EN

“Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөлд санал авах тухай

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам-аар газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байна. 2003 оноос хойш газрын харилцаатай холбоотой олон хууль тогтоомж шинээр батлагдаж, өөрчлөлт орж, шинэчлэгдсэн тул энэхүү журмыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн тул энэхүү журмыг шинэчлэн боловсрууллаа.

Иймд Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам-ын шинэчлэн боловсруулсан төсөлтэй танилцаж, дараах Khulan.b@gazar.gov.mn цахим шуудангаар 6 дугаар сарын 27-ны дотор саналаа илгээнэ үү. Журмын төслийг хавсаргав.

Суурь судалгаа, мониторингийн хэлтэс

Утас: 51-263676

Дээш буцах