EN

    Агаар, сансрын зургийн мэдээллийн сан

    Байгууллагад хадгалагдаж буй агаар, сансрын зураг, өндрийн тоон загварын мэдээллийг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдэд хайх, харах боломж олгох, мэдээллээр үйлчлэх зорилготой.

    Хэрэглэгчийн эрхийн зохицуулалтын хувьд админ хэрэглэгч болон хэрэглэгч гэсэн 2 үндсэн төрлийн эрхтэй байх бөгөөд цахим хуудсанд  бүртгүүлсэн хэрэглэгчийн сонгосон агаар, сансрын зургийг татах хүсэлтийг админ хэрэглэгч зөвшөөрснөөр зургийг татах боломж бүрдэх юм. Цахим хуудсанд хэрэглэгч бүртгүүлэх үйл явцыг хэрэглэгчийн овог нэр, холбоо барих дугаар, цахим шуудан /*mn, *gov.mn, *edu.mn төгсгөлүүдтэй байх/, нууц үг гэсэн үндсэн талбаруудыг бүртгэнэ.

    Өнөөдрийн байдлаар байгууллагад хадгалагдаж буй 1:1000 масштабтай агаарын зургийн 471 сцен, 1:2000 масштабтай агаарын зургийн 1159 сцен, 1:25000 масштабтай агаарын зургийн 6049 сцен, ZY-03 хиймэл дагуулын давхардсан тоогоор 6153 сцен сансрын зураг, GF-01 хиймэл дагуулын 6 сцен сансрын зураг, WorldView-2 хиймэл дагуулын 533 сцен сансрын зураг болон  Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан Shuttle Radar Topography Mission /SRTM/ 30 метрийн нарийвчлалтай өндрийн тоон загварын 413 сцен мэдээллийг оруулаад байна. 

    Дээш буцах