EN

"Орон зайн дэлхийн форум" (GWF)

"Орон зайн дэлхийн форум" (GWF) – 2022 нь 5-р сарын 7-9-ний хооронд Амстердам хотноо танхимаар болон цахимаар зохион байгуулагдаж байна. Форумын чиглэл:

·         Төрийн бодлого

·         Үндэсний орон зайн агентлагууд

·         Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж

·         Олон талт болон хөгжлийн байгууллагууд

·         Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд

·         Төр, бизнес, үйлчилгээний томоохон эцсийн хэрэглэгчид

"Орон зайн дэлхийн форум" (GWF) – 2022 нь гео орон зайн мэргэжлийн түүхэн ач холбогдлыг судлах, өнөөгийн үнэ цэнийг дүрслэн харуулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм. Зөвхөн экосистем төдийгүй харилцан хамааралтай нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын талаархи газарзүй ба хүн төрөлхтний харилцан үйлчлэлийн талаар ярилцаж байна.

Форумын үеэр гео орон зайн чиглэлийн технологи маш хурдтай хөгжиж байна, ялангуяа навигаци-ийн систем эрчимтэй хөгжиж байгаа нь олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд GPS ашиглан барилгын аль давхарт байгааг тодорхойлдог болж байна, мөн 50 өөр дэлхийг зураглах биш, нэг дэлхийг 50 давхаргаар нэгдсэн стандартаар зураглах нь чухал юм зэргийг онцлон дурьдлаа.

Дээш буцах