EN

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын хүний нөөцийн судалгаа

Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”, 276 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл” тус тус шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл жагсаалтыг агентлагийн даргын 2019 оны Б/123 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 360 дугаар тогтоолоор 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 336 албан хаагчид хамаарах захиргааны албан хаагчийн 15 албан тушаалын тодорхойлолтыг жишиг байдлаар хянаж, батлагдсан.

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байгаа албан хаагчдын хүний нөөцийн судалгааг дараах байдлаар ангилж үзвэл:

Нийт албан хаагчдын 27% нь 18-30 насны, 46% нь 31-40 насны, 15% нь 41- 50 насны, 12 % нь 51-с дээш насныхан байна /Зураг 1.2.18/.

Зураг 1.2.18: Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт албан хаагчдын насны харьцуулалт

Нийт албан хаагчдын 215 буюу 54% нь эрэгтэй, 185 буюу 46% нь эмэгтэй, албан хаагчдын 85% нь тухайн орон нутгийн уугуул иргэд ажиллаж байна /Зураг 1.2.19/.

  

Зураг 1.2.19: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын хүйсийн харьцаа болон тухайн орон нутгийн уугуул иргэн эсэх

Аймгийн Газрын харилцааны салбарт 6-15 жил төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид хамгийн их буюу 42 %-ийг эзэлж байна /Зураг 1.2.20/.

Зураг 1.2.20: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын албан хаагчдын төрийн албанд мэргэшсэн байдал /ажилласан жилээр/

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт 400 албан хаагчдаас Төрийн захиргааны албан хаагч 88%, Төрийн үйлчилгээний албан хаагч 12%  байна /Зураг 1.2.21/.

Зураг 1.2.21: Албан тушаалын ангилал, төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвтэй эсэх

            Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын нийт албан хаагчдын 82% нь бакалаврын зэрэгтэй, 8% нь магистрын зэрэгтэй, 9% нь бүрэн болон тусгай дунд боловсролтой байна.

Бүрэн болон тусгай дунд боловсролтой албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлийн үйлчилгээний албан үүргийг гүйцэтгэж байна. /Зураг 1.2.22/.

Зураг 1.2.22: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын боловсролын түвшин

ArcGis, AutoCad, QuantumGIS, Лэнд менежер гэх мэт ажлын байранд шаардагддаг програм хангамжийг нийт албан хаагчдын 23% нь бүрэн эзэмшсэн, 198 буюу 50% нь сайн эзэмшсэн, дунд зэрэг 27% байгаа бөгөөд мэргэжлийн програм хангамжийн сургалтад хамрагдахаар 2022 оны салбарын “Сургалт, хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаад байна.

Давхардсан тоогоор англи хэлний мэдлэгтэй 283, орос хэлний мэдлэгтэй 47, бусад хэл хэлний мэдлэгтэй 15 албан хаагч ажиллаж байна /Зураг 1.2.23/.

    

Зураг 1.2.23: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын ур чадвар

Нийт албан хаагчдын 55% нь эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн газартай, 81%  нь санхүүгийн байгууллагад тодорхой хэмжээний зээлтэй байна /Зураг 1.2.24/.

 

Зураг 1.2.24: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын албан хаагчдын нийгмийн асуудал

Дээш буцах