Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дүгээр тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/85 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахыг нийт албан хаагчдад, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар (Б.Энхболд)-т тус тус даалгасугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2026 оны А/121 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.