүн: Дараах зохион байгуулалтын баримт бичгүүдийг боловсруулсан байна. Үүнд:

1.     Газар зохион байгуулалт хийх журам

2.     Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь

3.     Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачлал

4.     Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал

5.     Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад хэрэглэгдэх бусад салбарын норм, стандартын эмхтгэл

6.     Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээг хийх арга зүй

Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох, тогтоогдсон нөөц газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй

●      Газар зохион байгуулалт хийх журмын 17-24 дүгээр зүйл болох хилийн цэстэй холбоотой зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан.

●      Газар зохион байгуулалт, хот байгуулалтын талаарх 500 орчим нэр томьёо бүхий тайлбар толийг Монгол-Англи хэл дээр боловсруулж Газар зохион байгуулалтын мэргэжлийн зөвлөл, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. 

●      Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан зааврын төслийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

●      “Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын төслийг боловсруулж холбогдох газруудаас авсан саналыг нэгтгэн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэн батлуулав. Уг аргачлалыг 300 хувь хэвлүүлэж нийслэлийн Газрын албаны төлөвлөлт хариуцсан мэргэжилнүүдэд 2 удаагийн сургалт хийж уг номыг хүлээлгэн өгсөн.

●      Газрын хэрэгцээт байдлын үнэлгээний талаар гадаадын болон дотоодын судалгаа хийж хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд хэлэлцүүлсэн. Энэхүү судалгааны үр дүнг газрын удирдлагуудтай уялдуулж, нэгдсэн ойлголттой болж, арга зүйн төслийг боловсруулж 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулав. 

●      “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”-г 72 хуудас бүхий ном товхимол болгон 500 хувь хэвлүүлсэн. Номын хавтасны агуулга, дизайныг гаргаж, хавсралтаар орсон эрх зүйн 30 баримт бичгийг тоон байдлаар нэгтгэн цуглуулж, 50 ширхэг СД-д хуулан, эмхэтгэн, 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын газрын даамлуудад хүргүүлсэн.

●      Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох, тогтоогдсон нөөц газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах тухай БХБ-ын Сайдын албан тоотоор аймаг, нийслэлд хүргүүлэв.

●      Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох, тогтоогдсон нөөц газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах тухай аргачилсан зааврын төслийг боловсруулан “Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар” хэлэлцүүлэн гишүүдээс гарсан саналын үндэслэн зааврын нэрийг “Шинээр суурьшил үүсгэх газрын нөөц тогтоох, тогтоогдсон нөөц газарт газар зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах аргачилсан заавар” болгон өөрчилж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.

Биелэлт 70%

3.1.5. Бэлчээрийн экологийн чадавхийн улсын хэмжээний мэдээллийн сан бий болгох, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ:  Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Монгол орны бэлчээрийн газрын экологийн чадавхийн мэдээллийн санг нэгтгэж, хэрэглээнд оруулсан байна.

Аймгийн ГЗБЕТ, сумын тухайн жилийн ГЗБТ-ний төлөвлөлтийн үе шатанд суурь мэдээлэл болгон ашиглагдах нөхцөл бүрдсэн байна.

·         2018/11 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Монгол орны бэлчээрийн газрын экологийн чадавхын улсын хэмжээний мэдээллийн сан бүхий 21 аймгийн бэлчээрийн экологийн чадавхын зураг, улсын хэмжээний бэлчээрийн экологийн чадавхын зураг, 21 аймгийн Ландсат-8 хиймэл дагуулын мэдээг шалган хүлээн авч, холбогдох дүгнэлт гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Архив, мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн.

·         Улсын хэмжээний бэлчээрийн экологийн чадавхийн зураглалын мэдээллийн санг газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд ашиглах нөхцөл, боломжийн талаар судалгаа хийж, судлаач, мэргэжлийн хүмүүсээс арга зүйн зөвлөгөө авч, зөвлөмжийг боловсруулан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/1303 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

·         Бэлчээрийн газрын мониторинг, газрын бүрхэвчийн зураглал хийх үүрэгтэй ССМХ-ийн гэрээт ажилтнуудыг хариуцан ажиллаж, “Sentinel-2” хиймэл дагуулын мэдээ татаж авах, боловсруулалт хийх, үр дүнг боловсруулах сургалт хийж, арга зүйгээр тогтмол хангаж ажилласан энэхүү ажлын үр дүнд улсын хэмжээний “Sentinel-2” хиймэл дагуулын зураг, бэлчээрийн газрын сэргэх чадавхын зураглалын мэдээллийн сан бий болж байна.  Биелэлт 100%

"3.2. “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ, газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг хийх түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтой төлөвлөх замаар газрын тогтвортой менежментийг бий болгож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.2.1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газар, байгалийн нөхцөл, нөөцөд үндэслэсэн газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

Тоо хэмжээ: 1 төлөвлөлтийн баримт бичиг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-8 сард

Хүрэх үр дүн: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна.

·         Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын эцсийн шатны тайлангийн Хөдөө аж ахуйн газар, Хот, суурин газар, Зам, шугам, сүлжээний газар, Ой, усны сан бүхий газар, Тусгай хэрэгцээний газрын төлөвлөлт бүлэгт дүгнэлт гаргасан бөгөөд бусад бүлгийн дүгнэлтүүдийг нэгтгэж гүйцэтгэгчид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/207 тоот албан бичгээр хүргүүлсэн.

·         Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал авах тухай албан бичгийг 12 яамдад 2018 оны 01 дүгээр сарын 23 өдрийн 2/157-171 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн. Үүний дагуу ирүүлсэн саналыг гүйцэтгэгч байгууллагад хүргүүлэн тусгуулах ажлыг зохион байгуулсан.

·         Гүйцэтгэгч “Газар дэлхий” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2/20 тоот албан тоот бичгээр яам, агентлагуудаас ирүүлсэн санал болон ГЗБГЗЗГ-аас өгсөн дүгнэлтийг тусгаж, засвар сайжруулалтыг хийсэн 8 боть тайлан, А3 хэмжээтэй зургийн катологи, А0 хэмжээтэй 11 ширхэг зураг, ирүүлсэн саналын товьёг зэргийн хамт тус байгууллагад ирүүлсэн болно.

·         Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний танилцуулгатай 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Газрын удирдлагууд танилцаж, улмаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж хуралдааны шийдвэрийн дагуу яамдуудаас дахин санал авч нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн.

·         Уг ажлыг яамдуудаас Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч  Засгийн Газрын тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох бусад материалыг Засгийн газарт хүргүүлж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаанаар хэлэлцэн батлагдлаа. 

Биелэлт 100%

3.3. “Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.3.1. Газар зохион байгуулалтын нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журам, аргачлалын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний тоон мэдээллийг мэдээллийн сангийн стандартын дагуу хөрвүүлсэн байна.

●      “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын даалгавар болон зардлын тооцоог боловсруулан БХБ-ны төрийн нарийн бичгийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2018/04 дугаартайгаар батлуулсан бөгөөд ажлын даалгаврын дагуу гэрээний төсөл, мэдээллийн системийн схемийг боловсруулж БХБЯ-нд хүргүүлсэн. Ажлын даалгаврын шалгуур үзүүлэлтийн дагуу зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр “Газар дэлхий” ХХК шалгарч БХБЯ/2018/XII.1.23/4 тоот гэрээг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БХБЯ гүйцэтгэгчтэй байгуулсан.

●      “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажлын Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийн системийн болон техникийн шийдлийн баримт бичгийг төслийг боловсруулан мэргэжлийн хэлтсүүд болон 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанаас санал авах ажлыг зохион байгуулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 09-ны Н/16 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан. Энэхүү шийдлийн баримт бичигт Веб аппликейшн, програм хангамжийн интерфейс, үндсэн модулийн бүтэц, дизайн, хэрэглэгчийн шаардлага, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөөний өгөгдөл, мэдээллийн сангийн бүтэц агуулга зэргийг оруулж батлуулсан.

●      Гүйцэтгэгч “Газар Дэлхий” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н2/42 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланд хяналт хийж, засаж сайжруулах талаар санал, дүгнэлт гарган 2018 оны 10 сарын 1/1977 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгчээс дүгнэлтийн дагуу засаж сайжруулан 2018 оны 10 дугаар сарын 18-ны 2/38 тоот албан бичгээр  ирүүлсэн тайланг хянаж үзсэний дагуу дүгнэлт гарган хүлээн авч, Мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн. Дүгнэлтээр нийт ажил 16 хувийн явцтай гарсан.

●      Мэдээллийн сан байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний зургийн тоон мэдээлэл боловсруулах заавар, стандартын дагуу тоон загвар боловсруулан гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Тус газрын архивт хадгалагдаж байсан 21 аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тоон мэдээлэл, 16 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний мэдээллийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч хөрвүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөрвүүлэх ажил хуваарийн дагуу 2019 оны 3 дугаар сард дуусах бөгөөд одоогийн байдлаар Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Нийслэл, Говьсүмбэр аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 20 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг загварын дагуу бүрэн хөрвүүлээд байна. Бусад аймгийн ерөнхий төлөвлөгөөг хөрвүүлэх, топологийн алдаа шалгах, Веб аппликейшн, програм хангамжийг кодчилох, бүх шатны газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн загвар, уялдаа холбоог тодорхойлох ажил хийгдэж байна.

●      Зөвлөх үйлчилгээний хуваарийн дагуу газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн өгөгдлийн загварыг боловсруулж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд загварыг гэрээт ажлын явцад туршиж, сайжруулан албан ёсоор мөрдөх арга зүйн баримт бичиг болгон батлуулахаар шийдвэрлэсэн.

●      Зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбогдуулан 21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн газрын албанд програм хангамж боловсруулах ажлын бэлтгэл ажлыг хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах талаар чиглэлийг 1/1963 тоот албан тоотоор хүргүүлсэн.  Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчтэй 3 удаагийн танилцуулга уулзалтыг зохион байгуулж, шаардлагатай үед тухай бүрд нь хамтран ажиллаж байгаа бөгөөд ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Биелэлт 100%

3.4.2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, шаардлагатай зааврыг боловсруулж батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Хүрэх үр дүн: “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар” боловсруулагдан орон нутагт хүргэгдэж хилийн цэсийн маргаан буурсан байна.

Тус ажлын хүрээнд Газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/40 тушаалаар “Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд, газар өмчлөх, эзэмших ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах заавар“-ыг Кадастрын хэлтэстэй хамтран боловсруулж батлуулсан. Тус зааврыг 21 аймаг, нийслэлд хүргүүлж хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд зааврын гуравдугаар бүлгийн дагуу “Хилийн цэсийн лавлагаа”-г Төв аймгийн 3 сум, Нийслэлийн 4 дүүрэг, Баянхонгор аймгийн 2 суманд тус тус боловсруулан хүргүүлж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

Мөн “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ыг боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.  Тус зааврын дагуу орон нутагт ойлголтын зөрүүгээс үүссэн бодит бус маргаан шийдвэрлэгдэнэ. Биелэлт 100%

"3.5. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, гэрчилгээжүүлэх асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.5.1. Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох

Тоо хэмжээ: Нийслэл, аймгийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалт тодорхойлон санал боловсруулж БХБ-д хүргүүлэх (Цаг уурын ажиглалтын талбай, Гео-Экологийн хүрээлэн, Геодезийн полигон, ХХЕГ)

 

1.     Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилтын талбайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд:

●      Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт  байрлах Гео-экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн сорилт, туршилтын-3 газар /7.6 га/, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Албан байр, шинжлэх ухаан технологийн сорилт туршилтын-3 газар /93.3 га/, Услалтын систем-4 газар /15.4 га/, эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын-23 газар /1231.6 га/, эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын-1 газар /17.4 га/, тус тус газруудыг “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу санал боловсруулан ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30 ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Холбогдох журмын дагуу хавсралт материалуудыг бэлтгэн  БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурын өртөө, харуул, ус судлал, хөдөө аж ахуйн цаг уур, хүчиллэг тунадасны харуулын шинжилгээний ажиглалтын нийт 12 газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар хэмжилт хийж, санал боловсруулан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30 ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Холбогдох журмын дагуу хавсралт материалуудыг бэлтгэн  БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумдын зааг Номтын аманд байрлах зай хэмжлийн жишилтийн 5,2 га, Төв аймгийн Баянцагаан суманд байрлах агаараас зураг авах камерын хээрийн тохируулга хийх туршилтын 1155 га, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Гравиметрийн жишилтийн 100м2 талбай, Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын нутагт байрлах 400м2 талбай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Гравиметрийн жишилтийн 100м2 талбайнуудыг “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу  санал боловсруулан ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Холбогдох журмын дагуу хавсралт материалуудыг бэлтгэн  БХБЯ-нд хүргүүлсэн.

2.     Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор батлагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт “Аж үйлдвэрийн цогцолбор” байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг Дорноговь аймгийн Засаг дарга болон БХБЯ-наас ирүүлсэн саналын дагуу газрыг  улсын тусгай хэрэгцээнээс гаргахаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу санал боловсруулан ажилласан. Холбогдох журмын дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргахад шаардлагатай материалыг бэлтгэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ний 1/712 тоотоор БХБЯ-нд хүргүүлсэн.

3.     Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 тогтоолоор баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Багануур дүүрэгт “Аюултай хог хаягдлын үйлдвэр” байгуулах зориулалтаар 10 га газрыг төлөвлөсөн. Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 оны 5 дугаар сарын 04-ний 03/1708 тоотоор дээрх 10 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад санал боловсруулан ирүүлнэ үү гэсэн чиглэлийн  дагуу санал боловсруулан ажилласан. Нийслэлийн Засаг даргад ИТХ-ын саналыг авахаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны 1/911 дугаартай албан тоот явуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15.00 цагт Захирагчийн ажлын албаны хурлын танхимд Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргатай БХБЯ, БОАЖЯ, ГЗБГЗЗГ, Багануур дүүргийн захирагчийн албаны дарга  нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БОАЖЯ-ны хурлын танхимд Аюултай хог хаягдлын зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах дараалал, хууль, журмын талаар танилцуулга бэлтгэж хуралд танилцуулсан. Мөн тус 10 га газарт нүүрсний илэрц, лицензийн талбайн давхцал байгаа эсэхийг шалгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 1/2269 тоотоор албан бичиг хүргүүлсэн. Одоог хүртэл НИТХ-ын тогтоол шийдвэр гарахгүй байгаа учраас  тус асуудалтай холбоотой материалыг БХБЯ-нд хүргүүлэх боломжгүй байна.

4.     “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 дугаар сард 2 удаа хуралдсан. Ажлын хэсгээс өгөгдсөн үүрэг даалгаварыг тухай бүрт нь биелүүлж ажилласан. Тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, тус газартай холбоотой газар ашиглалтын судалгааг гаргаж өгсөн. Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт олгогдсон тусгай хэрэгцээний газарт орж байгаа өмчлөлийн газруудыг улсын тусгай хэрэгцээний хилээс гаргаж, байршилд өөрчлөлт оруулах, талбайн хэмжээг хэвээр үлдээх зэрэг саналуудыг боловсруулсан. БХБЯ-наас тусгай хэрэгцээний газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах санал авахаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны 03/3967 дугаартай албан бичиг ирсэн. Тус саналыг судалж үзээд чиглэл авахаар БХБЯ-нд  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2219 тоотыг хүргүүлсэн.

5.     УИХ-ын 2010 оны м/н 27 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газруудын маргаан, давхцалыг арилгах, газрыг тусгай хэрэгцээнээс гаргах, газрыг шинээр улсын тусгай хэрэгцээнд авах үүрэг бүхий ажлын хэсэг нь  2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 14-ны хооронд Баян-Өлгий аймгийн Булган, Алтай сумын Улаанхад баг, Өлгий сум, Ногооннуур сум, Увс аймгийн Улаангом сум, Сагил, Давст, Зүүн-Говь, Тэс, Баруунтуруун сум, Завхан аймгийн Тэс, Баянтэс сум, 2018 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 21-ний хооронд Булган аймгийн Тэшиг сумдуудад байрлах хил хамгаалах ерөнхий газрын харъяа анги салбаруудын тусгай хэрэгцээний газруудын асуудлаар хэмжилт хийж, акт үйлдэн санал боловсруулж ажилласан. Одоогийн байдлаар Нийслэл, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад ажиллах төлөвлөгөөтэй байгаа болно. Орон нутагт ажилласан саналын дагуу боловсруулалт хийж газар дээр нь очиж ажилласан аймгуудын ИТХ-аас санал авахад бэлэн болгосон.

6.     Богдхан уулын дархан цаазат газрын 2 өөр хилийг ашиглан газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг олгож байгаа нь нэг байршилд газрыг давхардуулан олгож газрын маргаан үүсэх үндсэн шалтгаан болж байна. БОАЖ сайд болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын дархан цаазат газарт нийт 1106 нэгж талбарыг олгоод байна. Иймд энэхүү зөрчлийг хэрхэн арилгах талаар Байгаль, орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах зөвшөөрөл олгосон газрын мэдээллийн санг авахаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний 1/922 тоот албан бичгийг хүргүүлсэн. БОАЖЯ-наас 2018 оны 7 дугаар сарын 19-ний 10/5032 тоотоор мэдээллийг ирүүлсэн. Тус мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн сантай давхцуулан судалгааг гаргасан. БОАЖЯ-ны өгөгдөл мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулах тохиролцоонд хүрсэн.

Биелэлт 100%

4.1.7. “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах.

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээний кадастрын нэгдсэн мэдээллийн системийг олон хэмжээс, зориулалттайгаар байгуулж, бусад салбарын кадастрын мэдээллийн санг улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системтэй холбосон байна.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын ажлын даалгавар болон тендерийн баримт бичгийг боловсруулан БХБЯ-нд хүргүүлсэн.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажлын 2018/02 тоот гэрээг БХБЯ болон гүйцэтгэгч талууд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн 2018 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  2/1374 тоот албан бичгээр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, батлуулан  БХБЯ-ны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/3/49 тоот албан бичгээр хүлээн авч үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

●      “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, өгөгдөл мэдээг засварлах ажлын заавар”-ыг боловсруулж, ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар батлуулан, гүйцэтгэгчийг нэгдсэн арга зүй, чиглэлээр ханган ажиллаж байна. Энэ хугацаанд тус газрын 2018 оны 1/1593, 1/1838, 1/1959, 1/1960 тоот албан бичгүүдийг хүргүүлэн гэрээт ажлын гүйцэтгэгч, мэргэжилтнүүдэд өгөгдөл мэдээллийг засварлах зөвлөгөө, чиглэлийг өгч ажиллалаа. Мөн Лэнд менежер програм хангамжийг ашиглахтай холбоотой 3 удаагийн нэгдсэн сургалтыг 2018 оны 8 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

●      Газрын кадастрын мэдээллийн системийн техникийн тодорхойлолт болон системийн бичиг баримтыг боловсруулан, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байна.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”  ажлыг  2019 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөх бөгөөд захиалагчийн хяналтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран тогтмол хийх зорилгоор нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл мэдээллийг засварлах ажлын QGIS-д суурилсан хяналт, шалгалтын модулийг хөгжүүлж, 7 хоног бүр хяналт хийж ажилласан. Хяналт, шалгалтын үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан тус газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1959 тоот албан бичгийг “Геомастер” ХХК-д, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1911 тоот албан бичгийг нийслэлийн Газрын албанд тус тус хүргүүлэн ажиллалаа.

●      Нийслэлийн 9 дүүргийн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлан, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нийслэл болон 9 дүүргийн Газрын албаны хэмжээнд бүрэн нэвтрүүлж үйл ажиллагаанд орууллаа. Үүнд:

-       Багануур дүүргийн 28962 нэгж талбар, 2929 барилга;

-       Багахангай дүүргийн 10143 нэгж талбар, 345 барилга;

-       Баянгол дүүргийн 13593 нэгж талбар, 12305 барилга,

-       Баянзүрх дүүргийн 64746 нэгж талбар, 34937 барилга;

-       Налайх дүүргийн 16403 нэгж талбар 5542 барилга;

-       Сонгинохайрхан дүүргийн 135500 нэгж талбар 47673 барилга;

-       Сүхбаатар дүүргийн 55366 нэгж талбар, 27994 барилга;

-       Хан-Уул дүүргийн 31198 нэгж талбар 17846 барилга;

-       Чингэлтэй дүүргийн 39579 нэгж талбар, 33688 барилга;

●      Нийт нийслэлийн хэмжээнд 395490 нэгж талбар, 183259 барилга болон 392139 хуулийн этгээдийн өгөгдөл, мэдээллийг засварлан, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид оруулсан байна.

●      2018 онд нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн Газрын албанд Газрын даргын 2018 оны А/12, Баянзүрх дүүргийн Газрын албанд Газрын даргын 2018 оны А/180, Сүхбаатар дүүргийн Газрын албанд Газрын даргын 2018 оны А/181, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газрын даргын 2018 оны А/192, нийслэлийн Газрын албанд Газрын даргын 2018 оны А/193 дугаар тушаалаар тус тус Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллалаа.

●      Мөн тус Газрын даргын 2018 оны А/90 дугаар тушаалын дагуу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Драгон, Мишээл/, нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтэс, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс, Мэдээлэл, технологийн хэлтэст тус тус Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

●      Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор дараах сургалтуудыг зохион байгуулан, өдөр тутам мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна. Үүнд:

-       2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн Газрын албаны Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтнүүдэд;

-       ­2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уг програм хангамжийн 5 хоногийн сургалтыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Драгон, Мишээл салбар/-үүдэд;

-       ­2018 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүдэд;

-       ­Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан болон нийслэлийн Газрын албаны хэмжээнд Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус бүр 10 хоногийн сургалт.

●      Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамж нэвтэрсэн нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдэд зайнаас удирдах програм хангамж /TeamViewer/-ийг ашиглан өдөр тутам мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Биелэлт 100%

4.1.8. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб хувилбарын тохиргоо суурилуулалтыг хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн санг веб хувилбараар ашиглах, хөтлөх боломжтой болсон байна.

 

●      Уг ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн баазыг нэгтгэх, агентлагт байрлаж буй нэгдсэн системд холбох, өөрчлөлт шинэчлэлтийг тогтмол бүртгэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

●      192.168.15.6 хаягтай серверт 330 сумын өгөгдлийн санг байгуулан сумдын Газрын даамлууд шууд хандах боломжийг бүрдүүлсэн ба улсын хэмжээнд нэгдсэн серверт хандан ажиллаж байна.

●      Мөн 21 аймаг, нийслэлийн хэмжээний Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээг автоматаар нөөцлөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд архивын мэдээллийн санг үүсгээд байна.

●      Нийслэлийн алслагдсан бүх дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг ашиглан шууд агентлагт байрлаж буй серверт хандах боломжийг бүрдүүлж тохиргоо, суурилуулалтын ажлыг бүрэн хийж дуусан.

●      Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 172.21.33.12 хаяг бүхий серверийг “Үндэсний дата төв”-д байрлуулан нэгдсэн өгөдлийн санг холбож нөөцлөх боломжийг бүрдүүлж, мэдээлэл солилцох сервис үйлчилгээг гаргав.

●      Тайлант хугацаанд аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, сумын Газрын даамлууд, нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдтэй цаг тухай бүр холбогдон мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, гарч буй алдаа дутагдлыг засварлах ажлыг зохион байгуулан, Улсын хэмжээний мэдээллийн сангийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллалаа.

●      Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Лэнд менежер програм хангамжаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх болон анхаарах асуудлуудаар тус газрын 2018 оны 2/2238, 2/2253 тоот албан бичгүүдийг 21 аймаг, нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн ба цаг тухай бүр нь шаардлагатай арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан.

●      Лэнд менежер програм хангамжийн ашиглалттай холбоотой аймаг, нийслэл, сум, дүүргийн хэрэглэгчдээс ирүүлсэн санал болон бусад хэрэгцээ шаардлагуудыг харгалзан нэмэлт хөгжүүлэлтийн талаарх саналыг боловсруулан, саналын дагуу хөгжүүлэлтийн ажлыг тухай бүр хийн ажиллаж байна. Үүнд:

1.     Кадастрын зургийн үнэт цаасыг 2 хэрэглэгчээс бүртгэх боломжтой болсон ба үнэт цаасны тайлан мэдээ гаргах боломж бүрдсэн;

2.     Газар өмчлөх хүсэлтийг дүүргийн Газрын албанаас нийслэлийн Газрын албаны газар өмчлөлийн мэргэжилтнүүдэд шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн;

3.     Нийслэлийн Газрын албаны хэрэглэгч Лэнд менежер програм хангамжид мэдээлэл нэмэх боломжийг бүрдүүлсэн;

4.     Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн санг хийсэн;

5.     Нийслэлийн хэмжээнд нэгж талбарын дугаар давхцаж байгаатай холбоотойгоор хөгжүүлэлтийн ажлыг хийж засварласан;

6.     Гэрээний загвар pdf төрлөөр гардаг байсныг word төрлөөр гардаг болгосон;

7.     Гэрчилгээний загварыг pdf төрлөөр гардаг байсныг word төрлөөр гардаг болгосон;

8.     Кадастрын зургийн үнэт цаасыг бүртгэх боломжтой болсон ба үнэт цаасны тайлан мэдээ гаргах боломж бүрдсэн;

9.     Лэнд менежер програм хангамжийн өргөдлийн бүртгэлийн хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн;

10.  Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид нэвтрэх, иргэн нэмэх асуудал хугацаа шаарддаг байсан бол
хөгжүүлэлтийн ажлыг хийснээр түргэн шуурхай нэвтрэх боломжтой болгосон;

11.  Нийслэл, дүүргийн Газрын албанд тус програм хангамжийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор мэдээллийн сангийн  эрхийн зохицуулалтын талаарх хөгжүүлэлтийн ажлыг хийв.

12.  Газрын кадастрын мэдээллийн санд хамгаалалтын зурвас гэсэн давхаргын мэдээллийг нэмж оруулсан ба автоматаар бүх мэдээлэл орж
байх боломжийг бүрдүүлсэн;

13.  Өвлөх эрхээр газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах тохиолдлыг өргөдлийн төрөлд нэмж өгөв.

14.  Нийслэлийн хэмжээнд Газар өмчлөлийн шийдвэр хэвлэдэг болгосон;

15.  Гээгдүүлсэн тохиолдолд нөхөн авах өргөдлийн төрөл нэмсэн;

16.  Өргөдөл шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хариу мэдэгдэх хуудас гарах боломжийг бүрдүүлсэн;

17.  Нотариатын гэрээг дугаарладаг болгов;

18.  Газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, ААНБ-ын оршин сууж байгаа хаяг нь байр, орон сууц бол гэрчилгээний ар тал дээр хэвлэгдэж
гардаг болсон;

19.  Газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Газрын албаны газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хэрхэн шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн;

20.  Нийслэлийн хэрэглэгч Лэнд менежер програм хангамжид мэдээлэл нэмэх боломжийг бүрдүүлсэн.

21.  Захирамжийг төслийг нэгдсэн байдлаар гаргах боломжийг бүрдүүлсэн;

22.  Шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас газар өмчлөх эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Лэнд менежер програм хангамжид оруулж өгсөн;

23.  Барьцаанд байгаа Газрын мэдээлэл нь Газрын кадастрын мэдээллийн санд давхарга байдлаар харагдах боломжтой болсон;

24.  Газрын мэдээлэл нь Газрын кадастрын мэдээллийн санд давхарга байдлаар харагдах боломжтой болсон

25.  Лэнд менежер програм хангамжаас газар өмчлөлийн лавлагааг гаргах боломжтой болсон;

26.  Лэнд менежер програм хангамжаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой болсон;

27.  Лэнд менежер програм хангамжийг БОАЖЯ-ны хэрэгцээнд зориулан нэмэлт хөгжүүлэлт хийж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн;

28.  Лэнд менежер програм хангамжийг УБЕГ болон “Үндэсний дата төв”-тэй холбогдон, мэдээлэл солилцох боломжийн нэвтрүүлсэн;

29.  Лэнд менежер програм хангамжаас харъяалах нутаг дэвсгэрийн тодорхойлолтыг хэвлэн гаргадаг болсон зэрэг нийт томоохон 30 гаруй хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн.

●      Лэнд менежер програм хангамжид хийсэн 30 гаруй томоохон хөгжүүлэлтийн ажлын туршилтыг Төв аймагт 2018 оны 4 дүгээр сарын 03-05-нд, Архангай аймагт 2018 оны 5 дугаар сарын 08-13-нд, Увс аймагт 2018 оны 5 дугаар сарын 13-15-нд, Архангай аймагт 2018 оны 11 дүгээр сарын 20-нд, мөн нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт тус тус  хийж, Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн шинэ хувилбарыг нэвтрүүлсэн.

●      Тус газарт байрлаж буй 13 серверийн тохиргоо суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба 192.168.15.251, 192.168.15.252, 192.168.15.253 гэсэн хаягтай серверүүдэд 21 аймгийн өгөгдлийг санг, 192.168.11.110 хаягтай серверт нийслэлийн өгөгдлийн санг, 192.168.15.36 хаягтай серверт Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг тус тус байрлуулсан. Бусад серверүүдийг нөөц хувилбараар тохируулан ажиллаж байна.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг шинэчлэн зохион байгуулж 192.168.15.6 хаягтай серверт Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг дахин байрлуулсан.

●      Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Лэнд менежер програм хангамжаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг УБЕГ болон “Үндэсний дата төв”, “ХУР” системтэй холбох, мэдээлэл солилцох сервес үйлчилгээг бэлтгэх, нэгж талбарын цахим хувийн хэргийг нөөцлөх, солилцох 192.168.15.249 хаягт FTP серверийн тохируулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

●      Рекод”-ын төслийн хүрээнд 21 аймагт хүлээлгэн өгсөн серверт Газрын кадастрын мэдээллийн сангийн 21 аймгийн дата баазыг шилжүүлэх зорилгоор холбогдох тохиргоо бүрэн хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1.  IP хаягийг өөрччилсөн /192.168./аймаг код/.30/

 Жишээ нь: Увс аймаг 192.168.45.30, Архангай аймаг 192.168.33.30 гэх мэт;

2. BIOS үйлдлийн системийг шинэчлэн 2.6.1 хувилбар болгосон;

3. Серверт Debian үйлдлийн систем суулгасан;

4. Өгөгдөл нөөцлөх, мэдээлэл дахин дамжуулах тохиргоог хийж гүйцэтгэсэн.

●      Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг тусдаа буюу тухайн дүүрэгт байрласан өгөгдлийн сантай байсан бол 2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр бүх өгөгдөл мэдээг татаж, ГЗБГЗЗГ-т байрлах 192.168.11.110 серверт өгөгдлийн санг байрлуулах, тохиргоо суурилуулалтын ажлыг хийсэн. 2018 оны 04 дүгээр сараас эхлэн дээрх 3 дүүрэг нэгдсэн системд шууд хандан хэвийн ажиллаж байна.

●      Мөн “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг шинэчлэн зохион байгуулж 192.168.15.6 хаягтай серверт Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг дахин байрлуулсан ба нэгж талбарын цахим хувийн хэргийг нөөцлөх, солилцох 192.168.15.249 хаягт FTP серверийн тохиргоог хийж гүйцэтгэсэн.

●      2018 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” гэрээт ажлын хүрээнд “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлэх ажлыг Газрын кадастрын мэдээллийн системийн бичиг баримт болон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан гэрээт ажлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Геомастер” ХХК болон туслан гүйцэтгэгч “Софтмастер” ХХК-уудтай хамтран зохион байгуулж ажиллалаа. Тухайн гэрээт ажил нь 2019 онд үргэлжлэх бөгөөд 2018 онд хийж гүйцэтгэвэл зохих веб хувилбарын хөгжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн. Гэрээт ажлын гүйцэтгэлийг хянаж, шалгаж дүгнэлт үйлдэн тус газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2051 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Тус веб хувилбарыг ашиглан орон зайн мэдээллээс бусад төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой бөгөөд гэрээт ажлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тус газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1960 тоот албан бичгийн дагуу Төв аймгийн хэмжээнд “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг нэвтрүүлж, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

●      Мөн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарт тоон гарын үсэг ашиглах, иргэний хурууны хээг таних, баталгаажуулах зэрэг хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлэх ажлыг Газрын кадастрын мэдээллийн системийн бичиг баримтын дагуу “Геомастер” ХХК болон туслан гүйцэтгэгч “Софтмастер” ХХК-уудтай хамтран зохион байгуулж ажиллалаа. 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Төв аймгийн хэмжээнд тус веб хувилбарыг нэвтрүүлэх сургалтыг тус аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, Зуунмод сумын Газрын даамлуудыг хамруулан зохион байгуулсан.

●      “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Төв аймгийн хэмжээнд ашиглаж байна. Гэрээт ажлын төлөвлөөгөөний дагуу веб хувилбарын хөгжүүлэлтийг аймаг, нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн саналын дагуу хийж гүйцэтгэн, улсын хэмжээнд үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн.

●      Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан гэрээт ажлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 онд хийж гүйцэтгэвэл зохих ажлууд 100 хувь буюу бүрэн хийгдэж, гэрээт ажлын гүйцэтгэлийг хянаж, шалгаж дүгнэлт үйлдэн тус газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2051 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах тухай журмын төслийг 9 бүлэг, 4 хавсралттайгаар боловсруулсан боловч Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох байгууллага, Барилга, хот байгуулалтын сайдын 2015оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаалаар батлагдсан “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ”-д өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулан, аж ахуйн нэгжүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах үйл ажиллагааг зохицуулахаар болсон.

●      Мөн “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлэлтийн ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд зориулсан талбарыг хөгжүүлсэн ба шинэчлэгдэн гарах журмын дагуу дахин хөгжүүлэлтийг гэрээт ажлын хүрээнд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хийхээр төлөвлөөд байна. Биелэлт 100%

4.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих” гол зорилтын хүрээнд:

4.3.1. “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Тухайн ажлын гүйцэтгэгч шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

·         “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын даалгавар, тендерийн баримт бичгийг боловсруулж 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. 2018 оны 8 сарын 10-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж үйлчилгээ үзүүлэх хүсэлттэй иргэн, хуулийн этгээдийг бүртгэсэн.

·         Тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, гүйцэтгэгч байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2018/219 дугаар бүхий гэрээг байгуулсан. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг системийн баримт бичгийн хамт боловсруулан Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэн батлуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

·         Мөн гүйцэтгэгч байгууллагатай 4 удаагийн уулзалт зохион байгуулж заавар, удирдамж, чиглэлээр хангаж ажилласан.

➔    2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэгч байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй эхний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтаар нэн тэргүүнд хийгдэх ажлууд, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 16, 22-ны өдрүүдэд хийгдсэн уулзалтаар “Газрын биржийн цахим системийн баримт бичиг, програм хангамжийн процессын тодорхойлолт”-ыг хэлэлцэж хянан заавар, чиглэлээр хангаж ажилласан.

➔    2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан уулзалтанд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргатай ойрын хугацаанд хийх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, бусад гэрээт ажилтай холбогдох талаар чиглэл өгсөн.

➔    Гэрээт ажлын гүйцэтгэгч байгууллагаас “Ажлын тайлан хүргүүлж, санхүүжилт хүсэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18/36 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланд заавар, зөвлөмж өгөн буцааж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/38 тоот албан бичгээр хүлээн авсан.

➔    2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдсан 44 нэгж талбарын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны үед төслийн гүйцэтгэгч байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаа, сүлжээ, програм хангамжийн аюулгүй байдалд цаашид анхаарах зүйлсийг тодруулж заавар зөвлөгөө өгч шинээр хөгжүүлэх програм хангамжид оруулахаар тохиролцов.

“Топмаф” ХХК-ний 2018 оны 18/38 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/219 тоот “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын явцыг дүгнэж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Зураг төсөл, шинжлэх ухаан, техник, технологийн баримт хүлээн авсан акт” №2018/ГБЗЗ/40 гарсан.

2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Акт, дүгнэлт хүргүүлэх тухай 1/2379 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.Биелэлт 100%

4.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх” гол зорилтын хүрээнд:

4.4.1. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах.

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчлэн батлуулсан байна.

 

●    Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчлэн батлуулах ажлын хүрээнд Засгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр батлах асуудлыг хойшлуулан, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, ач холбогдлыг нийтэд сурталчлахаар Засгийн газраас үүрэг болгосны дагуу дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

-   2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГХЭГ болон ГЗБГЗЗГ хамтран Төрийн ордонд “Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.

-   “ЭЙЧ ЭС ЭН” ХХК-тай Газрын үнэлгээний бүс /тойрог, зэрэглэл/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ тогтоох асуудлаар олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааны видео /танилцуулга/ хийх, нийтэд мэдээлэх ажлын гэрээ байгуулан 5 видео танилцуулгыг бэлтгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сурталчилсан.

-   2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр ХААИС-ийн Агро-экологийн сургуулиас зохион байгуулсан “Газрын харилцаа-2018” эрдэм шинжилгээний бага хуралд “Газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

●      Засгийн газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг шинэчлэн баталсан.

●      Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.     Цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг боловсруулж, тус газрын 2018 оны 2/1565 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2.     Газрын үнэлгээний тойргийг засварлаж, тус газрын 2018 оны 2/1565 тоот албан бичгийн хавсралт чиглэлд дурдсан зааврын дагуу *shp өргөтгөлтэй файл болгон бэлтгэсэн.

3.     Хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг засварлаж, Газрын даргын 2018 оны 2/1565 тоот албан бичгийн хавсралт чиглэлд дурдсан зааврын дагуу нийт 130 *shp өргөтгөлтэй файл болгон бэлтгэж 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд Able програмаар дамжуулан хүргүүлсэн. Үүнд:

-   Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 2 *shp өргөтгөлтэй файл;

-   “Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 128 *shp өргөтгөлтэй файл.

4. Засгийн газрын 2003 оны 103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээ тогтоох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Тухайн хурлаас гарсан шийдвэрийн дагуу гишүүдээс гарсан саналыг тусган, 2018 оны 1/2044 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

 5. 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албаны газрын төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж, зөвлөмж, чиглэл өгсөн. Биелэлт 100%

4.4.2. “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлыг зохион байгуулах.

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Тухайн ажлын гүйцэтгэгч шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

●      “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын даалгавар, зардлын тооцоог боловсруулж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

●      “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын гэрээ байгуулах ажлыг БХБЯ хариуцаж зохион байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Ланд овнер ХХК-ийг шалгаруулан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 01 тоот гэрээг байгуулсан.

●      Гэрээний ажлын даалгавар, Ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу 2018, 2019 онд гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2018 оны 2/1540 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар батлуулан төлөвлөгөөг мөрдөн ажиллаж байна.

●      Гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 7, 17, 10 дугаар сарын 11, 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд уулзалт зохион байгуулж, газрын үнэлгээний заавруудыг боловсруулах ажлыг заавар, чиглэлээр хангаж, хамтран боловсруулсан. Мөн  2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн уулзалтаар “Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийн баримт бичиг, програм хангамжийн процессын тодорхойлолт”-ыг хэлэлцэж хянан заавар, чиглэлээр хангаж ажилласан. Энэхүү баримт бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурлын шийдвэрийн дагуу гишүүдээс гарсан саналыг тусган, Газрын даргаар батлуулсан.

●      Гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 99 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын эхлэлийн тайланг хүлээн авч, шалган, акт үйлдэн Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн.

●      “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээний дагуу туршилтын ажил 2019 онд хийгдэх болно. Биелэлт 100%

5.2.2. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, салбарын хэмжээнд бүрдсэн орон зайн мэдээллийг цахим хуудас /геопортал/-аар түгээх

/МУЗГҮАХХАХТ-2.81.11/

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төрийн байгууллага, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн цахим үйлчилгээнүүд түгээгдсэн байна. Орон зайн өгөгдөл, мэдээллийг тухай бүр шинэчлэх боломжтой болсон байна. Хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг хайж, олох боломжтой болсон байна.

·         Уг ажлыг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төслийн санал боловсруулан БХБЯ-аар дамжуулан СЯ-нд хүргүүлсэн.

·         Байгууллагын ОЗӨДБ-ийн системийн geoportal.nsdi.gov.mn геопорталд 12 веб аппликэйшнийг бэлдэн тохируулсан.

·         Суурь өгөгдөл, мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн өгөгдлийн санг удирдах систем, өгөгдөл, мэдээллийн санг тогтмол шинэчлэх боломж, эрх үүргийг асуудал хариуцсан 6 нэгжид тогтмол шинэчлэх боломжоор хангаж ажилласан.

·         Байгууллагаас гаргасан нийтийн хэрэгцээний суурь зургаас газар зүйн нэрээр хайх боломжтой болгосон.

·         Байгууллагын ОЗӨДБ-ийн улсын өгөгдлийн сангаас давхаргын түвшинд 1:1’000 масштабтай хаягийн мэдээллийн сангаас барилга, хашааны давхаргыг, 1:1’000 масштабтай байр зүйн зургийн мэдээллийн сангаас хашаа, барилгын давхаргыг, Газрын кадастрын мэдээллийн сангаас улсын хэмжээнд нэгж талбар болон барилгын давхаргаар, Бэлчээрийн фото-мониторингийн мэдээллийн сангаас улсын хэмжээнд цэгэн давхаргаар, Лэнд менежер программ хангамжийн хүрээнд шинэчлэгдэн бүртгэгдсэн багийн хилийн цэсийн давхаргыг веб үйлчилгээ болгон гаргасан.

·         19 аймгийн инженерийн шугам сүлжээний мэдээллийн сангаас бүх давхаргын төвшинд веб үйлчилгээ гарсан бөгөөд бусад орон зайн өгөгдөл мэдээлэлтэй давхцуулах, харьцуулан харах боломжтой болсон

·         Мөн бусад байгууллагуудад буюу Онцгой байдлын ерөнхий газарт газарзүйн мэдээллийн системийг үйлчилгээг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд 21 аймагт шинээр баригдах 100 үйлдвэр /21:100/-ийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулсан веб газрын зургуудыг үүсгэн хэрэглэгчийн эрхийн зохицуулалтыг хийлээ. Биелэлт 100%

“5.3. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бусад салбартай холбон хэрэглээнд гаргаж улсын хэмжээнд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.3.1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн  тухай хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулах /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: 6 төрлийн цахим үйлчилгээ, 1 Үндэсний хөтөлбөр

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд аюулгүй, найдвартай Үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан, газар зүйн нэр, хаяг, геодезийн цэг тэмдэгт, засаг захиргааны хил, Улаанбаатар хотын 3 хэмжээст зургийн үйлчилгээ хэрэглээнд бүрэн нэвтэрсэн байна. Геодезийн цэг тэмдэгтийг цахимаар худалдан авч эхэлсэн байна. Бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоог байгуулах үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах үндэсний хөтөлбөр боловсруулагдан БХБЯ руу хүргэгдсэн, холбогдох журмын дагуу батлагдсан байна.

·         Тус ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газар, 2018 оны 5 дугаар сард нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох гэрээг байгуулан цахим үйлчилгээг үзүүлж байна.

·         Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулах ажлыг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, техник, программ хангамжид тулгуурлан байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ анхан шатны ажил нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн сангийн загвараар орон зайн өгөгдлийн санг байгуулан 9 ерөнхий ангилал бүхий, 190 дэд ангиллын өгөгдлийг өгөгдлийн санд энэ оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оруулсан байна. Тухайн хугацаанд өгөгдлийн санд газарзүйн мэдээллийн системийн программд тохирсон нэмэлт программ хангамжийг хөгжүүлж 7 цонхны 78 мэдээллийг бүртгэх, хайлт хийх засварлах, нэмэх, хэвлэх цэсүүдийг хөгжүүлсэн.

·         Улсын хэмжээний статистикийн мэдээллийн сангийн www.1212.mn цахим хуудаснаас статистик мэдээллийг тодорхойлж буй параметр утгуудыг ашиглан статистик мэдээллийг шууд хүлээн авах боломжтой гэдгийг тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд байгууллагын ОЗӨДБ-ийн газарзүйн мэдээллийн системийн веб үйлчилгээг Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг www.1212.mn цахим хуудсанд 21 аймгийн засаг захиргааны хилийн зурагт холбох ажлыг туршиж, бүрэн ажиллагаанд оруулсан.

·         Засгийн газрын тогтоолоор батлагдсан 21:100 хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдөж байгаа 21 аймаг 100 суманд шинээр баригдах хөнгөн үйлдвэрүүдийн төлөвлөлтийн мэдээллийг байгууллагын ОЗӨДБ-ийн мэдээллийн системд оруулсан. Уг мэдээллийн сангаас газар зүйн мэдээллийн системийн веб үйлчилгээг гаргаж www.geoportal.nsdi.gov.mn цахим хуудсанд холбон веб газрын зургуудыг бэлтгэсэн.

·         Нийслэлийн газрын албыг орон зайн өгөгдлийн системд холбох, мэдээлэл хэрэглэх боломжоор одоогийн байдлаар 1 эрхийг зохих журмын дагуу хандах эрхийг үүргийн зохицуулалтыг хийж гүйцэтгэсэн.

·         Уг ажлыг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төслийн санал боловсруулан БХБЯ-аар дамжуулан СЯ-нд хүргүүлсэн.

·         Мөн энэ чиглэлээр техникийн чадамжийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага – БНХАУ Өмнөд-Өмнөд Хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Газрын сайн засаглалыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх - Орон зайн мэдээлэл” төсөл бэлтгэн БХБЯ-д 2018 оны 10 дугаар сарын 01-нд 1/1824 тоот албан бичгээр уламжлан, БХБЯ-аас 2018 оны 10 сарын 01-нд 01/25 албан тоотоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч руу хүргэгдсэн. Төслийн саналын асуудлаар цаад талын хариуг хүлээж байна.

·         ZY-3 хиймэл дагуулын Дорноговь аймгийн зураг, Архангай аймгийн Их-Тамир, Цахир, Багануур дүүрэг, Дорнод аймгийн Матад, Халхгол, Дорноговь аймгийн Улаанбадрах, Говь-Алтай аймгийн Дарви, Цогт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумдын зургуудыг хилээр тасалж, бэлтгэсэн.

·         НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооноос Орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх, түгээхтэй холбогдсон хууль бодлогын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зааварчилгаагаар бусад улс орныг хангах зорилгоор гаргасан “Орон зайн өгөгдөл, мэдээллийн лицензийн хураангуй тайлбар” (Compendium on Licensing of Geospatial Information)-ыг орчуулуулах ажлыг зохион байгуулж, орчуулгын ажлыг хянаж нягталсан.

·         Уг баримт бичигт дурдсан орон зайн мэдээллийг ашиглах, хуваалцахтай холбоотойгоор нарийвчилсан судалгаа хийсэн. Үнэ тарифын асуудлаар Литва, Шинэ Зеланд, Герман, Америкийн Нэгдсэн Улсын Мичиган муж зэрэг улс орны судалгаагаар нарийвчлан хийсэн. Судалгааны үр дүнг Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх судалгааны ажилд оруулсан. Биелэлт 70%

6.5. Төрийн архивын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, заавар стандарт гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.5.1. Архив, геодезийн хэмжлийн багаж баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хүрэх үр дүн: Төрийн архив, геодезийн хэмжлийн лабораторийн үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд зохицуулсан дараах дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна. Үүнд:

●      Улсын хэмжээнд хадгалагдаж байгаа кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтыг Кадастрын мэдээллийн сан хөмрөгт татан авахад шаардлагатай техник боловсруулалт хийх аргачлал

●      Лазер сканер шалгах, тохируулах аргачлал

●      Геодезийн хэмжлийн багаж шилжүүлэх журам

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журам

Архив, мэдээллийн төвийн архивын дүрэм

●      Улсын хэмжээнд аймаг, сумдад хадгалагдаж байгаа Кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтыг улсын нэгдсэн сан хөмрөгт татан авахад шаардлагатай техник боловсруулалт хийх аргачлал, зааварчилгааг АЕГ-ын даргын баталсан “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын холбогдох заалтуудыг баримтлан боловсруулж Газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын зааврын 5.7.7, 5.7.8 дахь хэсэгт техник боловсруулалт хийх талаар заалт болгон оруулж, 5 загварыг хавсарган батлуулсан.

●      Лазер Сканер - олон Улсын ISO/DIS 17123-9 стандартын төслийг худалдан авч орчуулан бусад орны стандарттай харьцуулсан судалгаа хийж аргачлалыг боловсруулан төслийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлэн батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

●      Геодезийн хэмжлийн багажийг шинээр бүртгэн гэрчилгээ олгох, багажийг шилжүүлэх, эвдрэл гэмтэлтэй, ашиглалтаас гарсан багажийн бүртгэлийг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Геодезийн хэмжлийн багаж шилжүүлэх журмын төслийг боловсруулан санал авч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

●      Архив, мэдээллийн төвийн дүрмийг шинэчлэхээр АЕГ-ын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаалаар баталсан АЕГ-ын дүрэм, Геологийн баримтын төв архивын “Геологийн архивын дүрэм”-ийг (2007он) судалж, ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар баталсан Архивын дүрэмд оруулах өөрчлөлт хийж “Газрын харилцааны салбарын архивын дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаж холбогдох саналуудыг авч тусган 2018 оны 11 дүгээр сарын Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

●      “Газрын харилцааны салбарын архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үйл ажиллагааны журам”-ыг боловсруулан төсөлд холбогдох саналыг авч тусган Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Журмаар газрын харилцааны салбарын архивын нөхөн бүрдүүлэлтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрт байгууллагын зохион байгуулалтын нэгжүүдээс гадна бие даасан хөмрөг үүсгэдэггүй, дээд шатны байгууллагад баримтаа шилжүүлэх байгууллагуудын судалгааг хийж нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийг тогтоосон. Биелэлт 100%

"7.1. Нутаг дэвсгэр, хот төлөвлөлтийн судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 1-12 сард   

Хүрэх үр дүн: Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажилд хяналт тавьж, гүйцэтгэгчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

 

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг хэрэгжүүлэх салбарын уялдааг хангасан Дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах зорилгоор Үндэсний хөгжлийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Барилгын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгийг "Наранбулаг ресорт”-од зохион байгуулахад оролцсон. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг ашиглах талаар эрэмбийн 3 дугаарт орууллаа. Энэ талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

Барилгын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд Хот байгуулалтын салбар хэлэлцүүлгийг БХБЯ болон МАЭ-тэй хамтран 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр МАЭ-ийн ордонд зохион байгуулсан.

-       Хэлэлцүүлэгтэй холбоотой гарах зардлын тушаалыг Газрын даргаар батлуулан, тайлагнасан.

-       Хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг байгууллагын вэб хуудсанд байршуулсан.

Хэлэлцүүлгээс гарсан санал, шийдвэрийн хурлын тэмдэглэлийг хянаж, БХБЯ руу аble системийн захидлаар хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07/325 дугаартай Төв аймгийн Аргалант, Баянхангай, Баянцагаан, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Зуунмод хотын 2 дугаар ээлжийн 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах даалгаврын төсөлд зохих өөрчлөлтийг хийн саналыг тус аймгийн Ерөнхий архитекторт 2018 оны 5 дугаар сарын 16-нд Байгууллагын удирдлагын ABLE шуудангаар хүргүүлсэн. Засвар өөрчлөлтийг хийсэн зургийн даалгаврыг хянаж баталгаажуулсан. Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс шалгаасан хотын тэлэлт газар олголтын асуудлыг судалж судалгааны ажлыг төвийн зургаан дүүрэгт хийж зөвлөмж, дүгнэлт гаргасан. Хот, суурин газрын ногоон байгууламжийн судалгааг ирүүлэх тухай 2018 оны 5 дугаар 04-ны өдрийн 1/814 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн хэмжээнд мэдээллийг Excel хүснэгтээр ирүүлсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн дундын мэдээллийн сан хариуцсан IT инженер, Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалтын кадастрын хэлтсийн мэргэжилтэн албан хаагчдыг хамруулсан “Ногоон байгууламжийн мэдээлэл, мэдээллийн сан” сэдэвт хэлэлцүүлгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй 2018 оны 5 дугаар 18-ны өдөр зохион байгуулсан. 21 аймгаас авсан судалгааг Google map, earth программ дээр хийгээд байна.

БХБЯ-наас “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГазарт 2 хэлтэс байгуулсан. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран ажиллах чиглэлийг БХБЯ болон  БХТ-тэй уулзаж  захиалагчийн хяналт хамтран хийхээр тохиролцож “Захиалагчийн хяналт хийх гэрээ”-ний төслийг бэлтгэн БХБЯ-ны ХБГХБХЗГазрын дарга Б.Гүнболдод хүргүүлсэн.

Биелэлт 100%

"7.2. Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах хууль, эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: Дараах хуулиудыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллана. Үүнд:

-     Хот байгуулалтын тухай хууль

-     Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль

-     Авто зогсоолын тухай хууль

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллан, холбогдох санал, төслийг бэлтгэн хүргүүлж хэлэлцүүлсэн байна.

●  “Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалыг БХБЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн. ХЗДХЯ-нд 2018.01.17-ны өдрийн 01/11322 тоот албан бичгээр дэмжигдсэн хариуг ирүүлсэн. БОАЖЯ-нд 2018.01.18-ны өдрийн 01/215 тоот албан бичгээр үзэл баримтлалыг хүргүүлсэн. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр 25-ны өдрийн 01/516 тоот албан бичгээр дэмжигдсэн хариу ирж батлагдсан.

- “Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль”-ийн төслийн үр ашгийн нөлөө, зардлын тооцоог гарган бусад яамдаас саналыг авч тус хуулийн ажлын хэсэг хуралдахаар шийдвэр гараад байна.

- Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль”-ийн төсөлд санал бэлтгэн, Газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/601 тоот албан бичгээр БХБЯ-нд санал хүргүүлэв.

- Хуулийн ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр вакуумжсан байдлаар хуралдаж ЗГХЭГ, бусад яамдаас ирсэн саналыг тусгах, эс тусгах талаар хэлэлцсэн. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр БХТ-ийн Барилгачин танхимд 60 гаруй хүнийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулсан.

●  “Авто зогсоолын тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалыг БХБ-ын сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн. ХЗДХЯ-нд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/14619 тоот албан бичгээр дэмжигдсэн хариуг ирүүлсэн. ЗТХЯ-нд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/214 тоот албан бичгээр үзэл баримтлалыг хүргүүлсэн. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/384 тоот албан бичгээр дэмжигдсэн хариу ирж батлагдсан. “Авто зогсоолын тухай хууль”-ийн төслийн үр ашгийн нөлөө, зардлын тооцоог гарган бусад яамдаас саналыг авч тусгуулахаар БХБЯ-нд хүргүүлсэн.

-           Авто зогсоолын тухай хуулийн төсөлд санал бэлтгэн, Газрын даргын 2018 оны 4 дүээр сарын 06-ны өдрийн 1/601 тоот албан бичгээр БХБЯ-нд санал хүргүүлэв.

-           Хуулийн ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр вакуумжсан байдлаар хуралдаж ЗГХЭГ, бусад яамдаас ирсэн саналыг тусгах, эс тусгах талаар хэлэлцэхээр хурлын зар тарааж, заавал оролцуулах талаарх албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Ерөнхий архитекторын сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулах үеэр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

●    Хуулийн ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БХБЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар “Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль”-ийн болон “Авто зогсоолын тухай хууль”-ийн төслийг хэлэлцүүлсэн. Энэхүү хуулийн төслүүдийг “Хот байгуулалтын тухай хууль” –ийн бүлэг болгож, тусад нь хууль боловсруулахгүй байх шийдвэр гарсан.

●  Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, тандан судалгааны тайлан, хуулийн төсөлд өгөх саналыг бэлтгэн Газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/448 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлэв.

●  Барилгын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд Хот байгуулалтын салбар хэлэлцүүлгийг БХБЯ болон МАЭ-тэй хамтран 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр МАЭ-ийн ордонд зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Хот байгуулалтын тухай хуулийн төслийг оролцогсдод танилцуулсан.

●    Хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг байгууллагын вэб хуудсанд байршуулсан.

Биелэлт 100%

7.2.2. Хот байгуулалтын норм, дүрэм, журам, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: 6 журам, аргачлал, заавар

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Журам, аргачлал болон стандартын төсөл боловсруулж, батлуулсан байна. Үүнд:

1.   Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам;

2.   Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам

3.   Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал

4.   Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагааг үнэлэх журам

5.   Хот байгуулалт болон төлөвлөлтөд хэрэглэх нэр томьёоны тайлбар, тодорхойлолт

6.   Хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх арга зүй боловсруулах, батлуулах

●  БХБЯ-ны сайдын 2018 оны 62 тушаалаар байгуулагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийг дагалдан гарах журам, заавар, аргачлалыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Ажлын хэсэг 6 удаа хуралдсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд вакуумжсан байдлаар ажилласан.

1. “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд ЗГХЭГ, УИХ-ын гишүүд, бусад яамдаас ирүүлсэн саналыг тусган эцсийн байдлаар боловсруулан Засгийн газрын 2018 оны 11 сарын 14-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор батлагдсан.

2. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлд ЗГХЭГ, УИХ-ын гишүүд, бусад яамдаас ирүүлсэн саналыг тусган Монгол улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан. НХТЕТГ, НГХДБГ болон 21 аймгийн ГХБХБГ-т 1/2047, 2053 тоот албан бичгээр хүргүүлсэн.

3. “Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал”-ын төслийг боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 12 сард хэлэлцүүлэн батлуулж, орон нутагт хүргүүлсэн.

4.  Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын төслийг  танилцуулсан. Хурлаас ЗТБХБ-ын Сайдын баталсан 155 дугаар дүрмийг шинэчлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн тул энэхүү архитекторын үйл ажиллагаанд үнэлгээ хийх журмын төсөлтэй нэгтгэн иж бүрнээр дахин боловсруулахаар шийдвэрлэсэн. “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулж 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулахаар БХБЯ-нд хүргүүлсэн.

5. Газар зохион байгуулалт, хот байгуулалтын 120 нэр томьёо бүхий материалыг Монгол-Англи хэл дээр боловсруулж ажлын хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн саналыг тайлбар толийн төсөлд тусгасан болно. Газар зохион байгуулалт, хот байгуулалтын талаарх 500 нэр томьёо бүхий тайлбар толийг Монгол-Англи хэл дээр боловсруулав.

6. “Хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх аргачлал”-ын  төслийг боловсруулан Газрын даргын 1/970 тоот албан бичгээр НХТЕТГ болон 21 аймгийн ГХБХБГ, ЗДТГ-т хүргүүлсэн. Албан бичгийн дагуу 13 аймаг санал ирүүлж, 8 аймаг саналаа ирүүлээгүй. Ирүүлсэн саналыг нэгтгэн аргачлалд нэмэлт өөрчлөлт хийн Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газарт танилцуулан аргачлалын нэрийг “Хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал”  болгон өөрчилж, санал авхаар НХТЕТГ болон 21 аймгийн ГХБХБГ, ЗДТГ-т албан бичгээр хүргүүлсэн.  Газрын бусад хэлтсээс санал авсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Даргын тушаалаар батлуулсан.  

Биелэлт 100%

7.3.5. Сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

-     1. Аймаг,нийслэлийн ерөнхий архитекторуудыг чадавхижуулах сургалт

-     2. Хот, суурин газрыг шинээр болон дахин хөгжүүлэх чиглэлээр салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалт

3.Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг танилцуулах, мэдээлэх сургалт

1.   Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийн төсөл боловсруулан БХБЯ-тай зөвшилцөж, Орхон аймагт зохион байгуулахаар сонгосон. Хөтөлбөрийг Газрын дарга болон ТНбД нараар батлуулсан. Сургалт зохион байгуулах тухай Газрын даргын А/103 тоот тушаалыг батлуулсан. Сургалтад оролцох тухай Аймаг, нийслэл, хотын архитекторуудад 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1006, 1/1007, 1/1011 тоот албан бичгийг хүргүүлсэн. Сургалтад оролцох БНХТХ болон ХБКХ-ийн хамтарсан ажлын хэсгийн томилолтын удирдамжийг Газрын даргын А/103 тушаалаар батлуулсан. Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг 6 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. Сургалтад 16 аймгийн Ерөнхий архитектор болон Эрдэнэт хотын БЗА-ны мэргэжилтнүүд, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд зэрэг 40 гаруй хүн хамрагдлаа.Сургалтын талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудсанд болон дотоод сүлжээнд байршуулсан.

2.   Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх чиглэлээр Газар шинэчлэн зохион байгуулах төслийн гарын авлагад оруулах саналаа өгсөн. Энэхүү ажлыг эрчимжүүлэх, ЖАЙКА байгууллагад дэмжлэг үзүүлэх материалуудыг бэлтгэх Ажлын хэсгийг БХБ-ын сайдын 2018-05-28-ны өдрийн 96 дугаар тушаалаар байгуулж, удирдамжийг баталсан.  Энэхүү тушаалын дагуу “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гарын авлага боловсруулах” дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, ажлын хэсгийг 3 удаа хуралдуулан төслийг боловсруулан MUGCUP-2 төсөлд хүлээлгэж өгсөн. Сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд сургалтыг зохион байгуулсан.  Сургалтад сургагч багш болохоор бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд өөрсдөө хичээлээ бэлтгэн бусдадаа зааж дадлага хийсэн нь их үр өгөөжтэй байлаа. “Төслийн менемент” сэдвээр хичээл бэлтгэн заасан.

-       ЖАЙКА байгууллага, MUGCUP-2 төслөөс дэмжлэг үзүүлэн, иргэд, төсөл хэрэгжүүлэгчдэд зориулсан танилцуулга, видео, гарын авлага материалуудыг бэлтгэсэн. Үүнд:

-   Сургагч багш нарт зориулсан гарын авлага,

-   3 төрлөөр Видео танилцуулга /богино, дэлгэрэнгүй/,

-  Иргэд, төсөл хэрэгжүүлэгч, олон нийтэд тараах танилцуулга. 3 төрлөөр тус бүр 2000 ш, Монгол хэл дээр, 500 ш, Англи хэл дээр хэвлүүлсэн.

-       МАЭ болон MUGCUP-2 төслөөс хамтран “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” багц цагийн сургалтыг 2018 оны 10 дугаар  сарын 17-19-ны өдрүүдэд МАЭ-ийн байранд зохион байгуулсан. БНХТХ-ийн дарга О.Одбаяр ХСГДХ тухай хуулийн “Нийтлэг үндэслэл”, ахлах мэргэжилтэн Д.Болормаа “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга бэлтгэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан. Мөн 20 асуулт бүхий тест бэлтгэн өгсөн.

3. Батлагдсан журам, зааврыг танилцуулах сургалтыг Гэр хорооллын дэд бүтцийн газарт 2 удаа, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас зохион байгуулсан “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах” сургалтад 2 удаа, НХТЕТГ-ын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөлд танилцуулга хийсэн.

-               Монголын Архитекторуудын эвлэл нь Салбарын мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагааг хариуцах болсон тул “Мэргэшсэн архитекторын зэрэг горилох сургалт”-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, журам, Хот байгуулалт болон Газар зохион байгуулалтын уялдааны талаар 6 цагийн хичээл бэлтгэн,  батлагдсан хөтөлбөрийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 06, 11-ний өдрүүдэд танилцууллаа. 

-               2018 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Бага Баян-Энхийн төлөө цогцолбор төвд Хот, суурын газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага боловсруулах замаар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллав.

-               Батлагдсан журам, зааврыг танилцуулах сургалтыг Гэр хорооллын дэд бүтцийн газарт 2 удаа, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас зохион байгуулсан “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах” сургалтад 2 удаа, НХТЕТГ-ын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлд мэдээлэл хийсэн.

-               Дэд бүтцийн төв байгуулахаар эхний ээлжид сонгогдсон ЧД-ийн 7 дугаар хороо, СБД-ийн 18 дугаар хороон дахь 2 хэсгийн иргэдтэй уулзалтыг зохион байгуулж Хэлтсийн мэргэжилтнүүд болон  ШУТИС-ийн оюутнуудаар судалгааг хийлгэсэн.

-               ЧД-ийн 7 хорооны байршилд 335 нэгж талбар бүхий 215 600 м2 талбай хамрагдаж байна.

-               СБД-ийн 18 хорооны байршилд 279 нэгж талбар бүхий 241 300 м2 талбай хамрагдаж байна.

Төсөлд хамрагдсан талбайн Иргэдтэй болон Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзах, мэдээлэл хийх ажлууд үргэлжлэн хийгдэнэ. 

Биелэлт 100%

"7.5. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэн БХБЯ-нд тайлагнах, холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Хүрэх үр дүн: 21 аймаг, нийслэлийн ерөнхий архтекторуудын 2017 оны ажлын тайланг хүлээн авч, үнэлж дүгнэн БХБЯ-нд хүргүүлнэ. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн байна.

●              Хот байгуулалтын тухай хууль болон ЗТБХБ-ын Сайдын 155 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн заалтуудын дагуу ирүүлсэн биелэлтийг нэгтгэн дүгнэлт гаргасан.

●              2018 оны 6 дугаар сарын 04-ны өдөр Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул БХБЯ-нд хүргэхээр шийдвэрлэсэн.

Газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/989 тоот албан бичгээр Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагаанд хийсэн тайлангийн дүнг БХБЯ-нд хүргүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сайдын дэргэдэх зөвлөлийн хурлаар тайланг хэлэлцүүлсэн

Сайдын дэргэдэх зөвлөлийн хурлаас ирүүлэх зөвлөмжийг үндэслэн санал, зөвлөмж боловсруулан орон нутагт хүргүүлэхээр хүлээгдэж байна.

Биелэлт 100%

 

8.1.2. Салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, мэргэжлийн зөвлөл, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 5-8 сард

Хүрэх үр дүн: “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөө - 2018-2021 он” боловсруулагдаж, батлагдсан байна

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэд баримтлал 2030, Тогтвортой хөгжлийн зорилго 2016-20З0, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он), тус газраас боловсруулсан Төрөөс газрын харилцааны талаар төрөөс баримтлах бодлого (2019-2025), Төрөөс геодези зураг зүйн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүд болон салбарын одоо байгаа нөхцөл байдал болон олон улсын чиг хандлагыг судалсан судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын стратегийн үндсэн чиглэл тус бүрээр 2019-2022 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан.

Биелэлт 100%

8.1.3. Газрын харилцааны салбарт 2019 онд хийх ажлын техникийн төсөл /ТЭЗҮ/, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: 6 техникийн төсөл, 1 ТЭЗҮ боловсруулан Барилга, хот байгуулалтын дэд сайдаар батлуулсан байна.

●      “Монгол Улс, ОХУ-ын хоорондох улсын хилийг зурагжуулах” техникийн төсөл,

●      “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төсөл,

●      “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл,

●      “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл,

●      “Сумын төв, томоохон суурины газар доорх шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах” техникийн төсөл,

●      “Орон нутгийн архивын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн сан байгуулах, ГЗБГЗЗГ-ын салбарын архивын мэдээллийн нэгдсэн сан байгуулах” техникийн төсөл, “Төрийн архивын зориулалтын байр барих” ТЭЗҮ

 

●      “Монгол Улс, ОХУ-ын хоорондох улсын хилийг зурагжуулах” техникийн төсөл:

●      “Монгол Улс, ОХУ-ын хоорондох улсын хилийг зурагжуулах” техникийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тушаалын төсөлд ХХЕГ-аас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2/8283 тоот албан бичгээр санал авч, газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/147 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар  батлуулж,  Ажлын хэсгийн төлөвлөгөөг боловсруулав. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд ГЗЗХ-ээс өгсөн саналыг тусган ХХЕГ-т 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/1922 дугаар албан бичгээр санал авахаар хүргүүлсэн. Төлөвлөгөөг Ажлын хэсгийн даргаар батлуулан, ажлын хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулав. Төлөвлөгөөний дагуу Ажлын хэсгийн гишүүдийн боловсруулсан төслүүдийг нэгтгэж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар БХБЯ-нд хүргүүлэв.

●      “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төсөл:

●      Геодези, зураг зүйн хэлтсээс “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төслийг боловсруулах зөвлөхийн багийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийн дагуу Геодези, зураг зүйн хэлтсийн боловсруулсан танилцуулга, гэрээ сунгах үндэслэл, газрын даргын тушаалын төсөл зэргийг хянаж, санал өгч засварлуулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хурлаас гэрээний хугацааг 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

“Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл:

●      Геодези, зураг зүйн хэлтсээс боловсруулсан “Гравиметрийн сүлжээг шинэчлэх” техникийн төсөлд санал өгч, Зөвлөх инженерүүдийн хийсэн шүүмж, хянан тохиолдуулгын ажилд дэмжлэг үзүүлж,  хамтран ажиллав. Энэхүү техникийн төсөл нь геодези, зураг зүйн чиглэлийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 10 дугаар сарын 17, 25-ны өдрийн  хурлаар тус тус орж дэмжигдсэн. Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас үг үсэг найруулгыг засах, гишүүдийн өгсөн саналыг тусган сайжруулсаны дараа батлуулах шийдвэр гарсаны дагуу 3 удаа хянаж тухай бүр Геодези, зураг зүйн хэлтсээр засварлуулсан. Техникийн төслийн 5 дугаар зорилт болох “Улсын хилийн дагуу гравиметрийн хэмжилт хийх” ажлын тоо хэмжээг хэтэрхий их буюу 10000 цэгээр /улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн байнгын нийт 25000 орчим цэг байдаг/ авсаныг хаана хаана байрлах, аль аль цэгүүд дээр хаанаас тулгуурлаж, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар баг, хэдийд, хэрхэн хийхийг тодорхой болго гэсэн саналыг өгч буцаагаад байна.

●      “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл:

●      “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төслийг ОТБМЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралд хэлэлцүүлэхтэй холбогдуулан санал боловсруулж Геодези, зураг зүйн хэлтэст өгөв. Техникийн төслийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

“Сумын төв, томоохон суурины газар доорх шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах” техникийн төсөл:

●      “Сумын төв, томоохон суурингийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан” техникийн төслийн “Үндэслэл” хэсэгт орох ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд орсон холбогдох заалтуудыг гаргаж Геодези, зураг зүйн хэлтсийн холбогдох мэргэжилтэнд өгөв. Мөн техникийн төслийн зорилго, зорилт, тавигдах шаардлага, баримтлах зарчим зэрэг нь холилдсон, үг үсгийн, найруулгын алдаатай байсныг засварлаж, төсвийн тооцоонд нь санал боловсруулж өгөв. Энэхүү техникийн төсөл нь орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15, 22-ны өдрийн хуралдаанаар,  Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэгдэн дэмжигдэж, БХБЯ-нд хүргүүлсэн.

●      “Орон нутгийн архивын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн сан байгуулах, ГЗБГЗЗГ-ын салбарын архивын мэдээллийн нэгдсэн сан байгуулах” техникийн төсөл:

●      “Орон нутгийн архивын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн сан байгуулах, ГЗБГЗЗГ-ын салбарын архивын мэдээллийн нэгдсэн сан байгуулах” техникийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг 2018.02.23-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж төлөвлөгөөний дагуу ажилласан. Архив, мэдээллийн төв аймгуудын архивын ажилтнуудтай 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр видео хурал зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн газрын албаны архивын үйл ажиллагааг цахимжуулах судалгааг гаргаж, цахим үйлчилгээг нэвтрүүлэх аргачлал, цахимжуулах технологийн шийдэл, шаардагдах техник, тоног төхөөрөмжийн зардлын тооцоог гарган нэгтгэж төслийг боловсруулан ОЗМТХ-ээс холбогдох саналыг авч тусгасан. Архив, мэдээллийн төвөөс Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулахаар ирүүлсэн материалыг хянаж, засварлуулсан бөгөөд Архивын ерөнхий газраас ирүүлэх саналыг тусгаж газрын Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. Энэ онд багтааж батлуулахаар БХБЯ-нд хүргүүлнэ.

●      “Төрийн архивын зориулалтын байр барих” ТЭЗҮ:

●      “Төрийн архивын зориулалтын байр барих” техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг А/39 дугаар тушаалаар байгуулагдан ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган ажилласан. Ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр АЕГ-ын Үндэсний төв архивын дарга н.Батжаргалтай уулзан АЕГ, ҮТА-ын байртай танилцан, байрны бүтэц, зохион байгуулалттай танилцав.

Төрийн архивын шаардлагад нийцсэн сан хөмрөгийн баримтыг түр хадгалах болон үйлчилгээний өрөөний хэмжээ, өрөөнд байрлуулах архивын баримтын тоо хэмжээ, судалгааг гаргаж, хэлтсүүдээс ирсэн саналыг нэгтгэн өрөөний тоо хэмжээг авч нэгтгэн Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтэстэй хамтран эскизийг боловсруулан төслийг санал авахаар АЕГ-т хүргүүлсэн. Архивын ерөнхий газраас ирүүлсэн саналыг тусгаж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. Энэ онд багтааж батлуулахаар БХБЯ-нд хүргүүлнэ.

Биелэлт 100%

8.1.6. Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулах

1. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

2018 оны 6 дугаар сарын 11-12 өдрүүдэд БХБЯ-наас зохион байгуулсан Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад оролцов. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БХБЯ-аас “Геодези, зураг зүйн тухай”  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг дээр хуулийн төслийн давхардсан утгатай заалтууд болон, зохицуулагдаагүй орхигдсон, зохицуулалтыг нь хагас дутуу томъёолсон асуудлуудын талаар хэд хэдэн санал гарсан тул Ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин цуглаж, хуулийн төсөл дээр ажилласан.

 Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ын дагуу Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, БХБЯ-нд хүргүүлсэн.

2. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл

Хууль тогтоомжийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын талаарх урьдчилан тандан судалгааг хийж гүйцэтгэлээ.
Төрийн байгууллагуудаас ирсэн орон зайн өгөгдөл, мэдээллийн талаарх судалгааны үр дүнг нэгтгэн тандан судалгаанд ашиглав. Тандан судалгааны үр дүнд үндэслэн Хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулав.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг, түүний тандан судалгаатай хамт БХБЯ-аар дамжуулан 2018 оны 6 дугаар сарын 21-нд 01/2275 албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэв.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үзэл баримтлалын төслийг 2018 оны 7 дугаар сарын 25-нд 1-1/3772 албан бичгээр буцаав. Уг албан бичигт дурдагдсан зөвлөмж, шүүмжийн дагуу “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлан”-г дахин дэлгэрүүлэн сайжруулж, үзэл баримтлалын төслийн хамт  БХБЯ-аар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/4239 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үзэл баримтлалыг баталгаажуулан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1-1/5595 албан бичгээр ирүүлснийг ЗГХЭГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 28-нд баталгаажуулав.

2018 оны 11 дүгээр сарын 28-нд батлагдсан үзэл баримтлалын дагуу Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулахаар 2018 оны 12 дугаар сарын 10, 13, 14-ний өдрүүдэд вакум орчинд хуралдаж хуулийн төслийг боловсруулах шаардлагатай судалгааг хийв. Ажлын хэсгийн гишүүдэд батлагдсан үзэл баримтлалыг хүргүүлэв.

3. Газрын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 114 тоот тушаалаар “Газрын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулгдсан. Тус ажлын хэсгийн дэд ахлагчаар тус газрын дарга томиогдон ажиллаж байгаа байгаа бөгөөд ЗУХАГ, КХ, ГЗБХ-ээс холбогдох төлөөллүүд орон ажиллаж байна. Газрын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

    I.          Газрын тухай хуулийн төслийн санал асуулгыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ний өдрийн хооронд 8 бүлэг асуулгын хүрээнд онлайн хэлбэрээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын албан хаагчдын дунд явуулсан. Санал асуулгын холбоос: https://docs.google.com/forms/d/1hqG_YMh9p-eqy3kSqCUhHY4VOp7W-SRAQRcmcd5xiyU/edit.

   II.          БХБЯ болон НҮБХХ-ийн МОН16/301 төсөлтэй хамтран 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Газрын тухай хуулийн шинэтгэл ба анхаарах зарим асуудал”, Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд “Газрын харилцааны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага”, хуульч, судлаач Н.Баярмаа “Газрын үндсэн эрх: Эд хөрөнгийн ба үүргийн эрх” , хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Газрын харилцаа”, хуульч В.Энхтамир “Газрыг дүйцүүлэн хамгаалах талаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын танилцуулга”, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг “Газрын тухай хуулийг шинэчлэх бодит хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр танилцуулга хийж, оролцогчидтой санал бодлоо солилцсон.

 III.          ЗУХАГ болон ГЗБХ хамтран МУ-ын хуулиудад газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд хамгаалалтын бүс, зурвас газрын талаарх зохицуулалтуудтай хуулиудыг нарийвчлан судалж Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан.

 IV.          2018 оны 10 дугаар сарын 22-оос 25-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл, гэрээт ажил гүйцэтгэгч нар вакуум орчинд ажиллаж хуулийн төслийн бүтэц агуулгыг тодорхойлж үзэл баритлалын төслийг эхний байдлаар боловсруулсан.

  V.          Тус газраас “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн эх бичвэрийг хийх” нөхцөлтэйгөөр хуульч Ч.Оюунсүрэнтэй 1 сарын хугацаатай гэрээ байгуулан ажилсан. Гэрээт ажлын хүрээнд хуулийн төслийн эх бичвэрийг 9 бүлэг 120 зүйлтэйгээр боловсруулаад байна.

 VI.          Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг БХБЯ болон НҮБХХ-ийн МОН16/301 төсөлтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг газрын харилцаанд оролцогч, шийдвэр гаргагч төрийн байгууллагуудын саналыг тусган нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд ирж оролцсон.

4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хуулийн төсөл

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны А/87 дугаар тушаалаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. 2018 оны 6 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд ажлын хэсэг вакуумжсан орчинд ажиллаж хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг  боловсруулсан. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, тандан судалгааг олон улсын судалгааны хамт бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн. Үзэл баримтлалыг хамтран батлуулахаар 2018 оны 7 дугаар сарын 10-нд БХБЯ-аас 01/2811 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. ХЗДХЯ-ны 7 дугаар сарын 23-ны 1-1/3717 тоот албан бичгээр “нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх асуудлын үндсэн суурь харилцааг зохицуулсан газар, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн үзэл баримтлал тодорхой болсны дараа тэдгээрт нийцүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах нь зүйтэй” гэсэн үзэл баримтлалын төслийг буцаасан хариуг ирүүлсэн. Газрын тухай хуулийн үзэл баримтлал батлагдсаны дараа түүнд нийцүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх хуулийн үзэл баримтлалыг батлуулахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн.

5. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаар тушаалаар “Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗУХАГ, КХ-ээс холбогдох төлөөллүүд орсон бөгөөд одоогийн байдлаар хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байна.

6. Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаар тушаалаар “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗУХАГ, КХ-ээс холбогдох төлөөллүүд орсон бөгөөд одоогийн байдлаар хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байна.

7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

Нийслэл, 21 аймгаас Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, дагалдан батлагдах бусад хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төсөл, үзэл баримтлал, хуулийн урьдчилсан тандан судалгаа боловсруулахтай холбоотойгоор шаардлагатай судалгаа, мэдээллийг авч нэгтгэн боловсруулж БХБЯ-нд 2018 оны 02 дугаар сард 1/311 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төслийг ЗГ, УИХ-аар хэлэлцүүлэхэд БХБЯ-тай хамтран ажиллаж тухай бүрд нь шаардлагатай мэдээлэл судалгаагаар хангаж ажилласан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэнд газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хуульд нэмэлт орж өмчлүүлэх хугацаа 10 жил буюу 2028 он хүртэл сунгагдсан.

Биелэлт 100%

8.1.7. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.80.1/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг нэгтгэн боловсруулж, ДДЗХ-аар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг эхний байдлаар боловсруулсан.

Олон нийтийн оролцоог хангах зорилгоор эрдэмтэн судлаач, шинжээчдийн дунд 2018 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд газрын харилцаа болон геодези, зураг зүй гэсэн 2 чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

●      2018 оны 5 дугаар сарын 28-нд “Газрын талаар төрөөс баримтлах бодлого /2018-2025/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн,  Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зохион байгуулагчдын холбоо, Монголын газрын менежментийн чөлөөт холбоо, Монголын кадастрын холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт болон хувийн байгууллага, ахмадын төлөөллүүд, ГЗБГЗЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд нийт 40 гаруй  хүн оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчид Газар зохион байгуулалтын төлөвлөлт, Газрын мониторинг, Газрын бүртгэл, мэдээллийн сан, Газрын үнэлгээ, татвар гэсэн 4 хэсэгт хуваагдан бодлогын баримт бичигт орох асуудлуудыг тодорхойлсон. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг тусган Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг тусад нь шинэчлэн боловсруулж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдэж, БХБЯ-нд хүргүүлсэн.

●      Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцүүлэхэд ШУТИС, МУИС, ҮТИС-ийн эрдэмтэн, багш нар, ГФЗЗХ, хувийн хэвшилд ажиллаж буй геодези, зураг зүй, агаарын зураглалын Зөвлөх инженерүүд, ГЗБГЗЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд нийт 31 хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид БХБЯ-наас 2016 онд ГФЗЗХ болон ГХГЗЗГ-тай хамтран боловсруулсан “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулахаар өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд "Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого"-ын БХБЯ, ГХГЗЗГ, ГФЗЗХ-оос 2016 онд хамтран боловсруулсан хувилбарыг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль болон Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-д нийцүүлэн, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусган сайжруулан боловсруулж, Геодези, зураг зүйн хэлтэс, Архив, мэдээллийн төвөөс тус тус санал авч, "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-ын 2 дугаар хавсралт дахь загвараар “Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл тооцоо”, 5 дугаар хавсралтын загвараар “Бодлогын хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт”, 6 дугаар хавсралтын загвараар -Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, 4 дүгээр хавсралтын загвараар “Бодлогын баримт бичгийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” зэргийг боловсруулав.

●       "Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого"-ыг холбогдох тооцоо, судалгааны хамт Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, БХБЯ-нд хүргүүлсэн.

Биелэлт 100%

8.1.9. Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.81.9/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж, ДДЗХ-аар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаас баталсан Дэлхий нийтийн орон зайн мэдээллийн менежментийн бодлогын чиглүүлэх баримт бичиг болох Нэгдмэл Орон зайн мэдээллийн Хүрээ (Integrated Geospatial Information Framework)-тэй уялдуулан төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг 2018 оны 6 дугаар сарын 13-14, 12 сарын 13-14-ний өдрүүдэд вакуумжсан орчинд ажиллаж боловсрууллаа.

Зөвлөхүүдийн хорооноос уг Нэгдмэл Орон зайн мэдээллийн Хүрээг боловсруулсан ба 7 зарчим, 8 зорилго, 9 стратегийн зорилтоос бүрдсэн энэхүү баримт бичгийн гол зорилго нь улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх суурь баримт бичиг юм.
Түүнчлэн энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор UN-GGIM-ээс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай Манай улсад хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр үндэснийхээ онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг сайжруулах замаар үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх бололцоо бүхий Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдах юм. Уг асуудлаар 2018 оны 12 дугаар сарын 11-нд цахим хурал хийхээр НҮБ-ын зөвлөхүүдийн хорооноос томилсон зөвлөхтэй цаг тохироод байна.

Биелэлт 100%

"10.1. Хот байгуулалтын кадастрыг эрхлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.1.1. Улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12 сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлсэн байна.

       Хот байгуулалтын тухай хууль, хот байгуулалтын кадастрын норм ба дүрмийн “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц үйл ажиллагааны схемийн загварчлалыг барилгын  норм ба дүрэмд ижилтгэсэн хэлбэрээр боловсруулж харьцуулах боломжийг хангуулна” гэх заалтыг үндэслэн Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн сангийн бүтцийг судалж, Хот байгуулалтын таних тэмдгийн стандарт MNS-6736-2018-ыг баримтлан 9 дэд мэдээллийн сантай 731 атрибут мэдээллийн өгөгдлөөс бүрдсэн хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг үүсгэсэн болно. Энэхүү мэдээллийн сангийн бүтэц загварыг 2018 оны 10 дугаар 17-ны өдрийн ГЗБГЗЗГазрын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан.

     Энэ ажлын хүрээнд 31 ажил үйлчилгээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг бүрдүүлэхийн тулд байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийн санд байгаа 117 мэдээллийн санг судлан үзэж шаардлагатай гэсэн мэдээллүүдийг холбох шинээр бүрдүүлэх мэдээллүүдийг нэгтгэн мэдээллийн системийн програм хангамжинд оруулан 4 сум суурин газарт хэрэгжүүллээ.

       Эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд 1 стандарт, 1 журам  батлуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг бий болгож 21 аймгийн ГХБХБГазрын 56 мэргэжилтэнд бүсчилсэн хэлбэрээр сургалт зохион байгуулж, мэдээллийн сангийн зорилго бүтэц орон зайн болон орон зайн бус өгөгдөл оруулах талаар танилцуулж, дадлага ажил хийлгэн сургалтанд хамрууллаа.

     Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн десктоп болон вебед суурилсан нэгдсэн цахим системийн програм хангамжийг боловсруулж байгаагийн зэрэгцээ 21 аймагт мэдээллийн сангийн суурь бааз үүсгэв.

Биелэлт - 100%

10.1.2. Хот байгуулалтын үйл ажиллагааны объектын хяналт шинжилгээ, үнэлгээг хийх, үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулах

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шинжилгээний үр дүнг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд орсон байх бөгөөд хот байгуулалтын мэдээллийн системийн суурь бааз бүрдсэн байна.

       Дархан-Уул аймгийн Дархан сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн зориулалттай худалдаа үйлчилгээний 43 барилга байгууламжийн орон зайн бус 79 мэдээллийн өгөгдлийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүрдүүллээ.

    Энэ 2 аймгийн төв 2 сумын төвийн мэдээллийн санг бүрдүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж цаашид 9 дэд сан бүрээр мэдээллийн сан үүсгэх аргачилсан заавар боловсруулах, мэдээллийн санд оруулах шаардлага хангаагүй болон бэлэн бус мэдээллүүдийг шийдвэрлэх саналыг боловсруулж, мэдээллийн сангийн суурь бааз үүсгэв.

 

Биелэлт - 100%

 

Дээш буцах