ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРСЭН САНАЛЫН ТОВЬЁГ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРСЭН САНАЛЫН ТОВЬЁГ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, Засгийн газрын өргөтгөсөн хурал,  Хангайн бүс, Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хурал, орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтууд, иргэд олон нийтээс гарсан саналууд болон орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс боловсруулсан “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд ирсэн саналын талаарх мэдээллийг хүргэж байна.

Тус хуулийн төсөлд санал авахаар 21 аймгийн орон нутгийн удирдлагууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн бус байгууллагатай хамтарсан нийт 95 хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 10391 хүн оролцож санал, мөн хуулийн төслийг www.d-gov.mn, www.legalinfo.mn, www.gazar.gov.mn, байгууллагын фэйсбүүк хуудаснуудад байршуулж, мэргэжлийн холбоодод албан бичиг хүргүүлж тус тус санал авсан. Орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналын товьёгийг нэгтгэх ажил хийгдэж байна.

Харин хуулийн төсөлд санал авахаар Нээлттэй нийгэм форум сан НҮТББ-тай хамтран зохион байгуулсан орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийт оролцсон цахим хэлэлцүүлэг, цахим хуудас, албан бичгүүдээр нийт 502 санал ирсэн байна. Үүнээс www.d-gov.mn цахим хуудсанд 62 иргэн, хэлэлцүүлгээс 11 иргэн хуулийн төслийг дэмжсэн байна.

Бусад саналыг агуулгын хувьд харуулбал:

zurag

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу батлагдсан үзэл баримтлалын хүрээнд хуулийн төсөлд өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газрын зориулалтыг өөрчлөхгүй байх заалтыг нэмж, өвөлжөө, хаваржааны дээд хэмжээ, хоорондын зайг сум, дүүргийн ИТХ тогтоох зэрэг өөрчлөлтийг тусгалаа. Харин тус хуулийн төсөлд ирүүлсэн бусад саналыг шинэчлэн боловсруулж буй Газрын тухай хуулийн төсөлд харгалзах болно.

Иргэдээс ирсэн саналын товьёгийг хавсаргав.