EN

Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газар

Зорилго:

    Байгууллагын дунд хугацааны стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн акт, баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, төрийн захиргааны болон мэргэжлийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг:

  • Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах;
  • Салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүний нөөцийн бүртгэлийг хөтлөх, чадавхийг дээшлүүлэх, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах;
  • Хууль тогтоомж, улсын их хурал, засгийн газрын шийдвэр, агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах;
  • Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
  • Хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг тус тус олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх, холбогдох шийдвэрийг зохих журмын дагуу барилга, хот байгуулалтын яамаар албажуулах.

Хүснэгт 1. Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга

Р.Ганхуяг

 260546

208

 2 Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхтуяа

262381

215а

 3 

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганцэцэг

4

Газар зохион байгуулалт, Хот байгуулалт, суурь судалгаа, кадастрын стратеги төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн П.Гэрлээ

 

 

 

262582

 

 

 

215б

5

Хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Гүндэгмаа

6

Салбарын эрх зүйн зохицуулалт, хуулийн асуудал хариуцсан  ахлах мэргэжилтэн

Ц.Цогтжаргал

7

Геодези, зураг зүй, архив, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн менежментийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг

8

Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Мөнхзул

9

Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн

С.Чимэдсүрэн

260203

209а

10

Нарийн бичгийн дарга О.Гиймаа

260638

213

Дээш буцах