EN

Нийслэл, дүүргийн албан хаагчдын хүний нөөцийн судалгаа

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны Б/62 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог баталж, тус алба нь 8 хэлтэс, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын алба, нийт 223 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 358, 359, 2021 оны 61 дүгээр тогтоолоор нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 184 албан хаагчид хамаарах 57 албан тушаалын тодорхойлолтыг жишиг байдлаар хянаж зөвшөөрөн, батлагдсан. /Зураг 1.2.7/.

Зураг 1.2.7: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүтэц

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нийт 223 албан хаагч ажиллаж байна. /Зураг 1.2.8, 1.2.9/.

Зураг 1.2.8: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хэлтэс,

албан хаагчийн тоо

Зураг 1.2.9: Дүүргийн Газар зохион байгуулалтын албадын албан хаагчийн тоо

Зураг 1.2.10: Нийслэлийн хэмжээнд газрын салбарт ажиллаж байгаа албан хаагчдын хүйсийн харьцаа

Насны ангиллаар нь авч үзвэл 21-25 насны 10 албан хаагч буюу 4.4%, 26-30  насны 27 албан хаагч буюу 12,1%, 31-35 насны 56 албан хаагч буюу 25.1%, 36-40 насны 52 албан хаагч буюу 23.3%, 41-45 насны 50 албан хаагч буюу 22.4%, 46-50 насны 17 албан хаагч буюу 7.6%, 51-55 насны 6 албан хаагч буюу 2.7%, 56-с дээш  насны 5 албан хаагч буюу нийт албан хаагчийн 2.4% байна. Үүнээс үзэхэд 31-35 насны албан хаагч хамгийн их буюу 30.3 хувийг эзэлж байна /Зураг 1.2.11/.

Зураг 1.2.11: Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын насны ангилал

Ажилласан жилээр нь авч үзвэл нийт албан хаагчдын 25.5% нь буюу 57 албан хаагч төрийн албанд 1-5 жил ажилласан байгаа бол 6-15 жил төрийн албанд ажиллаж байгаа 96 албан хаагч байгаа нь нийт албан хаагчдын 43.2%-ийг эзэлж байна. Мөн төрийн албанд 16-20 жил ажилласан 42 албан хаагч буюу 18.8%, 21-ээс дээш жил ажилласан 28 албан хаагч буюу 12.5%-ийг эзэлж байна. Судалгаанаас харахад нийт албан хаагчдын 138 албан хаагч буюу 74.5 хувь нь төрийн албанд 6-аас дээш жил ажилласан албан хаагчдаас бүрджээ. 

Зураг 1.2.12: Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын

төрийн албанд мэргэшсэн байдал /ажилласан жилээр/

Зураг 1.2.13: Албан тушаалын ангилал, зэрэглэл

 

Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын 184 буюу 82.5% нь төрийн захиргааны албан хаагч, 39 буюу 17.5% нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Төрийн захиргааны албан хаагчид ТЗ-5-аас ТЗ-11 хүртэл албан тушаалын зэрэглэлтэй байна.

Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 223 албан хаагчид 100% дээд боловсролтой, үүнээс 72% бакалавр зэрэгтэй, 28% магистр зэрэгтэй албан хаагчид байна /Зураг 1.2.14/.

 

Зураг 1.2.14: Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын

боловсролын түвшин

Газрын харилцааны ажлын байранд шаардагддаг ArcGis, AutoCad, LM програм хангамжийг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын 100% нь дундаас дээд түвшинд эзэмшсэн байна /Зураг 1.2.15/.

Зураг 1.2.15: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын ур чадвар

Гадаад хэлний мэдлэгээр 18 албан хаагч 2 буюу түүнээс дээш хэлний мэдлэгтэй, нийт албан хаагчдын 52% Англи, 12% Орос хэлийг эзэмшсэн бусад буюу Солонгос, Хятад, Герман, Япон хэлийг 36% нь  эзэмшсэн байна /Зураг 1.2.16/.


Зураг 1.2.16: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын хэлний мэдлэг

Албан хаагчдын 81% нь газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй байна.  нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 83% банк, санхүүгийн байгууллагад зээлтэй,  27% нь зээлгүй байна /Зураг 1.2.17/

 Зураг 1.2.17:  Нийслэл, дүүргийн албан хаагчдын нийгмийн асуудал

Дээш буцах