EN

Тайлан

Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны товч тайлан

 

1.  Үндэсний хороо нь 2018 онд 2 удаа хуралдаж, нийт 6 асуудал хэлэлцсэн. Үүнд:

Ø  Хуралдааны дэг

Ø  Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

Ø  Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл

Ø  Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх ажлын удирдамж

Ø  Газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолын төсөл

Ø  Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

2. 2019 онд 1 удаа хуралдаж, 3 асуудал хэлэлцсэн. Үүнд:

Ø  Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2018 оны тайлан

Ø  “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл

Ø  Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн маргааны асуудал

3. 2020 онд 1 удаа хуралдаж 3 асуудал хэлэлцэж, 1 асуудалтай танилцсан. Үүнд:

Ø  Газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах асуудал

Ø  Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Ø  Улсын тусгай хамгаалалттай “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг тодруулж, зурагласан ажлын үр дүн

Танилцсан асуудал:

Ø  Газрын багц хуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал.

4. 2021 онд 2 удаа хуралдаж, 5 асуудал хэлэлцсэн. Үүнд: 

Ø  Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2020 оны тайлан

Ø  “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл

Ø  Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төсөл

Ø  Орон зайн суурь 18 өгөгдлийн хүрээг танилцуулж, батлуулах асуудал

Ø  Газрын багц хуулийн төслүүд

5. 2022 онд 2 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцээд байна. Үүнд: 

Ø  Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2021 оны тайлан

Ø  “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл

Ø  Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Ø  Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил

Ø  “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн Газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах” ажил

Ø  Газрын багц хуулийн төслүүд. (Газрын ерөнхий хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль)

 

__оОо__

 

 

 

Дээш буцах