EN

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 284 ДҮГЭЭР АНГИЙН УДИРДЛАГААС 1949, 1969 ОНД ХЭВЛЭГДСЭН 1:100000-НЫ МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ГЗБГЗЗГ-аас ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, АМТ-ийн дарга Н.Адилбиш, 284 дүгээр ангийн тасгийн дарга О.Баттулга нар болон холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл байлцав.

ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабаас Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах, Монгол орны нутаг дэвсгэрийг 1:100000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг 1930-1950 онд гүйцэтгэж байсан бөгөөд 1949, 1969 онд хэвлэгдсэн 1:100000-ны масштабтай байр зүйн зургийг хүлээлгэн өглөө.

ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр хүлээлгэн өгч буй байр зүйн зургууд нь тухайн үеийн байдлыг илтгэх түүхэн ач холбогдолтой төдийгүй, салбарын үйл ажиллагааны чухал баримт бичиг болохыг тэмдэглэж  геодези, зураг зүй, орон зайн мэдээллийн чиглэлээр хийж буй ажлын талаар товч танилцууллаа.

Цаашид ГЗБГЗЗГ болон 284 дүгээр анги хооронд газрын зураг хэвлэх, газрын зургийн нөөцөөр хангах, орон зайн мэдээлэл болон газрын зургийн нууцлал, хоёр байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамтран шийдэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Дээш буцах