EN

Мэргэжлийн зөвлөлийн хурлын мэдээ

Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2019 онд хуралдсан байдлын талаар танилцуулга

    Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөл 2019 оны 9 сараас хойш 5 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:

  1. Шинээр байгуулагдсан мэргэжлийн Зөвлөлийн анхдугаар хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулж, Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгов. Мөн 2019 онд Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, салбарын 90 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцүүлэн дэмжигдэв. Энэхүү хурлаар 5хэлэлцүүлсэн 1 дүрмийн төслийг дахин сайжруулахаар буцаав. Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг баталгаажуулсан, мөн 2019 онд Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан тушаалын төсөл боловсруулж 2019 оны 09 сарын 12-ны өдрийн А185 дугаар тушаалаар батлуулав.
  2. 2019 оны 10 сарын 31-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 асуудал буюу 1 Ажлын хэсгийн тайлан, 2 дүрмийн төсөл хэлэлцүүлж бүгд дэмжигдэв.
  3. 2019 оны 11 сарын 12-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 4 асуудал хэлэлцүүлж 1 Ажлын хэсгийн тайлан, 1 журмын төсөл, 2 гэрээт ажлын танилцуулга бүгд дэмжигдэв.
  4. 2019 оны 11 сарын 21-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлаар 3 асуудал хэлэлцүүлж 1 дүрэм, 1 заавар, 1 стандарт 1 дүрмийн төслийг дахин сайжруулан боловсруулахаар буцаав.
  5. 2019 оны 12 сарын 10-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 асуудал хэлэлцүүлж 1 дүрэм, 1 тайлан, 1 ЗГ-ын тогтоолын төсөл бүгд дэмжигдэв.

    Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн 1 стандартын төслийг ҮХЗГ-т батлуулахаар 2019 оны 11 сард хүргүүлсэн, 2 дүрмийн төслийг БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар 2019 оны 12-р сард хэлэлцүүлсэн боловч 1 дүрмийг журам болгон ЗГ-аар батлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн, 1 дүрмийг тооцоо судалгаа хийсний дараа 2020 оны 01 дүгээр сард дахин хэлэлцэхээр тус тус шийдвэрлэв.

2020 онд хуралдсан байдлын талаар танилцуулга

Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны А/71 дүгээр тушаалаар /Хавсралт-1/ 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн батлагдаж, газрын даргын 2019 оны А/185 дугаар тушаалаар /Хавсралт-2/ зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг баталж, 2019 оны А/287 дугаар тушаалаар /Хавсралт-3/ бүрэлдэхүүнд 2 гишүүнийг нэмж /БХБЯ-ны оролцоог хангасан/ баталсан.

Мэргэжлийн зөвлөлийн даргаар ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, орлогч даргаар МГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, нарийн бичгийн даргаар ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар ажиллаж байна.

Мэргэжлийн зөвлөлийн 2020 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг /Хавсралт-4/ Зөвлөлийн дарга 2020 оны 03 сарын 13-ны өдөр баталж 6 удаа хуралдаж 15 асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.    2020 оны 03 сарын 06-ны өдөр 5 асуудал хэлэлцсэн.

2.    2020 оны 03 сарын 27-ны өдөр 2 асуудал хэлэлцсэн.

3.    2020 оны 06 сарын 15-ны өдөр 2 асуудал хэлэлцсэн.

4.    2020 оны 09 сарын 25-ны өдөр 1 асуудал хэлэлцсэн.

5.    2020 оны 12 сарын 16-ны өдөр 3 асуудал хэлэлцсэн.

6.    2020 оны 12 сарын 21-ний өдөр 2 асуудал хэлэлцсэн.

2021 онд хуралдсан байдлын талаар танилцуулга

Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй, Мэргэжлийн зөвлөлийн даргаар ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, зөвлөлийн орлогч даргаар МГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, нарийн бичгийн даргаар ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар ажиллалаа.

ГЗБГЗЗГ-ын даргын 2021 оны 05 сарын 21-ний өдрийн А/118 дугаар тушаалаар Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн даргаар ГЗБГЗЗГ-ын орлогч дарга М.Буяндэлгэрийг томилов /Хавсралт-1/.

Мэргэжлийн зөвлөлийн 2021 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг /Хавсралт-2/ Зөвлөлийн дарга 2021 оны 03 сарын 13-ны өдөр баталж 6 удаа хуралдаж 15 асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.    2021 оны 02 сарын 26-ны өдөр 4 асуудал хэлэлцсэн.

2.    2021 оны 03 сарын 05-ны өдөр 2 асуудал хэлэлцсэн.

3.    2021 оны 04 сарын 09-ний өдөр 3 асуудал хэлэлцсэн.

4.    2021 оны 04 сарын 20-ны өдөр 9 асуудал хэлэлцсэн.

5.    2021 оны 05 сарын 07-ны өдөр 2 асуудал хэлэлцсэн.

6.    2021 оны 05 сарын 28-ны өдөр 3 асуудал хэлэлцсэн.

7.    2021 оны 06 сарын 08-ны өдөр 2 асуудал хэлэлцсэн.

8.    2021 оны 09 сарын 29-ний өдөр 1 асуудал хэлэлцсэн.

9.    2021 оны 11 сарын 24-ний өдөр 4 асуудал хэлэлцсэн.

10. 2021 оны 12 сарын 24-ний өдөр 2 асуудал хэлэлцсэн.

2022 онд хуралдсан байдлын талаар танилцуулга

ГЗБГЗЗГ-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн А/74 дугаар тушаалаар Мэргэжлийн зөвлөлийн даргаар МГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, зөвлөлийн орлогч даргаар ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргаар ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа нар ажиллаж байгаа бөгөөд Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Мэргэжлийн зөвлөл 2022 онд 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөнөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар 3 удаа хуралдаж төлөвлөгөөт 6 асуудал, цаг үеийн шинж чанартай нэмэлт 3 асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.    2022 оны 03 сарын 28-ны өдөр 4 асуудал хэлэлцсэн.

2.    2022 оны 04 сарын 29-ны өдөр 2 асуудал, нэмэлт 1 хэлэлцсэн.

3.    2022 оны 06 сарын 30-ний өдөр нэмэлт 2 асуудал хэлэлцсэн.

Дээш буцах