
Байгууллагын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх зорилгийн хүрээнд Timely цаг бүртгэлийн аппликейшныг шинээр нэвтрүүлэн албан хаагчдад хэвшүүлэн ажиллаж байна.

2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн “Нийгэм, сэтгэл судлалын хүрээлэн”-ийн Сэтгэл судлалын багшийг урьж “Эерэг харилцаа ба нөлөөлөх хүчин зүйлс”, “Үе хоорондын ялгаатай байдал ба багаар ажиллах чадвар” сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж нийт албан хаагчдыг хамруулав.

Иргэд олон нийтэд “Төрийн албан хаагчийн ес зүйн тухай хууль”-ийг таниулах зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” товч танилцуулгын гарын авлага маягаар загварлан гаргаж тус гарын авлагад хуулийн зорилго, зорилт, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тусгасан ба туг аялах хугацаанд аймгийн хэмжээнд томоохонд тооцогдох 7 суманд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэд олон нийтэд тарааж сурталчилав.


Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын пэйж цахим хуудсаар салбарын тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д санал авах тухай мэдээ мэдээллийг тогтмол байршуулж мэдээ, мэдээлэл, постер, видео танилцуулгыг шэйрлэх, бусадтай хуваалцах байдлаар олон нийтэд сурталчилах, мэдээллэх, түгээх ажлыг тогтмол зохион байгуулав.

Сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах хуваарийг газрын даргаар батлуулж, хуваарийн дагуу 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд 7 суманд ажлын хэсэг томилогдон, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын харилцааны үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллажээ.
Мөн “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг иргэд олон нийтэд танилцуулж, цахимаар санал өгүүлэн, байгууллагын үйл ажиллагаа болон албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн талаар сэтгэл ханамжийн судалгааг авсан ба тус ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газрын харилцааны үйлчилгээ үзүүлэх, мэдээ мэдээлэлээр хангах, хуулийн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авах, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийг таниулах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Газрын биржийн цахим системийн шинэчилсэн 3.0 хувилбарыг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан хийж гүйцэтгэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 2026 оны ГЗБТ-нд 12 суманд 79 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар батлагдснаас 2026.03.25-ны өдрийн байдлаар 7 сумын 47 байршлын дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр дамжуулан зарлаад байна.

Байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн талаар 6 асуулга бүхий сэтгэл ханамжийн судалгааг 357 иргэнээс авч, судалгааны дүнг нэгтгэн ажиллалаа.

Газар эзэмшсэн, өмчилсөн иргэдийн газрын зөрчлийг илрүүлэх зорилгоор 3 суманд Дрон нисгэж агаараас хэмжилт хийлээ.