EN

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Монгол улсын Засгийн газраас “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэтгэлийн гол үзэл баримтлалын хүрээнд төрийн албыг чадахуйн зарчимд суурилах, шатлан дэвших тогтолцоог бүрдүүлэх замаар мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албан хаагчийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан.
Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын нийт албан хаагчдад тус сургалтыг танхим болон цахимаар зохион явууллаа.
Сургалтаар төр нийтийн ашиг сонирхолд ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нийцлийн болон шударга ёсны хандлага, төрийн албан хаагчийн шийдвэр гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс, ашиг сонирхолын зөрчил, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй байгууллагын соёл хэрхэн бүтэж бий болдог арга замуудын талаар мэдлэг олголоо.
Дээш буцах