EN

Хүний нөөцийн судалгаа

Газрын харилцааны салбарын хүний нөөцийн судалгаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Барилга, хот байгуулалтын Сайдын “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлах тухай” 2019 оны 22 дугаар тушаалаар баталсан стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт заасны дагуу агентлагт 10 нэгж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, аймагт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумдад Газрын даамал гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

Газрын харилцааны салбарт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт 86, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 223, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 400, сумдад Газрын даамал 362, нийт 1071 албан хаагч ажиллаж байна /Зураг 1.2.2/.      

Зураг 1.2.2: Улсын хэмжээнд газрын салбарт ажиллаж байгаа албан хаагчдын тоо

Газрын харилцааны салбарын хэмжээнд агентлаг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /сумдын газрын даамал/, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж буй төрийн албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг дараах үзүүлэлтүүдээр гаргасан болно.

Дээш буцах