EN

Хот байгуулалтын хэлтэс

Зорилго

    Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.

Үндсэн чиг үүрэг

  • Хот байгуулалтын талаарх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох судалгаа хийж, саналыг боловсруулах;
  • Хот байгуулалтын норм, нормативын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох, шинэчлэх, өөрчлөх судалгаа хийж, санал боловсруулах ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын баримт бичгүүдийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүй, зохицуулалтаар хангах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын баримт бичгүүдийн харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Нутаг дэвсгэрийг хөгжүүлэх болон хот, суурин газрыг хөгжүүлэх төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хяналт хийх, санал, зөвлөмж, дүгнэлтийг гаргах;
  • Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт, улаан шугамын зураглал хийх ажлыг хот байгуулалтын үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, санал зөвлөмж, дүгнэлт гарагах;
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартыг сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, үнэлгээ, дүгнэлт өгөх, үр дүнг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
  • Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, дүгнэлт гаргах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, хянах, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, цахим мэдээллийн санг хөтлөх, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах, зөвлөмж өгөх.
  • Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, шинэ дэвшилтэд техник, технологи, арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Хот байгуулалтын кадастрыг улсын хэмжээнд эрхлэх, мэдээллийг нэгдсэн системд оруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн дагуу хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг боловсруулах, бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, засварлах, эрэмбэлэх, зөвшөөрөгдсөн хүрээнд дамжуулах, зурган болон тоон мэдээллээр үйлчлэх;
  • Геодези, байр зүй, зураг зүйн баримт бичиг, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын болон бусад шаардлагатай мэдээлэл, судалгааны өгөгдөл, тоон болон чанарын үзүүлэлтийг улсын санд оруулах, мэдээллийн бүрэн, ил тод, үнэн зөв байдлыг хангах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх;
  • Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд хандах эрх, үүргийг эрхлэгч болон ашиглагч байгууллага, хэрэглэгч тус бүрээр тогтоох, хяналт тавих;
  • Хот төлөвлөлт болн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, сүлжээг нэгдсэн удирдлагаар хангах;
  • Хот байгуулалтын салбарын хүний нөөцийн хэрэгцээ, бодлогыг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд, аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан газар, нэгжийн дарга, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд барилгын ажлын зөвшөөрлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, удирдлага арга зүйгээр хангах;
  • Аймгийн барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

Хүснэгт 1. Хот байгуулалтын хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

А.Энхнаран

70003337

209а

2

Хот суурин газрын төлөвлөлт, архитектур, зураг төсөл хариуцсан  ахлах мэргэжилтэн

-

3

Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Өлзий-Утас

 

 

 70003959

         

          121

4

Хот байгуулалтын кадастр, барилга, барилгын лаборатори асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Баярдулам

5

Хот байгуулалтын кадастрын систем хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Бумням

6

Бүс нутаг, салбарын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Одбаатар

7

Бүс нутаг, хот суурины нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн

С.Бүжмаа

8

Хот, суурин газрын дахин хөгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Э.Бүжинлхам 

9

Газар зүй, экологи, хүрээлэн буй орчин, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 П.Нямдарь

10

Хот суурины инженерийн бэлтгэл арга хэмжээ, гамшгаас хамгаалах орон зайн төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ц.Анар

Дээш буцах